Бат хаан
Алтан Ордны улсыг үндэслэгч, орчин үеийн хүчирхэг Орос орны суурийг тавьсан Зүчийн Бат хаан
Оршил хэсэг
13-р зууны үеийн Монголчуудын таалархи Европын үзэл бодол
Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан , ихэс дээдсүүд үр ашиггүй дэмий л зөвлөлдөн , хуягт баатар эрс нь дуугаа хураасан тийм л өдрүүд байлаа . 1241 он Европ дахин айдас түгшүүрт нилэнхүйдээ автлаа . Энэ үеийг хүртэл хүчирхэг , чадалтайдаа эрдэж явсан Герман ,хийгээд Франц , Бургунд Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан түгшүүрт өдрийг чимээгүйхэн хүлээж байв . Нормандын загасчид тэрхүү айдаст автан ,загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандиновын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэллээ.
Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв ,ертөнцийн соёл , бусдыг иргэншээгүй бүдүүлэг зэрлэг овог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан ,Дорно зүгийн газарзүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрийн хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал дэндүү ойлгомжгүйй ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч хожим хойно ч тийм ихээр түгшээж цочоож байсан нь үгүй
Загалмайтны тооллын эхэн үед 5-р зуунд Төв азиас үсэрсэн Хүннүгийн цуст Аттила энэ улс түмнүүдийн дунд Тэнгэрийн ташуур хэмээн дуурсаж явахдаа ч , хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэн халин гарахдаа,Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж явсангүй .Бүр эрт Грекүүд скифүүдтэй наймаа хийж ,Ромчууд Сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй .Түрэг болон Куман ,Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байв .Ийнхүү Их монголын арми Европ дахины загалмайн шашинт улсуудад гал усны гамшиг учруулж эхлэв
Чингис хааныг амьд байхад Зүчийн баруун зүг хийсэн аян дайнаар Оросын салангид вангуудыг удаа дараа салам цохисон боловч Зүчи ,Чингис нар үхсэн , Өгөдэй хаан болсон , Алтан улстай байлдсан , Жэлал Ад Дниыг дарсан зэрэг илүү олон чухал үйл явдал дараалан үргэлжилсэн учир баруун зүгийн байлдааны ажиллагаа нилээд олон жилээр тасалджээ.
Алтан улсын унасны дараа Өөгдэй хаан 1235 онд Хархорумд хурилдай зарлан хуралдуулж баруун зүгийн бүхий л байлдааныг Бат ерөнхийлөн удирдахаар , тус бүрдээ үүрэг аван ирээдүйн их хаад Гүег ,Мөнх болон Чингисийн олон ач нар оролцсон 150 мянган морьтон бүхий аварга арми Бат ,Сүбээдэй нарын удирдлагын дор 1236 онд Сибирээс баруун тийш хөдөлж 5-хан жилийн дотор Адриатын тэнгис хүртэл тулалдах хувь зохиолтой байжээ.
Монголчууд анх 1222 онд Европод хөл тавин Азов , Каспийн тэнгис орчмоор сүйтгэж явахад ,цохигдсон пловчууд загалмайн мөргөлт гэгээн Владимирт очин Тэд манай орныг эзэлж байна, маргааш танайхыг эзлэх болно гээд тусламж гуйсан боловч тархай бутархай Оросын олон бие даасан ван нар үгийг нь тоосонгүй .Ийнхүү тэр жилдэ өмнөд оросын цэргүүд Калкад бут ниргүүлжээ.
Бат хаан
Баруун тивийг байлдсан Зүчи хан 1223 онд Зүчийн улсыг байгуулсан бөгөөд 1227 онд эцгээсээ хэдхэн сарын өмнө таалал төгссөн тул Их хаан түүний 2 хүүд болох Бат , Ордод сибирээс цаашхи монгол морины туурай хүрэх бүх газрыг өмчлүүлжээ.Орд нь баруун Сибирт төвхнөж Цагаан Орд улс байгуулсан бол Бат нь Уралаас цааш Алтан Орд улс байгуулав .Ийнхүү Бат өрнө тийш өөрийн мэдлийн газрыг өргөтгөх нь нэр хүндийн хэрэг байлаа . Чингис хааны ач хvv. 1208 оны луу жил Чингис хааны ууган хvv Зvчийн Уги нарт хатнаас төрсөн. Чингис хаан Мэргидүүдэд хайрт хатан Бөртэгээ булаалган санаа сэтгэлээр ихэд хямран Хэрэйдын хан Тоорилд хар булган дах өргөн барин тусламж гуйв. Тоорил түүний хүслийг ёсоор болгон Жамуха андын хамт Мэргидийг довтлон сөнөөж Бөртийг авсан Чилгэр бөхийг үгүй хийн хатнаа буцаан автал Бөртэ үжин бие тулгар болжээ. Ийнхүү ахмад хүү Зүчи мэндэлсэн гэдэг түүхтэй. Алтан ургийн хүн биш гэж зарим ах дүү нар нь гадуурхаж үздэг боловч түүний хүү Бат нь ах дүү нар дотроо ихэд нэр хүндийг олсон төлөв төвшин ухаалаг алсын бодолтой ,буурь сууртай нэгэн байсан ба эзэнт гүрний түүхэнд үнэлэшгүй гавъяа байгуулсан юм..Эцгийн орыг залгамжлан Өгөдэй хааны зарлигаар баруун зүгийн аян дайныг амжилттай удирдан явуулж монголын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэрт жанжин , хаан байлаа.Энэ үеэс эхлэн дэлхий дахин монголчуудын тухай илүү ихээр танин мэдэж найрамдах , холбоо тогтоох , алба барих , дагаар орох зэргээр хошуурч эхэлсэн байна.
Бат ханы европод хийсэн аян дайн
Өст дайсан Алтан улс хийгээд Хойд европыг мөхөөсний дараа Монголын их гүрний хаан Өгөдэй 1235 онд болсон их хурилдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
Ийнхүү Бат Сүбээдэй нарын удирдсан Монголын арми 1236 онд Булгар , 1237 оны хавар Кумануудыг цохив .Мөн энэ үед Бат хан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч хойд Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгснийг тэрээр чадврлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулжээ. Бат нар цаашлан 1237 оны намар черкес , буртасын нутгийн эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв .
1239 онд Москва ,Суздал , Владимирын вант улсуудыг дараалан буулган авч ,дараа жилийн зун Дон мөрний цаана гарч Переяславь, Чернигов , Киевийг дараалан эзлэв .Киевийг эзэлсэн нь дорнод Европыг дайлах гол түшиц газар болсон байна.Эндээс Мажарын хаан 4-р Бела ,Галицыг унагаад 1241 онд Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш , Силез, Морав , Трансильвани руу цэргээ 4-н замаар зэрэг давшуулжээ.Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохитын хүч , санаанд оромгүй дайтах урлагийн өмнө өөрсдийгөө хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг аянга цахилгаантай зүрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ.Силезийг чиглэсэн баг цэрэг Польшийн армийг бут цохиж Краковийг эзлэв . 1241 оны 4-р сард Польш Германы хамтарсан 30000 хүнтэй армийг бут цохив . Мөн сарын 11-нд Мажарын ван Белагийн удирдсан 65 мянган шигшмэл цэрэгтэй армийг Бат Сүбэдэй нарын гол хүч юу ч үгүй болтол хиаруулав .Ердөө 3-хан хоногийн дотор болсон энэ 2 тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширчээ.Мөн сарын 9-нд Лигницийн дэргэд Польш Герман ,Ван Хенри болон уурхайчдын явган анги нийлсэн 80 гаруй мянган цэрэг бүхий хамтарсан арми монголчуудын эсрэг босов .Хармсалтай нь энэ тулалдаанаас амь үлдсэн нь тун цөөн , харин монголчуудаас бараг хохирол гараагүй байна. Эндээ байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа аван амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ.
Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж цочрол сандралыг төрүүлэв .Гэтэл 3-хан хоногийн дараа бүр аймшигтай мэдээ европчууд Шайо голын дэргэдээс авав. Мажарын ван Бела дахин цэрэг хуралдуулж Тиссо болон Шайо голын хооронд хуарагнаж Монголчуудтай тулалдсан боловч тэдний уран арга мэхэнд хууртан 2 голын хооронд шахагдсаар бараг ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй болж мажар , хорватын 65 мянган хүнтэй арми үгүй болов .Гагцхүү 4-р Бела цөөн хүний хамтаар зугтан гарчээ.Энэ тулалдаанд монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг .1241 оны өвөл Дунай мөрнийг хөлдмөгц гатлан Загреб хотыг эзлэн авчээ. Тэр vед монголын цэргийн зарим нь Адретийн тэнгис хvрч зарим нь Австрийн Вена хотод тулж очсоод байв Ийнхүү монголын 4-н бага шиг баг цэрэг Квроп даяар юунд ч торолгүйгээр хөндлөн гулд хэрэн давшиж явахад сөрөх олигтой хүчин европод байсангүш . Наран мандах тэнгэрийн хязгаараас гэнэт гарч ирээд түймэр мэт хуйхлах Монголчуудын толгой эргэм удаа дараагийн ялалтуудын мэдээ ухаанаа гартал айж сандарсан загтагсад дүрвэгсдийг амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийлсэн үлэгр домгийн зүйл болон хувирчээ.
Бат ханы цэрэг нутгийн зүг хүлгийн жолоо залав
Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн энэрэл хүсэхэд бэлэн болод байв .Гэвч тохиолдлын чанартай зүйл европ дахиныг энэхүү гутамшигаас аварсан бөгөөд Бат ханыг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өөгдэй нас барсан мэдээ ирэв .Бат хан Европын 4-н зүгт ялж яваа хан хөвгүүд ,баатар жанждаа дуудуулж Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ.Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хурилдайд Батыг явуулах эсэх ,эзэлсэн улс орнуудаа хэрхэх тухай зөвлөлдөөд өрнө зүгт хийсэн аян дайны зорилго биелсэнд тооцож дайнаа зогсоон Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав Булгараар тогтоож энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.
Бат ханыг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсныг бас зарим тохиолдолд ерөөс үгээгүй ядуу европоос сонирхох юм байгаагүйтэй холбон тайлбарлах нь бий .Их хаан насбарсан нь бодит шалтгаан мөн боловч мөн дараах шалтгаантай байж болох юм. Өмнөд хятөд , Дундад азийн шүр сувд болсон Самар ,Бухар зэрэг хот суурингууд баян тансагаараа бусдыг дагуулахааргүй байв .Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ нийхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.Ромын пап 11-р Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв .Гэвч олигтой зүйл болсонгүй .
Германы хаан 2-р Фридрих *Бат хааны шонхорчин болж ч болох юм * хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан эрхэмсэг бардам Гогенштауфенийн удмынхны хувьд байж болшгүй гутамшигт явдал , гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Фханцын Людовик вангийн ордныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу хийгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахаа больсон гэдэг.
Цочирдон сандарсан ромын пап 4-р Иннокентий 1245 онд яаран сандран өөрийн элч лам Плано Карпиниг гэнэт гарч ирээд гэнэт буцсан энэ улс юун улс болохыг тандах даалгавар өгч монголд элчээр зарж байжээ.Бат, Сүбээдэй нарын удирдсан цэрэг Хорват ,Мажар , Польш, Герман , Куман , Чех, Словак , Словен, Морав , Молдав , Крим , Гүрж , болон Оросын олон Вант улсууд зэрэг нийтдээ 35 сая гаруй хүн амтай 30 гаруй орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүй аялан байлдаж шувтлан гарсан байна.
Өгөдэй хаан нас барснаар гадаад их далайгаас адриатын тэнгис хүртэл , Ангар мөрнөөс энэтхэг хүртэл уудам нутгийг байлдан дагуулсан хүний түүхэнд буй болсон хамгийн том эзэнт гүрний задралын эх тавигдлаа. Алтан ургынхны хувьд хаан ширээний төлөөх тэмцэлд ялагдал гэдэг ойлголт хэнд нь ч байсангүй . Учир нь хаан ширээ олдохгүй бол өөрийн эзэмшил газраа тусгаар улс болгон зарлаад хаан суух нь тэдний дурын асуудал байв. Монголын их хааны суурийг Өгөдэйн хvv Гvюг залгамжлах болсон учир Бат хан өөрийн хувь улс болох Алтан ордыг Монголын төв захиргаанаас тусгаар байлгахыг хичээж байв. Европт хийсэн аян дайны явцад Батхаан Гvюгтэй эе эв эвдрэлцэж байсан нь vvнд нөлөөлжээ. Гvюг хааныг нас эцэслэсний дараа Өгөдэйн удмынханаас хаан ширээг булаан авч Монголын их хааны ширээнд Тулуйн ахмад хөвгүүн Мөнхийг суулгахын төлөө Батхаан шийдвэртэй тэмцэн 1251 онд тvvнийг хаан болгожээ. Чингисийн жинхэнэ удмын хүн биш гэж дүү нартаа гадуурхагдсан Зүчийн удам их хаан болох ямар ч найдваргүй байлаа. Гэвч тухайн үед хамгийн ахмад нь болсон Бат их үүрэг рольтой байв .
Дүгнэлт
Ийнхүү Бат хаан өөрийн зорилгодоо хүрэн Мөнхийг хаан болгоод өөрийн байгуулсан Алтан Ордны улсдаа очин орчин тойрноо илбэн тохинуулж улсын аюулгүй байдлаа хангахад чиглэсэн олон ажлыг амжуулав .Үүний дүнд энэ хаан улс Бат хаанаас хойш даруй 230-аад жил оршин тогтносон юм . Бат хаан өөрийн улсаа нийт 19 жил тогойлсон ба 1256 онд насан өөд болжээ.Бат хааны дараа түүний дүү болох Бэрх хаан суужээ . Энэ хаан Бат сарай болон Бэрх сарай гэсэн Алтан ордны 2 том хотыг байгуулсан түүхтэй.Ийнхүү 230 гаруй жил оршин тогтносон Монголын хаанчлалын үндэс суурин дээр өнөөгийн оросын агуу том улс үусэн бий болсон түүхтэй.
Ер нь 13-14-р зуун бол дэлхийн түүхэнд Монголчуудын зуун гэж үнэлэгддэг бөгөөд чухам тухайн үед бие биеэ хэмлэн арцалдан зууралдан оршин байсан маш олон жижиг хант , вант улсуудыг нэгтгэн нэгэн захиргаанд оруулж 15-р зуун хүртэл дэлхий дахиныг чичрүүлж байсан хүний түүхэнд урьд хожид тохиолдож байгаагүй түүхэн үйл явдал нь чухамхүү өнөөгийн нэгдсэн том агуу гүрнүүдийн үндэс суурийг бий болгосонд хүн төрөлхтний түүхэнд оруулсан монголчуудын нэгэн том хувь нэмэр юм.
Зүчийн байгуулж ,Батын өргөтгөсөн Алтан ордны улс
Хааны нэрс Төр барьсан Тодотгол , тайлбар
Эхлэх Дуусах
1 Зүчи 1223 1227 Чингис хааны ахмад хөвгүүн
2 Бат 1227 1256 19 жил хаанчилсан Зүчийн 2-р хөвгүүн
3 Бэрх 1256 1266 1209 онд төрсөн Зүчийн 3-р хүү
4 Мөнхтөр 1266 1280 Батын хүү Тогооны 2-р хөвгүүн
5 Тудамөнх 1280 1287 Тогооны 3-р хөвгүүн
6 Тула Буха 1287 1290 Тогооны ахмад хүү Тарбуны ахмад хөвгүүн
7 Тохта 1291 1312 Мөнхтөмөрийн 5-р хөвгүүн
8 Үзбек 1312 1342 Зүчийн 7-р хөвгүүн Бувалын 2-р хөвгүүн
9 Тэнибег 1342 1343
10 Жанибек 1343 1357 Тэнибегийн дүү
11 Бердинбек 1357 1359 Жанибекийн хөвгүүн
12 Мамай 1360 1381 Алтан ураг биш , алагдсан
13 Тохтамыш 1382 1397 Мангуд аймаг Батын ах Ордын удам
14 Эдигей/ 1397 1412 Мангуд аймгийн ноён
15 1412 1472 Сибир, Газан, Москва, Крым, Астрахан, Хасагийн хаант улс болон задарсан
16 Ахмед 1472 1481 Хаант улсаа нэгтгэх гэж оролдсон ба 1481 онд алагдсан