МОНГОЛЫН ТҮҮХ, ГАЗАРЗҮЙ

2012-12-30

Өвөр монгол манжид эзлэгдэв

 Өвөр Монгол Манжид эзлэгдсэн нь

Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хvн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хvргэжээ

     Манжийн хаан Нурхач 1621 онд Мин улсын Шэньяан зэрэг хэдэн хотыг эзлэн, Ляодунд бэхжсэнийхээ дараа Монгол аймгуудын талаар явуулах бодлогодоо өөрчлөлт оруулав. Нурхач Мин улсын хязгаарыг эзлэн газар нутгаа өргөтгөхөд гол анхаарлаа хандуулж, Монгол аймгуудын элдэв хатгалгад тэвчээртэй хандаж, тэднийг биедээ эеэр татах бодлого явуулж байснаа 1623 оноос айлган сvрдvvлж, цэргийн хvчээр дагуулах бодлогод аажмаар шилжжээ. Тэрбээр Монгол аймгуудыг нэгтгэн дагуулах бодлогоо хэрэгжvvлэх арга замаа тодорхойлохдоо, «Монголчууд vvлтэй адил. Vvл бөөгнөрвөл бороо ордог. Монголчууд цуглавал цэрэг болно. Vvл сарнивал бороо зогсоно. Бид монголчуудын хvчийг сарнихыг хvлээж чадвал тэднийг буулган авч чадна» гэжээ. Vvний дагуу Манж нар монголчуудыг дотроос нь задлан, хvчийг нь тарамдуулж цувруулан эзлэх бодлого явуулжээ.
     Өвөр Монголын аймгуудын дунд ихэд нөлөөтэй Хорчин аймгийн ноёд Манж нартай холбоотон болсон нь монголчуудын дотоод задрал гvнзгийрэхэд нөлөөлөв.

     Манжийн цэргийн довтолгоон амжилт олохын хэрээр Монгол аймгуудын дунд тэдний нэр нөлөө өсч, монголчууд дараа дараагаар дагаар орох нь нэмэгджээ. Өвөр Халхын таван отог, Хорчин аймгаас гадна 1627 онд Найман, Аохан аймаг, 1628 онд Харчин аймаг Манжид дагав. Манжийн хаан монгол аймгуудыг цэрэг зэвсгийн хvчээр дагуулахын хамт уран мэх, өнгө мөнгөөр татах уламжлалт бодлогыг хослуулан хэрэглэж байжээ. Ингэхдээ дагаар орсон монгол ноёдод  их хvндэтгэл vзvvлж, хөхvvлэн шагнаж байсан байна.

     1626 онд Хорчины Ууба тайж тэргvvлэн Манжийн хаанд биеэр бараалхан бэлэг сэлт өргөхөөр ирэхэд Манжийн хаан арван газрын өмнөөс биеэр угтан авч, Уубад Тvшээт хан цол, Уубагийн ах Тvмэнд Дай дархан, дvv Будачид Засагт Дvvрэн цол тус тус шагнаж, Уубагийн дvvд төрсөн охиноо гэргий болгон ураг барилдуулжээ. Ингэж дагаар орсон монгол ноёдод ихээхэн шан хишиг хvртээх, тvрvvлж дагаар орогсдод илvv хvндэтгэл vзvvлэх, монголчуудаар  монголчуудыг нь ятгуулах арга хэрэглэсэн нь Монголын олон аймгийн ноёд  Манжийн хааны зvг сэтгэл хандуулахад чухал хөшvvрэг болжээ.

     Манжийн хаан Нурхач 1626 онд нас нөгчсөний дараа тvvний суурийг  залгамжилсан Абахай монгол аймгуудыг байлдан дагуулах талаар эрчимтэй   бодлого явуулав. Тэрбээр 1626 оны 2 дугаар сард Харчин аймагтай харилцахаар зарсан элчийг хорлосон гэдгээр шалтаглан Цахарын Долоа аймгийн нутаг руу довтолж тvм илvv хvн малыг олзлов.

     Vvнд хорссон Лигдэн хутагт хаан цэрэг дайчлан Харчины нутагт цөмрөн ихээхэн мал олзлон авчээ. Хариуд нь Харчин, Тvмэд, Ордос, Асуд, Юншээбv аймгийн ноёд, тайж нарын цэргийн хамтарсан хvчин Хөх хотын орчим сууж байсан Цахарын 40 000 цэргийг бут цохижээ. Ингэж монголчуудыг  хооронд нь эвдрэлцvvлэн дайтуулж, хvчийг нь сулруулан доройтуулах Манжийн бодлого биеллээ олж эхэлжээ.

     1631 онд Манжийн хаан Абахай дагаар орсон Өвөр Монголын Тvшээт хан Ууба, Сvн Дvvрэн, Далай Цөхvр, Сэнгэ хошууч эхлэн Монголын их, бага ноёдтой хамтран Цахарын Лигдэн хутагт хаан болон Хятадын Мин улстай цэрэглэн байлдахад дагаж мөрдөх цаазыг хэлэлцvvлэн батлуулжээ. Манжийн хаан Абахай энэ удаа Лигдэнг бvрмөсөн цохин устгахаар шийдвэрлэж, 1632 оны 4 сард өөрөө цэрэг удирдаж, Хорчин, Харчин, Аохан, Баарин, Жарууд, Найман, Тvмэд, Ар Хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж, Хянганы давааг давжээ. Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хvн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хvргэжээ.

     Ингэж Лигдэн хутагт хааныг гэнэдvvлэн цохих гэсэн Манжийн хааны оролдлогыг бvтэлгvй болгосон байна. Лигдэн хаан  Манжийн гол хvчтэй тулгаран байлдахаас зайлсхийн, цаг хожиж хvчээ сэлбэх vvднээс Хөх нуурыг чиглэн зугтжээ. Манжийн хаан Абахай Лигдэн Хатан голыг гатлан нэгэнт гvйцэгдэхгvй хол газар хvрснийг олж мэдээд нэхэхээ зогсоож, буцах зам зуураа Лигдэн хутагт хааны харъяат vлдэж хоцорсон хvн малыг цуглуулж, Цахарын нутгийг бvрэн эзэлжээ.

     Лигдэн хутагт хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж, 43 настайдаа тэнгэрт хальжээ. Лигдэн хутагт хааныг монголын их хаан хэмээн хvлээн зөвшөөрч, тvvний монголын улс төрийн нэгдэл, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг Халхын ноёдын дотроос эн тэргvvнд тууштай дэмжсэн хvн бол Халхын  Цогт тайж байсан юм. Халхын Тvшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Тvмэнхан Сайн ноён тэргvvтэй Халхын томоохон ноёд шарын шашныг дэмжин дэлгэрvvлж байхад Цогт тайж улааны шашны хэд хэдэн сvм хийд байгуулж, биеэ даасан бодлого явуулж байжээ.

     Цогт тайж улс төр, шашин суртахууны vзэл баримтлалаараа Халхын ноёдтой тохирохоо больж, тэмцэл өрнөхөд Лигдэн хутагт хаантай хvчээ нэгтгэхээр Хөх нуурыг зорин одсон боловч тvvнийг хvрэлцэн ирж завдахаас нь өмнө Лигдэн хутагт хаан  өвчний учир нас барсан байжээ. Тийнхvv Хөх нуурт хvчирхэгжиж, Төвдийн улааны шашинтны бvлэглэлтэй холбоо тогтоон, шарын шашинтны бvлэглэл болон Манжийн тvрэмгийлэгчдийн эсрэг хамтын хvчээр тэмцэхийг зорьсон Лигдэн хутагт хаан, Цогт хун тайж нарын тэмцэл харамсалтайгаар төгсгөл болжээ.

     Лигдэн хутагт хаан нас нөхцсөнөөр Өвөр Монголын ноёд толгойлох эзэнгvй болж, тус тусын аймгуудаа дагуулан Манжийн хаанд дагаар орж, 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мvгдэнд болж, Умард Алтан улсын хаан Абахайг Монголын хаанд өргөмжилжээ. Vvний дараа Манжийн захиргаанд ороогvй байсан бусад аймгууд даган орж Өвөр Монгол бvрнээ Манжийн харъяат болсон байна.

     Шинэ  байгуулагдсан Умард Алтан улсын зохион байгуулалт сайтай төр, цэргийн хvчний эсрэг Лигдэн хаан тархай бутархай монгол аймгуудын хvчийг нэгтгэн сөрөн тэмцэх нь хvнд, хэцvv зорилт байсан нь тодорхой.
     Хэдий тийм боловч Лигдэн манж нарын хvчийг дутуу vнэлэн, цаг тухайд нь улс орныг батлан сэргийлэх ажлыг дорвитой зохион байгуулаагvй, монголчууд бараг нийтээрээ шарын шашны шvтлэгтэн болоод байсан vед улааны шашныг илэрхий баримтлах болсноор шашин, төрийн зvтгэлтнvvд, ард олныг өөрийн эсрэг талд тvлхсэн, аливаа асуудалд хатуурхан хvч хэрэглэж, дотоодын олон дайныг өдөөн, хvний амь нас, эд хөрөнгийг сvйтгэж, монголчуудын хvчийг бууруулсан зэрэг эндэгдэл гаргасан нь манж нар Өвөр Монголыг эзлэхэд дөхөм болжээ.

     Манж нар Өвөр Монголыг эзэлсний дараа Манжийн найман хошууны жишгээр хошууны зохион байгуулалт хийхэд Цахарт зvvн, баруун гарын найман хошууг байгуулж, Лигдэн хааны хvv Эжэйд чин вангийн хэргэм өргөмжлөн захируулж, хааны гvнжтэй ураг холбосон юм. Эжэйг нас барсны дараа тvvний дvv Абунайд чин вангийн зэрэг залгамжлуулжээ. Абунай, тvvний дvv Бvрни, Лувсан нар Монголын их хаадын vр сад гэдгээ гvнзгий ухамсарлаж, 1675 онд Манжийн ноёрхлыг эсэргvvцсэн бослого гарган тэмцсэний улмаас амь насаа алдсан билээ. Vvгээр Лигдэн хутагт хааны vрс тасрав хэмээн хуучин цагийн монгол тvvхчид харамсан тэмдэглэдэг

 

. Найздаа илгээх! . Уншсан: 987 удаа

Сэтгэгдлүүд

Миний тухай

Э.ЦЭРЭНБААТАР
монголын түүх , соёл , ёс , зан заншил , байгаль орчин , газарзүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.Holboos.com

Найзууд

Тоолуур

Миний блогийн 67036 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 115 » Нийт: 166
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant