МОНГОЛЫН ТҮҮХИЙН ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН ТЕСТ 6-р анги Term-3
3-р улирлын шалгалтын тест
6-р анги
Шалгалтын хугацаа :5 сарын 27-с 5 сарын 31
1.Хамаг Монголын ханлигийг анх хэн байгуулав.
А. Хабул
В. Амбагай
С. Хотула
D.Есүхэй
2. Монгол ул хэдий үеэс Хамаг Монгол улс гэж нэрлэгдэж байсан бэ?
А. Улс төрийн бутралын үеэс
В. Лигдэн хааны үеэс
С. Чингис хааны үеэс
D. Хабул хааны үеэс
3. Тэмүжинг 8 настай байхад эцэг Есүхэй нь ямар аймгийн хүмүүст хорлогдсон бэ?
А. Хэрэйд
В. Тангуд
С. Татар
D. Найман
4. Хамаг монголчууд ямар амьтныг сүлдээ болгодог байсан бэ?
А. Морь
В. Арслан
С. Цагаан шонхор шувуу
D. Хангарьд шувуу
5. Чингис хааны алтан ургийг хэнээс эхтэй гэж тооцдог вэ?
А. Бөртэ чино
В. Добу мэргэн
С. Боданчар мунхаг
Д. Дува сохор
6. Өнөөгийн азийн 12 жилийн цаг тооны бичиг аль улсын үед үүссэн бэ?
А. Түрэг
В. Уйгур
С. Хүннү
Д. Хан
7. Чингис хааны удмын ханлиг аль вэ?
А. Хэрэйд
В. Хамаг монгол
С. Найман
D. Татар
8. Тоорил аль аймгийн хан бэ?
А.Найман
В. Хэрэйд
С. Татар
D. Хонгирад
9. 1204 онд Чингис хааны цэрэг аль аймгийг эзлэн авсан бэ?
А. Хэрэйд
В. Татар
С. Найман
D. Мэргид
10. Гүр хаан хэмээн өргөмжлөгдсөн Тэмүжиний гол өрсөлдөгч хэн бэ?
А. Тоорил
В. Жамуха
С. Буюруг
D.Тогта Бэхи
11.Чингис хааны анхны Их заргач хэн байв ?
А. Сорохан шар
В. Мухулай
С. Шихихутаг
D. Боорчи
12. Их Монгол улсын дөрвөн хөлт их хар сүлд ямар билэгдэлтэй вэ?
А. Мандан бадрахын
В. Сүр хүчний
С. Эв нэгдлийн
D. Ялан дийлэхийн
13. Их монгол улсын анхны шадар сайд хэн бэ?
А. Боорчи
В. Мухулай
С. Сүбээдэй
D. Шихихутаг
14. Чингис хаан 1218-1224 оны хооронд Хорезм /Сартуул/ улсыг ямар шалтгааны улмаас байлдан эзэлсэн бэ?
А. Татаруудын адил эртний өст дайсан байсан .
В. Чингис хааны хүсэлтийг үл тоон элчийг нь хөнөөсөн
С. Их монгол улс руу үлэмж хүчээр довтолсон
D. Алтан улсыг дайлахад хүчин хавсраагүй
15.Тэмүжиний аав Есүхэй баатарын эцэг хэн бэ?
А. Амбагай
В. Хабул
С. Бартанбаатар
D. Хотула
16. Хамгийн олон жил төр барьсан хаан нь хэн бэ?
А.Мөнх хаан
В. Хубилай хаан
С.Чингис хаан
D.Өгөдэй хаан
17. Өгөдэй хаан хэдэн оны хооронд төр барьсан бэ?
А. 1227-1242 он хүртэл
В. 1228-1241 он хүртэл
С. 1228-1246 он хүртэл
D. 1227-1235 он хүртэл
18. 1227 онд ямар үйл явдал болсон бэ?
А. Дундад азийг байлдан дагуулав
В.Өгөдэй хаан төр барив
С. Чингис хаан таалал төгсөв
D. Алтан улсыг байлдан эзлэв
19.Чингис хааны аян дайны гол шалтгаан юу байв?
А. Монгол улс оршин тогтнох гадаад нөхцөл
В. Эзлэн түрэмгийлэх
С. Хөрш улсын түрэмгий үйл ажиллагаа
D. Эртний өст дайснуудаа дарах гэж
20.. 1227-1229 онд төрийн хэргийг түр хамаарагч хэн байв
А. Зүчи
В. Өгөдэй
С. Цагадай
Д. Тулуй
21.Хишигтэн гэж ямар үүрэг бүхий цэргийг хэлдэг вэ?
А. Сул чөлөөт иргэн
В. Дархан эрхтэй хүн
С. Торгон цэрэг
Д. Хамжлага ард
22. 1246-1251 оны хооронд төр эрхийг мэдсэн хатан хэн бэ?
А. Туракина
В. Хаймиш
С. Сорхагтани
Д. Докуз
23.Хорезмын аян дайны шалтаг.
А. Отрар хотын захирагч Монголын худаалчдыг хороосон.
В. Монголын ноёд эд баялагт шунасан.
С. Хорезмын шах Мухаммед Иналжугийг Чингис хаанд өгөөгүй
Д. Их Монгол улсын алтан аргамжааг тасалсан.
24.Алтан ордны улсын анхны хаан хэн бэ?
А. Хүлэгү
В. Цагаадай
С. Мөнхтөмөр
D. Бат
25.. 1260 онд Монголын эзэнт гүрэнд нэгэн зэрэг 2 хаан гарч ирсэн бөгөөд 4 жил гаруй тэмцэлдсэний үр дүнд Хубилай Монголын эзэнт гүрний хаан болов. Ялагдсан нөгөө хаан нь хэн байв.
А.Мөнх
В.Бат
С.Ариг бөх
D. Гүег
26.. 1333-1368 оны хооронд төр барьсан Их Юань гүрний сүүлчийн хаан хэн бэ?
А. Тогоонтөмөр
В. Өлзийттөмөр
С. Төгстөмөр
D. Доголон Төмөр
27. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хэн хошуучлав
А .Богд Жавзандамба
В. Чин Ван Ханддорж
С. Сайн ноён Хан Намнансүрэн
D. Бадамдорж
28. Богд хаант Монгол улсын анхны Ерөнхий сайд хэн бэ?
А. Сайн ноён Хан Намнансүрэн
В. Чин Ван Ханддорж
С. Да лам Бадамдорж
D. Жонон Ван Ширнэндамдин
29.Богд хаант Монгол Улсын Гадаад яамны сайдаар хэн ажиллаж байв ?
А Чин Ван Ханддорж
В. Сайн ноён Хан Намнансүрэн
С. Да лам Бадамдорж
D Жонон Ван Ширнэндамдин
30. 1911 оны 12-р сарын 29-нд монгол улс цаг тооллын ямар тоололд шилжив?
А. Аргын тоололд
В. Билгийн тоололд
С. Хэвт ёсны тоололд
D. Олноо өргөгдсөн он тоололд
31. Дараах тестийг тохируул
1. Хэмжээт эрхт хаант Монгол улс a.1271
2. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс b.1206
3. Монголын Юан гүрэн c.1921
4. Их Монгол d.1911
32. Дараах ертөнцийн гурвыг уншиж цээжилнэ.
Ургаж байгаа арц нэг ариун
Уугиж байгаа хүж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун
Малгүй айлын хот нэг бараан
Өнчин хүний элэг нэг бараан
Эрдэмгүй хүний тархи нэг бараан
Зуудаг нохой шүдээ бардаг
Зусарч хүн үнээ бардаг
3уйрган хүн зулгаа бардаг
Хад сайтын үнэг бардам
Хадам сайтын хүргэн бардам
Ноён сайтын албат бардам
Арван тавны сар нэг сайхан
Атар газрын цэцэг нэг сайхан
Аав ээжийн сургаал нэг сайхан
Эрдэм ном дээд баян
Үр хүүхэд дунд баян
Эд хөрөнгө адаг баян
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан
Салхит тэнгэрийн үүл нэг хурдан
Саруул ухаантны санах нэг хурдан
Сайн морины давхих нэг хурдан
Эрдэнэд алт нэг шар
Эдэд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар
Шивнээ үг нөхөрт харш
Шиврээ бороо дээлэнд харш
Их санаа биед харш
Тэхийн эвэр тэнгэрт хүрнэ гэдэг нэг худал
Тэмээн сүүл газарт хүрнэ гэдэг нэг худал
Тэнэг хүн ноён сууна гэдэг нэг худал
Ой сайтай хүн нэг цовоо
Онгон талын туурайтан нэг цовоо
Онц сурдаг хүүхэд нэг цовоо
Ахмадын үгийг сонсдоггүй бол нэг муу
Аав ээжээ асардаггүй бол нэг муу
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол нэг муу
Оосор бүчгүйгээс орчлон том
Оёор оломгүйгээс далай том
Орой хязгааргүйгээс огторгуй том
Үхэртэй хүнд газар хол
Үгүйрсэн хүнд юм хол
Үхсэн хүнд дэр хол
Нумгүй явбал ав дээр гэмшил
Номгүй лам хурал дээр гэмшил
Үйлгүй хүүхэн өгсөн газар гэмшил
Төрөхөд халамжлахын тус
Өвдөхөд сувилахын тус
Үхэхэд яс барихын тус
33. Дараах зүйр цэцэн үгсийг уншин утгыг нь ойлгон тайлбарлаж сураарай
Инээсэн бүхэн нөхөр биш
Уурласан бүхэн дайсан биш
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр
Сайн нэрийг хүсэвч олдохгүй
Муу нэрийг хусавч арилахгүй
Сайн хүний үг
Сарын хүнс
Муу хүний үг
Өдрийн тээр
Сайн эм аманд гашуун боловч
Өвчинд тустай
Шударга үг чихэнд хатуу боловч
Явдалд тустай
Тэнүүн явахад
Тэмээгээр тусалснаас
Тэвдэж явахад
Тэвнээр тусалсан нь дээр
Урантай утас битгий булаалд
Ухаантантай үг битгий сөргөлд
Урт мөрөн нугалаа олонтой
Уран хүн арга олонтой
Уулан дээр бар тоглоход
Уяан дээр илжиг үргэнэ
Уур биеийг зовооно
Уул морийг зовооно
Усан далай булгаас эхтэй
Ухаан далай номноос эхтэй
34. Дараах хэлц үгсийн утгыг тайлбарлаж чаддаг болоорой
Дэнгийн эрвээхий шиг
Ёроолгүй сав
Зоогийн сав зогсоолдоо хүрэх
Салхи оруулах –
Мах цусны тасархай –
Мөр бүтэн –
Элэг бүтэн –
Навчинд бараалхах -
Нааш харах –
Луу унжих –
Жавтий хүртэх –
Дээлэндээ багтахгүй болох –
Дээлийн гол –
Зөөлөн бөх –
Нурууг нугалах-
Гүйх ухаантай –
Данс бодох-
Гэдэн хөдлөх
Хөлдүү толгой –