МОНГОЛЫН ТҮҮХ, ГАЗАРЗҮЙ

2012-12-20

Юань гүрний үеийн монгол орон

Юан гvрний vеийн Монгол орон

     Монголын улс төрийн төвийг шилжvvлсний дараа уугуул монгол орныг “Давааны арын муж", "Хархорум муж" хэмээн нэрлэх болжээ. Юан улсын хаад Хархорумын улс төрийн ач холбогдлыг бууруулахгvйн тулд хан хөвгvvддээ жонон цол өгч Хархорумд суулгаж төр барих дадлага хийлгэдэг байв. Гэвч аажимдаа Хархорум зах хязгаар нутаг болох замд оржээ.
Хархорумд тасралтгvй ирдэг байсан зочин гийчин, элч худалдаачид Юан улсын нийслэлийг зорих болсноор хөл хөдөлгөөн эрс багасчээ. Хархорум хотыг өргөтгөх, ордон хэрмийг засан сэлбэж, шинэ барилга барих, тариалан, гар урлал зохих хэмжээгээр хөгжvvлэх арга хэмжээ авч байсан ч Хархорум улс төрийн төвийн ач холбогдлоо алдсаар дэлхийн олон улс орныг холбосон Эзэнт гvрний нийслэл байхаа больжээ.
     Хархорумд тодорхой тооны байнгын бэлтгэлтэй цэргийн анги байрлуулан Хятадад гарсан бослогыг даруулдаг байв. Монголын Эзэнт гvрний төрийн бvх эрх Хубилай хааны мэдэлд төвлөрч байв. Монголын Юан улс нь Алтан Орд, Ил хаад, Цагаадайн улсыг нийтэд нь захирч байжээ.
Юан улсын төрийн дээд байгууллага нь Жvн шv шэн хэмээх дотоод бичгийн яам байжээ. Дотоод бичгийн яам харьяандаа 6 яамтай. Угсаа залгамжлах хан хvv эрхэлсэн сайдын албыг гол төлөв хашиж байв.

     Тvvний удирдлагад баруун, зvvн этгээдийг тэргvvлэх сайд (чинсан) нар захирагдана. Тэд харъяа 6 яамыг шууд захирч, засаг захиргааны бvх хэргийг хөтлөн явуулна. Удирдах тушаалд монгол хvнийг, туслах албанд Дундад Азийн өнгөт нvдтэн хvмvvсийг томилдог байжээ. Хуулийн энэ заалтыг эхний vед ёсчлон биелvvлж байснаа хожмын хаад дагаж мөрдөөгvйгээс төрийн чухал албанд хятад хvмvvс олноор орж төр самуурахад хvргэсэн билээ.

     Юан гvрний төрийн бодлого Хубилайгаас Тогоонтөмөр хvртэл Юан гvрний хаад Монгол төрийн гол бодлогыг мөрдлөг болгож байжээ. Хятад болон эзлэгдсэн бусад улс оронд ноёрхлоо бэхжvvлэх, эрх мэдлийнхээ хvрээг аль болохоор өргөтгөхөд бодлогоо чиглvvлж байв. Ялангуяа Хятад орныг улс төр, эдийн засгийн талаар бvрэн захирах асуудал Монгол хаадын анхаарлын төвд байлаа.

     Юан гvрний хаад Хятадын эзлэгдсэн газар нутаг, хvн ам, хөрөнгө баялгийг алтан ураг болон ноёд, жанжин, сайдууддаа соёрхол болгон хувааж өгчээ. Хубилай хаан өөрийн эх, хөвvvн Чингим нарт 105 мянган тариачин өрх, Баян жанжинд 6 мянган хятад өрхийг тарианы газрын хамт өгчээ. Монгол хаад эзлэгдсэн орны ноёд, язгууртнуудтай холбоо тогтоож тэдний дэмжлэгт тvшиглэн улс улсын онцлогийг харгалзан захирна. Монголын Эзэнт гvрний бvх албан хэргийг монгол хэлээр явуулж байв.

     Юан улсын vед зоосны зэрэгцээ 7 төрлийн цаасан мөнгө гарган гvйлгээнд оруулжээ. Алт, мөнгийг цаасан тэмдэгтээр солих тусгай газар байгуулан нэг лан алтыг 20 хэлхээ зоостой дvйх цаасан тэмдэгтээр сольдог байв. Монголын ноёрхлын vед хvн амыг бvхэлд нь 10 зэрэгт хувааж, алба татварын нэгдсэн системийг тогтоов. Хубилай хааны vед олон тооны элч төлөөлөгч, худалдаачид ирж албан vvргээ гvйцэтгэхийн зэрэгцээ Их хааны итгэлийг олж Монгол төрд алба хашдаг байлаа. Хубилай хаан буддын шашныг төрийн шашин болгож,Төвдийн лам Пагваг улсын багшаар өргөмжлөв. Төр, шашныг хослуулах төрийн хоёр ёсны сургаалыг хэрэгжvvлжээ. Будда, лал, христийн зэрэг шашныг зэрэгцэн оршихыг зөвшөөрсөн нь олон угсааны улсыг захирах Их гvрний бодлого байв.

     Олон орны лам, эрдэмтэн, зурхайч нар Юан гvрэнд ирж цаг улирлын бичиг зохиох, одон орны оргил байгуулж од мичдийн хөдөлгөөн, тэнгэрийн байдлыг ажиж зурхайн ёс, мэргэ төлөг хөгжиж байв. Монгол хаад төрийн нууцыг хадгалах vvднээс шинэ бичиг зохиолгож, төрийн гол гол албан тушаалд монгол хvмvvсийг ажиллуулжээ. Монголчуудыг Хятадтай холилдон уусахаас сэргийлж, хятад, монгол хvмvvс ураг холбох, монгол хvн хятад хувцас өмсөх, хятад ёс заншилд орохыг хуулиар чандлан хориглож байв.
Хубилай хааны vед 20 гаруй улстай улс төр, худалдааны харилцаатай байжээ.

     Хубилай өмнөх хаадын адил газар нутгаа өргөтгөх бодлого явуулж, Өмнөд Хятадыг бvхэлд нь эзлээд улмаар Бирм, Камбож, Вьетнамыг хэдэн удаа байлдаж тvшиц улс болгожээ. Хубилай Японд удаа дараа элч илгээж 1274-1296 энд хэд хэдэн удаа довтолсон ч далайн хар шуурга тохиолдож довтолгоон амжилтгvй болсон байна. XIV зууны эхэн vеийг хvртэл Монголын эзэнт гvрэн нэгдмэл байдлаа хадгалж ирсэн боловч цаашдаа бие даасан  хэд хэдэн улс болон задарчээ. Эдгээр нь Алтан ордны улс, Ил хаант улс, Цагаадайн улс байсан юм

. Найздаа илгээх! . Уншсан: удаа

Сэтгэгдлүүд

Миний тухай

Э.ЦЭРЭНБААТАР
монголын түүх , соёл , ёс , зан заншил , байгаль орчин , газарзүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.Holboos.com

Найзууд

Тоолуур

Миний блогийн 66869 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 128 » Нийт: 166
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant