Монголын түүхийн он тооллын дараалал
2022-08-05,09:58
800000 - жилийн тэртээ Монгол нутагт хvн оршин сууж байжээ.
800000-100000 - доод палеолитын vе.
-Авианы хэл бий болсон.
-Монгол нутагт оршин суугчид гилбэр ба vзvvр мэсэн зэвсэг, амьтны яс, модон бороохой, шийдэм зэргийг хэрэглэж байв.
100000-40000 - дунд палеолитын vе.
-Гурвалжин мэс, хянгар зэвсэг хэрэглэх болов.
Механик аргаар гал гаргах болсон.
40000-15000 - дээд палеолитын vе.
-Орчин vеийн хvн (homo sapiens) бий болжээ.
-Эхийн эрхт овог vvссэн.
-Зэвсгийн төрөл олширч, чанар нь сайжирсны дээр хөнгөн багаж зэвсэгт мод, ясаар бариул хийх болов. Урлагийн эх vvсвэр тавигдсан.
15000-8000 - мезолитын vе.
-Төв Азийн байгаль, газар зvйн байдал, амьтан ургамлын аймаг орчин vеийн төрхийг олсон байна.
-Нум сум хэрэглэх болжээ.
-Монгол нутагт мал аж ахуйн vvсвэр тавигджээ.
8000-3000 - неолитын vе.
-Чулууг зvлгэж билvvдэх, өнгөлөх, өрөмдөж цоолох аргыг сэдэж олжээ.
-Шавар ваар, сав бvтээн хэрэглэх болсон.
-Газар тариалангийн эх vvсвэр тавигдсан.
МЭӨ III мянган жил - энеолитын vе. Анхны төмөрлөг болох зэсийг хэрэглэх болжээ. Энеолитын vе нь чулуун зэвсгийн vеэс хvрэл зэвсгийн vед шилжих шилжилтийн бэсрэг vе байсан юм.
МЭӨ II мянган жилээс - зэсийг цагаан тугалгатай хольж хайлсан нийлэг төмөрлөг болох хvрэл зэвсэг vйлдвэрлэлд өргөн нэвтэрч эхэлжээ.
-Эцгийн эрхт ёс ноёлох болсон.
МЭӨ VII зуунаас - Монгол нутагт оршин суугчид төмөр зэвсгийн тvрvv vед шилжин оржээ.
-Төмрийн хvдрийг хайлуулах аргыг эзэмшсэнээр, төмрөөр хөдөлмөрийн багаж, байлдааны зэр зэвсэг vйлдэх болов.
-Овгийн байгуулал задран, нийгмийн бvтцийн шинэ хэлбэрvvд бvрэлдэж эхэлсэн.
МЭӨ VII-III зууны vеэс - нvvдлийн мал аж ахуй зонхилох болсон.
МЭӨ II мянган жилээс VIII-III зуун - буган хөшөөний дурсгалыг бvтээж байжээ.
МЭӨ XII-III зуун - Дөрвөлжин булшны дурсгалыг vлдээгчид Монгол нутгийн төв зvvн хэсэгт нутаглаж байв.
МЭӨ II мянган жилээс МЭӨ I мянган жилийн эхэн - хиргисvvрийн дурсгалыг vлдээгчид Монгол нутгийн төв, баруун хэсэгт нутаглаж байв.
МЭӨVII-III зуун - хvрэл ба төмөр зэвсгийн тvрvv vеийн дурсгал болох
Чандмань уулын булшийг vлдээгчид Монгол орны баруун хойд хэсэгт суурьшиж байв.
МЭӨ IV-III зуун - Монгол нутагт хvннv, дунху нарын аймгийн холбоо байгуулагджээ.
МЭӨ III зуун - Хvннv улс байгуулагдсан.
МЭӨ 214 он - Цинь гvрний хаан Цинь Шихуанди 100 мянган цэрэг хөдөлгөж Хvннv нарын нутгийн өмнөд хэсгийг эзлэн авч урд талаар нь Цагаан хэрэм босгожээ.
МЭӨ 209-174 - Тvмэн шаньюйн ахмад хvv Модунь Хvннvгийн шаньюй байв.
МЭӨ III-II зууны зааг - Хvннv нар зэргэлдээх нvvдэлчин аймгууд Дорнод, Өрнөд Туркстаны том, жижиг хотууд болон Ордос хавийн нутгийг байлдан эзэлж, Төв Азийн нvvдэлчдийн анхны хvчирхэг том эзэнт гvрэн болжээ.
МЭӨ 201он - Модунь шаньюй 400 мянган морьт цэрэгтэйгээр Хятадад цөмрөн орж, Тайюань, Датун хvртэлх газрыг эзлэн авчээ.
МЭӨ 198 он - Хань улсын эзэн хаан Хvннvгийн шаньюйтай найрамдалт ургийн гэрээ байгуулав. Тэрхvv гэрээ ёсоор, Хvннv гvрэн, Хань улс хоёр биеийг эн чацуу хоёр их эзэнт гvрэн мөн гэж хvлээн зөвшөөрчээ.
МЭӨ 174 он - Модуний хөвгvvн Гиюй эцгийн орыг залгамжилж, Лаошань цолтой шаньюй болжээ. Лаошаний vеэс эхлэн тийнхvv өөрийн хаанчлалын тусгай цолтой болсон.
МЭӨ 161 он - Лаошань шаньюйгийн хvv Гюньчен шаньюй болов.
МЭӨ 60-аад оны vе - Хvннv сурвалжит язгууртнуудын дунд эрх мэдлийн төлөө тэмцэл хvчтэй өрнөв.
МЭӨ 57-55 он - Хvннv гvрэн ар, өвөр болон салсан.
МЭ 20 оны vе - Хятадад бослого гарч Гуан Уди хаан суув. Хvннv улс тэр vед Модунь шаньюй, Лаошань шаньюй нарын эзэлсэн бараг бvх нутаг орныг захиран ноёрхсон их гvрэн болж сэргэн мандаж байв.
МЭ 48 он - Хvннv гvрэн Би шаньюй тэргvvтэй Өмнөд хvннv, Пvпv шаньюй тэргvvтэй Умард хvннv болж хоёр хэсэг хуваагдсан байна.
50-58 он - Ухуань, Сяньби нар бослого гаргаж Умард Хvннvгээс тасран салжээ. Мөн Манж-Тvнгvс угсааны овгууд Умард Хvннvгээс бvрмөсөн салжээ.
85 он - Умард Хvннvгийн 73 том овог Хятадад дагаар оржээ.
87 он - Сяньби нар довтлон байлдаж, Умард Хvннvгийн шаньюйг алжээ.
89 он - Өмнөд Хvннvгийн шаньюй Тvньтvхэ Хятадын эрх баригчидтай хуйвалдан Умард Хvннvгийн нутагт цөмрөн орж, шаньюйгийн өргөө ордыг бvслэн цохижээ.
93 он - Сяньби нар Хятадын цэрэг, Ухуань, Өмнөд хvннv нарын хамт Умард хvннvгийн эсрэг довтлон байлдаж Умард Хvннv улсыг мөхөөж, vлдсэн хvн ам, газар нутгийн ихэнхийг эзлэн авчээ.
90 оны vе - Умард Хvннvгийн дотроос нэг хэсэг нь баруун тийш гараад Паннонийн хээр талд нутаглан бусад аймаг, овгуудыг эзэлж, Визант гvрнээр алба бариулж, Ромын эзэнт улстай нэгэн vе өрсөлдөж байжээ. Гэсэн ч Ром, Герман, Франц зэрэг олон улс угсаатны нэгдмэл хvчинд цохигдоод 453 онд Аттила (445-453) хааныг нас барсны дараа бутран сарнисан байна.
156 - Сяньби улсын аймаг овгуудын ахлагч зонхилогч нар хуралдаж, Таньшихуайг нийт Сяньби улсын зонхилогч хаан болгож өргөмжилсөн.
155-173 он - Сяньби улс Хvннv гvрний эзэлж байсан бvх газар нутгийг эзлэн захирчээ.
181 он - Таньшихуан хvv Холянь нь хаан эцгийн орыг залгамжлав.
235 он - Сяньби гvрэн задарч Сяньби, Ухуань, Муюн, Тоба, Юйвын, Тvгvхvнь, Дуань зэрэг хэд хэдэн аймаг улс болж салжээ.
III зууны дэд хагаст - Сяньбийн ноён Мохоба гэгч хvн аймаг, овгуудаа дагуулан Хятадын зvvн хойд хил рvv нутаглах болсон нь Муюн нарын гол цөм болжээ.
294 он - Муюн Хой зvvн хойд Хятадын Дагичэн хотыг эзлэн авч захираад биеэ Сяньбийн их шаньюй гэж зарлажээ.
313 он - Муюн Хой Сяньби овог аймгуудыг бут цохин өөрийн улсад нэгтгэн захирав.
-Тоба Илv ноён Тоба улсыг vндэслэн байгуулж, анхны хаан болжээ.
338 он - Шэигянь Тоба улсын хаан ширээнд сууж, Иншань уулын өвөрт төвлөв.
386-581 он - Тоба аймаг Умард хятадыг эзлэн захирчээ.
535 он - Тоба улс баруун зvvн болон салсан.
581 он - Хятад хаад ноёдод, төр засаг, засаг захиргааны эрхийг алдаж, Тоба улс бvрмөсөн мөхсөн байна.
402-555 - Жужаны хаант улс оршин тогтносон vе.
IV зууны эхэн vе - Тvvхэнд Жужан гэдэг угсаатны нэр vзэгдэх болжээ.
Тэр цагаас уг нэрийг судар бичгvvдэд олон янзын хувилбартай тэмдэглэсэн нь Жужан аймгуудыг ерөнхийлөн заасаар байжээ.
IV-V зууны зааг - Жужаны сурвалжтан нарын дотроос Шэлvнь товойн гарч хөрш жижиг улс аймгуудыг эрхшээлдээ оруулж, өөрийгөө “Жужан Дэудай хаган” хэмээн өргөмжилж, Жужан улсыг байгуулжээ.
470-аад оны эхээр - Тоба улсын хаан их цэрэг дайчлан, Жужанд довтолж тэднийг ихэд доройтуулав.
V зууны vеэс - Уйгурууд зvvн, баруун хоёр хэсэг болж хуваагдаж, зvvн хэсэг нь Байгаль нуурын урдуур Сэлэнгэ, Орхоны сав газраар, баруун хэсэг нь Эрчис мөрөн, Балхаш нуур хоёрын хооронд нутаглаж байв.
V зууны дунд vеэс - Жужан улсын дотоод зөрчил тэмцэл хурцадсан байна. Жужаны хараат байсан Уйгур угсааны төлөө аймгууд бослого гарган, Жужаны ноёрхлоос гарахын төлөө тэмцэх болжээ.
552 он - Жужаны эсрэг тvvний харъяанд байсан Тvрэгчvvдийн “Төмөрчдийн их бослого” гарчээ.
555 он - Жужан улс бут цохигдон мөхөв. Тvvний vндсэн хvн ам нь Тvрэгийн харъяанд орсон байна.
IV зуун - Хятан нар тvvхийн тавцанд гарч иржээ.
VI зуны vеэс - Тvрэг улс хvчирхэгжиж Төв Азид ноёрхлоо тогтоох vед монгол угсааны овог аймгууд зvvншлэн Хянганы нуруу, Эргvн мөрний орчмоор төвлөн нутаглаж шивэй, татар хэмээх нэрийн дор тvvхэнд тэмдэглэгдэх болсон юм.
552-558 он - Тvрvv Тvрэгийн хаант улс
690-745 он - Тvрэгийн хожуу vеийн хаант улс
732 он - Көлтигины бичигт хөшөөг босгосон.
VIII-IX зууны эхэн vе - Уйгур улс Монгол нутагт төвлөрөн засаглажээ.
744 он - Пэйло Уйгурын хаан ширээнд сууж, Тvрэгийн эсрэг бослого эхлvvлсэн.
745 он - Уйгурын ноён Пэйло биеэ Кvтvлvг Билгэ хаан хэмээн өргөмжилж хаан суугаад Тvрэгийн хаант улсыг бут цохиж Уйгур улсыг байгуулав.
VII-VIII зуун - Мэнъу шивэй буюу Мэнъва шивэй (Монгол) гэдэг нэр тvvхэнд анх гарах болсон.
747 он - Пэйло хааны хvv Моюунчур хаан ширээнд суув. Тvvний vед Уйгурууд маш их хvчирхэгжжээ.
751 он - Уйгурууд Орхоны хөндийд хот байгуулж улсын нийслэл болгов.
758 оны vед - Бөртө чоно төрсөн.
780-аад оны vед - Монголчуудын өвөг дээдэс гурван гол ирж нутаглав.
VIII зуун - Хятан аймгуудын нэгтгэл нь хан тэргvvтэй засаг төрийн байгуулалтын шинжийг олжээ.
820 он - Ажо хэмээх Киргисийн захирагч Монголд засаглалаа тогтоохын төлөө Уйгурын хаант улсын эсрэг дайтаж эхэлсэн байна.
840 он - Уйгурын хаант улс Киргисvvдэд автагджээ.
X зууны эхэн - Киргисvvд Монгол нутгийг орхин оджээ.
917 он - Амбагян Хятаны хаан болж, хан төрийн ширээг vе залгамжлан суух болов.
920 он - Хятаны “Их бичиг”-ийг Амбагяны ач хvv Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр Хятадын утга бичгээр vлгэрлэн зохиожээ.
923 он - Хятан нар Хэрлэн гол хавийн Зv бv (Монгол аймгуудыг) нарыг эзлэн хараат болгожээ.
936 он - Хятан улс Хятадыг довтолж, хойд зvгийн 16 улсыг эзлэн авчээ. Тvvнээс хойш Хятан улс их гvрний шинжтэй болж, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэж нийслэлээ байгуулж эхэлжээ.
1005 он - Их Ляо улс Солонгосыг довтолж, Уйгур, Тангуд зэрэг газар орнуудыг байлдан эзэлжээ.
1113-1115 он - Зvрчид аймаг бослого гаргаж, Хятан гvрний зарим газар нутгийг эзлэн захирч Алтан улсыг байгуулжээ.
1131-1212 он - Хятан улс мөхөх vед тэдний зарим нөлөө бvхий хvмvvс Дундад Азид нvvн очиж, тэндхийн ард тvмний заримыг эзлэн Хар Хятан буюу Баруун Ляо улсыг байгуулав.
1142 он - Хар Хятаны цэрэг Самарканд орчмыг эзэлж, цаашлан дайлсаар Хорезмыг харъяандаа оруулжээ. Хар Хятаны нийслэл Хос орд хот нь Чуй мөрний өмнө эрэгт байжээ.
1212 он - Чингис хаан Найман аймгийг дайлах vед Даян хааны хvv Хvчvлг зугатан, Хар Хятанд ирж, сvvлчийн хааныг алснаар Хар Хятан улс мөхжээ.
VII-YIII зуун - Монгол гэдэг нэр тvvхэнд тэмдэглэгдэх болсон.
YIII-IX зуун -Гурван голын монголчуудын дунд аймгуудын холбоо байгуулагдан, улмаар улсын шинж төлөв бvхий төрийн нэгдэл бий болж, нэг ёсондоо нийт монголын тvvхэн хөгжлийн төв нь энд шилжин ирсэн байна.
960 - Хятадын Сvн улстай “Монгол улс…зохицож, Судар ном туулав” гэж тvvхэнд тэмдэглэжээ.
907- 1125 -Хятан улс оршин тогтнож байв.
XI зуун -Онон, Хэрлэнгийн монголчууд Кам /Андуу/ газартай харилцаатай болсон байжээ.
XI зуун -Монголчууд Хятан гvрэнтэй улс төрийн талаар харилцах явдал нь улам нягт болж байсан байна.
1035 он -Монгол аймгийн удирдагч Хайду төржээ.
1052 он -Байшинхур төржээ.
1069 -Тумбинай сэцэн төржээ.
1101-1137 -Хамаг монголыг Хабул хаан захирч байв.
1113-1115 -Зvрчидийн Алтан улс байгуулагдав.
1162 -Тэмvжин мэндлэв.
1168 -Тэмvжиний отгон дvv Тэмvгэ отчигин төрөв.
1169 -Тэмvжиний охин дvv Тэмvлэн төрөв.
1170 -Есvхэй баатар татар аймагт хорлогдон нас барав.
1172 -Тэмvжин, Жамуха хоёр анд бололцов.
1177 -Тэмvжин тайчуудад баригдаж, найман шарга агтаа дээрэмдvvлэв.
1178 -Тэмvжин Бөртэ vжинтэй хуримлав.
1179 -Буур хээрийн байлдаанаар мэргидийг ялж Бөртэ vжинг олзноос чөлөөлж авав. Зvчи төрөв.
1181 -Жамуха Тэмvжинээс салж явав.
1189 -Тэмvжинг Хамаг монголын ханд өргөмжилж “Чингис” гэдэг цол олгов. Тэр vед Тэмvжин 27 настай байв.
1194 -Монголын хатагин, салжиуд зэрэг аймаг Алтан улсад халдав.
1196 -Хэрэйдийн хан Тоорил Тэмvжинээс тусламж гуйв. Тэмvжин тvvний хvсэлтийг ёсоор болгож харъяат албатаасаа гувчуур татаж Ван ханыг тэтгэв.
1197 -Зvрхэн аймгийг дагуулав.
1198 -Тэмvжин, Тоорил хан нар Алтан улсад туслан Татар аймгийг байгуулав.
1199 -Тоорил, Тэмvvжин нар хамтран Найманыг байлдав.
1201 - Тэмvжинд цохигдсон аймгуудын тэргvvн нар нэгдэж эвсэл байгуулан Жамухыг Гvр хаанд өргөмжлөв.
1202 -“Далан нөмрөг” гэдэг Чингис хаан Татар аймагтай байлдаж бvр мөсөн мөхөөв. Мөн “Хvйтэн” гэдэг газар Жамухатай байлдаж ялав.
1203 -Чингис, Ван хан нар “Муу өдөр”-т байлдав. Балжид нуурын тангараг-ийг байгуулав. Хэрэйдийг мөхөөв.
1204 -Чингис цэргийнхээ зохион байгуулалтыг өөрчилж “аравт, зуут, мянгат”-ын дvрмийг тогтоов. Наймантай байлдаж мөхөөв. Уйгар бичгийн хvн Тататунгаг олзлов.
1205 -Чингис монгол аймгуудыг vндсэнд нь нэгтгэж дуусав. Тангудыг анх удаа дайлав Жамухыг цаазлав.
1206 -Чингис хаан 45 насыг зоогложээ. Монголын Нэгдсэн Улс байгуулагдав. Чингис хаан их ор суув. Төрд гавьяа байгуулсан 88 хvнийг шагнав. “Их засаг“ хууль тогтоов.
1207-1209 -Тангуд улсыг удаа дараа дайлав.
1209 -Мөнх төрөв.
1211 -Чингис хаан Алтан улсыг дайлав.
1212 -Алтан улсыг ахин дайлж хот балгасыг эзлэв.
1213 -Алтан улсын ерээд хот балгадыг эзлэв.
1214 -Монгол Өмнөд Сvн улстай элчин харилцаа тогтоосон.
1215 -Чингис хаан Алтан улсын нийслэлийг эзлэв.
1217 -Мухулайд “Гоо ван“ цол хvртээв. Их Монгол улсын 450 хvнтэй худалдаачид Хорезмыг зорив.
1218 -Монгол Солонгосын хооронд найрамдалт харилцаа тогтоож тангараг бичиг өргөв. Өгөдэйг Монголын их хааны ор залгамжлагчаар гэрээслэв.
1219-1224 -Чингис хаан Хорезм Дундад Азийг байлдан эзэлсэн.
1220 -Хархорум хотыг Монгол улсын нийслэл болгохоор шийдэв.
1221 -Чингис хаан Чан Чунь бомботой уулзав.
1222 -Чингис хаан хятадын Өмнөд Сvн улсын элч Чан Чунь бомботой хоёр дахь удаа уулзаж ярилцав.
1223 -Мухулай нас барав. Мөн оны 5 дугаар сард Зэв, Сvбээдэйн цэрэг Калка гол дээр Орос, Кипчакийн хамтарсан цэргийг бут цохив.
1224 -Зэв жанжин нас барав. Тангуд Алтан улсын хооронд Чингисийн эсрэг нууц гэрээ байгуулагдав.
1225 -Эрчис мөрний эх орчмын “Буха сочигай“ гэдэг газар Их хуралдай хийж Есvнгэ мэргэн сур харваж 335 алд газар харвасан тул гэрэлт хөшөө босгов. Чингис хаан Сартуул иргэнийг дайлж дуусаад, Туул голын Хар тvн гэх ордондоо буцаж ирсэн.
1205-1227 - Тангуд улсыг байлдаж мөхөөв.
1227 -Чингис хаан таалал төгсөв.
1227-1229 -Чингис хааны отгон хvv төр хамаарч байв.
1229 -Хааны санд хураах улсын нэгдсэн алба татварын хууль гаргав.
1229-1241 -Чингис хааны гуравдугаар хvv Өгөдэйг их хаанд өргөмжлөв.
1233-1235 -Өгөдэй хаан өртөөний ажлыг журамтай болгоход чиглэсэн хэд хэдэн нэмэлт зарлиг гаргажээ.
1235 -Хархорумд Их хуралдай хурж Өрнөдийн улс орнуудыг байлдах тухай хэлэлцсэн. Мөн хятадын Өмнөд Сvн улсын элч Пэн Дая, Сюй Тин нар монгол газар ирэв.
1240 -Монгол цэрэг Өмнөд оросын Киев хотыг эзлэв. “Монголын Нууц Товчоо” зохиогдож дуусав.
1241 -Өгөдэй хаан таалал төгсөв. Тvvнээс хойш монголчуудын өрнө зvгт хийх довтолгоон төгсөв.
1241-1246 -Өгөдэйн их хатан Дөргэнэ төр хамаарч байв.
1246-1248 -Өгөдэйн хvv Гvегийг их хаанд өргөмжлөв. Хаан ширээнд суулгах энэ Хуралдайд хvрэлцэн ирсэн гадна дотны элч нарын тоо 4000 гарч байжээ.
1247 -Монгол гvрэнд хvн амын тооллого явуулав.
1251 -Тулуйн хvv Мөнхийг их хаанд өргөмжлөв.
1252 -Иранийг байлдан эзлэв.
1258 -Мөнх хаан нас барав.
1259 -Новогород хотод Монголын эсрэг бослого гарав.
1260 -Хубилай Кайпинд өөрийгөө хаанд өргөмжлөв. Мөн vvнтэй зэрэг шахуу Аригбөх Хархорумд хаан ширээнд өргөмжлөгдөв.
1260-1264 -Монгол гvрэн хоёр хаантай болж иргэний дайн vvсэв. Энэ тэмцэлд Хубилай ялж гvрний хаан болов.
1264 -Хубилайн зарилгаар Бээжинд улсын судар зохиох
хvрээлэн байгуулагдсан.
1266 -Аригбөх нас нөгчив. Мөн онд Хубилай өөрийн бvрэн эрхт элчээ анх удаа японд илгээв.
1269 -Дөрвөлжин vсгийг нийт Их гvрний төрийн бичиг болгон зарлав.
1271 -Хубилай гvрний нийслэлийг хятадад шилжvvлж, “Юан” гэдэг нэр өгөв.
1272 -Хубилайн зарлигаар монголд албан тариаланг байгуулсан.
1274 -Хубилай Японд эхний удаа довтлов.
1279 -Хубилай бvх Хятадыг эзэлж, Өмнөд Сvн улсыг бvрмөсөн мөхөөв.
1281 -Хубилай Япон руу хоёр дахь удаагаа довтолж ялагдав.
1280-1287 -Бирм улс Юан гvрний хараат болов.
1288 -Хубилай, Энэтхэг, Хятад, Аннамыг эзэлсэн.
1289 -Хубилайн эсрэг монгол ноёд бослого гаргав. Мөн Өмнөд хятадын нутгийн 400 гаруй газарт тариачдын бослого гарав.
1292 -Хубилай Явын арлуудад цэрэг оруулж ноёрхлоо тогтоож эхлэхийг завдав.
1294 -Хубилай хаан нас барав.
1295-1307 -Өлзийт Төмөр хаан суусан.
1308-1311 -Хайсан хvлэг хаан суусан.
1312-1320 -Буянт хаан суусан.
1321-1324 -Гэгээн хаан суусан.
1324-1328 -Есөнтөмөр хаан суусан.
1329 -Хvслэн хаан суусан. Мөн онд Ляо-Ян мужид монгол, солонгос хятад цэргийн хамтарсан бослого гарсан.
1329-1332 -Төгстөмөр хаан суусан.
1331-1345 -Тvvхч Тогтох тэргvvтэн “Ляо улсын тvvх”, “Алтан улсын тvvх“, ”Сvн улсын тvvх” зэрэг тvvхэн судрыг зохиож дуусгав.
1332 -Ринчинбал хаан суусан.
1333-1370 -Тогоонтөмөр хаан суусан.
1368 -Юан гvрэн мөхөж, хятадын Мин улс тогтов.
1368
-Хятадад Монголын Юан улс мөхөв. 9 дvгээр сард Тогоонтөмөр хаан Монгол нутагт ирэв .
1369
-Хэрлэнгийн хөвөөнд Тогоонтөмөр Барс хотыг байгуулан суув.
-Тогоонтөмөр Хөхтөмөр жанжныг Дайду хот руу довтлуулав.
-Тогоонтөмөр хаан далай нуур луу шилжин сууж, Датун руу довтлох мөн Дайду орох замыг эргvvлэн авах зарлиг буулгасан боловч уг санаархал нь амжилт олоогvй.
1370
-Тогоонтөмөр хаан нас барав. Аюушридар /Билэгт/ Хархорумд Монголын хаан ширээнд суув.
-“Юан ши” хэмээх тvvх зохиогдов.
-Мин улсын жанжин Сюй Да-гийн цэрэгт Хөхтөмөрийн цэрэг цохигдон Хархорум руу ухарчээ.
1371
-Аюушридар Хөхтөмөрийн хамт цэрэг хуримтлуулав.
1372
-Мин улсын 15 000 цэрэг 3 чиглэлээр Монголд цөмрөн орж иржээ.
1373
-Монголын цэрэг Шаньшси, Ляодунг довтлов.
-Жанжин Хөхтөмөр нас барав.
1377
-Гvнтөмөр хаан төрөв.
1348
-Аюушрида хаан нас барав.
-Төгстөмөр Монголын хаан болов.
-Аюушридар Билэгт хааны хvv Төгстөмөр Усхал /1378-1388/ цолтой хаан ор залгамжилжээ.
1379
-Өлзийтөмөр Буяншир хаан төрөв.
1380
-Хятадын цэрэг Монголд цөмрөн ирж Хархорумыг шатаав.
-Монголын жанжин Өлзийбуха, Нарбуха нар Хэбэй мужийн зvvнтэй орших Лулун хэмээх хотруу дайрч энэ vеэр Мин улсын цэргийн томоохон зvтгэлтэн алагдсан байна.
1384
-Монгол-Хятад “Хуа И Юй” бичиг зохиогдов.
1387
-YII жаран эхлэв.
-Ойрадын Эсэхv Махамуд төрөв.
1388
-Төгстөмөр хаан нас барав.
-Мин болон Монголын цэргийн хооронд шийдвэрлэх тулаан болов.
1389
-Монголын нууц товчоо Хятад орчуулгын хамт анх хэвлэгдэв.
1390
-Адай хан төрөв.
1392
-Усхал Энхзоригт нас барав.
-Мин улс Чжоу Син жанжнаар удирдуулсан цэргийн хvчийг Монгол руу илгээсэн байна. Хятадын цэрэг Онон голд хvрчээ. Тэндээсээ Угалз гол руу чиглэн замдаа 500 гаруй хvн, адуу мал, мөнгөн тамга зэргийг олзлон буцжээ.
1393
-Элбэг Нигvvлсэгч хаан суув.
1395
-Дэлбэг хаан төрөв.
1399
-Элбэг нигvvлсэгч хаан Vгэчи хасаха, Батула чинсан хоёрт хороогдон нас барав.
-Дvvрэнтөмөр хун тайж нас барав.
1400 -1388-1400 онуудад Монголд таван хаан солигдов.
-Ажай тайж төрөв.
-Гvнтөмөр хаан суув.
-Тогоон нутагтаа буцаж ирэв.
1402
-Гvнтөмөр Vгэчи хасахад хорлогдон нас барав.
-Vгэчи хасаха хаан суув.
1403
-Ойрадыг Махамуд, Тайван , Батболд нар гурван хэсэг хуваан захирав.
1407
-Эсэн тайш төрөв.
-Ойрадын Махамуд Мин улсад элч зарав.
-Асуд аймгийн Аругтай тайш урваж, Гvйличи хаанаа огцруулж нутаг руу нь хөөн явуулжээ.
-Элбэг хааны бага хvv Буяншир уригдан ирж Монголын хаанаар Өлзийтөмөр цолтой өргөмжлөгдөв.
-Ойрадын Батула, Батболд,Тайван нар цэргээ толгойлж шинэ хаан тайш хоёртой тулалдах болов.
1409
-Ойрадын ноёд Хятадад довтлов.
-Мин улсын Юн Лэ хаан Буяншир хаантай байлдав.
-Өлзийтөмөр хаан Ойрадын урвагч ноёдын эсрэг дайтсан ч хvчин мөхөсдөж ялагдан Хэрлэн гол руу ухрав.
1410
-Тайсун Тогтобуха төрөв.
-Мин улсын хаан өөрийн биеэр 50 000 цэргээ толгойлон Онон мөрөн хvртэл цөмрөн тулалдав.
1412
-Ойрадууд монголын Буяншир хааныг алаад Дэлбэгийг хаанд өргөмжлөв.
-Зvvн Монголыг Аругтай тайш захирав.
-Ойрадын Махамуд Аругтай тайштай Хэрлэнгийн орчим байлдав.
1414
-Ойрад , Зvvн Монголын хооронд тулалдаан болоход Мин улсын 50 тvмэн цэрэг зvvн Монголын талд Ойрадыг эсэргvvцэн тулалдаад, Туул гол хvртэл ухраажээ.
-Дэлбэг хаан нас барав.
1416
-Монгол, Ойрадын хооронд Хамилын зvvн тал дахь Зэлмийн ойролцоох Бор нохойн зоо гэдэг газар ширvvн тулалдаан хийж зvvн Монголын Шилvvстэй баатар, Ойрадын мэргэн харваач Гуйлинч хоёр ирvvлд гарч Шилvvстэй баатар ялав.
-Дараах тулалдаанд Ойрадын цэрэг мөн ялагдаж , Батула зугатахад Аругтай тайш нар цэргээр нэхvvлж Махаму /Батула/-г баривчлуулан алуулав.
1417
-Батула /Махаму/ чинсаны ууган хvv Тогоон эцгийнхээ чинсаны тушаалыг залгамжилж Дөрвөн Ойрадыг захирав.
1418
-Тогоон тайш Ойрадыг захирав.
-Тогоон Мин улсаас эцэгт нь шагнасан “шунь инван” хэргэмийг залгамжилж Мин улстай найрамдах бодлого явуулав.
1420
-Тогоон чинсан Хамилын ван Буширтай худ ургийн харилцаа тогтоов.
1422
-Зvvн Монголын ноёд хорчины Адайг хан болгов.
1423
-Агваржин төрөв.
1425
-Ойрадын эсрэг тулалдаанд гарамгай оролцсон Хорчины Адай тайж хаанаар өргөмжлөгдөж, Аругтай улсын тайш болж, төрийн гол мэдлийг гартаа авав.
1426
-Мандуул төрөв.
1429
-Урианхай 3 харуул Мин улсын хил рvv аажим аажмаар дfхсөөр баруун тийшээ нэлээд тэллээ.
1434
-Ойрадын ноён Тогоон тайш Аругтай тайшийг алаад, бvх Монголыг нэгтгэн захирав.
1436
-Эсэн тайш Мин улсын хаанд элч явуулав.
1437
-Ойрадын Тогоон тайш харъяат нартаа улаан залаа зvvх зарлиг буулгав.
1438
-Тогтобуха Тайсун цолтой Монголын их хаанаар өргөмжлөгдөв.
-Тогоон тайш Адай хааныг довтлов.
-Адай хаан нас барав.
1439
-Тогоон тайш нас барав.
-Эсэн тайш бvх Монголыг захирав.
1440
-Тайсун, Агваржин жонон, Мандуул ах дvv гурвуул Мянганы хар нэрт гэдэг газар Ойрадыг угтан байлдав.
1441
-Баянмөнх төрөв.
1442
-Мин улсын хаан Мин Монгол улсын хоорондын арилжааг хязгаарлах зарлиг буулгав.
1444
-Эсэнгийн захиргаанд дургvйцсэн Найрбуха гэгч ноён цэрэг хөдөлгөн эсэргvvцсэн ч амиа алдав.
-Мин улсын Урианхайг байлдан дагуулах оролдлого бvтэлгvй болсон.
-Эсэн тайш Зvрчид аймгийн эсэргvvцэгчдийг Онниуд аймгийн ноён Жvчтэй хавсран цохиж, Зvрчидийг Монгол улсдаа нэгтгэн хааны захиргаанд оруулсан.
1446
-Махахурхис хаан төрөв.
1447
-YIII жаран эхлэв.
1448
-Мандухай сэцэн хатан төрөв.
-Эсэн тайш Урианхайн зvvнтээх Зvрчидийн ноёдод элч илгээж зvvн хязгаарыг бататгахын тулд хvнс, ачаа тээврээр хvч хавсрахыг шаардсан.
-Эсэн тайш 3000 элч томилон Мин улсад явуулав.
1449
-Ойрадын Эсэн тайш Алаг чинсан, Тайсун хаан нар Мин улсыг байлдан Ин Цзун хааныг олзлов.
-Хавар нь Эсэн тайш тансаг бэлэг сэлттэй элчийг Мин улсад илгээв.
-VII сард Монголын цэрэг 4 замаар Мин улсын хил рvv довтлов.
-VIII сарын 3-нд Датун хотын хамаг эрх мэдэлтэн цэрэг толгойлон Эсэнтэй байлдсан боловч бvгд ялагдав.
1450
-Эсэн тайш Ин Цзун хааныг буцааж өгөх талаар хэлэлцээр хийв.
-Мин улсын Ин Цзун хааныг vдэх ёслол болов.
1451
-Турфаны Хар ус гэдэг газар чуулган хуралдав.
-Агваржин, Эсэн тайш хоёр Тайсун хаантай байлдав.
1452
-Тайсун Тогтобуха хаан нас барав.
-Хаан залгамжлах хаан хvvг тодруулан тогтоох явдлаас болж Монголын дотоод зөрчил дахин хурцдав.
-Агваржин жонон шадар бараа бологчдын хамт хороогдов.
-Эсэн тайш хар Манлай гэдэг газар Урианхай болон бусад Монгол аймгийн ноёдыг цуглуулж өөртөө захирагдахыг шаардсан.
1453
-Эсэн тайшийн худалдаачид Мин улстай худалдаагаа сэргээв.
-Эсэн өөрөө Монголын их хааны ширээнд сууж, Их Юан улсын тэнгэрлэг богд хаан Тянь Шэн гэж өргөмжлөгдөн оны цолоо “Тянь Юан ” гэж тогтоогоод Тян Юаний тэргvvн он гэв.
1454
-Эсэн хаан хэлмэгдсэн ард Сорсуны хөвгvvдийн гарт амь vрэгдэв.
1455
-Монголын анхны “бага хаан“ Махагургис хаан суув.
1456
-Махахургис Болай, Мулихай нар дөрвөн тvмэн морьт цэргийн хvчээр Ойрадыг дайлав.
-Махахурхис хаан, тайш Мулихай вангийн хамт Хятадын эсрэг дайтах болж юуны өмнө Урианхайн гурван харуул руу довтолжээ.
1458
-Болай, Доголон нар Шаньси, Шэньси, Цзинчжоу зэрэг мужийг
довтлов.
1461
-Мин улс Монголтой найрамдлын харилцаа тогтоов.
-Болай Мин улс руу гурван удаа элч илгээж найрамдахыг хvсэв.
1463
-Мандуул хаан суув.
-Баянмөнхөд болох жонон цол өргөмжлөв.
1464
-Батмөнх төрөв.
1465
-Махахурхис хаан Болайд хорлогдов.
-Болай Мулихай хаанд хорлогдов.
-Тохтохбухын хөвгvvн Молон Монголын хаан ширээнд суув.
1466
-Молон Мулихай хаанд хорлогдов.
1467
-Мандуул хаан нас барав.
1468
-Мулихай вангийн дvv нар, хvvхэд нь долуулаа Өнөболд ванд алуулав.
1470
-Баянмөнх болох жонон /1441/ нас барав.
-7 настай Батмөнхийг Монголын томоохон ноёд, Мандуул хааны бага хатан Мандухай нар Чингисийн найман цагаан гэрийн өмнө Монголын хаан ширээнд суулгаж даяарыг эзлэх болтугай гэж Даян гэдэг цол өргөмжлөв.
-Мандухай цэцэн хатан Ордос дахь Чингисийн найман цагаан гэрийн өмнө Батмөнхийг хаан ширээнд залж их өчиг өчив.
1471
-Мандухай хатан Батмөнхийг vхэгт тэргэнд суулган цэрэглэн мордож дөрвөн Ойрадыг Тас бvрд хэмээх газар байлдав.
-Болох жонон Мин улс руу элч зарж хоёр удаа алба барив.
1473
-Мандухай хатан төрийн хэргийг Батмөнхөд шилжvvлэн өгөв.
1476
-Монголын эрх баригчдын дотор хагарал гарсан.
1480
-Алтан ордны улс мөхөв.
-Исмаил цэргээ авч зvvн зvгт явж Дайнин харуулыг довтлов.
1481
-Чингисийн угсааны Бабур төрөв.
1482
-Төрболд , Улсболд ихэр төрөв
1483
-Батмөнх даян хаан Исмаил тайшийн эсрэг Горлосын Тогооч, Шигvшидэй зэрэг ноёдыг илгээв.
1487
-Арцболд төрөв.
-Чорос аймаг хоёр хэсэг салав.
1488
-Даян хаан Мин улсын хаантай найрамдлын холбоо байгуулж
худалдаа хийв.
-Даян хаан Монголын ихэнхи хэсгийг өөрийн мэдэлд оруулав.
1489
-Мандухай хатан Ойрадын эсрэг хоёр дахь удаагийн аян дайн хийв.
1490
-Мандухай сэцэн дөрвөн Ойрадыг дахин байлдав.
-Арчболд, Очирболд хоёр ихэр төрөв.
1491
-Даян хаан Ойрадын ноёдтой хамтарч Урианхай 3 харуул руу дайрч Доин харуулыг өөрийн эрхшээлд оруулжээ.
1496
-Даян хаан Исмаил тэргvvтэй хуйвалдагч нартай Тvргэний голд байлдаж дарав.
-Батмөнх даян хаан ойрадуудын хооронд дайн гарав.
1497
-Хааны орд Хэрлэнд байрлаж, Их чуулган хийв.
-Хуйвалдагч ноёдыг цаазлав.
1499
-Улсболдыг баруун тvмэнд жонон болгож явуулав.
1500
-Цагаадайн улс мөхөв.
1502
-“Жамбал цанжид” гэдэг номыг санскрит, тvвд монгол хэлээр хэвлэв.
-Өөлдийн зарим аймаг дундад Ази руу нvvдэллэв.
1504
-Бодьалаг төрөв.
1506
-Гvнбилэг төрөв.
1507
-IX жаран эхлэв.
-Тvмэдийн Алтан хан төрөв.
1509
-Батмөнх Даян хаан хоёрдугаар хvv Улсболдыг баруун тvмэнд жонон болгон суулгав.
-Улсболд жонон Ибэрэй тайш, Ордосын Мандулай, Ахлаху нарын гарт хорлогдов.
1510
-Ибэрэй тайш Мандулай, Ахлахутай нийлж Даян хааны эсрэг
тэрсэлдээд цохигдов.
1511
-Далан тэргvvн хэмээх газар Даян хаан баруун тvмнийг байлдав.
1512
-Барсболдыг баруун тvмний жонон болгов.
1513
-Гэрсэнз төрөв.
1520
-Дарайсун төрөв.
1523
-Төрболд нас барав.
1526
-Бабур Энэтхэгийг эзлэн их Монголын эзэнт улсыг байгуулав. Энэ улс 1707 оныг хvртэл 181 жил оршин тогтносон билээ.
1530
-Бабур хаан нас барав.
1531
-Хумаюн их Монголын хаан болов.
-Монголд байгалийн их гамшиг тохиолдов.
1534
-Онохуй төрөв.
1536
-Горлосын Аминдурал төрөв.
1538
-Сэнгэдvvрэн төрөв.
1539
-Тvмэн төрөв.
1540
-Ордосын Хутагтай сэцэн төрөв.
1541
-Тvмэдийн Алтан хан Датунд худалдаа нээхийг хvсч Мин улсын хаанд элч зарав.
1542
-Моголын Акбар төрөв.
-Алтан хаан Мин улсад дахин элч илгээв.
-Монголд байгалийн гамшиг тохиолдов.
1543
-Батмөнх даян хаан нас барав.
-III далай лам Содномжамц төрөв.
1544
-Бодь-Алаг хаан суув.
-Алтангийн цэрэг Хятадын нийслэлд дөхөж очив.
1547
-Бодь-Алаг хаан нас барав.
-Алтан Мин улсад дахин элч илгээв.
1548
-Дайрайсун Гvдэн Монголын хаан болов.
1549
-Гэрсэнз нас барав.
1550
-Гvнбилиг нас барав.
-Алтангийн цэрэг Хятадын нийслэлд дөхөн очив.
1551
-Мин улс, Алтан хантай хэлэлцээ хийж хил орчмын газруудад худалдаа хийх болов.
-Монголд байгалийн их гамшиг болов.
1551
-Алтан хан Дөрвөн Ойрадтай байлдав.
1554
-Тvмэдийн Алтан хан Хөх хотын vvслийг тавив.
-Абатай сайн хан төрөв.
1555
-Буян сэцэн төрөв.
1556
-Акбар их Монголын хаан болов. Энэ хаан Энэтхэгт олон хот байгуулжээ.
1557
-Монголын Нэйж тойн төрөв.
-Дарайсун Гvдэн хаан нас барав.
1558
-Тvмэн засагт хаан суув.
-Халхын Тvмэнхан төрөв.
-Алтан Хөх нуур хавийг эзлэн авав.
-Алтан Уйгур, Шар уйгурыг эрхшээлдээ оруулав.
1559
-Тvмэдийн Алтан хан Хөх нуурын монголчуудыг байлдан эзлэв.
1560
-Алтан хан Хөх нуур хавь нутгийг хvv Бинтээрээ захируулав.
1562
-Хутагтай сэцэн хунтайж Ойрадыг ялж Эрчис мөрнөөс баруун тийш гарав.
-Халхын Лайхур төрөв.
1563
-Алтангийн цэрэг Бээжинд тулж очив.
1565
-Бахарай төрөв.
1566
-Хутагтай сэцэн Хунтайж Төвдийг эрхэндээ оруулав.
1567
-Х жаран эхлэв.
-Хятадын Мин улсын Лун Цингийн /1521-1572/ тэргvvн он эхлэв.
-Шолой Убаши төрөв.
1568
-Алтан Ойрадад довтолж, Бах нэрт газар буух цагт Юнгэн хатан амаржиж, сая төрсөн хvvд Будшир нэр өгч Ойрадуудыг өмчлvvлэв.
1570
-Тvмэдийн Алтан хан Мин улстай гэрээ байгуулав.
-Алтан ханы ач дайчин баатар Мин улсад олзлогдов.
-Мөн оны 12 сард Дайчин баатрыг Хятадын 80 оргодлоор солив.
1571
-Хятадын Мин улс хилийн орчим дөрвөн газрыг зааж Монголчуудтай худалдаа хийх болов.
1572
-Алтан Мин улсад 4 шаардлага тавив.
1574
-Хутагтай Сэцэн Чорос, Баатууд аймгуудыг эрхэндээ оруулав.
-Алтан хан, Содномжамц нар элч солилцон харилцав.
1575
-Шарын шашны толгойлогч Содномжамц Монголд хvрэлцэн ирж
Алтантай уулзаж, Алтан шарын шашинд орсон.
1576
-Тvмэн засагт хан Төвдээс улааны шашны Гармаа ламыг урьж ирvvлэв.
1577
-Абатай сайн хан Ховхор эрээ гэдэг газар Ойрадыг байлдан ялав.
- Алтан шарын шашны тэргvvн Содномжамцтай Хөх нуурт уулзав.
1578
-5 сарын 15 нд Тvмэдийн Алтан хан Төвдээс Далай лам Содномжамцыг залж ирvvлэв.
-Алтан хан шашны цааз тогтоов.
1579
-Хөх хотод сvм байгуулав.
-Алтан ханы зарлигаар “Алтангэрэл” хэмээх судрыг шинээр орчуулав.
-Монголд байгалийн их гамшиг тохиолдов.
1580
-Одоогийн Архангайн цэцэрлэг хотын суурь тавигдав.
1581
-Цогт тайж төрөв.
1582
-Төрбайх төрөв.
-Алтан хан нас барав.
1583
-Гvмбvм хийд байгуулагдав.
1585
-Шарга азарга хэмээх Шанхат уулын ар Тахай нэрт газар Эрдэнэ зуу хийдийг байгуулах ёслол болов.
-Сэнгэдvvрэн хааны урилгаар Далай лам Содномжамц Хөх хотод ирэв.
1586
-Ордосын хутагтай Сэцэн хунтайж нас барав.
-Халхын Эрдэнэ зуу хийдийг байгуулав.
1587
-Абатай сайн хан Далай ламтай уулзаж шашинд орж “Очирай хан” цолыг авав.
-Халхын Убаши хун тайж Ойрадтай байлдав. Энэ тухай “Убаши хун тайжийн тvvх“ зохиогдов. Гvvш цорж “Ямандаг”-ийг орчуулав.
-Аюуш гvvш гадаад vгийг бичих vсэг зохиов.
-Сибирийн төв Тобольск хот байгуулагдав.
1588
-Тvмэн засагт хан хутагт Содномжамцыг Чахар тvмэнд урив.
-Далай лам Содномжамц нас барав.
-Абатай сайн хан нас барав.
1589
-Ёндонжамц төрөв.
1592
-Майдар хутагт төрөв.
-Лигдэн төрөв.
-Бошигт жонон Мин улсыг довтлов.
1591
-Тvмэн засагт хаан нас барав.
-Буян Сэцэн хаан болов.
1594
-Гомбодорж төрөв.
1599
-Ойрадын Зая бандид Намхайжамц төрөв.
1601
-Цогт хунтайж эх хатны хамт Сэтгэшгvй чандмань хэмээх зургаан сvмийг Туул голын эрэгт байгуулж эхлэв.
1603
-Буян Сэцэн хаан нас барав.
-Лигдэн хаан болов.
1604
-Тvvхч Саган сэцэн төрөв.
1605
-Тvмэдийн Алтан ханы ач хөвгvvнийг IV Далай лам Ёндонжамц хэмээн өргөмжлөв.
-Монголын нэрт тvvхч Саган сэцэн төрөв.
-Майдар хутагтыг Монголд анх залав.
1607
-Ойрадын анхны элч Оросын Томск хотноо хvрэлцэн очив.
-Бошигт жононгийн зарлигаар Зуу шигмуни бурхныг алт, мөнгөөр бvтээв.
-Торгуудын ноён Хоо өрлөг харьяат өрхөө дагуулан Ижил мөрний зvг нvvв.
1608
-Халхын Алтан хан Орос улстай найрамдалт харилцаа тогтоохоор элч зарав.
-Оросын хаан Хотгойдын ханд хариу элч зарав.
1615
-Ойрадын нөлөө бvхий ноёд бурхны шашинд оров.
1616
-Ар Монголд Оросын анхны элч хvрэлцэн ирэв.
-Хотгойдын Шолой Убаши хун тайж Орос улстай харилцаа тогтоов.
-Зvрчид угсааны аймгуудыг нэгтгэсэн Умард Алтан улс байгуулагдав.
- IV далай лам Ёндонжамц нас барав.
-Заяын гэгээний дээд хvрээ байгуулагдав.
1617
-V Далай ламын дvрээр Агваан Лувсанжамцыг тодруулав.
-Халхын Цогт хун тайжийн Цагаан байшин баригдаж дуусчээ.
1618
-Халхын Цогт хун тайжийн зарлигаар Хөх хотын Гvvш цорж Милийн намтар, дууллыг орчуулж дуусгав.
1619
-Лигдэн хутагт хаан Манжийн Нурхач хаанд тvvнийг эсэргvvцсэн захидал илгээв.
-Лигдэн хаан Мин улсын Гуаннин хотыг эзлэн авч алба татвар авах болов.
-Лигдэн хутагт хаан болон Өвөр Халхын 5 отгийн ноёдын элч нар Манжийн хааны ордонд хvрэлцэн очив.
1624
-Хорчин, Дөрвөд, Жалайр, Горлос аймаг Манжид дагаар оров.
-Бошигт жонон нас нөгчив.
1625
-Лигдэн хаан Манжид дагаар орсон Хорчин, Дөрвөд, Жалайр, Горлос аймгийг цээрлvvлэхээр цэрэг илгээжээ.
1626
-Манж нар Лигдэнгийн цэргийг ухруулж, Жарууд, Баарин аймгийг довтлон эзлэв.
1627
-Өвөр халхын таван отог, Харчин, Найман, Аохан аймгууд Манжид дагаар оров.
1628
-Сибирьт Красноярскийн шивээ байгуулагдав.
-Лигдэн хаан Мин улсын Сюань-фу, Да-тун хязгаарыг довтлов.
-113 боть Монгол Алтан ганжуурыг анх эмхтгэн гаргав.
1630
-Хорчин, Тvмэд, Юншээбv, Ордос, Авга зэрэг аймаг Лигдэнгийн эсрэг байлдав.
1631
-Лигдэн хаан Хянганы нурууг давж Хорчин, Тvмэдийг бут цохижээ.
-Манж нар Харчин, Асуд, Найман, Жаруд зэрэг аймагтай хvч хавсран Цахарын цэрэгтэй байлдав.
-Хотгойдын Алтан хан Шолой Убашийн хөвvvн Омбо-Эрдэнэ тайж Оросын хаанд галт зэвсгээр туслана уу хэмээн элч зарав.
1632
-Манжийн Дээд эрдэмт хаан Цахарыг довтолжээ.
-Лигдэн хаан Хөх нуурын зvг зугтав.
1634
-Лигдэн хаан Манжаас зугтан Хөх нуурыг зорин явах замдаа Шар тал гэдэг газар өвчнөөр нас барав.
-Цогт хун тайж Хөх нуурт нvvж очсон.
- Цогт хун тайж Хөх нуурын Амдо газрыг байлдан эзлэв.
-Жалханз хутагтын анхны дvрийг тодруулав.
1635
-Анхдугаар богд Жавзандамба өндөр гэгээн Лувсандамбийжалцан төржээ.
-Халхын Цогт хун тайж Төвдийн Vй, Зан мужуудыг байлдан эзлэхээр цэргээ илгээв.
1636
-Өвөр Монголын 16 аймгийн чуулган Мvгдэнд болж өвөр Монгол Манжид дагаар оров.
-Монголын Засгийг эрхлэгч яам байгуулагдав.
-Манжийн хаан Абахай өөрийгөө Монголын хаан гэж өргөмжлөв.
-Манжийн хааны ордонд Халхын Сэцэн хан Шолой тэргvvтэй ноёд дагалдан яваа 132 хvний хамт хvрэлцэн очив.
-Абахай хаан Манж улсын нэрийг Чин улс болгон зарлав.
-Торгуудын ноён Хоо өрлөг өөрийн харьяат нартайгаа Ижил мөрөнд очиж нутаглав.
-Хошуудын Төрбайх гvvш хан Халхын Цогт тайжтай байлдахаар Хөх нуурт очив.
-Халхын ноёд Манжийн хааны санд 9 цагааны алба барьж эхлэв.
1637
-Халхын Цогт тайж, Хошуудын Төрбайх гvvш хан нар Хөх нуурын эхэнд Их, Бага Улаан хэмээх газар тулгаран байлджээ.
-Халхын Цогт хун тайж нас барав.
-Засагт хан Субадай Манжийн тvрэмгийллийг эсэргvvцэн Хөх хотыг цэргийн хvчээр уулгалан довтолжээ.
1638
-Ойрадын Төрбайх гvvш хан Лхаст хvрэлцэн очиж, IV Далай ламтай уулзаж, улс төрийн байдлыг хэлэлцжээ.
-Манжийн хаан Халхын ноёдыг жил бvр 9 цагааны алба барихыг тулгав.
-Монголын Засгийг эрхлэгч яамыг Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам /ГМТЗЯЯ/ болгон өргөтгөв.
1639
-Халхын ноёд Ширээт Цагаан нуур гэдэг газар цугларч, Тvшээт хан Гомбодоржийн хөвvvн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргvvнээр өргөмжлөв. Занабазар нь Монголын тvvхэнд анхдугаар богд Жавзандамба буюу Өндөр гэгээн хэмээн алдаршжээ.
-Хошуудын Төрбайх ноён Камыг довтлов.
-Их хvрээний шав тавигджээ.
-Эрдэнэ бандида Лувсанданзанжалцан төржээ.
1640
-Тарвагатайн Улаан бураа гэдэг газар Халх, Ойрадын чуулган болж “Дөчин дөрвөн хоёрын их цааз” батлагджээ.
-Тvмэнхэн сайн ноён нас барав.
-Хошуудын Төрбайх Камыг эзлэв.
-Анхдугаар богд Жавзандамбад Бат оршил өргөх даншиг наадам болжээ. Vvнээс хойш долоон хошуу даншиг наадам уламжлагдав.
1641
- Хошуудын Төрбайх гvvш хан Тvвдийг эзлэн авав.
1642
-Гvvш хан Төрбайхыг Төвдийн хаан ширээнд өргөмжлөв.
-Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй төрөв.
1643
-Цоросын Баатар хун тайж Оросын хаанд анхны элчээ илгээжээ.
1644
-Ойрадын Галдан бошигт төрөв.
-Манж нар Хятадын Мин улсыг бvрэн эзэлж нийслэлээ Бээжинд нvvлгэв.
1646
-Сөнидийн Тэнгис ноён Манжийн эсрэг босч харьяат иргэдээ авч Халхад нvvж ирэв.
-Халхын Тvшээт хан, Сэцэн хан нарын цэрэг Манжийн цэрэгтэй байлджээ.
-Тvшээт ханы ойрын төрлийн ноён Эрх Цөхvр Баарин аймгийг уулгалан довтлов.
1647
-Засагт хан Субадай Манжийн бодлогыг эсэргvvцсэн захидал явуулж, Манжид дагаар орсон хvмvvсийг буцаахыг шаардав.
-Сэцэн хан Шолой Оросоос дэмжлэг хvсч, Москвад элч мордуулав.
-Халхын Засагт хан Субадай Манжийн бодлогыг эсэргvvцсэн бичгийг Манжийн Эеэр засагч хаанд илгээв.
-Халхын хаад Оростой элч зарж харилцжээ.
-Халхын ноёд Тэнгисийг өмгөөлж, Манжтай тэмцэв.
1648
-Равжамба Зая бандида Намхайжамц тод бичиг зохиожээ.
-Сэцэн ханы элч Москвад очив.
1649
-Сэцэн хан Москвад дахин элч зарав.
1650
-Ламын гэгээний хийд байгуулагдав.
1651
-Хуучид нар Манжид дагаар оров.
1652
-Сэцэн хан Шолой нас баржээ.
-Манжийн хаан V Далай ламыг залж тамга олгов.
1653
-Оросууд Томск хотноо Ойрадын худалдаачидтай худалдаа хийх зах нээжээ.
-Тvшээт хан Гомбодоржийн дvv Бунтар албат авч Манжийн хаанд дагаар оров.
-Нэйж тойн нас барав.
1654
-Анхдугаар Жалханз хутагт Лувсанданзанжамц нас баржээ.
-Хошуудын Гvvш хан Төрбайх нас барав.
-Монголын буриад нарын нэг хэсэг нь Орос улсад дагаар оров.
1655
-Манжийн хааны дарамт шахалтаар Тvшээт хан Чахуундорж тэргvvтэй Халхын ноёд хөвгvvд, дvv нараа Манжийн хааны ордонд илгээв.
-Халхын Тvшээт хан Гомбодорж нас баржээ.
-Гvvш Лувсанданзангийн “Алтан товч” зохиогджээ.
1657
-Халхын засагт хан Манжийн хаанд элч илгээж бичиг барив.
1658
-Манжийн хаанаас Халхын ноёдод бэлэг сэлт хvргvvлэв.
1661
-Засагт хан Норов нас баржээ.
-Халимгийн Шvхэр дайчин Крымийн татарыг байлдан дагуулав.
1662
-Манж Чин улсын Энх-Амгалангийн нэгдvгээр он эхлэв.
-Саган Сэцэний “Эрдэнийн товч” зохиогдов.
-Ойрадын Зая бандид Намхайжамц нас баржээ.
1663
-Цоросын Баатар хун тайж нас барав.
-Ойрадын хошууд нар Зvvнгарын нутгаас Ижил мөрөнд нvvж очив.
-Халхын Засагт ханы ширээний төлөөх тэмцэл өрнөв.
1664
- Халхын Засагт хан Норовын дvv Гомбо илдэн тайж Манжид дагаар оров.
-Ойрадын хан ширээний төлөөх тэмцэл хурцдав.
1665
-Баатар хун тайжийн 5 дугаар хvv Сэнгэ Цоросын хан ширээнд суув.
-Цоросын хан Сэнгэ Москвад анхны элчээ зарсан.
1666
-Авга нар Манжид дагаар оров.
1667
-Сэнгэ халхын Шолой Убаши хун тайжийн нутгийг довтлон эзлэв.
-Тvшээт ханы элч Москвад очив.
1670
-Цэнгvн Засагт ханы ширээнд суув.
-Цоросын хан Сэнгэ алагдав.
1671
-Галдан бошигт Зvvнгар улсын хаан ширээнд залагдав.
1672
-Галдан бошигт хаан Москва руу элч мордуулав.
-Галдан бошигт Цөхvр убаши, Сэцэн тайж, Зодов баатар нартай тулалдав.
1675
-Бvрни, Лувсан нар Манжийн ноёрхлыг эсэргvvцсэн бослого гаргав.
1676
-Галдан бошигт бvх Ойрадыг эрхэндээ оруулж Зvvнгарын хаант улсыг байгуулав.
-Галдан бошигт Бээжин рvv элч зарав.
-Халхын Жамба засгийн “Асрагч нэртийн тvvх” зохиогдож дуусав.
-II Жалханз хутагт Лувсанданзанбалсан төрөв.
-Галдан бошигт Бээжинд худалдааны элч зарав.
1678
-Галдан бошигт Хөх нуурыг эрхэндээ оруулав.
-Галдан бошигт Дорнод Туркестаныг довтлов.
-Ойрадууд Тобольск хотод оросуудтай худалдаа хийж эхэлсэн.
1679
-Галдан хаанд Далай ламаас бошигт цол олгожээ.
1680
-Галдан бошигт хаан Дорнод Туркестан, Хами, Турфан, Кашгар, Яркенд зэрэг хотыг эзлэв.
1681
-Галдангийн цэрэг Дундад Азийн Сайрам хотыг бvслэн авав.
1682
-Далай ламын анхны элч Халхад хvрэлцэн ирэв.
-V Далай лам нас барав.
1683
-Энх-Амгалан хаан Ойрадын жин хөсгийг Хятадад оруулахыг хориглосон зарлиг буулгажээ.
1684
-Засагт хан Цэнгvн нас барав.
1685
-Галдан бошигт Дундад Азийн Самарканд, Бухар хотыг эзлэв.
-Галдан бошигт хаан Ховдын голд цэргийн тариалангийн суурин байгуулсан нь Ховд хотын vvсэл суурь болжээ.
-Тvшээт хан Чахуундорж Сэлэнгэ, Жид, Цөх голын орчим байрлаж байсан Оросын Шивээг бvслэн хааж, Монгол нутгаас гарч явахыг шаардав.
-Их эрдэмтэн Ш.Мянгат төржээ.
1686
-Манжийн хааны санаачлагаар Заг, Байдраг голын эхэн Хvрэн бэлчир гэдэг газар Халхын ноёдын чуулган хуралдав.
-Өндөр гэгээн Занабазар соёмбо vсэг зохиожээ.
1687
-Халхын Тvшээт хан Чахундорж Галдан бошигт нар байлдав.
1688
-Ойрадын Галдан бошигт хааны цэрэг Халхын нутагт цөмрөн оржээ.
-Халх Ойрадын дайн өрнөв.
-Халхын Тvшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар тэргvvтэй нөлөө бvхий ноёд Ар Элстэй хэмээх газар чуулж, Халхыг Манжийн захиргаанд оруулахаар шийдвэрлэжээ.
-9 дvгээр сард Тvшээт хан Чахуундорж, Өндөр гэгээн Занабазар нар харъяат ардын хамт захирагдахыг албан ёсоор зөвшөөрсөн бичиг vйлдэж Манжийн хаанд өргөн барив.
-Галдан бошигт Хэрлэн голд байсан Сэцэн ханыг довтлов.
1689
-Манж-Оросын анхны гэрээ байгуулагдав. Энэхvv гэрээ нь тvvхэнд Нарчуугийн гэрээ гэж нэрлэгджээ.
1690
-Улаанбутан хэмээх газар Галдангийн цэрэг Манжийн цэрэгтэй тулалдан ялагджээ.
1691
-Манж Чин улс Халх Монголыг захиргаандаа оруулсныг Халх, Өвөр Монголын ноёдыг оролцуулан Долнуурын чуулганаар албан ёсоор баталжээ.
-Долнуурын чуулганаар Халхын 7 хошууг 34 болгожээ.
1692
-Халхын Тvшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгийг гурван зам болгон хуваав.
1693
-Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Бээжин хотод хvрэлцэн очив.
1696
-Галдан бошигтын цэрэг Манжийн цэрэгтэй Тэрэлжийн Зуун мод хэмээх газарт хийсэн шийдвэрлэх тулалдаанд ялагдав.
-Хөх нуурын ноёд Цагаан толгой гэдэг газар чуулган чуулж,
Манжийн эсрэг тэмцэхээр тоггов.
1697
-Цэвээнравдан өөрийгөө Зvvнгар улсын хаанд өргөмжлөв.
-Галдан бошигт хаан нас барав.
1698
-Оросууд Vдийн шивээг хот болгож Дээд vд гэж нэрлэв.
1699
-Тvшээт хан Чахундорж нас барав.
1704
-Сvмбэ хамбо Ишбалжир төржээ.
1705
-Ойрадын Лхавзан хаан Төвдийг эзэлж авав.
1709
-«Халх журам»хуулийг зохиожээ.
1710
-Хотгойдын Чингvнжав төржээ.
1713
-Цэвээнравдан хаан Манжийн цэргийг бут цохин, Хами хотыг
эзлэв.
1714
-Хөх нуурын тайж нарын тэргvvн нас барав.
1715
-Манж нар Халхын төв, баруун хэсэгт дарангуй цэргийн ангиуд
суулгажээ.
1716
-Цэвээнравданы цэрэг Төвдөд цөмрөн оров.
1717
-II Жанжаа хутагт Ролбийдорж төржээ.
-Ойрадын Амарсанаа төржээ.
-Цэвээнравдан хааны цэрэг Манжийн цэргийг Төвдэд бут цохив.
1719
-Манж, Монголын хамтарсан цэрэг Тvвдэд орж, Зvvнгарын цэрэгтэй байлдаж Лхас хотыг чөлөөлөв.
-Монголд Манжийн цэргийн өртөө байгуулагдав.
1720
-ГМТЗЯЯ-ны заргач,шvvгч нар Их хvрээ, Хиагтад суух болсон.
-Манжийн цэрэг Ойрадын цэргийг цохин Төвдөөс гаргажээ.
1721
-Манжийн төр монгол ноёдын гадаад улстай харилцах эрхийг
хоригложээ.
1723
-Богд Жавзандамбын шавь нарын хэргийг эрхлэх Эрдэнэ
Шанзудбагийн яам байгуулагджээ.
-Манжийн хааны зарлигаар Халхын Тvшээт хан, Засагт хан, Сайн ноён аймагт туслах жанжин бий болгожээ.
-Хөх нуурын монголчууд Манжийн тvрэмгийллийн эсрэг зэвсэг барин тэмцжээ.
-Манжийн цэрэг Хөх нуурт цөмрөн оров.
-Өндөр гэгээн Занабазар нас барав.
-II Богд Жавзандамба Лувсангомбийдонми мэндэлжээ.
1725
- Халхад Сайн ноён хан аймгийг нэмж байгуулжээ.
-Халхыг 75 хошуу болгон хуваажээ.
-Гvн Гомбожавын «Гангийн урсгал» нэрт зохиол зохиогдов.
1727
-Манж Орос хоёр улс Хиагтад Буурын гэрээг байгуулж, Халх-
Оросын хил хязгаарыг тоггоожээ.
-Монгол, Оросын хилийг нягтлан тогтоосноор, худалдааны жижиг суурин байгуулагдан, Хиагт хотын vндэс суурь тавигдаж Монгол, Орос, Хятад орны худалдаа, эдийн засгийн гол төв болов.
-Ойрадын Цэвээнравдан хаан нас барав.
-Галданцэрэн хаан Зvvнгарын төрийн эрхийг барих болов.
1729
-Ховдын тарианы сууринг цэргийн бэхлэлт болгов.
-Манжийн хаан Зvvнгар улсыг байлдахаар цэрэг илгээв.
1731
-Ойрадын цэрэг Манжийн цэрэгтэй Сvх алдах хэмээх газар
тулгаран байлдав.
1732
-Галданцэрэнгийн цэрэг Орхон голд ирээд Манжийн цэрэгт
цохигдов.
1733
-Манж нар Монголын ноёд тvшмэдийг зэрэг хэргэмээр
ялгаварлан жил бvр пvнлvv олгохоор тогтжээ.
-Улиастайд цэргийн цайз бэхлэлт байгуулснаар Улиастай хотын суурь тавигдав.
-Хязгаар дахиныг тогтоогч зvvн этгээдийн туслах жанжны газар буюу Улиастайн жанжны газрыг байгуулжээ.
1736
-Амарбаясгалант хийдийг барьж дуусгав.
1739
-Зvvнгар хаант улс, Манж Чин улс хоёрын хооронд хилийн
хэлэлцээр байгуулжээ.
-Ширээт гvvш Дармагийн «Алтан хvрдэн мянган хигээст»
зохиогдов.
-Цахар гэвш Лувсанчvлтэм төржээ.
1741
-Гандантэгчинлэн хийдийг байгуулжээ.
1743
-Тvшээт хан Дондовдорж нас барав.
1744
-Рэнцэндорж Тvшээт ханы ор суув.
1745
-Ойрадын хаан Галданцэрэн нас барав.
1749
-Ойрадын хаан Цэвээндоржнамжил алагдаж Ойрадад хаан
ширээний тэмцэл өрнөв.
-Данжуурын 22 гэлмэлийг (боть) бvрэн эмхтгэн барлаж дуусчээ.
1752
-Даваач Зvvнгар улсын хаан болов.
1754
-Дөрвөд Далай ханы аймаг байгуулагдав.
1755
-Амарсанаа Зvvнгар улсын хаан болов.
-Амарсанаа Манжийн тvрэмгийллийг эсэргvvцсэн тэмцэл
бослого гаргажээ.
-Манж нар Зvvнгар хаант улсыг байлдан эзэлжээ.
-Монголын ард тvмний тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт тэмцэл өрнөв.
-Манжийн хоёр замын их цэрэг Зvvнгарт дайран оржээ.
1756
-Ар Монголд Хотгойдын Чингvнжаваар толгойлуулсан тусгаар
тогтнолын зэвсэгт тэмцэл эхэлжээ.
-Амарсанаа манж нартай байлдав.
-Халхын босогчид Их хvрээ, Хиагтад байсан манж цэргийг довтлов.
1757
- Чингvнжавыг Бээжинд цаазлав.
-Амарсанаа Манжийн их цэрэгтэй Шарбэл гэдэг газар шийдвэрлэх тулаан хийжээ.
-Амарсанаа Орост цэцэг өвчнөөр нас барав.
-Дөрвөд, Баяд аймаг Улаангомын газар нутаглах болов.
1758
-Их хvрээнд Монгол-Манж сайдын газрыг байгуулжээ.
-Амарсанаа, Чингvнжав нарын бослого дарагдав.
-Илид байсан торгуудууд Сэрэн тайжийг даган, Ижил мөрөн тийш нvvжээ.
-Агваандандар лхарамба төржээ.
1759
-Агваанлувсанхайдав төржээ.
1761
-Их хvрээ, Ховдод манж-монгол сайдыг суулгах болжээ.
1762
-Ховд хотыг Буянт голын хөвөөнд шилжvvлжээ.
-Ховд хотод Манжийн зөвлөх сайд суух болов.
1767
-Ховд хотод манж монгол бичгийн сургууль анх
байгуулагджээ.
1778
-Их хvрээ Туул голын хөвөө, дөрвөн уулын дунд ирж суурьшжээ.
1779
-«Гадаад монгол, хотон аймгуудын ван гvнгvvдийн илтгэл
шастир» зохиогдож дуусав.
1784
-Их хvрээнд Оросын худалдааны газар анх удаа байгуулагдав.
1786
-Жанжаа хутагг Ролбийдорж нас нөгчив.
1788
-Сvмбэ хамбо Ишбалжир нас барав.
1789
-ГМТЗЯЯ-ны хууль зvйлийн бичиг зохиогдон гарчээ.
1792
-Хиагт хотод монгол-оросын худалдаа нээгдэв.
1797
-Агваанбалдан төржээ.
-To ван буюу Тогтохтөр ван төржээ.
1800
-Сэцэн хан аймгийн ард олон чуулган дарга Сансрайдоржтой 43
зvйлээр заалдан тэмцжээ.
1803
-Говийн догшин ноён хутагт Данзанравжаа төржээ.
1806
-Сэцэн ханы хошууны Дэмчиг тэргvvтэй ардууд алба өгөхгvй
хэмээн заргалджээ.
1809
- Сэцэн хан аймгийн засаг Минжvvрдоржийн хошууны хэсэг
ард баячуудыг албанаас чөлөөлсөн явдлыг эсэргvvцэж засаг ноёнтойгоо заргалдан тэмцэлджээ.
1810
-Цахар гэвш Лувсанчvлтэм нас барав.
1815
-Тvшээт хан аймгийн ардууд засаг хошой чин ван
Цэдэндоржтой заалдан тэмцжээ.
1830
-Тvшээт хан, Сэцэн хан аймгийн хэд хэдэн хошуунд ард тvмний
зарга тэмцэл гарч, 1840 он хvртэл vргэлжлэв.
-Агваандандар лхарамба нас баржээ.
1835
-Дандар аграмба төржээ.
1837
-Ванчинбалын Инжиннаши төржээ.
1838
-Агваанлувсанхайдав нас барав.
1846
-Гэлэгбалсан төрсөн.
1849
-Р.Хишигбат төрсөн.
1855
-Баруун монголын алдарт туульч Парчин төржээ.
1856
-Говийн догшин ноён хутагт Данзанравжаа нас баржээ.
1861
-Их хvрээнд Оросын консулын газар анх байгуулагдав.
-Орос-Манжийн хооронд Бээжингийн гэрээ байгуулагдсан.
1864
-Гvн ухаантан Агваанбалдан нас барав.
1866
-Ордосын Отог зэрэг хошуудад ардын дугуйлангийн хөдөлгөөн
өрнөжээ.
1870
-Цагаан малгайтны бослогынхон Халхад нэвтрэв.
1880
-Ард Онолтын удирдлагаар Улиастайд Манжийн эсрэг монгол
цэргийн бослого гарсан.
1881
-Орос, Хятад хоёр улс Петербург хотноо гэрээ байгуулжээ.
1892
-Ванчинбалын Инжиннаши нас барав.
1893
-Д.Сvхбаатар мэндэлжээ.
1895
-Х.Чойбалсан мэндэлжээ.
1899
-Их Хvрээнд Цахилгаан мэдээний газар байгуулагдав.
1900
-Тvшээт хан, Сэцэн хан хоёр аймгийн нутагт алтны уурхайг
ашиглах Монголор гэдэг гадаад улсуудын хамтарсан хувь нийлvvлсэн нийгэмлэг байгуулагджээ.
-Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого гарав.
-Жирмийн чуулганы Хорчин баруун гарын өмнөд хошуунд
харийн шашныг эсэргvvцсэн «Тохом»-ын бослого гарав.
1905-1907
-Өвөр Монголын хэд хэдэн газарт атар газар хагалахыг
эсэргvvцсэн Тогтох, Цогдалай, Дампил нарын удирдсан бослого гарав.

бичсэн: Е.TSERENBAATAR төрөл: Монгол улсын түүх, лекц |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1995 удаа