Монголын түүхэн зүтгэлтнүүд
2022-08-05,09:53
А
Абага хан /1282/
Хvлэгv ханы ууган хөвгvvн. Чингис хааны гуч. Абага хан 1265- 1282 онд Иранд тогтож байсан Монголын Ил хааны улсыг захирч байв.
Хvйтэн сарнаа сэтгэл уяж, хөх тэнгэрийг барламуй
Хөх тэнгэр дунд vгvй, гурван намрыг өнгөрөөвэй.
Хөхөмдөг ууланд саран тэргэлээр мацъя хэмээн санавч
Хөнжлийн торгонд хөлөө шургуулан нэгэн насыг саатвай.
Эл шvлгээ өөрийн эцэг Алан ванд хорлогдсон хайрт Дуван гvнгээ дурсан гашуудаж бичээд дуусмагцаа амиа хорлосон гэдэг.
Олон дайнд оройлон довтолж
Өнгө сайт охид хатад
Орд гэрийг оруулан авчирч өгъе. . .
Ороо гөрөөс авлаваас
Отож хашиж өгъе гэжээ.
1201 онд Чингис хаан Ван хантай хамтарч Жамухтай байлдахад Алтан Чингисийн талд тулалджээ. 1202 онд Чингис хаан Татартай байлдахад Алтан, Хучир, Даридай гурав цааз зөрчин олзонд шунаж саатсан учир тэднийг vгэндээ эс хvрэв гэж олзлон авсан адуу мал , эд хөрөнгийг хураажээ. Тиймээс тэр гурав Чингисээс салж Жамухад нийлжээ.
Чингисийн эсрэг хуйвалдаанд Алтан , Хучир нар оролцсон тул тэднийг 1203 онд цаазалжээ.
Агваандоржийн Агваан (1854-1937)
Буриадын бурханы шашны нэрт зvтгэлтэн. Монгол Төвд хэлээр хэд хэдэн ном туурвисан. Вагиндрагийн vсгийг зохиосон.
Занын Авгаанбалдан (1794-1864)
Буддын гvн ухаантан зохиолч. Халхын цэцэн хан аймгийн хардэл Жанжин бэйсийн хошуунд Одоогийн Хэнтий аймгийн Галшар суманд төржээ.
Их хvрээнд буддын боловсрол эзэмшиж 1831 онд Төвдийн Лхас хотноо гавжийн зэрэг хамгаалж 1836-1847 онд их хvрээний цорж байсан. Авгаанбалдан 96 зохиол, 6 боть ном бичсэн байна. “Төв vзлийн дуулал “, ”Бодь сэтгэлийн магтаал” зэрэг олон шvлэг дууллыг төвд хэл дээр бичсэн.
Авгаандандар (1759-1830)
Буддын гvн ухаантан, хэл шинжлэлч, яруу найргийн онолч. Тэрээр төвдийн Лхаст буддын шашны гvн ухааны лхарамба зэрэг хамгаалжээ. Логик, гvн ухаан, шашны зан vйлийн сэдвээр дөч шахам бvтээл туурвисан. “Монгол vсгийн ёсыг сайтар номлосон хэлний чимэг хэмээгдэх оршив” ном нь монгол vсгийн дvрэм судлахад тулгуур бvтээл болдог.
Лувсангийн Агваанхайдав (1779-1838)
Монголын гvн ухаантан, яруу найрагч, уран барилгач. Төв аймгийн Хар Туулын мандал хэмээх газар төрсөн. Их хvрээний цорж, дэд хамба, их хамба байсан бөгөөд Төр гэрэлт хааны Хамба, Номун хан цол хvртжээ.
“Хурмастын тахилга”, “Хонь, ямаа, vхэр гурвын хvvрнэсэн яриа”, ”Урт vст Цэрэнпил хэмээх бандитай тэмцсэн vг”, “Чөтгөрт хөтлөгдсөн мунхагийг талхилан тээрэмдэгч аянгын хvрд”, “Vг утга нь тодорхой цадиг” гэх мэт ард олны дунд ихэд дэлгэрсэн 100 гаруй зохиолоос бvрдсэн 5 боть бvтээл туурвижээ.
Агваантvвдэн (XYIII-XIX зуун)
Ванган Равжамба хэмээн олонд алдаршсан Халхын их хvрээний эрдэмтэн, яруу найрагч, гvн ухаантан. “Зохист аялгууны тогтоосон тэмдэглэл дурдатгалыг сэргээгч” гэдэг утга зохиолын онолын бvтээл туурвисан.
Амарсанаа (1718-1757)
Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч. 1755-1758 онд өрнөсөн Манжийн дарлалын эсрэг зэвсэгт бослогын удирдагч. Тэрээр эхлээд Манжид дагаар орсон ч Манжууд өөрийг нь Зvvнгарыг эзлэх төлөвлөгөөндөө ашиглах гэж байгааг мэджээ. Ингээд Зvvнгарыг байлдан дагуулах Манжийн их цэргийн дотор явах vедээ намрын сард Зvvнгар, Халх, Өвөр Монголд Манжийн эсрэг нэгэн зэрэг бослого гаргах, Их Монгол Улсаа сэргээн байгуулахаар санаа сэджээ. Манж нар тагнуул туршуул, зарим урвагч этгээдvvдээс энэ тухай мэдэж авсан байна. Иймээс тэдний хvчийг салгах арга хэмжээ авав. Амарсанааг "хэрэг зөвлөнө" гэж Бээжинд яаралтай дуудав. Амарсанаа "эзэн хаанд бараалхана" гэж гараад Алтайн цаана Өрөнгө голд хvрч ирмэгцээ шадар 300 цэргээ удирдан 1755 оны 9 сарын 24-нд бослого гаргажээ.
Амарсанаагийн уриалгаар Ойрадууд нийтээрээ зэвсэглэн босч, Манж цэргийн анги, хэсгийг энд тэндгvй довтлон цохиж, хvрээгээ тэлсэн байна. Манжийн эрх баригчид дахин цэрэг илгээхэд Амарсанаа эрэлхэгээр тулалдаж ялагджээ. Тэрээр 1757 онд Орос улс руу тусламж гуйхаар яваад өвчнөөр нас барсан.
Тvvний тухай Б.Ринчений бичсэн “Ану хатан” зохиол бий.
Алдаржавын Аюуш (1858-1939)
Ард Аюуш хэмээн алдаршсан. Манжийн дарангуйлал Хятадын худалдаачид, орон нутгийн феодалын мөлжлөгийг эсэргvvцсэн ардын хөдөлгөөний толгойлогч. Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошууны Цэцэг нуур суманд уг бослого 1903 онд эхэлжээ. Тэндэхийн ардууд хошууны засаг ноён Манибазарын тавьсан өрийг төлөхөөс татгалзан, Аюушаар толгойлуулан хошуу ноёнтой заргалдав. Босогчид Хятадын мөнгө хvvлэгчдийн нэхэх өр, ноёны дур зоргоор эзэрхэх явдлыг эсэргvvцэн, ноёны харгислан дарлах, мөлжихийг тоочин өргөдөл боловсруулан, тvvндээ алба татварыг харц, ноёд, тvшмэд хэмээн ялгахгvй, тэгш болгохыг шаарджээ.
Манжийн засаг захиргаа Аюушийг нөхдийн хамт баривчлан, эрvv шvvлт тулган, тус бvрт нь таван толгой малаар торгожээ. Аюуш суллагдмагц уул тэмцлийг дахин vргэлжлvvлж 1911 оныг хvрсэн байна. Ийнхvv Ард Аюушийн удирдсан тэмцэл нь 1911 онд Манжийн ноёрхлыг эсэргvvцсэн эрх чөлөөний хөдөлгөөний хэсэг болж өрнөжээ. 1980 онд Аюушийн тэмцлийн тухай “Ард Аюуш” гэдэг уран сайхны кино бvтээжээ.
А.Амар (1886-1944)
Ардын төр, нийгмийн зvтгэлтэн, тvvхч. БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. 1930 оны vед хувьсгалын хууль ёсыг ноцтой зөрчих явдалтай тэмцсэн хvмvvсийн нэг.
А.Амар нь монголын тvvхийн талаар “Монголчуудын Манж лугаа тэмцэж тусгаар тогтносон байдал ба Монголд эртнээс нааш тогтож ирсэн байдал” “Монголын vндэсний хэл бичгийг хөгжvvлэх тухай сэдэв” зэрэг хэд хэдэн өгvvлэл “Монголын товч тvvх” ганц сэдэвт зохиол хэвлvvлжээ.
Тэр 1939 оны гуравдугаар сард улс төрийн хэргээр баривчлагдаж 1941 оны 7 дугаар сарын 10-нд Орост цаазлагджээ. 1962 онд хилс хэргээс цагаатгажээ.
Б
Улмаар Польш Силезийг довтолж 1241 оны 3 дугаар сарын 09 нд Польш, Германы хамтарсан хvчийг Легнизийн дэргэд бут цохин Карпатын уулсыг давж Унгарын нутагт цөмрөн оржээ. Тисса гол дээр Унгарын цэргийг бут цохижээ. 1241 оны өвөл Дунай мөрнийг хөлдмөгц гатлан Загреб хотыг эзлэн авчээ. Тэр vед монголын цэргийн зарим нь Адретийн тэнгис хvрч зарим нь Австрийн Вена хотод тулж очсон боловч Өгөдэй хаан нас барсан тул Батхаан гэдрэг эргэжээ. Гэвч Монголын их хааны суурийг Өгөдэйн хvv Гvюг залгамжлах болсон учир Батхаан өөрийн хувь улс болох Алтан ордыг Монголын төв захиргаанаас тусгаар байлгахыг хичээж байв. Европт хийсэн аян дайны явцад Батхаан Гvюгтэй эе эв эвдрэлцэж байсан нь vvнд нөлөөлжээ. Гvюг хааныг нас эцэслэсний дараа Монголын их хааны ширээнд Мөнхийг суулгахын төлөө Батхаан шийдвэртэй тэмцэн 1251 онд тvvнийг хаан болгожээ. Иймээс Мөнх хаан Батхааныг ихэд хvндэтгэж байсан байна. Батхаан 1256 онд нас баржээ.
Чингис хаан Боорчийг
Намайг залуу байх цагт
Найман шаргыг эрэх vед
Наран ургах хирд
Надтай уулзсанаас хойш
Насад vнэнчээр зvтгэсэн
Наху баяны хөвгvvн
Найрт хvлэг Боорчи минь
Айл зуур явахад
Алаг бяруу мэт номхон байвч
Алалцах дайсантай уулзахад
Арслан барс мэт догшин хэмээн магтсан байдаг.
Б
Ерөнхий сайд Бодоо (1885-1922)
Монголын нийгэм улс төрийн зvтгэлтэн. Хувьсгалын анхны долоогийн нэг. Бага наснаасаа бичиг vсэг суралцаж хожим нь консулын орос сургууль , орос монгол хэвлэлийн газар ажиллаж байсан. “Шинэ толь“ , “Нийслэл хvрээний сонин бичиг” зэргийг хэвлэхэд идэвхтэй оролцож байжээ. 1921 оны 3 дугаар сараас Ардын төр засгийн газрын гадаад хэрэг эрхэлсэн тvшмэл даргаар ажиллаж байгаад хувьсгал ялсны дараа ардын засгийн газрын Ерөнхий сайд, Гадаад Яамны сайдаар 1921 оны эцэс хvртэл ажилласан. 1922 онд хувьсгалын эсэргvv хэрэгт холбогдуулан цаазалсан.
Шанзудба Бадамдорж
1919 оны 2 дугаар сараас 11дvгээр сар хvртэл Автономит Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэрээр улс орны эрх ашигт харшилсан vйл ажиллагаа явуулж байжээ. Иймээс хятадуудтай хуйвалдагч нэгэн байсан хэмээн тvvхэнд vлджээ.
Бумцэнд (1881-1953)
Ардын төрийн зvтгэлтэн. Ардын журамт цэргийн анхны хорооны дарга нарын нэг. Д.Сvхбаатарын хамтран зvтгэгч. 1922-1924 онд цэргийг захирах сайд, 1924-1930 онд Цэргийн уурын тэрэгний газрын дарга, хотын цагдан сэргийлэх газрын даргаар ажилласан. 1940-1953 онд БНМАУ-ын Бага хурлын Тэргvvлэгчдийн даргаар ажиллаж байсан.
Г
Хангинах тэрэгний тээш болон одов чи, Эзэн минь!
Тоглох харцагын жигvvр болон одов чи, эзэн минь!
Тойрох тэрэгний тээш болон одов чи, эзэн минь!
Жиргэх шувууны жигvvр болон одов чи, эзэн минь!
Жиргирэх тэрэгний тээш болон одов чи, эзэн минь!
Галдан бошигт (1644-1697)
Зvvнгарын хаант улсын хан. Галдан 10 гаруй жил Төвдөд шавилан сууж томоохон хутагт болоод байсан ажээ. Ойрадуудын дунд хан ширээний төлөө тэмцэл өрнөхөд сахилаа өргөн, эргэн иржээ.Ингээд Ойрадын хан ширээнд сууж 1676 он гэхэд Ойрад Монголчуудаа бvхэлд нь хураан нэгтгэж, Зvvнгарыг нэгдмэл хvчирхэг улс болгов.
Галдан бошигтын эрхэм зорилго нь «Их цааз»-ын vзэл санааг хэрэгжvvлэх, бvх Монголчуудыг нэгтгэж, Манжийн тvрэмгийллийн эсрэг тэмцэх явдал байжээ.
Галдан бошигт хvчин мөхөсдөж байсан хэдий ч эцсийн мөчийг хvртэл тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө Манжийн эсрэг тэмцсэн билээ. Эзлэн тvрэмгийлэл, эрх чөлөө, эх оронч тэмцлийн ял гавьяаг дуурсгасан тийм нэгэн ширvvн тулалдаан Тэрэлжийн Зуунмодонд болсон нь тvvхэнд тэмдэглэгдэн vлджээ.
Галдан хvчээ сэлбэн тэмцлээ vргэлжлvvлсээр байсан боловч эцэстээ Манжийн их цэргийн хvчинд арга буюу автагдаж, 1697 оны 3 сарын 13-нд Ац Амттай гэдэг газар дайсанд олзлогдохгvйн тулд өөрийн vзэл зорилгын төлөө алтан амиа өргөжээ. Ийнхvv Галдан бошигт Манжийн тvрэмгийллийн эсрэг тууштай тэмцсэн юм.
Галдан туслагч (1795-1879)
Тvшээт хан аймгийн гvний хошууны туслагч. Монголын тvvхч, тайш. Улиастайн их хvрээнд алба хааж байхдаа 1840-1850 оны vед “Эрдэнийн эрхи” зохиолоо туурвижээ. Энэ зохиол нь манжийн ноёрхлын vед зохиогдсон монголын тvvхийн сурвалж бичгvvдийн нэг юм.
Цэвээнравданы Галданцэрэн (1697-1727)
Зvvн гарын улсын хаан. Манжийн тvрэмгийллийг эсэргvvцэн тэмцэж ,1739 онд Манж улстай хилийн зааг тогтоох, Хятадтай худалдаа хийх , Төвдтэй харилцах хэлэлцээр байгуулж байв. Галданцэрэн Сайн ноён хан Ламжавт манжийн эсэрэг хамтран тэмцэх тухай нууц бичиг хvргvvлж байсан байна. 1732 оны Хэрсэн чулууны байлдаанд Сайн ноён Ламжав зэрэг халхын зарим ноёд тvvнтэй байлдалгvй Манжийн цэргийг орхин нутагтаа ирж байжээ.
Ванчинбалын Гулиранс (1820-1851)
Нэрт яруу найрагч. Өвөрмонголын Зостын чуулганы Тvмэд баруун хошууны хvн. Алдарт зохиолч Инжинашийн их ах. “Гангийн хур”, “Өрөөсөн болжмор”, “Ертөнц“, “Мөрөөдөл”, “Улсын төлөө” зэрэг олон шvлэг зохиол бичжээ.
Ванчинбалын Гvнначvг (XIX зуун)
Нэрт яруу найрагч.Өвөрмонголын Зостын чуулганд төрсөн. Инжиннашийн дvv.
Залуу насны vед сайн учрал цөөн
Завдан гvйцэж эс сурвал өнгөрөх нь хурдан
Зайдан тавьж vл хэрэгсэж гуа идрийг хэтэрвэл
Завсаргvй өнгө бууран vс цайх тvргэн хэмээн шvлэглэсэн байдаг.
Егvзэр хутагт Галсандаш (1870-1930)
Монголын шашин төрийн зvтгэлтэн. Монголын тамгатай 13 хутагтын нэг. Таван настайд нь Егvзэрийн VII дvрд тодруулан залсан. Төвд, Манж, Хятад хэлтэй. Монгол улсын тусгаар тогтнол, 1911 оны vндэсний эрх чөлөөний хувьсгал зэргийг талархан дэмжсэн. 1913 Богд гэгээний зарлигаар Егvзэр хутагт Ж.Галсандаш Монголын зvvн өмнөд хязгаарын хэргийг элбэн тохинуулах захиран шийтгэх сайдаар томилогджээ. 1930 оны 9 дvгээр сарын 30 ны өдөр хилс хэргээр буудан хороожээ. 1990 онд тvvнийг цагаатгажээ.
Пэлжидийн Гэндэн (1895-1937)
Нийгэм улс төрийн зvтгэлтэн. 1924-1927 онд БНМАУ-ын Бага хурлын дарга, 1927-1928 онд Улсын мөнгөн сангийн ерөнхий хороон дарга, 1928 онд МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1931-1936 онд БНМАУ-ын ардын СнЗ-ын ерөнхий сайд, Гадаад явдлын сайд, МАХН-ын ТХ-ны тэргvvлэгч гишvvнээр ажиллаж байгаад баривчлагдсан. 1937 онд Орост цаазлагдсан. 1962 онд цагаатгагдсан.
Ж.Гvррагчаа (1947)
Монголын анхны сансрын нисэгч. БНМАУ, ЗСБНХУ-ын баатар. 1981 оны гуравдугаар сарын 22-30-нд сансрын "Союз-39" хөлгөөр
В.Жанибековын хамт нисч тойрог замын "Салют-6" станцын олон улсын багийн бvрэлдэхvvнд ажилласан юм.
Д
Далай Лам Ёндонжамц (1589-1617)
Дөрөвдvгээр далай лам Ёндонжамц бол монгол хvн юм. Монголын Алтан хааны хойч vеийн ач Сvмир дайчингийн хөвvvн. III Далай лам Монгол газар ирж гурван жил болоод нас нөгчсөний хойно 1602 онд Ёндонжамцыг дөрвөн настайд нь хувилгаан хэмээн тодруулан Төвдөд залж аваачсан байна.
Цэвээндашийн Дамцагдорж (1781-1848)
Сэтгэгч, буддын гvн ухаантан. V, VI Богд Жавзандамбын номын багш. “Бари лам” хэмээн олонд алдаршсан. Брагриво хийдийг vндэслэгч. Ертөнц хийгээд амьдралын бvтэц, vvсэл хөгжлийн асуудлаар буддын сэтгэгчдийн тайлбарыг тусгайлан шинжиж “Харанхуйг арилгах их эрдэнийн зул” хэмээх бvтээл туурвижээ.
Ноён хутагт Данзанравжаа (1803-1856)
Гvн ухаантан, зохиолч, яруу найрагч, уран барилгач. Тvvний бvтээлээс 170 гаруй нь монгол хэлээр, 200 орчим нь төвд хэлээр уламжилж иржээ. ”Тэргэл сар”, ”Ичиг ичиг”, ”Цаасан шувуу” зэрэг шvлгийг төвд, монгол хоёр хэлээр бичжээ. “Саран хөхөө”, ”Vлэмжийн чанар”, ”Дэлгэр зуны жаргалд”, ”Урьхан хонгор”, ”Хvдэр баахан хvрэн”, “Сэргэлэн зант цагаанаа”, ”Vзэсгэлэнт хангай”, ”Хөвчийн тэнvvн хангай”, ”Хөвчийн өндөр модонд”, “Тавтай тэнvvн хангай”, ”Дөрвөн улирлын тухай” зэрэг шvлэг зохиол нь олны дунд тvгээмэл дэлгэрсэн.
Данзанравжаа Чойлон хийд, Хамарын хийдийн зvvн, Есөн зvйлийн суврага, Чойган лаврин зэрэг сvм хийдийг санаачлан бариулжээ.
Жалханз хутагт Дамдинбазар (1874-1923)
Монгол улсын шашин төрийн зvтгэлтэн. Тамгатай 13 хутагтын нэг. 1878 онд дөрвөн настай Жалханз хутагтаар тодорч Манжийн хааны зарлигаар хутагтын тамга авчээ. Багаасаа Төвд, Монгол, Самгарьд хэл бичиг, тоо, зурхайн ухаан, шашны тvvх судалсан. Богд хаант улсын vеэс улс төрийн амьдралд оролцож, 1912 оны эхээр Засгийн газраас баруун хязгаарыг элбэн тохинуулах сайдаар томилогдсон. Ховдыг чөлөөлөх хэрэгт онцгой гавьяа байгуулжээ.
1922-1923 онд Ардын засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байсан байна.
Манлайбаатар Дамдинсvрэн (1871-1920)
Цэрэг улс төрийн зvтгэлтэн. Хөлөнбуйрын Барга хошуунд төрсөн. 1911-1912 оны монголын ард тvмний эрх чөлөө тусгаар тогтнолыг дэмжсэн. Монгол цэргийг удирдан, Хятадын тvрэмгий цэрэгтэй байлдаж байсан. Дамдинсvрэн хаант Монгол Улсын Гадаад явдлын яамны дэд сайдаар тохоогдон ажиллаж 1915 оны гурван улсын хэлэлцээрийн vед улс эх орныхоо тусгаар тогтнолыг тууштай хамгаалж байсан. 1920 оны намар Хятад цэргийн эрх баригчид тvvнийг нөхдийн хамт баривчилж сарын турш тамласны дараа Гамингийн шоронд босоогоороо нас нөгчсөн эх оронч хvн.
Солийн Данзан (1884-1924)
Монголын улс төрийн зvтгэлтэн. Богд хаант улсын vед Сангийн Яамны тvрээсийн тvшмэл байсан. МАХН-ын хvрээний бvлгийг vvсгэн байгуулах хэрэгт идэвхтэй оролцсон. 1920 оны эхээр Д.Сvхбаатарын хамт Зөвлөлт Орос улстай холбоо тогтоох ажлыг зохион байгуулсан. 1920-1924 онд монголын хувьсгалчдын хилийн чанд дахь товчооны дарга, Засгийн газрын жинхэнэ орлогч сайд, Сангийн яамны сайд, Бvх цэргийн жанжин зэрэг албан тушаал хашиж байсан. 1942 онд хэлмэгдvvлэн хороосон
Дансранбилэгийн Догсом (1884-1941)
Монголын нам төрийн зvтгэлтэн. Зvvн хvрээний хувьсгалт нууц бvлгийг vндэслэхэд оролцож ардын хувьсгалын хэрэгт тусламж хvсэн 1920 оны наймдугаар сард Зөвлөлт Орос Улсад очиж холбоо тогтоожээ. 1921 оноос Зvvн өмнө хязгаарыг хамгаалах цэрэгт тvшмэл, Дотоод яамны эрхэлсэн тvшмэл, 1922-1924 онд Цэргийн Яаманд хэлтсийн эрхлэгч, 1924-1926 онд Ховдын хязгаарт суух төлөөний сайд, 1928-1929 онд Алтанбулагийн сайд, 1929-1930 онд Эдийн засгийн зөвлөлд хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. 1939 оны долдугаар сарын 9-нд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн. 1962 онд цагаатгажээ
Гэлэгдоржийн Дэмид (1900-1937)
Цэрэг улс төрийн зvтгэлтэн. Маршал. 1930-1937 онд Цэргийн Яамны сайд бөгөөд бvх цэргийн жанжин байсан. ЗХУ-ын Батлан хамаапах Яамны сайд
К.В.Ворошиловын урилгаар Москва орохоор явах замдаа 1937 оны 8 дугаа сарын 22-нд төмөр замын Тайга өртөөн дээр сэжигтэйгээр нас барсан. 1937 оны 9 дvгээр сард хувьсгалын эсэргvv хэрэгт хилсээр холбогдуулаад 1962 онд цагаатгасан.
Е
Нэгvл мэт бие чинь
Нэхэс хийж одвоос
Нийтгэл мэт улсаа
Хэнээр мэдvvлнэ?
Тул мэт бие чинь
Тулбис хийж одвоос
Туял мэт улсаа
Хэнээр мэдvvлнэ?. . .хэмээн
хаан ширээг таниас хойш хэн залгах вэ? гэж асуужээ.
Чингис хаан “Хатан хvн боловч Есvйн хэлсэн vг зөвөөс зөв. Дvv нар хөвvvд, Боорч, Мухулай та нарын аль нь ч энэ vгийг дурдсангvй. Би өвгөдийн хойноос одохгvй мэт өдгөө мартсан ажээ. Vхэл надаас тойрох мэт vнэхээр vvнийг санасангvй” гэж хэлээд өөрийн хаан суурийг хөвгvvдийн хэнээр залгамжлуулах чухал асуудлыг шийдвэрлэсэн гэдэг. Чингис хаан 1226 оны намар Тангуд улсыг дайлаар мордохдоо Есvй хатныг авч явсан юм. Тэр өвөл Чингис олон хулан авлаж яваад мориноос унаж бэртэхэд Есvй хатан асарч, хааныг насан өөд болтол тvvний дэргэд байжээ.
Есvнхэй (XII зууны)
Чингисийн дvv хавт Хасарын хvv. 1225 онд Чингис хаан Сартуулыг эзэлсэн их баярын vеэр 335 алд газар харваж эрийн бярыг vзvvлсэн тул Есvнхэйд зориулж гэрэлт хөшөө босгожээ. Уг хөшөө хожим нь Чингисийн чулуун бичиг хэмээн алдаршжээ. Хөшөө эдvгээ Санкт-Петербург хотод хадгалагдаж
байна.
Ж
Гэвч Жамуха, Тэмvжин хоёр хаан ширээний төлөө тэмцлийн улмаас харилцан эе эвдэрч салснаар барахгvй 1190 оны vед “Арван гурван хvрээний байлдаан” хэмээн алдаршсан тулалдаан хийж, 1199 оны vед “Хvйтэн” гэдэг газар дахин байлджээ. Хожим нь Жамуха Чингист бvрэн ялагдаж цаазлагджээ
VIII Богд Жавзандамба (1869-1924)
Таван настайдаа Төвдөөс Монголын шарын шашны тэргvvнээр тодорсон.
Монголын шарын шашны сvvлчийн тэргvvн, шашин төрийг хосолсон хаант Монгол Улсын хаанаар 1911 оны 12 дугаар сарын 28-нд өргөмжлөгджээ. Ардын хувьсгалын эхний жилд Монголын хаан хэвээр байсан боловч Ардын засгийн газартай байгуулсан Тангарагийн гэрээ ёсоор төрийн ажлыг удирдан явуулах эрхгvй шашны хэргийг эрхэлж байжээ.
Дилав хутагт Жамсранжав (1883-1964)
Монголын шашин төрийн зvтгэлтэн. Тvvнийг таван настайд нь Богд Жавзандамба Дилавын хойд дvр хувилгаан хэмээн өргөмжилжээ. Төвд, монгол бичигтэй болж залуугаасаа шашин, төр захиргааны ажилд суралцжээ. 1916, 1919 онд Хатанбаатар Магсаржавын цэргийн хамт баруун өмнөд нутгаар гарсан vймээн самууныг даралцахад цэргийн ламын vvргийг гvйцэтгсэн байна.
Тэрээр Монгол орны тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байсан. Ардын хувьсгалын дараа Улиастайн сайдын vvргийг тvр гvйцэтгэж, Ховд Улиастайн хязгаарт байсан цагаантны цэргийн vлдэгдлийг дарахад Хатанбаатар, Пунцаг нарын цэргийг агт морь, хvн хоол хvнс, орон байраар хангахад идэвхтэй оролцсон учир Ардын засгийн газраас Самади багш цол өргөмжилжээ. Ардын засгийн vйл ажиллагааг талархан дэмжиж харилцан туслах хоршоо, цэргийн клуб, нам эвлэлийн байгууллага, нисэх онгоцны газарт нэлээд зvйлээр тусалж байсан. Гэвч 1929-1930 онд хоёр удаа хөрөнгөө хураалгаж,1930 оны долдугаар сард тайж Эрэгдэндагвын хэрэг гэгчид Манзушир, Егvзэр хутагт нарын хамт баривчлагдан мөрдөгдөж хоёр удаа байцаагдан, хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгджээ. Дилав хутагт Хятад, Тайвань, Энэтхэг, АНУ-д тодорхой хугацаагаар амьдарч байсан. 1990 онд тvvнд холбогдох хэргийг хvчингvй болгож цагаатгасан байна.
Онход овогт Сангажавын Жамъян гvн (1864-1930)
XX зууны Монголын шинжлэх ухаан, соёлын ууган зvтгэлтний нэг. Багадаа бичиг сурч, 1880-аад оноос эхлэн бичээч, эх зохиогчийн алба хаахын хамт гэрийн сургуулиар багачуудад ном зааж байв. Д.Сvхбаатарын номын анхны багш. Ардын хувьсгалаас хойш Сангийн Яамны дэд сайд, Судар бичгийн хvрээлэнгийн захиралаар томилогдон ажиллажээ. Монголын тvvх, монгол хэл бичгийн судалгааг хөгжvvлэхэд чухал ач холбогдол бvхий ном судар цуглуулан улсын нийтийн номын сангийн эх vvсвэрийг тавьжээ. Жамъян vндэсний хэл бичгийн өв уламжлалыг судалж, 1921-1928 онд "Монгол vсгийн цагаан толгой", "Монгол vсэг сурах бага хөвгvvдийн сурлагыг удирдах мөрийн бичиг хэмээх цагаан толгой оршвой" сурах бичиг зохиожээ
Сvрэнхорын Жамъянгарав (1861-1917)
Монголын эрдэмтэн, яруу найргийн онолч, шашны зvтгэлтэн. Монгол, төвд, самгарди хэл бичиг, зурхай, анагаах ухаан, гvн ухаан, дуун ухааныг судалж “Тоц мэргэн" хэмээн алдаршжээ. "Дандины зохист аялгууны толь"-д төвд хэлээр тайлбар зохиосон. Энэ бvтээлд яруу найргийн туурвил жишээг зохиосон. Номын хэв сийлэх, суварга бvтээх, цамын цаг, хөгжим бvжгийн дэгийг боловсруулахад оролцсон. "Эсруа тэнгэрийн эгшиг дуун" гэдэг утга зохиолын онолын тулгуур бvтээл гаргажээ.
З
Өндөр гэгээн Занабазар (1635-1723)
Монголын шарын шашны анхны тэргvvн. Тэрээр 11 дvгээр жарны модон гахай жил Тvшээт хан Гомбодоржийн хөвгvvн болон мэндэлжээ. Багаас ном эрдэмд суралцаж Далай ламд шавь орсон. Занабазарыг 1693 онд Халхын ноёд шарын шашны тэргvvн гэж “Гэгээн” цол өргөмжилсөн. Ингэж тэрээр Анхдугаар богд Жавзандамба буюу “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан.
Занабазар Монголд шарын шашныг дэлгэрvvлэхэд онцгой vvрэг гvйцэтгэсэн бөгөөд Баруун хvрээ, Их хvрээ, Хэрлэнгийн зvvн хvрээг байгуулсан байна. Тэрээр 1686 онд соёмбо vсэг зохиосон. Мөн монгол цутгуурын урлагийг vvсгэн хөгжvvлсэн бөгөөд тvvний бvтээсэн “Ногоон дарь эх”, “Цагаан дарь эх” зэрэг бvтээл их алдартай.
Зэв
Чингисийн цэргийн нэрт жанжин. Тайчууд аймгийн хvн. Уг нэр нь Зургаадай. Харваанд мэргэн учраас Чингис хаан тvvнд Зэв гэдэг нэр өгчээ. 1206 онд мянгатын ноён болсон.
Чингис хаан тvvнийг
Ороо гөрөөсний отлого болсон
Омогт дайсны зvрхийг чичрvvлсэн
Сэргэг бага нойртой
Сэцэн мэргэн ухаантай
Улс төрийн төлөө
Урьд цагаас зvтгэсэн
Урианханы сайн Зэлмэ минь гэж магтсан байдаг.
И
Ванчинбалын Инжиннаши (1837-1892)
Монголын алдарт зохиолч, тvvхч, зураач, сэтгэгч. Хуучин Зостын чуулганы Тvмэд баруун хошууны Шударга бат хорооноо тvшмэл Ванчинбалын хоёр дахь хөвгvvн болон төржээ. Арваад настайдаа "Ижийгээ мөрөөдсөн нь", "Цагаан уул", "Сайхан хур" ззрэг шvлэг бичиж Тэргvvлэгч цэцэг ба болжмор" зэрэг зураг зурж, хориод насандаа "Улаан vvлний нулимс", "Эрдэнийн толь" тэргvvтэн зохиол бичжээ. Эцэг Ванчинбалын эхний найман бvлгийг нь зохиож байгаад орхисон "Хөх судар" романыг Инжиннаш 1872-1891 онд бичиж дуусгасан. "Нэгэн давхар асар", "Улаанаа ухилах танхим" хэмээх хоймсон романаа 1872-1882 онд бичжээ. Инжиннаши өөрийн хийсэн хvтээснээ дvгнэж
Мянган оны учир шалтгааныг бийр бэхээс асууж
Мяралзан эрээлжлэх vйл явдлыг судар бичиг лvгээ хэлэлцмvй
Миний энэ бие сэтгэлийн гvн чилсэн шалтгааныг
Мятрашгvй хожмын мэргэд айлднам болов уу vгvй юу? хэмээн дvгнэж байжээ.
Доржжалцаны Ишбалжир (1704-1788)
Сvмбэ хамба гэж алдаршсан. Гvн ухаантан, байгалийн шинжлэлч, зохиолч. Дөрвөн наснаасаа төвд хэл бичиг сурч, найман насандаа Төвдөд очиж уран зохиол судалж гvн ухаанд суралцан 1728 онд төвдийн Бравун хийдэд гавжийн зэрэг хамгаалжээ. Ланз бичих, суварга бvтээх, бурхан татах зэрэг эрдэм ухаанд суралцжээ. Ишбалжир буддын философи,яруу найраг, одон зурхай, анагаах ухааны чиглэлээр найман боть, 60 шахам бvтээл туурвисан. "Цаглахуй санааны найлзуур модон" хэмээх алдарт зохиолыг төвд хэлээр бичжээ.Тэрээр 70 настайдаа Төвдийн нэрт эрдэмтэн Ванчин Балдан-Иштэй ном хаялцан гайхагдаж байжээ.
Намжилдоржийн Ишданзанванжил (1845-1907)
Өвөр Монголын Цахарын Хөвөөт цагаан хошуунд төрсөн. "Сувдын унжлага", " Шvрийн унжлага", "Эрдэнийн унжлага" зэрэг эмийн шинэ жор зохиосон. “Гvнгийн зуугийн гэгээний Алтан сургаал" хэмээх сургаалын зохиол бичжээ.
"Хvvг сургалгvй элмэг эр болговол
Хvнд журам бузарлаж төр ёсонд харшина
Хvvхэнг сургалгvй золбин эм болговол
Хvн бvрийг бузарлаж аймаг улс гутна" гэж уг сургаалд сургажээ.
Л
Цэгонжалын Лувсанчvлтэм (1740-1810)
Шашны зvтгэлтэн, нэрт зохиолч, оточ, орчуулагч. Цахар гэвш гэж олонд алдаршсан. Монгол, төвд хэлээр зохиолоо бичдэг. "Эм таних ухаан" хэмээх дөрвөн дэвтэр зохиол туурвижээ. Зан vйл сургаалын чанартай "Чандмань эрдэнэ нэрт сургаал vгс", “Тvvний сvv сацлах ёс", "Цагаан өвгөний сан" зэрэг шvлгvvд зурхайн хэд хэдэн ном, од гаригийн зорчих замыг шинжилсэн бvтээл, хvн морины шинж, огторгуйн газрын ёр шинж зэрэг зохиол бичсэн.Мөн "Адууны чимгийн тийн агуулал оршвой", "Утгын чимгийн тийн агуулал оршвой" бvтээл туурвисан "Субашидийн тайлбар", "Чандманий тvлхvvр" , "Ардыг тэжээхvй рашааны дуслын тайлбар" зохиожээ. Бvтээлvvдийг нь модон бараар арван боть өөрийнх нь намтрыг хоёр боть болгон хэвлэжээ.
Лувсанринчэн (1821-1907)
Нэрт орчуулагч, хэл шинжлэлтэн. Хорь Буриадын Агын дацанд сууж буддын утга зохиолын сонгодог боловсрол эзэмшжээ. "Сумадирада" хэмээх төвд монгол хэлний тайлбар толь, "Яруу хvрхрэл" хэмээх хэл зvйн бvтээл бичиж "Субашид” тэргvvтнийг орчуулжээ.
Лувсанпэринлэй (1642-1715)
Монголд эмийн дөрвөн vндсийн сургуулийг vндэслэгч. Халхын Зая бандид гэж олноо алдаршсан. Таван наснаасаа монгол, төвд бичиг, сурч, зураг, бvжгийн урлагийг сонирхож бурхан зурж цамын бvжгээс 80 орчим дэгийг эзэмшжээ. 17 настайдаа "Богдын залбирал" хэмээх ном зохиожээ. "Утгын 35 чимгийн vлгэр өгvvлэхvй урнаа баяссан эгшиг" бvтээл болон 120 гаруй намтар зохиол туурвижээ. Мөн сvм хийд олныг бариулсны дотор Архангай аймгийн Булган уулын өвөрт буй Заяын хvрээг байгуулжээ.
Сэдбазарын Лувсандондов (1854-1909)
Яруу найрагч. Засагт хан аймгийн Хан хөхий уулын хошуу ноён. Одоогийн Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат. Нутгийн олондоо "Лу жанжин", "Лу гvн" хэмээн алдаршжээ. Монгол Улсын vндэсний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө тэмцэгч хvн юм. "Хан хөхийн магтаал" найраглал, "Сайвар халтар", "Таван эрдэнэ", "Эрдэм ухааны тvлхvvр", "Уугуул бичиг минь" зэрэг шvлэг зохиожээ.
Лувсанданзанжанцан (XVII зуун)
Монголын ууган оточ нарын нэг. 18 наснаас эхлэн Төвдийн Лхас, Дашлхvнбэд 22 жил сууж энэтхэг, төвдийн мэдлэг ухааны ном судалж, маарамба цол хамгаалж отчийн хамгийн дээд лхаржи цол хvртжээ. Тэрбээр төвд хэлээр анагаах ухааны их, бага хэмжээний таван боть туурвижээ
Лувсанданзанжалцан (1639-1704)
Ламын гэгээний анхдугаар дvр. Шашны нэрт зvтгэлтэн, эмч, зурхайч, эрдэмтэн. Төвд хэлээр дөрвөн боть ном бичсэн. "Зурхайн гол авах, огоорохыг тодруулсан гэрэл", "Vрийн зурхайн сайтар номлол бvхний хураангуй" болон эм, эмнэлгийн долоон зvйл судар нь ихэд нэрд гарчээ.
Дарьжавын Лосол (1890-1940)
Улс төрийн зvтгэлтэн. 1913 онд Монголын зvvн өмнө хязгаарыг хятадын цэргээс хамгаалах тэмцэлд Манлайбаатар Дамдинсvрэнгийн удирдлагаар оролцож явсан. МАХН-ыг vндэслэн байгуулагчдын нэг. 1920 онь найм, есдvгээр сард Д.Сvхбаатар нарын хамт тусламж хvсэх хэргээр Зөвлөл-Орос улсад очиж байсан. 1925-1928 онд Ардын тvр засгийн газрын гишvvн, Сангийн Яамны эрхэлсэн тvшмэл, сайд, 1934-1939 онд Намын хянан байцаах төв комиссын даргаар ажиллаж байсан. 1939 оны долдугаар сард улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж, 1962 онд цагаатгагдсан.
М
Хатанбаатар Магсаржав (1878-1927)
Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгч. Манж, Хятад, Хаант Оросын тvрэмгийлэгчдийн эсрэг байлдаж ялалт байгуулсан. Богд хаанаас “Хатан баатар” цол, vе улирах бэйлийн хэргэм, дархан чин ван цолоор шагнагдсан. 1922 оноос цэргийн яамны дэд сайд, жинхэнэ сайд, Намын Төв Хорооны тэргvvлэгч, орлогчоор ажиллаж байжээ.
Дайсныг даралцаж
Олзыг оруулалцаж
Ирэх дайсны ирийг мохоож
Буцах дайсны борвийг хянгардаж
Дайсны хөрөнгөнөөс
Тасархай утас орхилгvй
Хугархай зvv гээлгvй
Хураан авч ирсэн
Жалайрын сайн Мухулай минь гэж магтсан байдаг.1223 онд нас баржээ.
Их эрдэмтэн Шарайн Мянгат (1685-1770)
Монголын суут математикч. Манжийн хааны дэргэдэх "Математик сурах танхимд" суралцахын зэрэгцээ манж, хятад, герман, англи, франц, итали хэл бичиг сайн сурчээ. 1712 онд тvvний "Математикийн хуулийн нэрийн хуримтлал" хэмээх 53 боть бvтээл гарчээ. Энэхvv бvтээл нь тэр vеийн Ази дахины математикийн ухааны оргил болж байв. Хятад, Японд логарифмыг анх нэвтрvvлсэн хvн нь Мянгат байжээ.
Мянгатын зохиол бvтээл манжийн дарангуйллын vед тархан дэлгэрэхгvй байсаар 100 гаруй жилийн дараа хэвлэгдэн гарчээ. Тvvний хvv Мишэнэ болон шавь нар нь эмхлэн цэгцэлсний хvчээр Мянгатын бvх бvтээлийг багтаасан 100 боть ном нь "Зvй тогтлын бvрэн эх сурвалж" нэртэйгээр хэвлэгдсэн байна.
Н
Насанламба (1801-1873)
Алаша вангийн охин. Боржигон овогт. Манж Чин улсын vеийн монгол vндэстний нэрт шvлэгч. Зохиолоо хятад хэлээр бичдэг байв.
Эх нутаг Их хvрээнээ элчээр явах ахаа vдсэн нь
Дөрвөн наснаа нийслэлд ирснээс янагш
Дөч шахам жил нутагтаан буцсангvй
Эх нутаг минь хаана буй хэмээвээс
Элсэн говийн униар дахь алс газар
Эзэн Чингис миний дээдэс
Их Хvрээ миний нутаг
Арван тvмэн хорчин цэрэг дайчилсан
Анхны их хvчирхэг улс байлаа
Өдгөө болохул vхээнц буурай болоод
Өвөг дээдсийн өнөр зоригийг алджээ.
Өөрийн бие эрэгтэй бус тул
Өөдлөх хvслийг биелvvлэхvйеэ бэрх ээ.
Ах чиний бие аугаа зориг барьж
Анхны vйлсийг сэргээн мандуулахыг хvснэм
Уруу царайлан усан нvдэлж
Охид эмс мэт толгой битгий гунигтун!
Сайн ноён хан Намнансvрэн (1878-1919)
1912 оны 7 дугаар сараас 1915 оны 5 дугаар сар хvртэл Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд. 1915 оны 5 дугаар сараас 1919 оны 12 дугаар сар хvртэл Автономит Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Халуун эх оронч, төрийн зvтгэлтэн байв
О
П.Очирбат (1942)
Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч. 1993 онд МСДН, МVАН-аас нэр дэвшиж бvх нийтийн сонгуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
1965 онд Ленинградын уул уурхайн дээд сургуулийг уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр дvvргэсэн. Аж vйлдвэрийн Яаманд мэргэжилтэн, Шарын голын уурхайн ерөнхий инженер, ТЭХVЯ-ны сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны даргаар ажиллаж байсан. “Тэнгэрийн цаг", "Алдаж болохгvй агшин" зэрэг ном бичсэн.
Р
Рашпунцаг (XVII-XVIII зуун)
Монголын нэрт тvvхч. Өвөр монголын Зуу удын чуулганы Боорин баруун гарын хошууны хvн. Батмөнх даян хааны аравдугаар vеийн ач. 1775 онд "Болор эрхи" хэмээх тvvх уран зохиолын бvтээл туурвижээ.Улс төрийн бутрал туйлдаа хvрсэн тэр vеийн монголын нийгмийн байдлыг
"Төр мэдэгч сайдыг vл хэрэглэн турэмгий ардын vгийг авна.
Боол хятадаар засгийг бариулан борив хөхvvрт сархад хийнэ.
Ер эзэнгvй улс мэт, эхгvй мал мэт" болсон тухай "Болор эрхи" зохиолдоо бичжээ.
II Жанжа хутагт Ролбийдорж (1717-1766)
Жанжаа хутагт хэмээн алдаршсан. Нэрт математикч, одон оронч. 1742 онд "Мэргэд гарахын орон" нэрт бvтээлээ туурвисан. Энэхvv зохиолдоо тооны оронгийн тухай бичиж 10-ын 63 зэрэгтэй тоог "Vлэшгvй" хэмээн нэрлэсэн байдаг. Тэрээр мөн “IX Далай ламын намтар”, "Сvмбэр уулын чимэг гэж тогтсон vгийн дуулал” зэрэг шvлэг, зохиол, сургаал, залбирал зохиожээ.
С
Саган сэцэн (XVII зуун)
Тvvхч, зохиолч. Ордост төрсөн. Чингис хааны XXI vеийн ач. Лигдэн хааны төр, цэргийн хvчинд зvтгэж “Сэцэн” цолоор шагнуулсан. Манжийн хааны эсрэг хэд хэдэн удаа дайтсан. Манжийн хаан даган орохыг тушаасанд vл дагасан тул мөчлөн хэрчvvлж хороогджээ. Саган сэцэн 1662 онд “Эрдэнийн товч” хэмээх тvvх, уран зохиолын алдарт бvтээл туурвижээ.
Хуульч Сандаг (XIX зуун)
Нэрт зохиолч. Хуульч Сандаг хэмээн олонд алдаршсан. Тvшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, эдvгээгийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумд төрсөн. Тvvний уран бvтээл нь Монголын уран зохиолд "Vг" нэрт зохиолын өвөрмөц төрлийг бий болгожээ.
Дамдины Сvхбаатар (1893-1923)
1921 оны Монголын ардын хувьсгалын удирдагч, нэрт жанжин. Ардын ардчилсан төр, МАН-ыг vvсгэн байгуулагчдын нэг, vндэсний баатар. Их хvрээний дvvрэг Элбэг Амгалант гацаанд төрсөн. 1909-1911 оны эцэс хvртэлх хугацаанд өртөөнд улаач, Туулын голд салчин байгаад Богд хаант Монгол улсын цэрэгт татагджээ. Улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил хязгаарын бvрэн бvтэн байдлын төлөө гавьяа байгуулсан тул Богд хааны зарлигаар тав, дөрөв, гуравдугаар зэргийн жинс, тогосын отгоор шагнуулсан. Цэрэг эрчvvдийн дунд "Гоймон баатар" хэмээн алдаршжээ. 1919 онд хэвлэлийн газар vсэг өрөгчөөр ажиллаж байх vедээ Хvрээний нууц бvлэгт элсч мөн оны арван нэгдvгээр сарын 20-нд хvрээний баруун өргөөний улаан сахиусны өмнө тангараг өргөх ёслолыг С.Данзангийн хамт удирджээ. Тэр vеэс хойш 1921 оны гуравдугаар cap хvртэлх хугацаанд хувьсгалт нууц бvлгэм болон МАН-ын гишvvдийн 30 шахам хурал зөвлөлгөөнийг тэргvvлэн хуралдуулсан. 1920 оны зургадугаар сарын 25-нд МАН-ыг vvсгэн зохион байгуулалцсаны дараа Зөвлөлт Орос улстай холбоо тогтоож, тусламж эрэхээр одсон анхны долоон хувьсгалчийн нэг. Сvхбаатар ардын хувьсгалын ялалтын vед Монголын Ардын Журамт Цэргийн ерөнхийлөн захирах жанжин байж хувьсгалын анхны өдрөөс эхлээд 1921 оны арван хоёрдугаар сарын сvvлч хvртэлх хугацаанд болсон бvх тулалдааны 70 гаруй хувийг гардан удирдсан. Мөн оны дөрөвдvгээр сараас Монголын ардын Тvр Засгийн Газрын Тэргvvлэгчдийн даргаар ажиллаж байжээ.
Т
Тогтох тайж (1863-1922)
Монголын vндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэг удирдагч. Өвөр Монголын Жирмийн чуулганы өмнөд Горлос хошууны хохь тайж Энхбилэгтийн гэрт төржээ. 1901 оноос эхлэн манж-хятадын эсрэг хошууныхаа ард олныг зэвсэгт бослогод удирдан олон удаа тулалдсан.Богд хаант Монгол Улсын vед Нийслэл хvрээнд ирж, Монгол Улсын Цэргийн яаманд дэд тvшмэлээр ажиллаж байсан. Тогтох тайж 1912 онд манж цэргээс Ховд хотыг чөлөөлөх байлдаанд оролцжээ.
То ван Тогтохтөр
Сэцэн хан аймгийн Жvн ван Бат-Очирын ууган хvv. Уг нэр нь Тогтохтөр.
1822 онд эцгийнхээ зэрэг хэргэмийг залгамжилж засаг ноён болж 1835 онд Сэцэн хан аймгийн Хэбэй жанжин тушаалд томилогдсон. To ван 1834-1838 онд Тvмэн-Өлзийт овоогийн орчим "Соёлыг бадруулагч сvм", мөн 300 гаруй сурагчтай vндэсний хэл бичгийн сургууль байгуулжээ. "Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал болой" ном бичсэн нь "To вангийн сургаал" хэмээн алдаршжээ. Уг номонд "Хоосроно хэмээгч эртний vйл гэвч... залхууран хойргошсоор хамаг vйл хожигдож аж төрөлгvйгээс өдөж хохируу болно. Хоосрох дор урьдаар ухаан барагдана. Ухаантай хvн хоосрох бэрх" гэж сургасан байна.
Д.Төмөр-Очир (1921-1985)
Монголын төр, нийгмийн зvтгэлтэн. 1945-1950 онд Москвагийн их сургуулийн философийн анги, 1950-1953 онд уг сургуулийн аспирантурт суралцжээ. 1953 оноос НДС-д тэнхимийн эрхлэгч, 1956 оноос МАХН-ын тvvхийн институтийн захирал, 1959 оноос МАХН-ын Улс төрийн Товчооны гишvvн, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулсан, өсвөр залуу vеийг эх оронч vзэл хvмvvжилтэй болгох, улс орноо хөгжvvлэхэд саад болж байгаа хvнд сурталт тоталитар системийг өөрчлөх талаар баримталж байсан бодлогыг нь элдвээр буруутган 1962 оны 9 дvгээр сард болсон НТХ-ны Бvгд хурлаар тvvнийг "Нам улсын удирдах боловсон хvчнийг гvтгэн дайрч, хутган vймvvлэх арга хэрэглэн намын нэгдлийг задлан эвдэх ажил явуулга хийсэн..." хэмээн бvх албан тушаалаас нь халжээ. Тvvнээс хойш нутаг заагдан Баянхонгор аймгийн барилга контор, Хөвсгөл аймгийн Ханх сууринд ажиллаж байгаад 1968 оноос Дархан хотын музейн эрхлэгч болжээ. 1985 оны аравдугаар сарын 2-ны шөнө тvvний амийг зэрлэгээр хөнөөжээ.
Х
-Наяа ноён надад ингэж хэлсэн. “Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхан очьё. Замын зуур цэргvvд самуурч болзошгvй” гэж ятгав. Хэрэв Наяа ноён тааралдаж туслаагvй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох биш vv. Одоо энэ ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрvvлсэн махбодийг минь шалгаж vзтvгэй гэжээ.
Чингис хаан Хулангийн vгийг зөвшөөрч мөн өдөр дэр нийлvvлэн сорьж vзвээс тvvний vг vнэн байсан тул Хуланг таалан соёрхов. Хулан хатан ийнхvv Чингис хааны нас сvvдэр 36 хvрч бvхийд тvvний хоёрдугаар хатан болсон тvvхтэй ажээ. Харин Хулантай хөдөө хээр дэр нийлсэн тухайд өөрийн авааль эхнэр Бөртэ хатнаас Чингис хаан ихэд зовж удтал буцаж очиж чадахгvй байхад Аргасун хуурч тvvний хойноос ирж хуурдан эх нутагтаа эргэж ирсэн домог бий. Хулан хатны ордон нь Саарь хээрийн Харилт гэдэг газар байжээ. Хулан хатнаас Хvлгэн хvv, Гvлvгэ охин төрсөн боловч зарим сударт тvvнээс ганц охин төрсөн гэжээ. 1219 онд Сартуул улстай дайтахаар явахдаа Чингис хаан Хулан хатныг авч явсан гэдэг.
Чин ван Ханддорж (1870-1915)
Улс төрийн нийгмийн нэрт зvтгэлтэн. Монголын ард тvмний vндэсний тусгаар тогтнолын төлөө 1911 оны хөдөлгөөний удирдагчийн нэг. 1892 онд өвөг эцгийн Чин ван хэргэмийг залгамжилж засаг ноён болсон. Манжийн дарлалыг эсэргvvцэж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв. "Жанчхvvгийн даваанаас хойш нэг ч хятадын шаахайны мөр гаргахгvй" хэмээн тангараг өргөж байжээ. 1911 оны зун Халхын дөрвөн аймгийн ноёд, хутагт хувилгаад Нийслэл хvрээнд хvрэлцэн ирж Манжийн шинэ засгийн бодлогыг хэрхэн vзэх асуудлыг нууцаар хэлэлцжээ. Энэ амин чухал ажлыг Тvшээтхан аймгийн жанжин хан уулын чуулганы чин ван Ханддорж зохион байгуулан удирджээ. Монголын тусгаар тогтнолын хэрэгт хаант Орос улсаас тусламж гуйх төлөөлөгчдийг тэргvvлэн 1911 оны наймдугаар сард Петербургт очиж байжээ. Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараа Гадаад яамны тэргvvн сайдаар ажиллаж, 1912 оны Монгол-Оросын хэлэлцээрт оролцож байв. Чин ван Ханддорж "...Ер нь Хятад улсыг анх хаан төр байгуулснаас инагш таван мянган жил илvv болтол манай Монгол тэдэнд захирагдаж байгаагvй" гэсэн vзэл бодлын дор эх орныхоо тусгаар тогтнол бvрэн эрхт байдлын төлөө тэмцэж байжээ.
1253 онд Хvлэгv Мөнх хааны даалгавраар баруун зvгийн аян дайныг удирдсан. 1255 онд Самарканд хотод хvрч цааш Персийг эзлэн суусан Аргун хааны дэмжлэгийг авч 1258 он гэхэд Ираныг бvрэн эрхэндээ оруулжээ. Тvvний байгуулсан улсын хааныг Ил Хан хэмээн нэрлэдэг байсан тул тvvхэнд Ил Хант улс хэмээн алдаршжээ
Ц
Цогт хун тайж (1581-1637)
Гэрсэнз Жалайр хунтайжийн гуравдугаар хөвгvvн Онохуй Vйзэн. Онохуй Vйзэнгийн 5 дугаар хvv Бахарай хошууч. Бахарай хошуучийн ахмад хөвгvvн нь Цогт тайж болно. Тvvний эх нь Онигудын нэгэн эзэн Бэрхийн охин, Чин бишрэлт сайн Мадэ Тайгал хатан бөгөөд хөвгvvн Цогт тайжийн хамт сvм хийд байгуулах, судар шастир орчуулах зэргээр Халхад буддын шашин дэлгэрvvлэх хэрэгт ихэд зvтгэж явжээ.
Цогт тайж Тvшээт ханы дотор тусгай хувь албаттай, Халхын зvvн гарт нэр нөлөө бvхий ноён байжээ. Тvvний эзэмшил нутаг нь Орхон, Туулын бэлчирт байв. Тэрээр XVII зууны Монголын соёлын томоохон зvтгэлтэн, яруу найрагч, гvн ухаантан, улс төр, цэрэг, шашны сургаалд боловсорсон нэгэн байв. Цогт тайж бурхны шашны улааны урсгалыг шvтдэг, Манжийн тvрэмгийллийн эсрэг тэмцэгч хvн байжээ.
Да лам Цэрэнчимэд (1869-1914)
Хаант Монгол Улсын улс төрийн зvтгэлтэн. Эрдэнэ Шанзудбын яаманд дээгvvр албанд тохоогдон тэрчлэн Да ламын тушаал хvлээж явсан. 1911 онд Хаант Монгол Улсын Төрийн Таван Яам байгуулахад Дотоод Яамны сайдаар томилогдон ажиллажээ. Манжийн ноёрхлыг тvлхэн унагаж Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд Оросоос тусламж эрэх монголын төлөөлөгчдийн бvрэлдэхvvнд орсон. 1911 оны 7 дугаар сард Петербургт очиж, мөн 1912 онд Их хvрээнд болсон Орос-Монголын хэлэлцээрт оролцож байжээ. 1914 онд Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилогдож яваад одоогийн Увс аймгийн нутагт нас баржээ. Да лам Цэрэнчимэдэд зориулж гэрэлт хөшөө босгосон.
Юмжаагийн Цэдэнбал (1916-1991)
Монгол Улсын баатар, маршал, төрийн зvтгэлтэн. 1939 онд Сангийн Яамны орлогч, жинхэнэ сайд, 1940- 1983 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1952-1974 онд Сайд нарийн Зөвлөлийн дарга, 1974-1983 онд Ардын Их Xypлын тэргvvлэгчдийн даргаар ажиллаж байсан.
Бавуудайн Цэнд (1895-1952)
Олноо Цэнд гvн хэмээн алдаршсан, Монголын бичиг соёлын нэрт зvтгэлтэн. Өвөр Монголын Хөлөнбуйрын Солонд төрсөн. 1911 оноос Богд хаант Монгол Улсын төрд сумын дарга, танхимын дарга, хошууны занги, Гадаад Яамны дэд сайдын алба хашиж байв. Манлай ван Дамдинсvрэн нарын хамт гамин цэргийг бут цохиход оролцсон гавьяаг нь vнэлж Богд хаан тvvнд "Бодлогот баатар гvн" хэмээх эрхэм цол шагнажээ. Цэнд гvнтэнгийн гол гавьяа нь "Юань улсын нууц тvvх" хэмээх 12 дэвтэр буюу "Монголын нууц товчоо"-г нангиадаас анх удаа орчуулж, Монгол угсаатны соёлд vнэлж баршгvй хувь нэмэр оруулсан явдал юм.
Ч
Чойжи-Одсэр
XIV зууны vеийн Монголын нэрт эрдэмтэн гvн ухаантан, хэл шинжлэлч. Тэрээр 1305 онд монгол хэлний ”Зvрхэн тольт” хэмээх анхны хэл зvйг зохиосон байна. Мөн Энэтхэг Төвд хэлнээс олон ном судар монгол хэлэнд орчуулжээ. Тухайлбал, эртний Энэтхэгийн зохиолч Шантидевагийн “Бодичария авадара”, “Банзрагч”-ийн монгол орчуулга, “Бурханы арван хоёр зохионгуй” зэргийг дурдаж болно. Буянт хаан Чойжи-Одсэрт “Эрхэм”цол олгожээ. Энэ нь тvvний эрдэм мэдлэг, оюуны бvтээлийг нь vнэлж хvндэтгэсний илрэл байлаа.
Хорлоогийн Чойбалсан (1895-1952)
Төр, нийгмийн зvтгэлтэн. Монгол Улсын маршал, Улсын хошой баатар. 1918 оны эцсээр Нийслэл хvрээнд байгуулсан консулын дэнжийн хувьсгалт нууц бvлгэмийн гишvvн. 1939 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдаар томилогдсон. Тэр БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгvй байдлыг бэхжvvлэхэд хvч чармайлт гаргасан боловч нам, төрийн голлох удирдлагыг гартаа авч тахин шvтvvлсний улмаас тvvний толгойлж байсан Дотоод яам хууль ёсыг завхруулж, хувьсгалын эсэргvv, гадаадын тагнуул гэдэг нэрээр олон хvнийг хилс хэрэгт хэлмэгдvvлэн, тvvх соёлын vнэт дурсгалыг устгуулж ноцтой алдаа завхрал гаргасан. Тvvний vйл хэрэгт алдаа онооны аль, аль нь байсан юм. Тэрбээр Москвад эмчлvvлж байгаад 1952 оны цагаан сарын битvvний өдөр нас баржээ.
Чингvнжав (1710-1757)
Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч. 1737 онд Манж нар тvvнийг Халхын Засагт хан аймгийн туслах жанжны тушаалд томилсон боловч хэргэмээр биеэ худалдсангvй. Ойрадын Амарсанаа нартай хамт Манжийн эсрэг бослого гаргаж эрэлхэгээр тулалджээ. 1757 оны эхээр Хөвсгөл аймгийн Ханх орчим газар Манжид баригджээ. Тvvнийг 1757 оны гуравдугаар сарын 11-нд эхнэр, хvvхдийн хамт Бээжинд цаазалжээ.
Дамбын Чагдаржав (1881-1922)
Монгол ардын тvр засгийн газрын анхны дарга. Бага насандаа хийдэд сууж байсан. Хувиараа худалдаа арилжаа эрхлэн аж төрдөг байжээ. 1914-1917 онд Орос, Англи, Итали зэрэг орноор аялан явж байсан. 1917 онд хэсэг нөхдийн хамт "Монголын харилцан туслалцах хоршоо"-г байгуулан даргаар нь сонгогджээ. 1918 онд Консулын дэнж дэх нууц бvлэгт элссэн. Зөвлөлт Орос Улстай холбоо тогтоож тусламж гуйхаар явсан хувьсгалчийн нэг бөгөөд 1920 онд С.Данзантай хамт В.И.Ленинтэй уулзжээ. 1922 онд улс төрийн хилс хэргийн учир цаазлагджээ.
Ш
Мэргэдийг мэгдvvлж
Монголыг мохоож
Тайчуудыг таньж
Дайсныг даралцсан
Татарын Шихихутуг минь гэж магтсан байдаг.
Тэр монгол тvмний эв нэгдэл, vндэсний ухамсарыг бvрдvvлэхэд онцгой гавьяа байгуулжээ.
Шолой Убаши хун тайж (1567-1624)
Баруун халхын хан. Орос Монголын албан ёсны харилцааны vндсийг тавьсан хvн. 1607 онд Орост анхны элч илгээжээ. Убаши хун тайжийг нас барсны дараа тvvний хvv Омбо-Эрдэнэ эцгийн гэрээс ёсоор Оростой элч төлөөлөгчөө харилцан солилцож байсан байна.
Абага хан /1282/
Хvлэгv ханы ууган хөвгvvн. Чингис хааны гуч. Абага хан 1265- 1282 онд Иранд тогтож байсан Монголын Ил хааны улсыг захирч байв.
Агай XIY зуун
Юан улсын алдарт шvлэгч эмэгтэй. Тvvний бичсэн “Гунил хилэнгийн шvлэг” нь их алдартай.Хvйтэн сарнаа сэтгэл уяж, хөх тэнгэрийг барламуй
Хөх тэнгэр дунд vгvй, гурван намрыг өнгөрөөвэй.
Хөхөмдөг ууланд саран тэргэлээр мацъя хэмээн санавч
Хөнжлийн торгонд хөлөө шургуулан нэгэн насыг саатвай.
Эл шvлгээ өөрийн эцэг Алан ванд хорлогдсон хайрт Дуван гvнгээ дурсан гашуудаж бичээд дуусмагцаа амиа хорлосон гэдэг.
Алага бэхи
Чингис хааны авааль хатан Бөртэ Vжингээс төрсөн охин. Тvvнийг Онгуд аймгийн тэргvvн Алахуш дигидхурын гавъяаг vнэлж, мянганы ноён болоод хатан болгон өгчээ. Онгуд аймаг бол Алтан улсын хойд хил хязгаарыг сахих vvрэгтэй байсан тул тэднийг биедээ татахын учир тийнхvv охиноо өгсөн гэдэг.Алтан
Хамаг Монголын Хабул хааны ач, Хотул хааны хөвгvvн. 1189 онд Сэнгvр горхины Хар зvрхний Хөх нуурт Алтан, Хучар, Сачабэхи нар зөвлөлдөн Тэмvжинд өгvvлсэн нь “ Чамайг хаан болгоё , Тэмvжин хаан болбоос бид,Олон дайнд оройлон довтолж
Өнгө сайт охид хатад
Орд гэрийг оруулан авчирч өгъе. . .
Ороо гөрөөс авлаваас
Отож хашиж өгъе гэжээ.
1201 онд Чингис хаан Ван хантай хамтарч Жамухтай байлдахад Алтан Чингисийн талд тулалджээ. 1202 онд Чингис хаан Татартай байлдахад Алтан, Хучир, Даридай гурав цааз зөрчин олзонд шунаж саатсан учир тэднийг vгэндээ эс хvрэв гэж олзлон авсан адуу мал , эд хөрөнгийг хураажээ. Тиймээс тэр гурав Чингисээс салж Жамухад нийлжээ.
Чингисийн эсрэг хуйвалдаанд Алтан , Хучир нар оролцсон тул тэднийг 1203 онд цаазалжээ.
Амбагай хаан / -1155/
Тайчуудын Сэнгvмбилэгийн хөвгvvн. Хамаг Монголын хаан Хабул Амбагай хоёр нэг ясан төрлийн хөвгvvд. Иймээс Хабул хаан нас барахдаа суудлаа долоон хөвгvvнийхээ аль нэгэнд залгамжлуулсангvй. Харин Сэнгvмбилэгийн хvv Амбагайг Хамаг Монголын хаан болгохоор нэр заажээ. Хожим Амбагай хааныг Татарууд ураг барилдахаар охиноо хvргэж өгөх vед олзлон авч Монголтой хуучин өс хонзонтой Алтан улсад хvргvvлжээ. Амбагай хаан Бэсvд овгийн Балхачи гэдэг хvнийг элч болгон “Хабул ханы долоон хөвгvvний дундах Хотула, миний арван хөвгvvний дундах Хадаан тайшид очиж хэл, хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө vдэж хvргэхийг надаар цээрлэл болгогтун. Би Татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авагтун” гэж илгээжээ.Аргасун хуурч
Чингис хаан Хулан хатныг аваад гурван жил алс нутагт саатан суусанд эзний ард төр улсыг засаж vлдсэн ноёд Аргасун хуурчийг илгээжээ. Аргасун хуурч хуур хөгжмийн эгшгээр эзэн хаандаа орон нутгийг нь сануулж эргvvлэн авч ирсэн домогтой. Дараа нь Аргасун хуурч Хулан хатныг авч ирсэний хойно их найр болох vеэр арзанд согтож алтан хорыг авч хонов гэж эзэн хаан хилэгнэн тvvнийг “дуугvй дохь өчиггvй тэвч” хэмээн Боорчи, Мухулай хоёрыг илгээдэг. Энэ нь байцаан асуухгvйгээр алах ял оноосон гэсэн vг байв. Гэвч мэргэн хуурч “Алах хvний аялгууг авам гэлээ, vхэх хvн vгээ хэлэм гэлээ” хэмээн тэднийг ятгаж Чингисийн хаалганы өмнө эгшиглэн шvлэглэн хэлсэнд Чингис хаан “Амныхаа сайнд гарсан Аргусун минь. Хошныхоо сайнд гарсан хорч минь хэмээн зарлиг болоод асран авав хэмээжээ.Асрагч нэрт
Сайн ноён хан аймгийн Хангай уулын Онгийн голд төрсөн боржигон овогт хvн. XYII зууны vеийн Монголын найман засгийн нэг, зохиолч. Тvvний уг нэр нь Жамба буюу Шамба юм. “Асрагч нэртийн тvvх” хэмээх номыг 1667 онд бичсэн. Тvvнээс хойш Асрагт нэрт хэмээн алдаршсан байна.Агваандоржийн Агваан (1854-1937)
Буриадын бурханы шашны нэрт зvтгэлтэн. Монгол Төвд хэлээр хэд хэдэн ном туурвисан. Вагиндрагийн vсгийг зохиосон.
Занын Авгаанбалдан (1794-1864)
Буддын гvн ухаантан зохиолч. Халхын цэцэн хан аймгийн хардэл Жанжин бэйсийн хошуунд Одоогийн Хэнтий аймгийн Галшар суманд төржээ.
Их хvрээнд буддын боловсрол эзэмшиж 1831 онд Төвдийн Лхас хотноо гавжийн зэрэг хамгаалж 1836-1847 онд их хvрээний цорж байсан. Авгаанбалдан 96 зохиол, 6 боть ном бичсэн байна. “Төв vзлийн дуулал “, ”Бодь сэтгэлийн магтаал” зэрэг олон шvлэг дууллыг төвд хэл дээр бичсэн.
Авгаандандар (1759-1830)
Буддын гvн ухаантан, хэл шинжлэлч, яруу найргийн онолч. Тэрээр төвдийн Лхаст буддын шашны гvн ухааны лхарамба зэрэг хамгаалжээ. Логик, гvн ухаан, шашны зан vйлийн сэдвээр дөч шахам бvтээл туурвисан. “Монгол vсгийн ёсыг сайтар номлосон хэлний чимэг хэмээгдэх оршив” ном нь монгол vсгийн дvрэм судлахад тулгуур бvтээл болдог.
Лувсангийн Агваанхайдав (1779-1838)
Монголын гvн ухаантан, яруу найрагч, уран барилгач. Төв аймгийн Хар Туулын мандал хэмээх газар төрсөн. Их хvрээний цорж, дэд хамба, их хамба байсан бөгөөд Төр гэрэлт хааны Хамба, Номун хан цол хvртжээ.
“Хурмастын тахилга”, “Хонь, ямаа, vхэр гурвын хvvрнэсэн яриа”, ”Урт vст Цэрэнпил хэмээх бандитай тэмцсэн vг”, “Чөтгөрт хөтлөгдсөн мунхагийг талхилан тээрэмдэгч аянгын хvрд”, “Vг утга нь тодорхой цадиг” гэх мэт ард олны дунд ихэд дэлгэрсэн 100 гаруй зохиолоос бvрдсэн 5 боть бvтээл туурвижээ.
Агваантvвдэн (XYIII-XIX зуун)
Ванган Равжамба хэмээн олонд алдаршсан Халхын их хvрээний эрдэмтэн, яруу найрагч, гvн ухаантан. “Зохист аялгууны тогтоосон тэмдэглэл дурдатгалыг сэргээгч” гэдэг утга зохиолын онолын бvтээл туурвисан.
Амарсанаа (1718-1757)
Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч. 1755-1758 онд өрнөсөн Манжийн дарлалын эсрэг зэвсэгт бослогын удирдагч. Тэрээр эхлээд Манжид дагаар орсон ч Манжууд өөрийг нь Зvvнгарыг эзлэх төлөвлөгөөндөө ашиглах гэж байгааг мэджээ. Ингээд Зvvнгарыг байлдан дагуулах Манжийн их цэргийн дотор явах vедээ намрын сард Зvvнгар, Халх, Өвөр Монголд Манжийн эсрэг нэгэн зэрэг бослого гаргах, Их Монгол Улсаа сэргээн байгуулахаар санаа сэджээ. Манж нар тагнуул туршуул, зарим урвагч этгээдvvдээс энэ тухай мэдэж авсан байна. Иймээс тэдний хvчийг салгах арга хэмжээ авав. Амарсанааг "хэрэг зөвлөнө" гэж Бээжинд яаралтай дуудав. Амарсанаа "эзэн хаанд бараалхана" гэж гараад Алтайн цаана Өрөнгө голд хvрч ирмэгцээ шадар 300 цэргээ удирдан 1755 оны 9 сарын 24-нд бослого гаргажээ.
Амарсанаагийн уриалгаар Ойрадууд нийтээрээ зэвсэглэн босч, Манж цэргийн анги, хэсгийг энд тэндгvй довтлон цохиж, хvрээгээ тэлсэн байна. Манжийн эрх баригчид дахин цэрэг илгээхэд Амарсанаа эрэлхэгээр тулалдаж ялагджээ. Тэрээр 1757 онд Орос улс руу тусламж гуйхаар яваад өвчнөөр нас барсан.
Ану хатан
Анударь Ойрадын Сэцэн хааны охин, Галдан бошигт хааны хатан. Тэрээр эрэлхэг баатар, эх оронч эмэгтэй байв. 1696 онд Манжийн хаантай хийсэн тулалдаанд Ану хатан мэргэн харваач, шилдэг зуун цэрэг удирдан эрэлхэгээр тулалдан нас эцэслэжээ.Тvvний тухай Б.Ринчений бичсэн “Ану хатан” зохиол бий.
Алдаржавын Аюуш (1858-1939)
Ард Аюуш хэмээн алдаршсан. Манжийн дарангуйлал Хятадын худалдаачид, орон нутгийн феодалын мөлжлөгийг эсэргvvцсэн ардын хөдөлгөөний толгойлогч. Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошууны Цэцэг нуур суманд уг бослого 1903 онд эхэлжээ. Тэндэхийн ардууд хошууны засаг ноён Манибазарын тавьсан өрийг төлөхөөс татгалзан, Аюушаар толгойлуулан хошуу ноёнтой заргалдав. Босогчид Хятадын мөнгө хvvлэгчдийн нэхэх өр, ноёны дур зоргоор эзэрхэх явдлыг эсэргvvцэн, ноёны харгислан дарлах, мөлжихийг тоочин өргөдөл боловсруулан, тvvндээ алба татварыг харц, ноёд, тvшмэд хэмээн ялгахгvй, тэгш болгохыг шаарджээ.
Манжийн засаг захиргаа Аюушийг нөхдийн хамт баривчлан, эрvv шvvлт тулган, тус бvрт нь таван толгой малаар торгожээ. Аюуш суллагдмагц уул тэмцлийг дахин vргэлжлvvлж 1911 оныг хvрсэн байна. Ийнхvv Ард Аюушийн удирдсан тэмцэл нь 1911 онд Манжийн ноёрхлыг эсэргvvцсэн эрх чөлөөний хөдөлгөөний хэсэг болж өрнөжээ. 1980 онд Аюушийн тэмцлийн тухай “Ард Аюуш” гэдэг уран сайхны кино бvтээжээ.
А.Амар (1886-1944)
Ардын төр, нийгмийн зvтгэлтэн, тvvхч. БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. 1930 оны vед хувьсгалын хууль ёсыг ноцтой зөрчих явдалтай тэмцсэн хvмvvсийн нэг.
А.Амар нь монголын тvvхийн талаар “Монголчуудын Манж лугаа тэмцэж тусгаар тогтносон байдал ба Монголд эртнээс нааш тогтож ирсэн байдал” “Монголын vндэсний хэл бичгийг хөгжvvлэх тухай сэдэв” зэрэг хэд хэдэн өгvvлэл “Монголын товч тvvх” ганц сэдэвт зохиол хэвлvvлжээ.
Тэр 1939 оны гуравдугаар сард улс төрийн хэргээр баривчлагдаж 1941 оны 7 дугаар сарын 10-нд Орост цаазлагджээ. 1962 онд хилс хэргээс цагаатгажээ.
Б
Бартанбаатар
Чингис хааны өвөг эцэг Хабул хааны хvv. Тэрээр Мэнгэт хиа, Нэхvн тайж, Есvхэй баатар, Даридай отчигэн дөрвөн хvvтэй. Гутгаар хvv Есvхэй нь Чингис хааны эцэг билээ.Батхаан
Чингис хааны ач хvv. 1208 оны луу жил Чингис хааны ууган хvv Зvчийн Уги нарт хатнаас төрсөн. 1236 онд Өгөдэй хаан баруун орнуудыг байлдан дагуулах хэргийг Батад даалгаж тvvний дэд жанжнаар нь туршлагатай баатар Сvбэдэйг томилжээ. Ийнхvv дайлаар мордоход Өгөдэйн ахмад хvv Гvюг, Цагаадайн хvv Бvри, Тулуйн хvv Мөнх нар оржээ. Батхааны цэрэг Рязаны вант улс, Москва, Ростов , Ярославль, Тверь, Дмитров , Владимир зэрэг хотыг эзэлж 1239 оны эцсээр Крымийг байлдан дагуулж Киев , Чернигов хотуудыг эзэлжээ.Улмаар Польш Силезийг довтолж 1241 оны 3 дугаар сарын 09 нд Польш, Германы хамтарсан хvчийг Легнизийн дэргэд бут цохин Карпатын уулсыг давж Унгарын нутагт цөмрөн оржээ. Тисса гол дээр Унгарын цэргийг бут цохижээ. 1241 оны өвөл Дунай мөрнийг хөлдмөгц гатлан Загреб хотыг эзлэн авчээ. Тэр vед монголын цэргийн зарим нь Адретийн тэнгис хvрч зарим нь Австрийн Вена хотод тулж очсон боловч Өгөдэй хаан нас барсан тул Батхаан гэдрэг эргэжээ. Гэвч Монголын их хааны суурийг Өгөдэйн хvv Гvюг залгамжлах болсон учир Батхаан өөрийн хувь улс болох Алтан ордыг Монголын төв захиргаанаас тусгаар байлгахыг хичээж байв. Европт хийсэн аян дайны явцад Батхаан Гvюгтэй эе эв эвдрэлцэж байсан нь vvнд нөлөөлжээ. Гvюг хааныг нас эцэслэсний дараа Монголын их хааны ширээнд Мөнхийг суулгахын төлөө Батхаан шийдвэртэй тэмцэн 1251 онд тvvнийг хаан болгожээ. Иймээс Мөнх хаан Батхааныг ихэд хvндэтгэж байсан байна. Батхаан 1256 онд нас баржээ.
Болд Чинсан
XIII зууны сvvл XIY зууны эхэн vеийн Монголын нэрт тvvхч бичгийн тvшмэл хvн. Тэрбээр 1307-1311 оны хооронд Ираны сударч Рашид Аддин болон хэсэг Монгол тvvхчдийн хамт “Судрын чуулган “ хэмээх Монголын тvvхийн чухал сурвалж бичгийг зохиолцжээ.Боорчи
Тэмvжинтэй хамгийн тvрvvнд анд бололцсон Арулад аймгийн Наху Баяны хvv. Чингис хааны 9 өрлөгийн нэг. Хамаг Монголын ханлигийг сэргээн Монголын нэгдсэн улсыг байгуулах хэрэгт хvчин зvтгэсэн нэрт жанжин. 1206 онд Чингисийг хаанаар өргөмжлөхөд тэр баруун гарын тvмний ноёноор томилогджээ. 1206 онд Чингис хаан тvvний гавьяа зvтгэлийг vнэлж 9 удаа алдаа эндэгдлээс өршөөх төрийн соёрхолыг хvртээсэн.Чингис хаан Боорчийг
Намайг залуу байх цагт
Найман шаргыг эрэх vед
Наран ургах хирд
Надтай уулзсанаас хойш
Насад vнэнчээр зvтгэсэн
Наху баяны хөвгvvн
Найрт хvлэг Боорчи минь
Айл зуур явахад
Алаг бяруу мэт номхон байвч
Алалцах дайсантай уулзахад
Арслан барс мэт догшин хэмээн магтсан байдаг.
Бөртэ Vжин
Хонгирадын Дай Сэцэний охин эх нь Цотан. Бөртэ Vжин бол Чингис хааны авааль хатан бөлгөө. Тэмvжин 9 настай Бөртэ 10 настай байхад анх сvй тавьсан. Бөртэ хатан Зvчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй дөрвөн хөвгvvн, Хожин Бэхи, Алаха бэхи, Тэмvлэн, Чэцэйхэн бэхи таван гvнж төрvvлжээ.Бэлгvтэй /XII зуун/
Чингис хааны эцэг Есvхэй баатрын хоёр дахь хатан Сочигэлээс гарсан хvvгийн нэг. Тvvний ах Бэгтэрийг Тэмvжин, Хасар нар харван алсан боловч Бэлгvтэй өш хонзон саналгvй Чингисийг олон удаа дайснаас аварч байсан юм. Бvр 13 настайдаа дайснууд довтолж ирэхэд Тэмvжинг Бурхан халдунд оргуулан дайсантай эрэлхэг тэмцэж байсан. Иймээс хожим нь “Хасарын хав Бэлгvтэйн бөх хvчээр Чингис хаан таван өнгө дөрвөн улсыг эрхэндээ оруулав” хэмээн алдар сууг нь магтаж байжээ.Б
Ерөнхий сайд Бодоо (1885-1922)
Монголын нийгэм улс төрийн зvтгэлтэн. Хувьсгалын анхны долоогийн нэг. Бага наснаасаа бичиг vсэг суралцаж хожим нь консулын орос сургууль , орос монгол хэвлэлийн газар ажиллаж байсан. “Шинэ толь“ , “Нийслэл хvрээний сонин бичиг” зэргийг хэвлэхэд идэвхтэй оролцож байжээ. 1921 оны 3 дугаар сараас Ардын төр засгийн газрын гадаад хэрэг эрхэлсэн тvшмэл даргаар ажиллаж байгаад хувьсгал ялсны дараа ардын засгийн газрын Ерөнхий сайд, Гадаад Яамны сайдаар 1921 оны эцэс хvртэл ажилласан. 1922 онд хувьсгалын эсэргvv хэрэгт холбогдуулан цаазалсан.
Шанзудба Бадамдорж
1919 оны 2 дугаар сараас 11дvгээр сар хvртэл Автономит Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэрээр улс орны эрх ашигт харшилсан vйл ажиллагаа явуулж байжээ. Иймээс хятадуудтай хуйвалдагч нэгэн байсан хэмээн тvvхэнд vлджээ.
Бумцэнд (1881-1953)
Ардын төрийн зvтгэлтэн. Ардын журамт цэргийн анхны хорооны дарга нарын нэг. Д.Сvхбаатарын хамтран зvтгэгч. 1922-1924 онд цэргийг захирах сайд, 1924-1930 онд Цэргийн уурын тэрэгний газрын дарга, хотын цагдан сэргийлэх газрын даргаар ажилласан. 1940-1953 онд БНМАУ-ын Бага хурлын Тэргvvлэгчдийн даргаар ажиллаж байсан.
Г
Газан хаан /1271-1304/
Иранд байгуулсан Ил хант улсын хаан. Хубилай хааны ач Vлэхv хааны хөвгvvн. Зоос цутгаж нурсан хот балгас сэргээж, баян тансаг сvм дуган байгуулсан нь эдvгээ хvртэл улирч vлдсэн гэдэг .Гунгаажалцан / Сажа Бандида 1182-1251/
XIII зууны хэл зvйч эрдэмтэн. Төвдийн Зан мөрний ойролцоох Ладура гэдэг газар төрсөн. Гунгаажалцан Өгөдэй хааны vед Монгол газар залагдан ирээд “Зvрхэн тольт“ хэмээх монгол хэл зvйн бичгийг 1243 онд зохиожээ.Гилгvдэй баатар
Сөнөд овогт Гилгvдэй бол Чингис хааны мянганы ноён юм. Хожим нь Өгөдэй хааны төрийн хоёр зөвлөхийн нэг байв. Тэрээр эрэлхэг баатар төдийгvй билэгт яруу найрагч байжээ. Тэрээр Чингис хааныг нас нөгчсний дараа харуусан гашуудаж ийнхvv шvлэглэсэн байна.Гилгvvдэй баатрын харууслын шvлэг
Халих харцгайн жигvvр болон одов чи, Эзэн минь!Хангинах тэрэгний тээш болон одов чи, Эзэн минь!
Тоглох харцагын жигvvр болон одов чи, эзэн минь!
Тойрох тэрэгний тээш болон одов чи, эзэн минь!
Жиргэх шувууны жигvvр болон одов чи, эзэн минь!
Жиргирэх тэрэгний тээш болон одов чи, эзэн минь!
Галдан бошигт (1644-1697)
Зvvнгарын хаант улсын хан. Галдан 10 гаруй жил Төвдөд шавилан сууж томоохон хутагт болоод байсан ажээ. Ойрадуудын дунд хан ширээний төлөө тэмцэл өрнөхөд сахилаа өргөн, эргэн иржээ.Ингээд Ойрадын хан ширээнд сууж 1676 он гэхэд Ойрад Монголчуудаа бvхэлд нь хураан нэгтгэж, Зvvнгарыг нэгдмэл хvчирхэг улс болгов.
Галдан бошигтын эрхэм зорилго нь «Их цааз»-ын vзэл санааг хэрэгжvvлэх, бvх Монголчуудыг нэгтгэж, Манжийн тvрэмгийллийн эсрэг тэмцэх явдал байжээ.
Галдан бошигт хvчин мөхөсдөж байсан хэдий ч эцсийн мөчийг хvртэл тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө Манжийн эсрэг тэмцсэн билээ. Эзлэн тvрэмгийлэл, эрх чөлөө, эх оронч тэмцлийн ял гавьяаг дуурсгасан тийм нэгэн ширvvн тулалдаан Тэрэлжийн Зуунмодонд болсон нь тvvхэнд тэмдэглэгдэн vлджээ.
Галдан хvчээ сэлбэн тэмцлээ vргэлжлvvлсээр байсан боловч эцэстээ Манжийн их цэргийн хvчинд арга буюу автагдаж, 1697 оны 3 сарын 13-нд Ац Амттай гэдэг газар дайсанд олзлогдохгvйн тулд өөрийн vзэл зорилгын төлөө алтан амиа өргөжээ. Ийнхvv Галдан бошигт Манжийн тvрэмгийллийн эсрэг тууштай тэмцсэн юм.
Галдан туслагч (1795-1879)
Тvшээт хан аймгийн гvний хошууны туслагч. Монголын тvvхч, тайш. Улиастайн их хvрээнд алба хааж байхдаа 1840-1850 оны vед “Эрдэнийн эрхи” зохиолоо туурвижээ. Энэ зохиол нь манжийн ноёрхлын vед зохиогдсон монголын тvvхийн сурвалж бичгvvдийн нэг юм.
Цэвээнравданы Галданцэрэн (1697-1727)
Зvvн гарын улсын хаан. Манжийн тvрэмгийллийг эсэргvvцэн тэмцэж ,1739 онд Манж улстай хилийн зааг тогтоох, Хятадтай худалдаа хийх , Төвдтэй харилцах хэлэлцээр байгуулж байв. Галданцэрэн Сайн ноён хан Ламжавт манжийн эсэрэг хамтран тэмцэх тухай нууц бичиг хvргvvлж байсан байна. 1732 оны Хэрсэн чулууны байлдаанд Сайн ноён Ламжав зэрэг халхын зарим ноёд тvvнтэй байлдалгvй Манжийн цэргийг орхин нутагтаа ирж байжээ.
Ванчинбалын Гулиранс (1820-1851)
Нэрт яруу найрагч. Өвөрмонголын Зостын чуулганы Тvмэд баруун хошууны хvн. Алдарт зохиолч Инжинашийн их ах. “Гангийн хур”, “Өрөөсөн болжмор”, “Ертөнц“, “Мөрөөдөл”, “Улсын төлөө” зэрэг олон шvлэг зохиол бичжээ.
Ванчинбалын Гvнначvг (XIX зуун)
Нэрт яруу найрагч.Өвөрмонголын Зостын чуулганд төрсөн. Инжиннашийн дvv.
Залуу насны vед сайн учрал цөөн
Завдан гvйцэж эс сурвал өнгөрөх нь хурдан
Зайдан тавьж vл хэрэгсэж гуа идрийг хэтэрвэл
Завсаргvй өнгө бууран vс цайх тvргэн хэмээн шvлэглэсэн байдаг.
Егvзэр хутагт Галсандаш (1870-1930)
Монголын шашин төрийн зvтгэлтэн. Монголын тамгатай 13 хутагтын нэг. Таван настайд нь Егvзэрийн VII дvрд тодруулан залсан. Төвд, Манж, Хятад хэлтэй. Монгол улсын тусгаар тогтнол, 1911 оны vндэсний эрх чөлөөний хувьсгал зэргийг талархан дэмжсэн. 1913 Богд гэгээний зарлигаар Егvзэр хутагт Ж.Галсандаш Монголын зvvн өмнөд хязгаарын хэргийг элбэн тохинуулах захиран шийтгэх сайдаар томилогджээ. 1930 оны 9 дvгээр сарын 30 ны өдөр хилс хэргээр буудан хороожээ. 1990 онд тvvнийг цагаатгажээ.
Пэлжидийн Гэндэн (1895-1937)
Нийгэм улс төрийн зvтгэлтэн. 1924-1927 онд БНМАУ-ын Бага хурлын дарга, 1927-1928 онд Улсын мөнгөн сангийн ерөнхий хороон дарга, 1928 онд МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1931-1936 онд БНМАУ-ын ардын СнЗ-ын ерөнхий сайд, Гадаад явдлын сайд, МАХН-ын ТХ-ны тэргvvлэгч гишvvнээр ажиллаж байгаад баривчлагдсан. 1937 онд Орост цаазлагдсан. 1962 онд цагаатгагдсан.
Ж.Гvррагчаа (1947)
Монголын анхны сансрын нисэгч. БНМАУ, ЗСБНХУ-ын баатар. 1981 оны гуравдугаар сарын 22-30-нд сансрын "Союз-39" хөлгөөр
В.Жанибековын хамт нисч тойрог замын "Салют-6" станцын олон улсын багийн бvрэлдэхvvнд ажилласан юм.
Д
Дай Сэцэн
Бөртэ Vжиний эцэг Чингис хааны хадам Хонгирад аймгийн хvн. Тэмvжинг 9 настайд Есvхэй баатар Өvлэн эхийн төрхмийн нутагт очиж хvvдээ эхнэр гуйхаар явж байхад Дай Сэцэн тааралдаж “Хөвгvvн чинь нvдэндээ галтай нvvрэндээ гэрэлтэй хvv байна. Манай Хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайхан охидтой тул зээгийн зvсээр охидын өнгөөр явдаг. Би энэ өдөр цагаан шонхор шувуу наран саран хоёрыг атган нисч ирээд миний гар дээр буув гэж зvvдлэв. Гайхалтай ямар сайхан тохиол учрах бол гэж би бусдад хэлсэн бөлгөө. Есvхэй худ чи хөвгvvнээ дагуулан ирсэн нь миний зvvдний тайлал болов. Танай Хиад аймгийн сvлд ирсэн ажээ. Есvхэй худ миний гэрт оч. Над өчvvхэн охин бий vз хэмээгээд гэртээ дагуулан иржээ. Есvхэй тэдний гэрт хоноод Сvй тавихаар охиныг гуйваас “Олон удаа гуйлгавал эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгавал доромжлогдох гэх боловч охин хvний заяа төрсөн vvдэнд өтлөхгvй тул охиноо өгъе. Чи хөвгvvнээ хvргэн болгож манай гэрт vлдээ” гэв. Ийнхvv Дай сэцэн Есvхэй нар худ ураг болсон тvvхтэй. Дай Сэцэн Тэмvжинд нэг биш удаа тус хvргэж байжээ.Далай Лам Ёндонжамц (1589-1617)
Дөрөвдvгээр далай лам Ёндонжамц бол монгол хvн юм. Монголын Алтан хааны хойч vеийн ач Сvмир дайчингийн хөвvvн. III Далай лам Монгол газар ирж гурван жил болоод нас нөгчсөний хойно 1602 онд Ёндонжамцыг дөрвөн настайд нь хувилгаан хэмээн тодруулан Төвдөд залж аваачсан байна.
Даридай Отчигин
Хамаг Монголын хаан Хабулын хоёрдугаар хөвгvvн Бартанбаатарын дөрвөн хөвгvvний отгон нь. Чингис хааны эцэг Есvхэй баатар Даридай Отчигины төрсөн ах болно. “Арван гурван хvрээний байлдаанд” тэр Чингисийн нэгэн хvрээг удирдан байлдаж байв. 1202 оны намар Чингис хаан гурав дахь удаагаа татарыг дайлаар мордох vед Алтан, Хучир, Даридай Отчигин нар олзонд шунан тогтоосон цаазыг зөрчсөн тул тэдний олзолсон юмыг хураан авч олонд хуваан өгчээ. Тvvнээс хойш тэр гурав тэрслэх сэтгэл өвөрлөж Чингисийн эсрэг байлдаанд оролцжээ. Гэвч хожим нь мэргэн зөвлөх баатруудынхаа vгэнд орж Чингис хаан тvvнийг хvнд ялаас хэлтрvvлж байв.Цэвээндашийн Дамцагдорж (1781-1848)
Сэтгэгч, буддын гvн ухаантан. V, VI Богд Жавзандамбын номын багш. “Бари лам” хэмээн олонд алдаршсан. Брагриво хийдийг vндэслэгч. Ертөнц хийгээд амьдралын бvтэц, vvсэл хөгжлийн асуудлаар буддын сэтгэгчдийн тайлбарыг тусгайлан шинжиж “Харанхуйг арилгах их эрдэнийн зул” хэмээх бvтээл туурвижээ.
Ноён хутагт Данзанравжаа (1803-1856)
Гvн ухаантан, зохиолч, яруу найрагч, уран барилгач. Тvvний бvтээлээс 170 гаруй нь монгол хэлээр, 200 орчим нь төвд хэлээр уламжилж иржээ. ”Тэргэл сар”, ”Ичиг ичиг”, ”Цаасан шувуу” зэрэг шvлгийг төвд, монгол хоёр хэлээр бичжээ. “Саран хөхөө”, ”Vлэмжийн чанар”, ”Дэлгэр зуны жаргалд”, ”Урьхан хонгор”, ”Хvдэр баахан хvрэн”, “Сэргэлэн зант цагаанаа”, ”Vзэсгэлэнт хангай”, ”Хөвчийн тэнvvн хангай”, ”Хөвчийн өндөр модонд”, “Тавтай тэнvvн хангай”, ”Дөрвөн улирлын тухай” зэрэг шvлэг зохиол нь олны дунд тvгээмэл дэлгэрсэн.
Данзанравжаа Чойлон хийд, Хамарын хийдийн зvvн, Есөн зvйлийн суврага, Чойган лаврин зэрэг сvм хийдийг санаачлан бариулжээ.
Жалханз хутагт Дамдинбазар (1874-1923)
Монгол улсын шашин төрийн зvтгэлтэн. Тамгатай 13 хутагтын нэг. 1878 онд дөрвөн настай Жалханз хутагтаар тодорч Манжийн хааны зарлигаар хутагтын тамга авчээ. Багаасаа Төвд, Монгол, Самгарьд хэл бичиг, тоо, зурхайн ухаан, шашны тvvх судалсан. Богд хаант улсын vеэс улс төрийн амьдралд оролцож, 1912 оны эхээр Засгийн газраас баруун хязгаарыг элбэн тохинуулах сайдаар томилогдсон. Ховдыг чөлөөлөх хэрэгт онцгой гавьяа байгуулжээ.
1922-1923 онд Ардын засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байсан байна.
Манлайбаатар Дамдинсvрэн (1871-1920)
Цэрэг улс төрийн зvтгэлтэн. Хөлөнбуйрын Барга хошуунд төрсөн. 1911-1912 оны монголын ард тvмний эрх чөлөө тусгаар тогтнолыг дэмжсэн. Монгол цэргийг удирдан, Хятадын тvрэмгий цэрэгтэй байлдаж байсан. Дамдинсvрэн хаант Монгол Улсын Гадаад явдлын яамны дэд сайдаар тохоогдон ажиллаж 1915 оны гурван улсын хэлэлцээрийн vед улс эх орныхоо тусгаар тогтнолыг тууштай хамгаалж байсан. 1920 оны намар Хятад цэргийн эрх баригчид тvvнийг нөхдийн хамт баривчилж сарын турш тамласны дараа Гамингийн шоронд босоогоороо нас нөгчсөн эх оронч хvн.
Солийн Данзан (1884-1924)
Монголын улс төрийн зvтгэлтэн. Богд хаант улсын vед Сангийн Яамны тvрээсийн тvшмэл байсан. МАХН-ын хvрээний бvлгийг vvсгэн байгуулах хэрэгт идэвхтэй оролцсон. 1920 оны эхээр Д.Сvхбаатарын хамт Зөвлөлт Орос улстай холбоо тогтоох ажлыг зохион байгуулсан. 1920-1924 онд монголын хувьсгалчдын хилийн чанд дахь товчооны дарга, Засгийн газрын жинхэнэ орлогч сайд, Сангийн яамны сайд, Бvх цэргийн жанжин зэрэг албан тушаал хашиж байсан. 1942 онд хэлмэгдvvлэн хороосон
Дансранбилэгийн Догсом (1884-1941)
Монголын нам төрийн зvтгэлтэн. Зvvн хvрээний хувьсгалт нууц бvлгийг vндэслэхэд оролцож ардын хувьсгалын хэрэгт тусламж хvсэн 1920 оны наймдугаар сард Зөвлөлт Орос Улсад очиж холбоо тогтоожээ. 1921 оноос Зvvн өмнө хязгаарыг хамгаалах цэрэгт тvшмэл, Дотоод яамны эрхэлсэн тvшмэл, 1922-1924 онд Цэргийн Яаманд хэлтсийн эрхлэгч, 1924-1926 онд Ховдын хязгаарт суух төлөөний сайд, 1928-1929 онд Алтанбулагийн сайд, 1929-1930 онд Эдийн засгийн зөвлөлд хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. 1939 оны долдугаар сарын 9-нд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн. 1962 онд цагаатгажээ
Гэлэгдоржийн Дэмид (1900-1937)
Цэрэг улс төрийн зvтгэлтэн. Маршал. 1930-1937 онд Цэргийн Яамны сайд бөгөөд бvх цэргийн жанжин байсан. ЗХУ-ын Батлан хамаапах Яамны сайд
К.В.Ворошиловын урилгаар Москва орохоор явах замдаа 1937 оны 8 дугаа сарын 22-нд төмөр замын Тайга өртөөн дээр сэжигтэйгээр нас барсан. 1937 оны 9 дvгээр сард хувьсгалын эсэргvv хэрэгт хилсээр холбогдуулаад 1962 онд цагаатгасан.
Е
Есvгэн
Татарын их Чэрэнгийн бага охин. Чингис хааны төрийн дөрвөн хатны нэг. Есvгэн хатнаас Харчар, Хархаду, Чаур нэртэй гурван хөвгvvн төржээ.Есvй хатан
Татарын их Чэрэнгийн охин. Чингис хааны төрийн дөрвөн хатны нэг. Нэгэн удаа Сартуулыг дайлаар мордоход Есvй хатан тvvнд сануулжНэгvл мэт бие чинь
Нэхэс хийж одвоос
Нийтгэл мэт улсаа
Хэнээр мэдvvлнэ?
Тул мэт бие чинь
Тулбис хийж одвоос
Туял мэт улсаа
Хэнээр мэдvvлнэ?. . .хэмээн
хаан ширээг таниас хойш хэн залгах вэ? гэж асуужээ.
Чингис хаан “Хатан хvн боловч Есvйн хэлсэн vг зөвөөс зөв. Дvv нар хөвvvд, Боорч, Мухулай та нарын аль нь ч энэ vгийг дурдсангvй. Би өвгөдийн хойноос одохгvй мэт өдгөө мартсан ажээ. Vхэл надаас тойрох мэт vнэхээр vvнийг санасангvй” гэж хэлээд өөрийн хаан суурийг хөвгvvдийн хэнээр залгамжлуулах чухал асуудлыг шийдвэрлэсэн гэдэг. Чингис хаан 1226 оны намар Тангуд улсыг дайлаар мордохдоо Есvй хатныг авч явсан юм. Тэр өвөл Чингис олон хулан авлаж яваад мориноос унаж бэртэхэд Есvй хатан асарч, хааныг насан өөд болтол тvvний дэргэд байжээ.
Есvнхэй (XII зууны)
Чингисийн дvv хавт Хасарын хvv. 1225 онд Чингис хаан Сартуулыг эзэлсэн их баярын vеэр 335 алд газар харваж эрийн бярыг vзvvлсэн тул Есvнхэйд зориулж гэрэлт хөшөө босгожээ. Уг хөшөө хожим нь Чингисийн чулуун бичиг хэмээн алдаршжээ. Хөшөө эдvгээ Санкт-Петербург хотод хадгалагдаж
байна.
Есvхэй /1118-1171/
Чингис хааны эцэг. Тэр бол 12 дугаар зууны дундуур Хамаг монголыг захирч байсан баатар Хабул хааны ач, Бартан баатрын хvv юм. Хабул хааныг нас нөгчихөд Есvхэй орыг нь залгажээ. Есvхэй баатар татарт хорлогдон нас баржээ. Есvхэй баатарын хатан Өvлэн Vжинээс Тэмvжин, Хасар, Хачиун, Тэмvгэ гэсэн дөрвөн хvv, Тэмvлэн нэртэй нэгэн охин төржээ. Есvхэй баатрын нөгөө гэргий Сочигэлээс Бэгтэр, Бэлгvтэй хоёр хvv төрсөн.Елюй чуцай /1190- 1244/
Гvн ухаантан, шvлэгч. Чу мэргэн хэмээн тvvхэнд тэмдэглэгдсэн Елюй Чуцай Чингис хааны дэргэд Сэцдийн зөвлөлийг тэргvvлж байв. Есөн өрлөгийн нэг.Ж
Жамуха
Жадран аймгийн хvн. Тэмvжиний багын анд. Цэргийн нэрт жанжин. Жамуха, Тэмvжин хоёр 10 гаруй настайдаа Онон мөрөн дээр шагайцан наадаж байхдаа анд болжээ. Тэмvжинд нэг гурын шагай, Жамухад нэг цутгамал шагай өгч андгай өргөсөн гэдэг. Дараа жил нь Жамуха дуут сумаа, Тэмvжин арц модон годил болцуугаа өгч дахин анд барилджээ. Хожим нь “Амь биедээ арч болж аль алиндаа тvшиг болж амраг ханилахын учир” Тэмvжин Мэргэдийн Тогтоа бэхээс олзлон авсан алтан бvсээ Жамухад бvслvvлж, халиун морио унуулжээ. Жамуха хариуд нь Увис мэргидийн Дайр усунаас олзолж авсан алтан бvсээ Тэмvжинд бvслvvлж, унаган цагаан морийг өгч дахин анд бололцжээ.Гэвч Жамуха, Тэмvжин хоёр хаан ширээний төлөө тэмцлийн улмаас харилцан эе эвдэрч салснаар барахгvй 1190 оны vед “Арван гурван хvрээний байлдаан” хэмээн алдаршсан тулалдаан хийж, 1199 оны vед “Хvйтэн” гэдэг газар дахин байлджээ. Хожим нь Жамуха Чингист бvрэн ялагдаж цаазлагджээ
VIII Богд Жавзандамба (1869-1924)
Таван настайдаа Төвдөөс Монголын шарын шашны тэргvvнээр тодорсон.
Монголын шарын шашны сvvлчийн тэргvvн, шашин төрийг хосолсон хаант Монгол Улсын хаанаар 1911 оны 12 дугаар сарын 28-нд өргөмжлөгджээ. Ардын хувьсгалын эхний жилд Монголын хаан хэвээр байсан боловч Ардын засгийн газартай байгуулсан Тангарагийн гэрээ ёсоор төрийн ажлыг удирдан явуулах эрхгvй шашны хэргийг эрхэлж байжээ.
Дилав хутагт Жамсранжав (1883-1964)
Монголын шашин төрийн зvтгэлтэн. Тvvнийг таван настайд нь Богд Жавзандамба Дилавын хойд дvр хувилгаан хэмээн өргөмжилжээ. Төвд, монгол бичигтэй болж залуугаасаа шашин, төр захиргааны ажилд суралцжээ. 1916, 1919 онд Хатанбаатар Магсаржавын цэргийн хамт баруун өмнөд нутгаар гарсан vймээн самууныг даралцахад цэргийн ламын vvргийг гvйцэтгсэн байна.
Тэрээр Монгол орны тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байсан. Ардын хувьсгалын дараа Улиастайн сайдын vvргийг тvр гvйцэтгэж, Ховд Улиастайн хязгаарт байсан цагаантны цэргийн vлдэгдлийг дарахад Хатанбаатар, Пунцаг нарын цэргийг агт морь, хvн хоол хvнс, орон байраар хангахад идэвхтэй оролцсон учир Ардын засгийн газраас Самади багш цол өргөмжилжээ. Ардын засгийн vйл ажиллагааг талархан дэмжиж харилцан туслах хоршоо, цэргийн клуб, нам эвлэлийн байгууллага, нисэх онгоцны газарт нэлээд зvйлээр тусалж байсан. Гэвч 1929-1930 онд хоёр удаа хөрөнгөө хураалгаж,1930 оны долдугаар сард тайж Эрэгдэндагвын хэрэг гэгчид Манзушир, Егvзэр хутагт нарын хамт баривчлагдан мөрдөгдөж хоёр удаа байцаагдан, хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгджээ. Дилав хутагт Хятад, Тайвань, Энэтхэг, АНУ-д тодорхой хугацаагаар амьдарч байсан. 1990 онд тvvнд холбогдох хэргийг хvчингvй болгож цагаатгасан байна.
Онход овогт Сангажавын Жамъян гvн (1864-1930)
XX зууны Монголын шинжлэх ухаан, соёлын ууган зvтгэлтний нэг. Багадаа бичиг сурч, 1880-аад оноос эхлэн бичээч, эх зохиогчийн алба хаахын хамт гэрийн сургуулиар багачуудад ном зааж байв. Д.Сvхбаатарын номын анхны багш. Ардын хувьсгалаас хойш Сангийн Яамны дэд сайд, Судар бичгийн хvрээлэнгийн захиралаар томилогдон ажиллажээ. Монголын тvvх, монгол хэл бичгийн судалгааг хөгжvvлэхэд чухал ач холбогдол бvхий ном судар цуглуулан улсын нийтийн номын сангийн эх vvсвэрийг тавьжээ. Жамъян vндэсний хэл бичгийн өв уламжлалыг судалж, 1921-1928 онд "Монгол vсгийн цагаан толгой", "Монгол vсэг сурах бага хөвгvvдийн сурлагыг удирдах мөрийн бичиг хэмээх цагаан толгой оршвой" сурах бичиг зохиожээ
Сvрэнхорын Жамъянгарав (1861-1917)
Монголын эрдэмтэн, яруу найргийн онолч, шашны зvтгэлтэн. Монгол, төвд, самгарди хэл бичиг, зурхай, анагаах ухаан, гvн ухаан, дуун ухааныг судалж “Тоц мэргэн" хэмээн алдаршжээ. "Дандины зохист аялгууны толь"-д төвд хэлээр тайлбар зохиосон. Энэ бvтээлд яруу найргийн туурвил жишээг зохиосон. Номын хэв сийлэх, суварга бvтээх, цамын цаг, хөгжим бvжгийн дэгийг боловсруулахад оролцсон. "Эсруа тэнгэрийн эгшиг дуун" гэдэг утга зохиолын онолын тулгуур бvтээл гаргажээ.
З
Өндөр гэгээн Занабазар (1635-1723)
Монголын шарын шашны анхны тэргvvн. Тэрээр 11 дvгээр жарны модон гахай жил Тvшээт хан Гомбодоржийн хөвгvvн болон мэндэлжээ. Багаас ном эрдэмд суралцаж Далай ламд шавь орсон. Занабазарыг 1693 онд Халхын ноёд шарын шашны тэргvvн гэж “Гэгээн” цол өргөмжилсөн. Ингэж тэрээр Анхдугаар богд Жавзандамба буюу “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан.
Занабазар Монголд шарын шашныг дэлгэрvvлэхэд онцгой vvрэг гvйцэтгэсэн бөгөөд Баруун хvрээ, Их хvрээ, Хэрлэнгийн зvvн хvрээг байгуулсан байна. Тэрээр 1686 онд соёмбо vсэг зохиосон. Мөн монгол цутгуурын урлагийг vvсгэн хөгжvvлсэн бөгөөд тvvний бvтээсэн “Ногоон дарь эх”, “Цагаан дарь эх” зэрэг бvтээл их алдартай.
Зая бандид Намхайжамц
Монголын шашин төрийн нэрт зvтгэлтэн, орчуулагч, хэл зvйч эрдэмтэн. Төвдийн Брайбун хийдэд сууж гvн ухааны цол хvртсэн. 1640 оны Монгол Ойрадын ноёдын чуулганд оролцож манжийн тvрэмгийллийн эсрэг нэгдэе гэсэн vзэл санааг хэлж байсан. Зая бандид Намхайжамц уран зохиол, гvн ухаан, зурхай, шашны 170 гаруй гаруй зохиолыг орчуулжээ. Тэрээр 1648 онд Тод vсэг зохиосон. Тод vсгийг монгол vсгийг тодорхой болгох, халх ойрадыг нэгтгэх зорилгоор зохиосон байнаЗvчи
Чингис хааны ууган хvv. Монголын цэргийн нэрт жанжин. Их Монгол улсыг байгуулсны дараа Зvчид 9000 өрх соёрхжээ. Зvчи жанжин 1211-1215 онд Алтан улс, Дундад Азийн улсуудыг эзлэхэд оролцжээ. 1225 онд Чингис хаан эзэлсэн улс орнуудыг хуваарилахдаа Эрчис мөрнөөс Уралын нуруу хvртэл, тvvнээс баруун тийш орших уудам их нутгийг Зvчид соёрхжээ. Тэр нь Алтан ордны улс буюу Зvчийн улс хэмээн тvvхэнд тэмдэглэгджээ.Зэв
Чингисийн цэргийн нэрт жанжин. Тайчууд аймгийн хvн. Уг нэр нь Зургаадай. Харваанд мэргэн учраас Чингис хаан тvvнд Зэв гэдэг нэр өгчээ. 1206 онд мянгатын ноён болсон.
Зэлмэ
Чингис хааны шадар нөхөр, мянгатын ноён. Тvvний эцэг Жарчиудай нь Есvхэй баатрын харъяат байжээ. Тэмvvжинг төрөхөд Жарчиудай тvvнд булган өлгий өргөж, хvv Зэлмийг нөхөр болгохоор амлажээ. Тэмvvжинг 17 нас хvрэхэд Жарчиудай хvv Зэлмийг дагуулан ирж эмээлээ тохуул, vvдээ сөхvvл хэмээн өгчээ. Зэлмэ, Чингис хоёрын нөхөрлөсөн тvvх ийм. 1202 онд Чингис тайчуудтай байлдах vед хvнд шархдахад Зэлмэ эзнийхээ шархны цусыг сорж илаар болгосон гэдэг. Хожим нь хэрэйд, найман аймгийг дагаар ороход Зэлмэ их гавъяа байгуулжээ.Чингис хаан тvvнийг
Ороо гөрөөсний отлого болсон
Омогт дайсны зvрхийг чичрvvлсэн
Сэргэг бага нойртой
Сэцэн мэргэн ухаантай
Улс төрийн төлөө
Урьд цагаас зvтгэсэн
Урианханы сайн Зэлмэ минь гэж магтсан байдаг.
И
Ванчинбалын Инжиннаши (1837-1892)
Монголын алдарт зохиолч, тvvхч, зураач, сэтгэгч. Хуучин Зостын чуулганы Тvмэд баруун хошууны Шударга бат хорооноо тvшмэл Ванчинбалын хоёр дахь хөвгvvн болон төржээ. Арваад настайдаа "Ижийгээ мөрөөдсөн нь", "Цагаан уул", "Сайхан хур" ззрэг шvлэг бичиж Тэргvvлэгч цэцэг ба болжмор" зэрэг зураг зурж, хориод насандаа "Улаан vvлний нулимс", "Эрдэнийн толь" тэргvvтэн зохиол бичжээ. Эцэг Ванчинбалын эхний найман бvлгийг нь зохиож байгаад орхисон "Хөх судар" романыг Инжиннаш 1872-1891 онд бичиж дуусгасан. "Нэгэн давхар асар", "Улаанаа ухилах танхим" хэмээх хоймсон романаа 1872-1882 онд бичжээ. Инжиннаши өөрийн хийсэн хvтээснээ дvгнэж
Мянган оны учир шалтгааныг бийр бэхээс асууж
Мяралзан эрээлжлэх vйл явдлыг судар бичиг лvгээ хэлэлцмvй
Миний энэ бие сэтгэлийн гvн чилсэн шалтгааныг
Мятрашгvй хожмын мэргэд айлднам болов уу vгvй юу? хэмээн дvгнэж байжээ.
Доржжалцаны Ишбалжир (1704-1788)
Сvмбэ хамба гэж алдаршсан. Гvн ухаантан, байгалийн шинжлэлч, зохиолч. Дөрвөн наснаасаа төвд хэл бичиг сурч, найман насандаа Төвдөд очиж уран зохиол судалж гvн ухаанд суралцан 1728 онд төвдийн Бравун хийдэд гавжийн зэрэг хамгаалжээ. Ланз бичих, суварга бvтээх, бурхан татах зэрэг эрдэм ухаанд суралцжээ. Ишбалжир буддын философи,яруу найраг, одон зурхай, анагаах ухааны чиглэлээр найман боть, 60 шахам бvтээл туурвисан. "Цаглахуй санааны найлзуур модон" хэмээх алдарт зохиолыг төвд хэлээр бичжээ.Тэрээр 70 настайдаа Төвдийн нэрт эрдэмтэн Ванчин Балдан-Иштэй ном хаялцан гайхагдаж байжээ.
Намжилдоржийн Ишданзанванжил (1845-1907)
Өвөр Монголын Цахарын Хөвөөт цагаан хошуунд төрсөн. "Сувдын унжлага", " Шvрийн унжлага", "Эрдэнийн унжлага" зэрэг эмийн шинэ жор зохиосон. “Гvнгийн зуугийн гэгээний Алтан сургаал" хэмээх сургаалын зохиол бичжээ.
"Хvvг сургалгvй элмэг эр болговол
Хvнд журам бузарлаж төр ёсонд харшина
Хvvхэнг сургалгvй золбин эм болговол
Хvн бvрийг бузарлаж аймаг улс гутна" гэж уг сургаалд сургажээ.
Л
Лувсанданзан
ХVII зууны Монголын нэрт тvvхч, зохиолч, орчуулагч. Гэлэн Шасанадра буюу Лувсанданзан гvvш хэмээн нэрд гарчээ. 1634 онд "Алтан товч" хэмээх монгол хэл, тvvх, уран зохиолын дурсгал бичиг зохиосон нь "Лу Алтан товч" хэмээн олонд алдаршЦэгонжалын Лувсанчvлтэм (1740-1810)
Шашны зvтгэлтэн, нэрт зохиолч, оточ, орчуулагч. Цахар гэвш гэж олонд алдаршсан. Монгол, төвд хэлээр зохиолоо бичдэг. "Эм таних ухаан" хэмээх дөрвөн дэвтэр зохиол туурвижээ. Зан vйл сургаалын чанартай "Чандмань эрдэнэ нэрт сургаал vгс", “Тvvний сvv сацлах ёс", "Цагаан өвгөний сан" зэрэг шvлгvvд зурхайн хэд хэдэн ном, од гаригийн зорчих замыг шинжилсэн бvтээл, хvн морины шинж, огторгуйн газрын ёр шинж зэрэг зохиол бичсэн.Мөн "Адууны чимгийн тийн агуулал оршвой", "Утгын чимгийн тийн агуулал оршвой" бvтээл туурвисан "Субашидийн тайлбар", "Чандманий тvлхvvр" , "Ардыг тэжээхvй рашааны дуслын тайлбар" зохиожээ. Бvтээлvvдийг нь модон бараар арван боть өөрийнх нь намтрыг хоёр боть болгон хэвлэжээ.
Лувсанринчэн (1821-1907)
Нэрт орчуулагч, хэл шинжлэлтэн. Хорь Буриадын Агын дацанд сууж буддын утга зохиолын сонгодог боловсрол эзэмшжээ. "Сумадирада" хэмээх төвд монгол хэлний тайлбар толь, "Яруу хvрхрэл" хэмээх хэл зvйн бvтээл бичиж "Субашид” тэргvvтнийг орчуулжээ.
Лувсанпэринлэй (1642-1715)
Монголд эмийн дөрвөн vндсийн сургуулийг vндэслэгч. Халхын Зая бандид гэж олноо алдаршсан. Таван наснаасаа монгол, төвд бичиг, сурч, зураг, бvжгийн урлагийг сонирхож бурхан зурж цамын бvжгээс 80 орчим дэгийг эзэмшжээ. 17 настайдаа "Богдын залбирал" хэмээх ном зохиожээ. "Утгын 35 чимгийн vлгэр өгvvлэхvй урнаа баяссан эгшиг" бvтээл болон 120 гаруй намтар зохиол туурвижээ. Мөн сvм хийд олныг бариулсны дотор Архангай аймгийн Булган уулын өвөрт буй Заяын хvрээг байгуулжээ.
Сэдбазарын Лувсандондов (1854-1909)
Яруу найрагч. Засагт хан аймгийн Хан хөхий уулын хошуу ноён. Одоогийн Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат. Нутгийн олондоо "Лу жанжин", "Лу гvн" хэмээн алдаршжээ. Монгол Улсын vндэсний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө тэмцэгч хvн юм. "Хан хөхийн магтаал" найраглал, "Сайвар халтар", "Таван эрдэнэ", "Эрдэм ухааны тvлхvvр", "Уугуул бичиг минь" зэрэг шvлэг зохиожээ.
Лувсанданзанжанцан (XVII зуун)
Монголын ууган оточ нарын нэг. 18 наснаас эхлэн Төвдийн Лхас, Дашлхvнбэд 22 жил сууж энэтхэг, төвдийн мэдлэг ухааны ном судалж, маарамба цол хамгаалж отчийн хамгийн дээд лхаржи цол хvртжээ. Тэрбээр төвд хэлээр анагаах ухааны их, бага хэмжээний таван боть туурвижээ
Лувсанданзанжалцан (1639-1704)
Ламын гэгээний анхдугаар дvр. Шашны нэрт зvтгэлтэн, эмч, зурхайч, эрдэмтэн. Төвд хэлээр дөрвөн боть ном бичсэн. "Зурхайн гол авах, огоорохыг тодруулсан гэрэл", "Vрийн зурхайн сайтар номлол бvхний хураангуй" болон эм, эмнэлгийн долоон зvйл судар нь ихэд нэрд гарчээ.
Дарьжавын Лосол (1890-1940)
Улс төрийн зvтгэлтэн. 1913 онд Монголын зvvн өмнө хязгаарыг хятадын цэргээс хамгаалах тэмцэлд Манлайбаатар Дамдинсvрэнгийн удирдлагаар оролцож явсан. МАХН-ыг vндэслэн байгуулагчдын нэг. 1920 онь найм, есдvгээр сард Д.Сvхбаатар нарын хамт тусламж хvсэх хэргээр Зөвлөл-Орос улсад очиж байсан. 1925-1928 онд Ардын тvр засгийн газрын гишvvн, Сангийн Яамны эрхэлсэн тvшмэл, сайд, 1934-1939 онд Намын хянан байцаах төв комиссын даргаар ажиллаж байсан. 1939 оны долдугаар сард улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж, 1962 онд цагаатгагдсан.
М
Хатанбаатар Магсаржав (1878-1927)
Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгч. Манж, Хятад, Хаант Оросын тvрэмгийлэгчдийн эсрэг байлдаж ялалт байгуулсан. Богд хаанаас “Хатан баатар” цол, vе улирах бэйлийн хэргэм, дархан чин ван цолоор шагнагдсан. 1922 оноос цэргийн яамны дэд сайд, жинхэнэ сайд, Намын Төв Хорооны тэргvvлэгч, орлогчоор ажиллаж байжээ.
Мандухай сэцэн хатан
Монгол улсын тусгаар тогтнол, бvрэн бvтэн байдлын төлөө хvчин зvтгэсэн баатарлаг эмэгтэй. Энгvд овгийн Цоросбай Чинсангийн охин. Мандуул хаан нас барахад Хорчины ноён Өнөболд ураг гуйхад зөвшөөрөөгvй бөгөөд хаан төрийн төлөө өөрийн биеэ зориулахаа тангараглажээ. Ийнхvv хааны удам угсаа тасрахад хvрээд байсан vед Мандухай сэцэн хатан Чингис хааны 15 дугаар vеийн ач долоон настай Батмөнхийг 1470 онд хаанд өргөмжилж тvvний хатан нь болжээ. Ингэснээр ноёдын салан тусгаарлах тэмцлийг дарж хаан төрийн нэгдмэл байдлыг сэргээжээ. Мандухай хатнаас Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Очирболд, Алчболд, Алболд гэсэн долоон хvv Гэгээн авхай гэсэн нэг охин төржээ.Мухулай
Жалайр аймгийн Гvн гуагийн хөвгvvн, Чингисийн цэргийн жанжин. Монгол төрийг байгуулахад их гавьяа зvтгэл гаргажээ.Чингис хаан тvvнийгДайсныг даралцаж
Олзыг оруулалцаж
Ирэх дайсны ирийг мохоож
Буцах дайсны борвийг хянгардаж
Дайсны хөрөнгөнөөс
Тасархай утас орхилгvй
Хугархай зvv гээлгvй
Хураан авч ирсэн
Жалайрын сайн Мухулай минь гэж магтсан байдаг.1223 онд нас баржээ.
Мэнлиг
Хонхтон овгийн хvн. Чингис хааны эцэг Есvхэй баатрыг татарт хорлогдоод байхад Тэмvжинд хэл хvргэсэн. Хожим Есvхэй баатрыг өөд болсны дараа Өэлvн Vжинд тvшиг хань болж явсан гэдэг. Иймээс Мэнлигийг эцэг хэмээх болжээ. 1206 онд Чингис их хаан суусан хойно Мэнлиг эцгийг Мянганы ноён болгожээ.Их эрдэмтэн Шарайн Мянгат (1685-1770)
Монголын суут математикч. Манжийн хааны дэргэдэх "Математик сурах танхимд" суралцахын зэрэгцээ манж, хятад, герман, англи, франц, итали хэл бичиг сайн сурчээ. 1712 онд тvvний "Математикийн хуулийн нэрийн хуримтлал" хэмээх 53 боть бvтээл гарчээ. Энэхvv бvтээл нь тэр vеийн Ази дахины математикийн ухааны оргил болж байв. Хятад, Японд логарифмыг анх нэвтрvvлсэн хvн нь Мянгат байжээ.
Мянгатын зохиол бvтээл манжийн дарангуйллын vед тархан дэлгэрэхгvй байсаар 100 гаруй жилийн дараа хэвлэгдэн гарчээ. Тvvний хvv Мишэнэ болон шавь нар нь эмхлэн цэгцэлсний хvчээр Мянгатын бvх бvтээлийг багтаасан 100 боть ном нь "Зvй тогтлын бvрэн эх сурвалж" нэртэйгээр хэвлэгдсэн байна.
Н
Насанламба (1801-1873)
Алаша вангийн охин. Боржигон овогт. Манж Чин улсын vеийн монгол vндэстний нэрт шvлэгч. Зохиолоо хятад хэлээр бичдэг байв.
Эх нутаг Их хvрээнээ элчээр явах ахаа vдсэн нь
Дөрвөн наснаа нийслэлд ирснээс янагш
Дөч шахам жил нутагтаан буцсангvй
Эх нутаг минь хаана буй хэмээвээс
Элсэн говийн униар дахь алс газар
Эзэн Чингис миний дээдэс
Их Хvрээ миний нутаг
Арван тvмэн хорчин цэрэг дайчилсан
Анхны их хvчирхэг улс байлаа
Өдгөө болохул vхээнц буурай болоод
Өвөг дээдсийн өнөр зоригийг алджээ.
Өөрийн бие эрэгтэй бус тул
Өөдлөх хvслийг биелvvлэхvйеэ бэрх ээ.
Ах чиний бие аугаа зориг барьж
Анхны vйлсийг сэргээн мандуулахыг хvснэм
Уруу царайлан усан нvдэлж
Охид эмс мэт толгой битгий гунигтун!
Сайн ноён хан Намнансvрэн (1878-1919)
1912 оны 7 дугаар сараас 1915 оны 5 дугаар сар хvртэл Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд. 1915 оны 5 дугаар сараас 1919 оны 12 дугаар сар хvртэл Автономит Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Халуун эх оронч, төрийн зvтгэлтэн байв
О
П.Очирбат (1942)
Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч. 1993 онд МСДН, МVАН-аас нэр дэвшиж бvх нийтийн сонгуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
1965 онд Ленинградын уул уурхайн дээд сургуулийг уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр дvvргэсэн. Аж vйлдвэрийн Яаманд мэргэжилтэн, Шарын голын уурхайн ерөнхий инженер, ТЭХVЯ-ны сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны даргаар ажиллаж байсан. “Тэнгэрийн цаг", "Алдаж болохгvй агшин" зэрэг ном бичсэн.
Р
Рашпунцаг (XVII-XVIII зуун)
Монголын нэрт тvvхч. Өвөр монголын Зуу удын чуулганы Боорин баруун гарын хошууны хvн. Батмөнх даян хааны аравдугаар vеийн ач. 1775 онд "Болор эрхи" хэмээх тvvх уран зохиолын бvтээл туурвижээ.Улс төрийн бутрал туйлдаа хvрсэн тэр vеийн монголын нийгмийн байдлыг
"Төр мэдэгч сайдыг vл хэрэглэн турэмгий ардын vгийг авна.
Боол хятадаар засгийг бариулан борив хөхvvрт сархад хийнэ.
Ер эзэнгvй улс мэт, эхгvй мал мэт" болсон тухай "Болор эрхи" зохиолдоо бичжээ.
II Жанжа хутагт Ролбийдорж (1717-1766)
Жанжаа хутагт хэмээн алдаршсан. Нэрт математикч, одон оронч. 1742 онд "Мэргэд гарахын орон" нэрт бvтээлээ туурвисан. Энэхvv зохиолдоо тооны оронгийн тухай бичиж 10-ын 63 зэрэгтэй тоог "Vлэшгvй" хэмээн нэрлэсэн байдаг. Тэрээр мөн “IX Далай ламын намтар”, "Сvмбэр уулын чимэг гэж тогтсон vгийн дуулал” зэрэг шvлэг, зохиол, сургаал, залбирал зохиожээ.
С
Саган сэцэн (XVII зуун)
Тvvхч, зохиолч. Ордост төрсөн. Чингис хааны XXI vеийн ач. Лигдэн хааны төр, цэргийн хvчинд зvтгэж “Сэцэн” цолоор шагнуулсан. Манжийн хааны эсрэг хэд хэдэн удаа дайтсан. Манжийн хаан даган орохыг тушаасанд vл дагасан тул мөчлөн хэрчvvлж хороогджээ. Саган сэцэн 1662 онд “Эрдэнийн товч” хэмээх тvvх, уран зохиолын алдарт бvтээл туурвижээ.
Хуульч Сандаг (XIX зуун)
Нэрт зохиолч. Хуульч Сандаг хэмээн олонд алдаршсан. Тvшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, эдvгээгийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумд төрсөн. Тvvний уран бvтээл нь Монголын уран зохиолд "Vг" нэрт зохиолын өвөрмөц төрлийг бий болгожээ.
Сорхагтани
Хэрэйд аймгийн Ван ханы дvv Жаха Хамбын хоёрдугаар охин. 1203 онд Чингис хаан Хэрэйд аймгийг бут цохиж дагуулахдаа тvvнийг олзолж отгон хөвгvvн Тулуйдаа хатан болгон өгсөн. Сорхагтани Тулуйн хатан болоод төрvvлсэн дөрвөн хөвгvvн нь Монгол улсын тvvхэнд алдар нэрээ мөнхжvvлсэн юм. Их хөвгvvн Мөнх нь Монгол улсын дөрөвдvгээр хаан, удаахь хөвгvvн Хубилай нь Хятадыг байлдан дагуулж Юан улсыг vндэслэн байгуулсан. Гурав дахь хөвгvvн Хvлэгv нь Ил хант улсыг, отгон хөвгvvн Аригбөх нь уугуул Монгол нутгаа захиран суусан. Сорхагтани хатан эгэл ард хийгээд аливаа шашинтныг хvндэтгэдэг хvн байжээ. Тэрээр Чингис хааны алтан ургийнхны эв нэгдлийг бэхжvvлэхэд ихээхэн хvчин зvтгэсэн хvн юм.Сорханшар
Чингис хааныг бага байхад тайчууд олзлон авах vед сэм оргуулж ачилсан хvн. 1202 онд Чингис хаанд хоёр хvvгээ дагуулан ирж нийлсэн. 1206 онд Чингис хаан Сорханшард “Дархан” цол соёрхож есөн удаагийн ослоос хэлтрvvлэх, дайны олзоо өөрөө авах, агнасан ангаа бvрэн эзэмших эрх олгож, мянганы ноёноор өргөмжилжээ. Сорханшарын хөвгvvн Чулуун нь Чингисийн дөрвөн баатрын нэг, охин Хадаан нь хааны татвар эм болжээ.Дамдины Сvхбаатар (1893-1923)
1921 оны Монголын ардын хувьсгалын удирдагч, нэрт жанжин. Ардын ардчилсан төр, МАН-ыг vvсгэн байгуулагчдын нэг, vндэсний баатар. Их хvрээний дvvрэг Элбэг Амгалант гацаанд төрсөн. 1909-1911 оны эцэс хvртэлх хугацаанд өртөөнд улаач, Туулын голд салчин байгаад Богд хаант Монгол улсын цэрэгт татагджээ. Улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил хязгаарын бvрэн бvтэн байдлын төлөө гавьяа байгуулсан тул Богд хааны зарлигаар тав, дөрөв, гуравдугаар зэргийн жинс, тогосын отгоор шагнуулсан. Цэрэг эрчvvдийн дунд "Гоймон баатар" хэмээн алдаршжээ. 1919 онд хэвлэлийн газар vсэг өрөгчөөр ажиллаж байх vедээ Хvрээний нууц бvлэгт элсч мөн оны арван нэгдvгээр сарын 20-нд хvрээний баруун өргөөний улаан сахиусны өмнө тангараг өргөх ёслолыг С.Данзангийн хамт удирджээ. Тэр vеэс хойш 1921 оны гуравдугаар cap хvртэлх хугацаанд хувьсгалт нууц бvлгэм болон МАН-ын гишvvдийн 30 шахам хурал зөвлөлгөөнийг тэргvvлэн хуралдуулсан. 1920 оны зургадугаар сарын 25-нд МАН-ыг vvсгэн зохион байгуулалцсаны дараа Зөвлөлт Орос улстай холбоо тогтоож, тусламж эрэхээр одсон анхны долоон хувьсгалчийн нэг. Сvхбаатар ардын хувьсгалын ялалтын vед Монголын Ардын Журамт Цэргийн ерөнхийлөн захирах жанжин байж хувьсгалын анхны өдрөөс эхлээд 1921 оны арван хоёрдугаар сарын сvvлч хvртэлх хугацаанд болсон бvх тулалдааны 70 гаруй хувийг гардан удирдсан. Мөн оны дөрөвдvгээр сараас Монголын ардын Тvр Засгийн Газрын Тэргvvлэгчдийн даргаар ажиллаж байжээ.
Т
Тататунга
Уйгар овгийн хvн. Чингис хаан 1204 онд Наймантай хийсэн байлдааны талбараас нэгэн хvн гарч зугтаахад тvvнийг барьж нэгжихэд өврөөс нь тамга гарчээ. Ингээд Тататунга Чингис хааны зарлигаар хөвгvvдэд уйгар бичиг зааж сургах болсон байна.Туракина(Дөргэнэ) хатан
Өгөдэй хааны хатан. Мэргидийн ноён Тогтоабэхийн их хvv Худын эхнэр байжээ. Мэргэдийг эзлэн авсны дараа Чингис хаан тvvнийг Өгөдэйд өгчээ. Дөргэнэ хатан Гvюг, Годан, Хvчv нарын гурван хvv төрvvлжээ. Өгөдэй хааныг амьд ахуй vед Дөргэнэ хатан бусадтай хуйвалдан хааны тамгыг хоосон цаасан дээр олныг даруулж ард олноос алба гувчуур хэтрvvлэн авдаг байв. Өгөдэй нас бармагц хаан ширээний төлөө тэмцэл эхэлж, Дөргэнэ хатан төрийн эрхийг хуйвалдаанаар булаан авчээ. Уг нь Чингис хаан Өгөдэйн дунд хvv Годанг хаан ширээ залгамжлуулахаар нэр заасан гэдэг боловч, Өгөдэй амьд ахуй цагтаа Хvчvгээр хаан ширээ залгамжлуулах бодолтой байв. Гэтэл Хvчv эрт нас баржээ. Хожим Годанг эх нь хорложээ. Дөргэнэ хатан дөрвөн жил /1241-1245/ төр хамаарах хугацаанд Монгол улс ихэд хямарсан хэмээн тvvхэн сурвалжид өгvvлсэн байдагТогтох тайж (1863-1922)
Монголын vндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэг удирдагч. Өвөр Монголын Жирмийн чуулганы өмнөд Горлос хошууны хохь тайж Энхбилэгтийн гэрт төржээ. 1901 оноос эхлэн манж-хятадын эсрэг хошууныхаа ард олныг зэвсэгт бослогод удирдан олон удаа тулалдсан.Богд хаант Монгол Улсын vед Нийслэл хvрээнд ирж, Монгол Улсын Цэргийн яаманд дэд тvшмэлээр ажиллаж байсан. Тогтох тайж 1912 онд манж цэргээс Ховд хотыг чөлөөлөх байлдаанд оролцжээ.
То ван Тогтохтөр
Сэцэн хан аймгийн Жvн ван Бат-Очирын ууган хvv. Уг нэр нь Тогтохтөр.
1822 онд эцгийнхээ зэрэг хэргэмийг залгамжилж засаг ноён болж 1835 онд Сэцэн хан аймгийн Хэбэй жанжин тушаалд томилогдсон. To ван 1834-1838 онд Тvмэн-Өлзийт овоогийн орчим "Соёлыг бадруулагч сvм", мөн 300 гаруй сурагчтай vндэсний хэл бичгийн сургууль байгуулжээ. "Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал болой" ном бичсэн нь "To вангийн сургаал" хэмээн алдаршжээ. Уг номонд "Хоосроно хэмээгч эртний vйл гэвч... залхууран хойргошсоор хамаг vйл хожигдож аж төрөлгvйгээс өдөж хохируу болно. Хоосрох дор урьдаар ухаан барагдана. Ухаантай хvн хоосрох бэрх" гэж сургасан байна.
Д.Төмөр-Очир (1921-1985)
Монголын төр, нийгмийн зvтгэлтэн. 1945-1950 онд Москвагийн их сургуулийн философийн анги, 1950-1953 онд уг сургуулийн аспирантурт суралцжээ. 1953 оноос НДС-д тэнхимийн эрхлэгч, 1956 оноос МАХН-ын тvvхийн институтийн захирал, 1959 оноос МАХН-ын Улс төрийн Товчооны гишvvн, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулсан, өсвөр залуу vеийг эх оронч vзэл хvмvvжилтэй болгох, улс орноо хөгжvvлэхэд саад болж байгаа хvнд сурталт тоталитар системийг өөрчлөх талаар баримталж байсан бодлогыг нь элдвээр буруутган 1962 оны 9 дvгээр сард болсон НТХ-ны Бvгд хурлаар тvvнийг "Нам улсын удирдах боловсон хvчнийг гvтгэн дайрч, хутган vймvvлэх арга хэрэглэн намын нэгдлийг задлан эвдэх ажил явуулга хийсэн..." хэмээн бvх албан тушаалаас нь халжээ. Тvvнээс хойш нутаг заагдан Баянхонгор аймгийн барилга контор, Хөвсгөл аймгийн Ханх сууринд ажиллаж байгаад 1968 оноос Дархан хотын музейн эрхлэгч болжээ. 1985 оны аравдугаар сарын 2-ны шөнө тvvний амийг зэрлэгээр хөнөөжээ.
Х
Хабул
XII зуун хориод оны эцэс гучаад оны эхээр язгуурын Монгол аймгийн зонхилогч Хабул Онон, Хэрлэн Туул гурван голын Монголчуудыг нэгтгэн захирч хаан болсон. 1130-1148 оны хооронд хаан суужээ.Ингэж хамаг Монголын ханлиг улсыг байгуулсан. Хамаг Монголын хааны аймаг овгийн сурвалжтаны хуралдайгаар өргөмжлөх ёстой боловч Хабул хаан амьд байхдаа Амбагай ноёныг залгамжлагчаа гэж нэр зааж томилоод vе улирах журам тогтоожээ. Хабул хамаг Монголын анхны хаан, Чингис хааны элэнц эцэг юм.Хотула
Монголын анхны хаан Хабулын долоон хvvхдийн нэг. Хабул хаан өөд болохдоо долоон хөвгvvнийхээ хэн нэгэнд хаан ширээгээ залгамжлуулсангvй. Харин хаа холын гэмээр садан төрлийн Сэнгvмийн хvv Амбагайг хаан суулгахаар нэр заасан нь ихэд сонирхолтой юм. Гэвч Амбагай хаан татаруудад мэхлэгдэж баригдахдаа миний өшөөг ав гэж Хотулад уламжилсныг бодоход Хотула баатар бусдаас гаргуун байсан нь илэрхий.1155 онд Амбайгай хааны дараа хаан суужээ.Хулан хатан
Чингис хааны төрийн дөрвөн хатны нэг. Мэргид аймгийн толгойлогч Дайр усуны охин. 1204 оны орчимд Мэргид аймгийн ноён Тогтоа бэхитэй байлдах vест тэдний нэгэн тэргvvлэгч, увас мэргидийн Дайр усун гэгч Чингистэй байлдах хvсэлгvй хэмээн сэтгэлээ илэрхийлэхийн учир өөрийн охиноо авч ирэх замд vймээнтэй байсан тул Бааридайн Наяа ноёнд итгэн явуулжээ. Наяа ноён тэднийг хvлээлгэж замдаа саатан гурав хоногийн дараа Хуланг Чингис хаанд хvргэж ирэхэд хаан хилэгнэж “Чи энэ Хуланг ямар учиртай хvлээлгэж байсан бэ” хэмээн тулган асууж засаглан шийтгэхээр завдан бvхийд Хулан охин Чингис хаанд хандаж,-Наяа ноён надад ингэж хэлсэн. “Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхан очьё. Замын зуур цэргvvд самуурч болзошгvй” гэж ятгав. Хэрэв Наяа ноён тааралдаж туслаагvй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох биш vv. Одоо энэ ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрvvлсэн махбодийг минь шалгаж vзтvгэй гэжээ.
Чингис хаан Хулангийн vгийг зөвшөөрч мөн өдөр дэр нийлvvлэн сорьж vзвээс тvvний vг vнэн байсан тул Хуланг таалан соёрхов. Хулан хатан ийнхvv Чингис хааны нас сvvдэр 36 хvрч бvхийд тvvний хоёрдугаар хатан болсон тvvхтэй ажээ. Харин Хулантай хөдөө хээр дэр нийлсэн тухайд өөрийн авааль эхнэр Бөртэ хатнаас Чингис хаан ихэд зовж удтал буцаж очиж чадахгvй байхад Аргасун хуурч тvvний хойноос ирж хуурдан эх нутагтаа эргэж ирсэн домог бий. Хулан хатны ордон нь Саарь хээрийн Харилт гэдэг газар байжээ. Хулан хатнаас Хvлгэн хvv, Гvлvгэ охин төрсөн боловч зарим сударт тvvнээс ганц охин төрсөн гэжээ. 1219 онд Сартуул улстай дайтахаар явахдаа Чингис хаан Хулан хатныг авч явсан гэдэг.
Чин ван Ханддорж (1870-1915)
Улс төрийн нийгмийн нэрт зvтгэлтэн. Монголын ард тvмний vндэсний тусгаар тогтнолын төлөө 1911 оны хөдөлгөөний удирдагчийн нэг. 1892 онд өвөг эцгийн Чин ван хэргэмийг залгамжилж засаг ноён болсон. Манжийн дарлалыг эсэргvvцэж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв. "Жанчхvvгийн даваанаас хойш нэг ч хятадын шаахайны мөр гаргахгvй" хэмээн тангараг өргөж байжээ. 1911 оны зун Халхын дөрвөн аймгийн ноёд, хутагт хувилгаад Нийслэл хvрээнд хvрэлцэн ирж Манжийн шинэ засгийн бодлогыг хэрхэн vзэх асуудлыг нууцаар хэлэлцжээ. Энэ амин чухал ажлыг Тvшээтхан аймгийн жанжин хан уулын чуулганы чин ван Ханддорж зохион байгуулан удирджээ. Монголын тусгаар тогтнолын хэрэгт хаант Орос улсаас тусламж гуйх төлөөлөгчдийг тэргvvлэн 1911 оны наймдугаар сард Петербургт очиж байжээ. Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараа Гадаад яамны тэргvvн сайдаар ажиллаж, 1912 оны Монгол-Оросын хэлэлцээрт оролцож байв. Чин ван Ханддорж "...Ер нь Хятад улсыг анх хаан төр байгуулснаас инагш таван мянган жил илvv болтол манай Монгол тэдэнд захирагдаж байгаагvй" гэсэн vзэл бодлын дор эх орныхоо тусгаар тогтнол бvрэн эрхт байдлын төлөө тэмцэж байжээ.
Хутагтай сэцэн хун тайж (1540-1586)
XVI зууны монголын төр, шашны зvтгэлтэн. Алтан ханы шадар туслах. ”Арван буянт номын цагаан тvvх” хэмээх XIII зууны Монголын тvvх, хууль цаазны vнэтэй сурвалжийг ариутган шvvж барлуулсан болно.Хvлэгv хаан
Чингис хааны отгон хvv Тулуйн хvv. Их хаан Мөнх, Хубилай нарын дvv.1253 онд Хvлэгv Мөнх хааны даалгавраар баруун зvгийн аян дайныг удирдсан. 1255 онд Самарканд хотод хvрч цааш Персийг эзлэн суусан Аргун хааны дэмжлэгийг авч 1258 он гэхэд Ираныг бvрэн эрхэндээ оруулжээ. Тvvний байгуулсан улсын хааныг Ил Хан хэмээн нэрлэдэг байсан тул тvvхэнд Ил Хант улс хэмээн алдаршжээ
Ц
Цагаадай
Чингис хааны хоёр дахь хvv. 1224 онд Чингис хаан дөрвөн хvvдээ эзэлсэн газар нутгаа хувааж өгөхдөө тvvнд Дундад Азийн өргөн уудам газар нутгийг оноожээ. Хожим нь тvvхэнд Цагаадайн хэмээн нэрлэгдсэн улсын анхны хаан болжээ. Чингис хааны хамт Хятад, Хорезмын улсыг байлдан дагуулах аян дайнд оролцсон.Цогт хун тайж (1581-1637)
Гэрсэнз Жалайр хунтайжийн гуравдугаар хөвгvvн Онохуй Vйзэн. Онохуй Vйзэнгийн 5 дугаар хvv Бахарай хошууч. Бахарай хошуучийн ахмад хөвгvvн нь Цогт тайж болно. Тvvний эх нь Онигудын нэгэн эзэн Бэрхийн охин, Чин бишрэлт сайн Мадэ Тайгал хатан бөгөөд хөвгvvн Цогт тайжийн хамт сvм хийд байгуулах, судар шастир орчуулах зэргээр Халхад буддын шашин дэлгэрvvлэх хэрэгт ихэд зvтгэж явжээ.
Цогт тайж Тvшээт ханы дотор тусгай хувь албаттай, Халхын зvvн гарт нэр нөлөө бvхий ноён байжээ. Тvvний эзэмшил нутаг нь Орхон, Туулын бэлчирт байв. Тэрээр XVII зууны Монголын соёлын томоохон зvтгэлтэн, яруу найрагч, гvн ухаантан, улс төр, цэрэг, шашны сургаалд боловсорсон нэгэн байв. Цогт тайж бурхны шашны улааны урсгалыг шvтдэг, Манжийн тvрэмгийллийн эсрэг тэмцэгч хvн байжээ.
Да лам Цэрэнчимэд (1869-1914)
Хаант Монгол Улсын улс төрийн зvтгэлтэн. Эрдэнэ Шанзудбын яаманд дээгvvр албанд тохоогдон тэрчлэн Да ламын тушаал хvлээж явсан. 1911 онд Хаант Монгол Улсын Төрийн Таван Яам байгуулахад Дотоод Яамны сайдаар томилогдон ажиллажээ. Манжийн ноёрхлыг тvлхэн унагаж Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд Оросоос тусламж эрэх монголын төлөөлөгчдийн бvрэлдэхvvнд орсон. 1911 оны 7 дугаар сард Петербургт очиж, мөн 1912 онд Их хvрээнд болсон Орос-Монголын хэлэлцээрт оролцож байжээ. 1914 онд Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилогдож яваад одоогийн Увс аймгийн нутагт нас баржээ. Да лам Цэрэнчимэдэд зориулж гэрэлт хөшөө босгосон.
Юмжаагийн Цэдэнбал (1916-1991)
Монгол Улсын баатар, маршал, төрийн зvтгэлтэн. 1939 онд Сангийн Яамны орлогч, жинхэнэ сайд, 1940- 1983 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1952-1974 онд Сайд нарийн Зөвлөлийн дарга, 1974-1983 онд Ардын Их Xypлын тэргvvлэгчдийн даргаар ажиллаж байсан.
Бавуудайн Цэнд (1895-1952)
Олноо Цэнд гvн хэмээн алдаршсан, Монголын бичиг соёлын нэрт зvтгэлтэн. Өвөр Монголын Хөлөнбуйрын Солонд төрсөн. 1911 оноос Богд хаант Монгол Улсын төрд сумын дарга, танхимын дарга, хошууны занги, Гадаад Яамны дэд сайдын алба хашиж байв. Манлай ван Дамдинсvрэн нарын хамт гамин цэргийг бут цохиход оролцсон гавьяаг нь vнэлж Богд хаан тvvнд "Бодлогот баатар гvн" хэмээх эрхэм цол шагнажээ. Цэнд гvнтэнгийн гол гавьяа нь "Юань улсын нууц тvvх" хэмээх 12 дэвтэр буюу "Монголын нууц товчоо"-г нангиадаас анх удаа орчуулж, Монгол угсаатны соёлд vнэлж баршгvй хувь нэмэр оруулсан явдал юм.
Ч
Чойжи-Одсэр
XIV зууны vеийн Монголын нэрт эрдэмтэн гvн ухаантан, хэл шинжлэлч. Тэрээр 1305 онд монгол хэлний ”Зvрхэн тольт” хэмээх анхны хэл зvйг зохиосон байна. Мөн Энэтхэг Төвд хэлнээс олон ном судар монгол хэлэнд орчуулжээ. Тухайлбал, эртний Энэтхэгийн зохиолч Шантидевагийн “Бодичария авадара”, “Банзрагч”-ийн монгол орчуулга, “Бурханы арван хоёр зохионгуй” зэргийг дурдаж болно. Буянт хаан Чойжи-Одсэрт “Эрхэм”цол олгожээ. Энэ нь тvvний эрдэм мэдлэг, оюуны бvтээлийг нь vнэлж хvндэтгэсний илрэл байлаа.
Хорлоогийн Чойбалсан (1895-1952)
Төр, нийгмийн зvтгэлтэн. Монгол Улсын маршал, Улсын хошой баатар. 1918 оны эцсээр Нийслэл хvрээнд байгуулсан консулын дэнжийн хувьсгалт нууц бvлгэмийн гишvvн. 1939 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдаар томилогдсон. Тэр БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгvй байдлыг бэхжvvлэхэд хvч чармайлт гаргасан боловч нам, төрийн голлох удирдлагыг гартаа авч тахин шvтvvлсний улмаас тvvний толгойлж байсан Дотоод яам хууль ёсыг завхруулж, хувьсгалын эсэргvv, гадаадын тагнуул гэдэг нэрээр олон хvнийг хилс хэрэгт хэлмэгдvvлэн, тvvх соёлын vнэт дурсгалыг устгуулж ноцтой алдаа завхрал гаргасан. Тvvний vйл хэрэгт алдаа онооны аль, аль нь байсан юм. Тэрбээр Москвад эмчлvvлж байгаад 1952 оны цагаан сарын битvvний өдөр нас баржээ.
Чингvнжав (1710-1757)
Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч. 1737 онд Манж нар тvvнийг Халхын Засагт хан аймгийн туслах жанжны тушаалд томилсон боловч хэргэмээр биеэ худалдсангvй. Ойрадын Амарсанаа нартай хамт Манжийн эсрэг бослого гаргаж эрэлхэгээр тулалджээ. 1757 оны эхээр Хөвсгөл аймгийн Ханх орчим газар Манжид баригджээ. Тvvнийг 1757 оны гуравдугаар сарын 11-нд эхнэр, хvvхдийн хамт Бээжинд цаазалжээ.
Дамбын Чагдаржав (1881-1922)
Монгол ардын тvр засгийн газрын анхны дарга. Бага насандаа хийдэд сууж байсан. Хувиараа худалдаа арилжаа эрхлэн аж төрдөг байжээ. 1914-1917 онд Орос, Англи, Итали зэрэг орноор аялан явж байсан. 1917 онд хэсэг нөхдийн хамт "Монголын харилцан туслалцах хоршоо"-г байгуулан даргаар нь сонгогджээ. 1918 онд Консулын дэнж дэх нууц бvлэгт элссэн. Зөвлөлт Орос Улстай холбоо тогтоож тусламж гуйхаар явсан хувьсгалчийн нэг бөгөөд 1920 онд С.Данзантай хамт В.И.Ленинтэй уулзжээ. 1922 онд улс төрийн хилс хэргийн учир цаазлагджээ.
Ш
Шихихутуг
Монгол тулгар төрийн зvтгэлтэн. Ерөнхий заргач-шvvгч. Монголын “Их засаг” хуулийг эмхэтгэн боловсруулахад их vvрэг гvйцэтгэжээ. 1196 онд Хамаг Монгол аймаг цэрэглэн Алтан улстай хvч хавсран Татар аймгийг бут цохиход тэдний хvрээ буудлаас нэгэн гээгдмэл хөвгvvнийг олж Өvлэн эхэд тушаасан гэдэг. Чингис хаан ШихихутугийгМэргэдийг мэгдvvлж
Монголыг мохоож
Тайчуудыг таньж
Дайсныг даралцсан
Татарын Шихихутуг минь гэж магтсан байдаг.
Тэр монгол тvмний эв нэгдэл, vндэсний ухамсарыг бvрдvvлэхэд онцгой гавьяа байгуулжээ.
Шолой Убаши хун тайж (1567-1624)
Баруун халхын хан. Орос Монголын албан ёсны харилцааны vндсийг тавьсан хvн. 1607 онд Орост анхны элч илгээжээ. Убаши хун тайжийг нас барсны дараа тvvний хvv Омбо-Эрдэнэ эцгийн гэрээс ёсоор Оростой элч төлөөлөгчөө харилцан солилцож байсан байна.
бичсэн: Е.TSERENBAATAR төрөл: Монгол улсын түүх, лекц |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 327 удаа