"МОНГОЛЫН ТОВЧ ТҮҮХ" XVII-XIX ЗУУНЫ ҮЕИЙН МОНГОЛ
2022-08-05,10:03
1. XVII зууны эхэн vеийн Монголчуудын гадаад, дотоод байдал
Лигдэн хаан өөрийн мэдлийн Цахар тvмнийг л захирах болтлоо эрх хvч нь буурчээ.
Монголын зvvн өмнө орших Манж, тунгус угсааны аймгууд XVII зууны эхэн vеэс хvчирхэгжжээ. Тэд жижиг аймаг, овгоос бvрдсэн гурван том аймаг байсан ажээ. Зvрчид угсааныхны хvн ам өсөж гар урлал, газар тариалан хөгжсөнөөр тэдний vйлдвэрлэл, аж ахуйд нэлээд ахиц дэвшил гарчээ. Тэдний дундаас Манж аймаг мэдэгдэхvйц хvчирхэгжиж, бусад аймгаасаа давамгайлах болжээ. Ингэснээрээ тэд Зvрчидийн олон аймгийг Мин улсын хараат байдлаас гаргаж, тусгаар улс болохын төлөө тэмцэж эхэлжээ.
XVI зуунаас Орос улсын дорно зvг явуулах бодлого эрс идэвхжиж, Сибирийн өргөн уудам нутгийг эзлэн авахыг санаархах болжээ. Ингээд XVII зууны эхэн vед оросууд баруун Сибирийн газар нутгийн ихэнхийг эзлэн авсан байна. Ийнхvv Оросын эзэмшил Ойрад болон Халх Монголын нутгийн хойд талаас тvрэх болсноор Орос улсын Монголд төдийгvй Төв Азийн улс төр, эдийн засгийн амьдралд оролцох оролцоо vзvvлэх нөлөө нэмэгджээ.
XVII зууны эхэн vед монголчууд улс төрийн талаар бутархай, өмнөд Монгол, Халх Монгол, баруун Монгол буюу Ойрад гэсэн гурван хэсэгт хуваагдсан байв. Тийнхvv хуваагдахад нь байгаль газар зvйн орчны нөлөө багагvй байв. Тэдгээр бие даасан гурван хэсгийн дотоод улс төрийн байдал ч харилцан адилгvй байсан байна. Өмнөд Монголд Монголын сvvлчийн хаан Лигдэний төвлөрсөн засгийн бодлогод дургvйцсэн салан тусгаарлах хөдөлгөөн хvчтэй байв. Иймээс Лигдэн хаан өөрийн мэдлийн Цахар тvмнийг л захирах болтлоо эрх хvч нь буурчээ.
Монголын их хааны хvч нөлөө бууран доройтсон нь олон жилийн улс төрийн тархай бутархай байдал ноёрхсоны шууд vр дагавар юм. Гэсэн хэдий ч Монголын сvvлчийн их хаан Лигдэн идэвхтэй гадаад, дотоод бодлого явуулж байв. Тэр vед Цахар нь 100 мянга гаруй хvн амтай хvчирхэг аймаг байв.
Лигдэн хутагт хаан монголчуудыг бурхны шашны vзэл санаагаар нэгтгэхийг зорьж, Төвдөөс хутагт хувилгаадыг урьж, ном судар орчуулах, сvм хийд байгуулах зэргээр бурхны шашныг тэтгэн дэлгэрvvлж байсан байна. Лигдэн хаан бурхны шашны хөлгөн судар 108 боть «Ганжуур»-ыг Гунгаа-Одсэр, Бандида гvvш, Ананд гvvш нарын 33 эрдэмтнээр 1628-1629 оны хооронд орчуулган алтан vсгээр бичvvлж, төрийн гурван эрдэнийн нэгэнд тооцох болсон байна.
Лигдэн хаан дотооддоо эв нэгдлээ бататган, нэгдмэл засаглалаа бэхжvvлэхийн хамт гадааддаа Мин улстай холбоо тогтоон, улам бvр өсөж буй Манжийн эзэрхийллийг сөрөн эсэргvvцэх бодлого баримталж байв.
Гэсэн хэдий ч Лигдэн хааны бvх Монголыг эе эвээр нэгтгэх бодлого тархай бутархай байдлаас болж хэрэгжиж чадаагvй юм. Гэвч монголчуудыг оюун санаа, vзэл суртлын талаар , нэгтгэн зангидах оролдлогуудыг улс төрийн зvтгэлтнvvд сэдэн хийсээр байв.
1640 онд Ил Тарвагатайн Улаан бураад Ойрад, Халхын ноёдын чуулган хуралдаж, «Их цааз»-ыг батлан гаргасан нь тэр vеийн Монголын гол хууль болгох санааг агуулж байв. Энэ хууль тухайн vеийн улс төр, шашны харилцааг эрх зvйн vvднээс баталгаажуулан нэгэн хуулийн vзэл санаагаар хамтран аж төрөх гэсэн эрмэлзлэлийн илэрхийлэл болж байв.
Ийнхvv XVII зууны эхэн vеийн Монголын гадаад байдал нэлээд ээдрээ, тvвэгтэй нөхцөлд байв. Монголын өмнө орших Мин улсын хагалан бутаргах бодлогын зэрэгцээ баруун хойд болон хойд талаас Хаант Оросын газар нутгийн тvрэмгийлэл нvvрлэж, зvvн урд талд байгуулагдсан Умард Алтан улсын өсөн нэмэгдэж буй аюул, сvр хvч нийт монголчуудын улс төрийн амьдралд сөргөөр нөлөөлсөн байна. Мөн Монголын баруун хэсэгт Ойрад монголчууд Казахын улсууд, Моголистантай байнгын дайн, тэмцэлдээнтэй байв.
2. Өвөр Монгол Манжид эзлэгдсэн нь
Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хvн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хvргэжээ
Манжийн хаан Нурхач 1621 онд Мин улсын Шэньяан зэрэг хэдэн хотыг эзлэн, Ляодунд бэхжсэнийхээ дараа Монгол аймгуудын талаар явуулах бодлогодоо өөрчлөлт оруулав. Нурхач Мин улсын хязгаарыг эзлэн газар нутгаа өргөтгөхөд гол анхаарлаа хандуулж, Монгол аймгуудын элдэв хатгалгад тэвчээртэй хандаж, тэднийг биедээ эеэр татах бодлого явуулж байснаа 1623 оноос айлган сvрдvvлж, цэргийн хvчээр дагуулах бодлогод аажмаар шилжжээ. Тэрбээр Монгол аймгуудыг нэгтгэн дагуулах бодлогоо хэрэгжvvлэх арга замаа тодорхойлохдоо, «Монголчууд vvлтэй адил. Vvл бөөгнөрвөл бороо ордог. Монголчууд цуглавал цэрэг болно. Vvл сарнивал бороо зогсоно. Бид монголчуудын хvчийг сарнихыг хvлээж чадвал тэднийг буулган авч чадна» гэжээ. Vvний дагуу Манж нар монголчуудыг дотроос нь задлан, хvчийг нь тарамдуулж цувруулан эзлэх бодлого явуулжээ. Өвөр Монголын аймгуудын дунд ихэд нөлөөтэй Хорчин аймгийн ноёд Манж нартай холбоотон болсон нь монголчуудын дотоод задрал гvнзгийрэхэд нөлөөлөв.
Манжийн цэргийн довтолгоон амжилт олохын хэрээр Монгол аймгуудын дунд тэдний нэр нөлөө өсч, монголчууд дараа дараагаар дагаар орох нь нэмэгджээ. Өвөр Халхын таван отог, Хорчин аймгаас гадна 1627 онд Найман, Аохан аймаг, 1628 онд Харчин аймаг Манжид дагав. Манжийн хаан монгол аймгуудыг цэрэг зэвсгийн хvчээр дагуулахын хамт уран мэх, өнгө мөнгөөр татах уламжлалт бодлогыг хослуулан хэрэглэж байжээ. Ингэхдээ дагаар орсон монгол ноёдод их хvндэтгэл vзvvлж, хөхvvлэн шагнаж байсан байна.
1626 онд Хорчины Ууба тайж тэргvvлэн Манжийн хаанд биеэр бараалхан бэлэг сэлт өргөхөөр ирэхэд Манжийн хаан арван газрын өмнөөс биеэр угтан авч, Уубад Тvшээт хан цол, Уубагийн ах Тvмэнд Дай дархан, дvv Будачид Засагт Дvvрэн цол тус тус шагнаж, Уубагийн дvvд төрсөн охиноо гэргий болгон ураг барилдуулжээ. Ингэж дагаар орсон монгол ноёдод ихээхэн шан хишиг хvртээх, тvрvvлж дагаар орогсдод илvv хvндэтгэл vзvvлэх, монголчуудаар монголчуудыг нь ятгуулах арга хэрэглэсэн нь Монголын олон аймгийн ноёд Манжийн хааны зvг сэтгэл хандуулахад чухал хөшvvрэг болжээ.
Манжийн хаан Нурхач 1626 онд нас нөгчсөний дараа тvvний суурийг залгамжилсан Абахай монгол аймгуудыг байлдан дагуулах талаар эрчимтэй бодлого явуулав. Тэрбээр 1626 оны 2 дугаар сард Харчин аймагтай харилцахаар зарсан элчийг хорлосон гэдгээр шалтаглан Цахарын Долоа аймгийн нутаг руу довтолж тvм илvv хvн малыг олзлов.
Vvнд хорссон Лигдэн хутагт хаан цэрэг дайчлан Харчины нутагт цөмрөн ихээхэн мал олзлон авчээ. Хариуд нь Харчин, Тvмэд, Ордос, Асуд, Юншээбv аймгийн ноёд, тайж нарын цэргийн хамтарсан хvчин Хөх хотын орчим сууж байсан Цахарын 40 000 цэргийг бут цохижээ. Ингэж монголчуудыг хооронд нь эвдрэлцvvлэн дайтуулж, хvчийг нь сулруулан доройтуулах Манжийн бодлого биеллээ олж эхэлжээ.
1631 онд Манжийн хаан Абахай дагаар орсон Өвөр Монголын Тvшээт хан Ууба, Сvн Дvvрэн, Далай Цөхvр, Сэнгэ хошууч эхлэн Монголын их, бага ноёдтой хамтран Цахарын Лигдэн хутагт хаан болон Хятадын Мин улстай цэрэглэн байлдахад дагаж мөрдөх цаазыг хэлэлцvvлэн батлуулжээ. Манжийн хаан Абахай энэ удаа Лигдэнг бvрмөсөн цохин устгахаар шийдвэрлэж, 1632 оны 4 сард өөрөө цэрэг удирдаж, Хорчин, Харчин, Аохан, Баарин, Жарууд, Найман, Тvмэд, Ар Хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж, Хянганы давааг давжээ. Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хvн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хvргэжээ.
Ингэж Лигдэн хутагт хааныг гэнэдvvлэн цохих гэсэн Манжийн хааны оролдлогыг бvтэлгvй болгосон байна. Лигдэн хаан Манжийн гол хvчтэй тулгаран байлдахаас зайлсхийн, цаг хожиж хvчээ сэлбэх vvднээс Хөх нуурыг чиглэн зугтжээ. Манжийн хаан Абахай Лигдэн Хатан голыг гатлан нэгэнт гvйцэгдэхгvй хол газар хvрснийг олж мэдээд нэхэхээ зогсоож, буцах зам зуураа Лигдэн хутагт хааны харъяат vлдэж хоцорсон хvн малыг цуглуулж, Цахарын нутгийг бvрэн эзэлжээ.
Лигдэн хутагт хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж, 43 настайдаа тэнгэрт хальжээ. Лигдэн хутагт хааныг монголын их хаан хэмээн хvлээн зөвшөөрч, тvvний монголын улс төрийн нэгдэл, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг Халхын ноёдын дотроос эн тэргvvнд тууштай дэмжсэн хvн бол Халхын Цогт тайж байсан юм. Халхын Тvшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Тvмэнхан Сайн ноён тэргvvтэй Халхын томоохон ноёд шарын шашныг дэмжин дэлгэрvvлж байхад Цогт тайж улааны шашны хэд хэдэн сvм хийд байгуулж, биеэ даасан бодлого явуулж байжээ.
Цогт тайж улс төр, шашин суртахууны vзэл баримтлалаараа Халхын ноёдтой тохирохоо больж, тэмцэл өрнөхөд Лигдэн хутагт хаантай хvчээ нэгтгэхээр Хөх нуурыг зорин одсон боловч тvvнийг хvрэлцэн ирж завдахаас нь өмнө Лигдэн хутагт хаан өвчний учир нас барсан байжээ. Тийнхvv Хөх нуурт хvчирхэгжиж, Төвдийн улааны шашинтны бvлэглэлтэй холбоо тогтоон, шарын шашинтны бvлэглэл болон Манжийн тvрэмгийлэгчдийн эсрэг хамтын хvчээр тэмцэхийг зорьсон Лигдэн хутагт хаан, Цогт хун тайж нарын тэмцэл харамсалтайгаар төгсгөл болжээ.
Лигдэн хутагт хаан нас нөхцсөнөөр Өвөр Монголын ноёд толгойлох эзэнгvй болж, тус тусын аймгуудаа дагуулан Манжийн хаанд дагаар орж, 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мvгдэнд болж, Умард Алтан улсын хаан Абахайг Монголын хаанд өргөмжилжээ. Vvний дараа Манжийн захиргаанд ороогvй байсан бусад аймгууд даган орж Өвөр Монгол бvрнээ Манжийн харъяат болсон байна.
Шинэ байгуулагдсан Умард Алтан улсын зохион байгуулалт сайтай төр, цэргийн хvчний эсрэг Лигдэн хаан тархай бутархай монгол аймгуудын хvчийг нэгтгэн сөрөн тэмцэх нь хvнд, хэцvv зорилт байсан нь тодорхой.
Хэдий тийм боловч Лигдэн манж нарын хvчийг дутуу vнэлэн, цаг тухайд нь улс орныг батлан сэргийлэх ажлыг дорвитой зохион байгуулаагvй, монголчууд бараг нийтээрээ шарын шашны шvтлэгтэн болоод байсан vед улааны шашныг илэрхий баримтлах болсноор шашин, төрийн зvтгэлтнvvд, ард олныг өөрийн эсрэг талд тvлхсэн, аливаа асуудалд хатуурхан хvч хэрэглэж, дотоодын олон дайныг өдөөн, хvний амь нас, эд хөрөнгийг сvйтгэж, монголчуудын хvчийг бууруулсан зэрэг эндэгдэл гаргасан нь манж нар Өвөр Монголыг эзлэхэд дөхөм болжээ.
Манж нар Өвөр Монголыг эзэлсний дараа Манжийн найман хошууны жишгээр хошууны зохион байгуулалт хийхэд Цахарт зvvн, баруун гарын найман хошууг байгуулж, Лигдэн хааны хvv Эжэйд чин вангийн хэргэм өргөмжлөн захируулж, хааны гvнжтэй ураг холбосон юм. Эжэйг нас барсны дараа тvvний дvv Абунайд чин вангийн зэрэг залгамжлуулжээ. Абунай, тvvний дvv Бvрни, Лувсан нар Монголын их хаадын vр сад гэдгээ гvнзгий ухамсарлаж, 1675 онд Манжийн ноёрхлыг эсэргvvцсэн бослого гарган тэмцсэний улмаас амь насаа алдсан билээ. Vvгээр Лигдэн хутагт хааны vрс тасрав хэмээн хуучин цагийн монгол тvvхчид харамсан тэмдэглэдэг.
3. Халх Монгол Манжид эзлэгдсэн нь
Халх-Ойрадын тэмцэл нь хэдийгээр монголчуудын дотоодын хямрал мэт харагдавч хэрэг дээрээ монголчуудыг дотроос нь хагалан бутаргаж, хvчийг нь сулруулан, эзлэн авах гэсэн Манжийн бодлогын vр дvн байжээ.
Манж нар Өвөр Монголыг эзлэн авснаар тэдний цэргийн хvч улам өсч, Манжийн төрийн гадаад бодлого нь Мин улсын эсрэг хандсан юм. Мин улс нь эдийн засгийн их нөөцтэй, хvн хvч, цэргийн тооны хувьд Манжаас давуу учир тvргэн гоомой хөдөлж болохгvй байв. Тиймээс юуны өмнө нэгтгэн авсан Өвөр монголын аймгуудад эрх нөлөөгөө бэхжvvлж, өөрийн цэргийн хvчийг монгол цэргийн хvчээр сэлбэх, мөн Хятадтай байлдахдаа, ар талаа найдвартай бэхлэх зорилгоор Халхын хан нартай холбоо тогтоохыг эрмэлзэж байсан юм. Халхын эрх баригчид ч Манжийн эрх баригчидтай найрсаг харилцах замаар Манжийн талаас ирэх аюулыг сааруулахыг оролдож байв.
Тухайн vед Монголын их хааны эрх захиргаа нэгэнт унасан цаг тул Халхын улс төрийн амьдралд Тvшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нар тэргvvлэх vvрэгтэй байсан юм.
Лигдэн хутагт хаан нас нөгчсөнөөр Монголын их хааны суудал эзгvйрч, тvvний албан ёсны залгамжлагч Эжэ Эрх Хонгорыг Манжийн хаан өөртөө татан авч нийт монголчуудыг эзлэн тvрэмгийлэх хэрэгтээ ашиглаж болзошгvй нөхцөл байдал бий болсон юм. Иймээс Халхын ноёд 1635 онд манж нартай цаашид хэрхэн харилцах, тэд нараас өрсөж Монголын их хааны ор залгамжлагчийг Халхын нутагт залан ирvvлж их хааны гал голомтыг сахин хамгаалах асуудлыг зөвлөлджээ. Чингээд мөн оны зун Лигдэн хутагт хааны хатад, хөвгvvн, харъяат ноёд, ардыг Халхын нутагт урин авчрах заллагын бичиг, мөн Халхын ноёдоос Манжийн хаанд илгээх бичгийг тусгай элчээр илгээжээ.
Энэ бичиг манж нарын гарт оржээ. Иймээс Манжийн хаан Эжэ Эрх Хонгорыг харъяат ардынх нь хамт хураалгахаар тусгай цэрэг яаравчлан мордуулжээ. Энэ vед Ордосын Ринчэн жонон Эжэ Эрх Хонгорыг манжийн цэргээс өрсөн, харъяат ардынх нь хамт авахыг оролдсон боловч манжийн цэрэг тvvнээс өрсжээ. Эжэ Эрх Хонгор болон тvvний харъяат Цахарын 1000 илvv өрх ардууд Манжийн хааны хараанд очжээ. Манжийн хаан Абахай Монголын сvvлчийн их хааны хатад, vр хөвгvvдийг гартаа оруулж ивээл халамж vзvvлсэн нь нийт монголчуудыг өөртөө татан эрхэндээ оруулахад ашиглах бодлого агуулсан хэрэг байв.
Vнэхээр ч 1639 онд Манжийн хаан Халхын Засагт ханы элчийг хvлээн аваад "Би ялтайг цэрэг илгээж дайлан, ялгvйг нь эрдмээр элсэж, гагцхvv төв журмаар явах тулд тэнгэр өршөөж, Монгол улсыг цөм надад өгөв. Эдvгээ Монгол улсын эзэн Цахар хааны хөвгvvдийг би одоо цөм өршөөн тэжээв. Танай эзэн миний мэдэлд байгаа тул та ёсыг бодож дагаар орвол зохих билээ" гэж шууд хэлж байжээ.
Vvний хариуд Халхын ноёдын илгээсэн бичигт, "...Бичиг барихын учир: Хаан хvмvvнд хас их төр, хамагт сонсдох сайн алдар нэр хэрэгтэй тулд хамгаас төр шажныг мандуулах нэрийг эрэлдье. Зургаан тvмний эзэн биднийг жолоодон эс чадав. Тэр эс чадавч хан төрөлт бидний өөргvйн тулд хас их төрийг хадгалж суунам бид. Энэ их төрийг санахул нь нааш цааш элч юугаан тасралтгvй мэнд асуулцаж явъя. Ийн хийж явахул эрдэнэт хvмvvний төрөл олж эрх хvчит хан болон төрсний гавъяа бидний тэр ажааму гэж айлтганам" гэжээ. Энэ нь Лигдэн хутагт хаан биднийг жолоодон захирч чадаагvй боловч хан төрөлт бид Монголын хас их төрийг алдалгvй хадгалж сууна. Тиймээс бусад хvн Монголын хас их төрийг захиран суух учиргvй. Монголын хас их төрийг бид хадгалан суугаа тул Халх, Умард Алтан улс нь айл хөрш улсын ёсоор элч харилцан зарж, найртай ёсоор харилцах нь зvй. Ийнхvv явах нь бидний «гавъяа» буюу vvрэг гэсэн санаа агуулжээ.
Халхын ноёд Манжид дагаар орох санаа огтхон ч vгvйгээр vл барам Монголын хаант төрийн гал голомтыг тасалдуулахгvй сахин хамгаалах эрс эрмэлзэлтэй байгааг Манжийн хаан эл захидал бичгээс мэджээ. Манжийн хаан Халхыг өөрийн хараат улс мэтээр vзэх болсныг Халхын ноёд эс зөвшөөрч, дотооддоо эе эвээ бэхлэн нийт Монголчуудыг оюун санаа, vзэл суртлын талаар нэгтгэх, Манжийн тvрэмгийллээс хамгаалах арга зам эрж хайхад хvргэсэн байна.
1636 оны 1дvгээр сарын 14-нд Манжийн хааны ордонд Халхын Сэцэн хан Шолой болон Халхыг тvшин суусан Vзэмчний Сэцэн жонон, Сөнидийн Баатар жонон, Хуучидын Галдан тvшээт, Авгын Засагт жонон нарын 4 элч бусад их бага ноёдын элч дагалдагсад 132 хvний хамт хvрэлцэн очжээ.
1638 онд Манжийн хаан Халхын гурван ханыг жил бvр цагаан тэмээ нэжгээд, саарал морь наймыг Чингийн эрх баригчдад ёсны бэлэг хэмээн бариулах зарлиг буулгажээ.
1639 онд Халхын ноёд Ширээ цагаан нуур хэмээх газар цугларч, Тvшээт хан Гомбодоржийн 5 настай хөвгvvн Занабазарыг Халх Монголын шашны тэргvvнээр өргөмжилжээ. Тийнхvv Занабазар нь монголын тvvхэнд анхдугаар богд Жавзандамба буюу Өндөр гэгээн хэмээн алдаршсан юм.
Ширээ цагаан нуурын чуулганд оролцогсод уг тvvхт vйл явдлыг тохиолдуулан, Шар бөсийн орд байгуулсан нь Халхын Их хvрээний vvсэл болжээ. Бас Халхын ноёд шинэ өргөмжлөгдсөн шашны тэргvvн өндөр гэгээнд өөрсдийн харъяатаас хувь өмч болгон өргөснөөр шавь хэмээх давхаргын vvсэл тавигджээ. Тийнхvv нийт Халхын шашны тэргvvнийг өргөмжилсөн нь шашны тугийн дор Халхыг нэгтгэх гэсэн оролдлого байсан юм.
Мөн 1640 онд Халх-Ойрадын ноёд Тарвагатайн Улаан бураа гэдэг газар чуулган нийлж, цаг vеэ дvгнэж, Халх, Ойрад эв эеэ хичээн, харийн тvрэмгийллийг хамтын хvчээр даван туулахыг уриалан тунхаглаж, тус чуулганаас Монгол-Ойрадын Их цаазыг баталсан нь Манжийн тvрэмгийллийн эсрэг хvчээ нэгтгэх гэсэн бас нэг оролдлого байлаа.
Тийнхvv хэсэг хугацаанд Халх, Ойрад хоёр нэгдэж, харийн тvрэмгийллийн эсрэг хvчээ нэгтгэсэн боловч энэ явдал удаан vргэлжилсэнгvй.
Халхын талаар явуулж байсан Манжийн төрийн бодлого нь Хятадыг эзлэн авсан 1644 оноос эрс өөрчлөгдсөн юм. Учир нь Хятадыг байлдан эзлэхдээ, ар талаасаа довтлуулахгvйн тулд хэсэг хугацаанд Халхтай бэлэг бvхий элч солилцож, найртай харилцаж байсан байна. Харин Хятадыг эзэлсний дараа Манжийн зvгээс Халхад өөрийн бодлогоо тулган харилцах болсон юм.
Манжийн зvгээс Халхын дотоод хэрэгт хутгалдан орох нь улам бvр нэмэгдэж, элдэв шахалт хавчлага чангарч байх тэр эгзэгтэй vед Сэцэн хан Шолой 1652 онд, Тvшээт хан Гомбодорж 1655 онд удаа дараа нас барсан нь Халхын улс төрийн байдалд ноцтой хохирол учруулжээ.
Сэцэн ханы орыг Норов, Тvшээт ханы орыг Чахундорж нар тус тус залган авчээ. Чухамхvv тэр vеийн эгзэгтэй байдлыг Манжийн хаан овжиноор ашиглаж, залуу хан нарыг хvчээр сvрдvvлэн далайлгаж, Халхын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, хутган vймvvлж эхэлжээ. Манжийн хаан Халхад элч илгээж, "Та бvгд найрамдлыг хvсэх аваас холбоо тогтоон, тангараг өргөж, тогтоосон хэмжээний алба барьж, тvvнчлэн худалдаа хийж болмуй. Бид өөрийн зvгээс та бvхнийг бэлгийн зvйлээр шагнаж, гэрээ байгуулсны дараа оргодол босуулыг чинь шингээхгvй буцааж өгөх болно. Хэрэв найрамдал vл тогтоож, гэрээ байгуулахгvй аваас та бvхэн алба барьсан ч бид тvvнийг чинь vл хvлээн авч, бидэнд хvрч ирсэн танай босуулд чинь шан бэлэг хайрлаж, шингээж авах зарлиг буулгана. Сайтар болгоогтун" хэмээн, найрамдлын нэрээр хараат болгох зорилгоо тулгасан шаардах бичиг илгээжээ.
Манжийн хаадаас Халхын хан нарыг хөвvvд, дvv нараа ордондоо ирvvлэхийг удаа дараа шаардаж байжээ. Энэ удаа тэд vvнийг хvлээн авч, Тvшээт хан Чахундорж тэргvvлэн өөрсдийн дvv нараа 1655 онд Манжийн хааны ордонд илгээсэн байна. Энэ шийдвэр нь Халхыг улс төрийн талаар Манжийн хараат болгосон төдийгvй Халхын тусгаар тогтнолыг бууруулах алхам болжээ.
Гэвч тэр vед Халхад эдийн засаг, цэрэг, улс төрийн илт давуу хvчтэй Манж улсыг эсэргvvцэн зогсох хvчин байгаагvй юм. Мөн хойд хөрш Орос улстай хил хязгаар, газар нутгийн маргаантай, эе эв тааруухан, цэрэг зэвсгийн тусламж авах боломжоор хязгаарлагдмал байсан байна. Энэ бvхэн нь Халхын хан нарыг буулт хийхэд хvргэжээ. Мөн Тvшээт хан, Засагт хан нар өөрсдийн харъяат нараасаа болоод эвдрэлцэж, тэдний хооронд зөрчил гарсан нь Халхын дотоод улс төрийн байдлыг улам хvндрvvлжээ.Vvнээс гадна Халх, Ойрадын тэмцэл ч хурцадсан байна.
Манжийн төрөөс эхний vед Халхыг дотроос нь хагалан бутаргах, Халхын баруун, зvvн гарын зөрчлийг дэвэргэх бодлогыг тууштай явуулж байсан юм. Харин Ойрадын Галдан бошигтыг Халхын дотоод хэрэгт оролцох болсон тэр vеэс Халхын дотоод хямралыг намжаах бодлогыг баримталж эхэлжээ. Иймээс 1686 онд Халхын баруун, зvvн гарыг эвлэрvvлэх чуулганыг Манжийн хаан зохион байгуулж, Далай ламын элчийн удирдлагын дор Хvрэн бэлчир гэдэг газар хуралдуулжээ.
Vvний дараа Халхын ноёд 1688 оны 9 дvгээр сард Ар элстэй гэдэг газар чуулган чуулжээ. Уг чуулганаар Галдантай хэрхэн тэмцэх, Халх цаашид хэрхэн оршин тогтнох, Манж, Орос улсын алиныг нь дагах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцсэн байна. Халхын ноёдын нэг хэсэг нь Манжийг дагаж орьё, нөгөө хэсэг нь Оросыг тvшье хэмээн санал хуваагджээ. Ингээд эцсийн шийд асууж Өндөр гэгээн Занабазараас санал асуужээ. Тэрээр "Хойд зvгийн шар Орос хэмээх улсын хааны төр амгалан, их улс боловч шашин эс дэлгэрсэн бөгөөд бас ч хувцасны зах буруу тул vл болмуй. Өмнө зvгийн хар Манж хэмээх улсын хааны төр төвшин амгалан сайны дээр бас тvvнд бурхны шашин дэлгэрсэн, ялангуяа Манжийн хааны эд агуурс нь тэнгэр лусын эд эрдэнэсийн хив хадаг, торго тэргvvтэн бvрдсэн их буянтай хаан мөний тул тэр зvг явбаас, төр тогтож, хамаг амьтан жаргамуй" хэмээн өгvvлжээ. Ийнхvv тэр чуулганаас Халх Манжид дагаар орох шийдвэр гаргажээ.
Ингээд 1688 оны 9 дvгээр сард Тvшээт хан Чахундорж, Занабазар нар харъяат нарынхаа хамт Манжид дагаар орохыг албан ёсоор зөвшөөрсөн бичиг vйлдэж, Манжийн хаанд өгчээ. Манжийн хаан Халхыг харъяандаа оруулан авсныг тэмдэглэн их чуулганыг Долнуурт хийжээ. 1691 оны 4 дvгээр сарын эцсээр Энх-Амгалан хаан 16 хvрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долнуурт иржээ.
Тус чуулганд Тvшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бvгд 550-иад халх ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бvхий том ноёд оролцжээ.
1691 оны 5 дугаар сарын шинийн 2-нд Долнуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг vйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Зарлигийн агуулга нь 1680-аад оноос хойш Манж улсаас Халхын талаар явуулсан улс төрийн бодлогын тоймыг өгvvлж, цаашид Халхыг хэрхэн захирахыг тодорхой дурджээ.
Тус чуулганаар Манжийн төрд гавьяа байгуулсан Халхын 5 хvнд чин ван, 6 хvнд жvн ван, 3 хvнд бэйл, 4 хvнд бэйс, 7 хvнд гvн, 6 хvнд тэргvvн зэрэг тайж олгож, 34 ноёныг хошууны засаг ноён болгож, Тvшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулжээ.
1688 оны Халх-Зvvнгарын дайн нь Халх Манжид орох явдлыг ямар нэг хэмжээгээр тvргэтгэжээ. Галдан Халхыг Манжид шахан оруулах гэж огт бодоогvй, цэргийн хvчээр давуу учир Халхыг өөртөө нэгтгэж чадна хэмээн тооцоолж байжээ. Харин Тvшээт хан Чахундорж ч Галдангаас зугатаж, Манжийн нутагт шурган орохдоо дагаж орохыг бодсонгvй, Манжаас цэрэг зэвсгийн тусламж олж, эргэж Галдантай тэмцэнэ гэж бодсон байжээ.Гэвч энэ бол тэдний аль алиных нь алдаа байв. Халх-Ойрадын тэмцэл нь хэдийгээр монголчуудын дотоодын хямрал мэт харагдавч хэрэг дээрээ монголчуудыг дотроос нь хагалан бутаргаж, хvчийг нь сулруулан, эзлэн авах гэсэн Манжийн бодлогын vр дvн байжээ.
4. Зvvнгар Манжид эзлэгдсэн нь
Даваачийн цэрэг тоо цөөн, зэвсэг муутайн дээр хамгийн гол нь зохион байгуулалтгvй байсан учир Манжийн цэргийн довтолгооныг няцаан байлдаж чадсангvй, зvг зvг сарнин зугтаажээ
XVII зууны эхэн vед Ойрад Монголчууд дотроо нэгдэх, сарних зэрэгцсэн хөл хөдөлгөөн дунд оршиж байжээ. Торгууд, Дөрвөд нар Ижил мөрөн тийш, Хошууд Хөх нуур, Төвдийн зvг нvvдэллэн оджээ. Харин нутагтаа vлдсэн Ойрад аймгуудын дунд Цорос тэргvvлэх байр суурь эзэлж байлаа. Тэр цагт Ойрадын аймгуудын эрх баригч ноёдыг багтаасан "Чуулган" гэдэг эрх барих өвөрмөц байгууллага байв. XVII зууны эхэн vед Ойрадын Чуулганыг Хошуудын Байбагас баатар тэргvvлж байсан байна. Тvvний дараа Цоросын Эрдэнэбаатар хун тайж толгойлох болжээ.
Энэ vеэс Ойрадын зvvн гарт орших Цорос аймгийн ноёд төрийн эрх барих болж, Зvvнгарын хаант улсын vндэс суурь тавигдав. Баатар хун тайж дотооддоо эвтэй, нэгдмэл байх, гадаад улсуудтай найрсаг холбоо хэлхээтэй байхыг чухалчилсан бодлого явуулжээ. Тvvний идэвхтэй оролцоотойгоор 1640 онд Монгол-Ойрадын «Их цааз»-ыг баталсан явдал чухал ач холбогдолтой vйл явдал болсон билээ.
Манж нар Өвөр монгол, Халхыг эзлэн авсныхаа дараа монголын тусгаар тогтнолын сvvлчийн голомт болж байсан Зvvнгар хаант улсыг эзлэх бодлогыг эрчимтэй явуулж, бэлтгэл хийж эхэлсэн байна. Тэд Зvvнгар хаант улсыг байлдахдаа урьд нь эзлэн авсан Өвөр монгол, Ар монголын цэрэг, эдийн засгийн хvч нөөцийг дайчлахыг хичээж байв. Тэд Зvvнгар хаант улсыг байлдан дагуулах мөн Халхын ард тvмний тэмцэн босохоос сэргийлж 1715 онд 50 мянга илvv хvнтэй цэргийн ангийг Халхад оруулж төв, баруун хэсэгт төвлөрvvлэн суулгажээ.
1715-1735 он хvртэл Манжийн цэргийн хэрэгцээг залгуулахаар Халх дөрвөн аймгаас бvрэн бус мэдээгээр, морь 230 мянга, гvv 53 мянга, тэмээ 100 мянга орчим, vхэр 4 мянга, хонь 2 сая гаруй, ямаа 252 мянга илvv, тэмээний хом хийх эсгий 30 мянгаадыг хямд vнээр худалдан авах, туслах нэрийдлээр дайчлах зэргээр гаргуулж байсан байна. Манж нар, Зvvнгар хаант улсыг байлдан эзэлж, Монгол орныг бvрмөсөн өөрийн ноёрхолд оруулах зорилгоор, XVIII зууны 20-30-аад оны vеэс эхлэн өөрийн цэргийн хамт Халхын цэргийг дайнд оруулжээ.
Тийм нөхцөл байдалд, Зvvнгарын төрийн эрхийг барьж байсан Цэвээнравдан дараа нь тvvний хөвvvн Галданцэрэн нар улсын дотоод, гадаадыг засаж, хvчин чадлаа бэхжvvлэх талаар ихээхэн ухаалаг бодлого явуулах хэрэгтэй болсон байна. Зvvнгар хаант улс бол зөвхөн Ойрад төдийгvй, Дорнод Туркестаны олон Хотон болон Хасаг, Тагна Урианхайн зарим хэсгийг багтаасан дундад эртний маягийн нэлээд хvчирхэг дайчин улс байсан юм.
Гэвч 1745 онд Галданцэрэнг нас барсны дараа улсын дотоодод ноёдын самуун дэгдэж, нэгдмэл хvчирхэг байдал нь аяндаа алдагдаж эхэлсэн байна. Нөлөө бvхий томхон ноёд, хаан ширээг булаацалдан цаг ямагт өөр хоорондоо дайн дажин хийх болсон байна.
Ер нь Зvvнгар хаант улсын дотоод хямрал, тэдний хоорондын дайн дажины улмаас зарим ноёд, зайсан нар албатаа дагуулан, харь оронд зайлан гарах явдал цөөнгvй байжээ. 1750 онд Ламдаржаа, Дөрвөдийн ноён Дашдавааг алсанд, тvvний зайсан Саарал албатаа авч Манжид дагаар оржээ. 1753 оны vеэр мөнхvv Дөрвөдийн ноён Цэрэн, Цэрэн убаши, Цэрэнмөнх нар албатын хамт манжид дагаар орсон байна.
Ингэж XVIII зууны дундуур Зvvнгарын хаант улсын дотор ноёдын самуун дэгдэж, арваад жилийн турш дотоодын дайн дажин vргэлжилжээ. Манж нар Зvvнгарыг байлдан эзлэх баруун, умард хоёр замын их цэргийн хvчийг улам зузаатган бэлдсээр байв. 1752 оны хавар Халхын Засагт хан аймгаас мянга, Сайн ноён аймгаас хоёр мянга, Тvшээт хан аймгаас гурван мянга, Сэцэн хан аймгаас дөрвөн мянган цэргийг тус тус татжээ.
1754 оны vеэр манж цэрэг 10 мянга, Солон, Барга цэрэг найман мянга, Цахар цэрэг дөрвөн мянга, Зуу-удын чуулганы монгол цэрэг хоёр мянга, Алашаны монгол цэрэг таван зуу, Өөлд цэрэг хоёр мянга, хятад цэрэг 10 мянга гаруйг дайчлах шийдвэр гаргажээ. Манжийн төр умард замд 30 мянга, баруун замд 20 мянга, нийт 50 мянган цэрэг дайчилж, Зvvнгарын эсрэг хөдөлгөхөөр шийдсэн байна.
1755 оны 6 дугаар сарын 23-нд Манжийн цэрэг хvрэлцэн очиж, чухал газруудыг эзлэн, улмаар Зvvнгарын сvvлчийн хаан Даваачийг барьж авахыг оролджээ. Даваачийн цэрэг тоо цөөн, зэвсэг муутайн дээр хамгийн гол нь зохион байгуулалтгvй байсан учир Манжийн цэргийн довтолгооныг няцаан байлдаж чадсангvй, зvг зvг сарнин зугтаажээ. Даваачийг баригдсаны дараа Манжийн цэрэг Зvvнгар хаант улсын газар нутгийг асар их эсэргvvцэл vзэлгvй эзлэн авчээ.
Ингэж Зvvнгар хаант улс 1755 оны 7 дугаар сарын vеэр Манжийн тvрэмгийлэгчдэд эзлэгдэн мөхөж, Монгол угсааны улс аймгуудын дундаас ганцаар XVIII зууны дунд vе хvртэл тусгаар тогтнолоо хамгаалж чадсан Баруун монголчууд Манжийн төрийн эрхшээлд оржээ.
5. Засаг захиргааны зохион байгуулалт
Хууль ёсоор бол 150 цэрэг эр гаргах хэмжээгээр нэг сум байгуулах учиртай байсан боловч 150 хvрэхгvй өрхтэй бол хондого сум гэж нэрлэдэг байжээ
Манж чин улс Монголчуудыг эзлэн аваад тэднийг жижиглэн хувааж засаг захиргааны зохион байгуулалтыг тогтоов. Манжийн хаан Монголчуудыг эрхшээлдээ захиран барьж байх, бодлогоо хэрэгжvvлэх зорилгоор Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам /ГМТЗЯЯ/-ыг байгуулжээ. Тус яам "Монгол цаазын бичиг", ГМТЗЯЯ-ны хууль зvйлийн бичгийг батлан гаргаж, Монголчуудыг чандлан захирах бодлогоо хуульчилжээ.
Ар Монголд Манжийн захиргааг гардан хэрэгжvvлдэг, Монголчуудыг баримтлан захирдаг газар нь Улиастайн Манж жанжны газар, Хvрээ болон Ховдод суух Манж амбаны газрууд байлаа. Манжийн жанжин, сайдын шууд удирдлагын доор аймгуудын чуулган ажиллаж байв. Өвөр, ар Монгол тус бvр зургаан чуулгантай байжээ. 1725 онд Сайн ноён хан аймгийг нэмж байгуулснаар Халх дөрвөн аймагтай болжээ.
Чуулган бvр нэг чуулган дарга, 2-3 дэд даргатай байв. Чуулган гурван жилд нэг удаа чуулж хэрэг хэлэлцэнэ. Аймгийн туслагч жанжин нь тухайн аймгийнхаа цэргийн хэргийг хариуцдаг байв. Манжийн төрөөс Монголд засаг хошуу, бvгдийн даргын хошуу гэсэн ялгавартай хоёр хошуу байгуулжээ.Монголын бvх хошуу дотоод, гадаад, засаг хошуу гэж хуваагдаж байлаа. Өвөр Монголын 6 чуулган 49 хошууг дотоод, Халхын 86, Ховдын 30, Илийн 13, Хөх нуурын 29, Эзнээ, Алшаагийн хошуудыг гадаад гэж нэрлэж байв. Хошууг засаг ноён толгойлж тухайн хошууны аливаа хэргийг эрхлэн хариуцна. Хошууны тамгын газарт туслах тvшмэл, захирагч, мэйрэн, залан, бичээч, тахар зэрэг алба тушаалтан ажилладаг байв. Хошууд нь дотроо сум, багт хуваагдана. Хууль ёсоор бол 150 цэрэг эр гаргах хэмжээгээр нэг сум байгуулах учиртай байсан боловч 150 хvрэхгvй өрхтэй бол хондого сум гэж нэрлэдэг байжээ. Сумыг сумын занги захирна.
1723 онд шашин лам нарын хэргийг хамаарах Шанзудбын яам байгуулжээ. Богд Жавзандамба болон хутагтуудын шавь нарын засаг захиргааны vндсэн нэгж нь отог байв. Отог нь дотроо баг, арванд хуваагдана. Тийнхvv Манж нар Монголчуудыг эрхшээлдээ оруулаад олон аймаг, хошуу, суманд жижиглэн хувааж захирахдаа Монгол ноёд язгууртнуудыг ашиглажээ. Тэдэнд олон шатлал бvхий зэрэг дэв, цалин пvнлvv, тодорхой эрх мэдэл өгч Манжийн төрд зvтгvvлдэг байв. Vvнийг Манжийн төрийн хуулиар тусгайлан тогтоож өгчээ.
6. Алба гувчуур
Манжийн хаанд 8 цагаан морь, нэг цагаан тэмээг аваачиж барьдаг байсныг ёсны юм буюу есөн цагааны бэлэг гэдэг байв.
Монголчуудаас манжийн төрд залгуулж байсан гол тогтмол албад нь монгол ноёд язгууртнууд, vнэнч байгаагаа илтгэсэн төр ёсны буюу жасаалах алба, цэргийн, харуул, өртөө, цагдаа, аж ахуйн, монгол нутагт байгуулсан манжийн засаг захиргааны зардал зэргээс бvрдэж байв. Манжийн ноёрхлын vед ард олон нийгмийн хэд хэдэн томоохон бvлэг давхаргад хуваагдаж байв. Манжийн төр Монголын 18-60 насны бvх эрчvvдийг цэрэг эрийн дансанд оруулж, олон зvйлийн хvнд албанд зvтгvvлж байсан билээ.
Монголчуудын зvгээс Манж чин улсад есөн цагаан, Бээжинд жасаалах, сvрэг адуулах, албан тарианы, ангийн vсний, зоог шvvсний, цэрэг, харуулын, өртөөний, хурал номын, засаг захиргааны зардал хэрэглэлийн гэх мэт төрөл бvрийн алба залгуулдаг байжээ. Эдгээрээс хамгийн хvнд хvчир нь өртөөний алба байжээ. Манжийн элч, тvшмэд, албан бичиг зэргийг яаралтай нэвтрvvлэн хvргэх зориулалттай цэрэгжvvлсэн морин өртөөг буухиа өртөө гэдэг байв.
Бээжингээс Өвөр Монгол, Ар Монгол, Баруун Монголын нутгийг дамжуулан холбосон буухиа өртөөд нь тухайн дайран өнгөрч буй газар нутгийг хамаарах Манж сайдын газарт захирагдана. 5-10 суурь өртөө нэг захирагчтай, нэг суурьт 5-30 өрх алба хаадаг байжээ. Манж жанжин, сайдын газар, аймаг, хошуудыг хооронд нь холбосон орон нутгийн өртөөдийг суман өртөө гэдэг. Өртөөний албыг тухайн хошуудын ардууд бие, хөрөнгөөрөө залгуулдаг байжээ.
Монголчуудын зайлшгvй гvйцэтгэх учиртай бас нэгэн хvнд алба бол харуул цэргийн алба байв. Орос, Манж улсын 1727 онд байгуулсан Буурын гэрээгээр хойд хилийг нарийвчлан тогтоож, харуулууд байгуулжээ.
Монгол нутагт байгуулагдсан Манжийн жанжин сайдын газрууд, аймгийн чуулган зэргийн зардал хэрэглэлийг тухайн нутгийн Монголчууд нийлvvлнэ.
Манж нар Ховдод цэргийн хэрэгцээнд зориулан тариалангийн албатай байжээ. Сурвалжийн мэдээгээр XX зууны эхээр Ховдод 200 гаруй тариачин өрх байжээ.
Есөн цагааны буюу шинэлэхийн жасаа Энэ нь Халх Манжид дагаж орохоос бvр өмнө Халхын хан нараас Манж улстай найрсаг хөршийн ёсоор харилцахаа илэрхийлэн, Манжийн хаадад илгээж байсан бэлгээс vvдэлтэй бөгөөд 1635 онд Сэцэн хан анх тийм бэлэг өргөн барьснаас 1691 он хvртэл Есөн цагааны бэлэг нэртэйгээр vргэлжилсэн байна.
Харин 1691 онд Манж нар Халхыг албан ёсоор оруулж авсныхаа дараа есөн цагааны бэлгийг хуулиар алба болгон хувиргасан юм. Монгол цаазын бичигт, "Халхын тvшээт хан, Сэцэн хан, Илдэн ноён, Мэргэн ноён, Засагт хан, Ахай дайчин, Цэцэн жонон, Цэрэн ахай тайж, энэ найман засгаас жил бvр цагийн алба нэжгээд цагаан тэмээ, найман шаргал морь ав" гэж заажээ. Тийнхvv Халхын ноёд, Жавзандамба хутагт нар жил бvр Манжийн хаанд 8 цагаан морь, нэг цагаан тэмээг аваачиж барьдаг байсныг ёсны юм буюу есөн цагааны бэлэг гэдэг байв.
Хожим Хөхнуур, Зvvнгар улсыг эзлэн авсны дараа Манжийн эрхшээлд орсон бvх Монгол газрын ноёдыг Бээжинд ээлж дараагаар очиж, хааны амгаланг айлтган, бэлэг сэлт барьж байх журам тоггоов. Тэр vеэс ёсны юм барихыг шинэлэхийн жасаа хэмээдэг болжээ. Энэ нь Манжийн хаан Монгол ноёдын улс төрийн бодлого, Чин улсад vнэнч буй, эсэхийг тандан, тэднийг өөртөө татаж, итгэлтэй тvшмэг хэвээр байлгах зорилготой байжээ. Тийм учраас Шинэлэхийн жасааны vеэр Монгол ноёдод Манжийн хуулийг ухуулж, vлэмжхэн бэлэг сэлт, пvнлvvний мөнгө, шинэ оны цаг тооны бичиг зэргийг өгдөг байв.
Тvнлий номын жасаа. Жил бvр Ар, Өвөр монголын нэр нөлөө бvхий хутагт лам нар ээлжээр Бээжинд очиж, Найралт Найрамдах ордонд цуглан, манж хааны насан уртасгах ном уншихыг тийн нэрлэдэг байв. Тvнлий номын жасаанд явах лам нарын бvх зардлыг тухайн хошуу, шавийн ардуудаас гаргуулдаг ажээ. Хэрэв тvнлий номын жасаанд дуудагдсан лам нар очихгvй бол, харъяат хутагт, лам нарын цолыг бууруулж эвдэх, бас тухайн чуулганы дарга, хошууны засаг ноёдыг ч шийтгэхээр манжийн хуулинд зааж мөрдvvлж байжээ.
Манж нар Халхын нутгаас Галдан бошготыг гаргасны дараа тэнд ноёрхолоо бэхжvvлэн, улмаар Зvvнгар хаант улсыг байлдан эзлэх бэлтгэл болгож, 1697 онд Дарьгангад цэргийн зориулалттай адуун сvрэг, тэмээн сvргийг эхлэн байгуулсаны дээр хожим хонин сvргийг нэмж байгуулжээ. Тvvнийг анх байгуулахдаа, Халхын зvvн талын зарим хошууд, Өвөрмонголын Авга, Сөнид хошууны нутгаас газар бэлчээр таслан гаргажээ. Дарьгангын сvргийг жил бvр тоолж, 100 адуунаас 13, 100 тэмээнээс 10 тэмээ хасах зэргээр хорогдлыг тооцдог байв. Хонин сvргийн хувьд бол жилд 3 хониноос нэг төл авахаар боддог байжээ
7. Шашин сvм хийд
Тамгатай хутагт тусгай газар нутагтайн дээр шавь нар нь Манжийн төрийн алба гувчуураас чөлөөлөгдөж, зөвхөн өөрийн хутагт лам, тvvний сvм хийдэд vйлчилж байв.
Энэ vеийн нэг онцлог vзэгдэл бол Монголд бурхны шашин өргөн дэлгэрсэн явдал юм. XVII зууны vеэс Монголын болон Манжийн эрх баригчид өөр өөрсдийн тодорхой зорилготойгоор бурхны шашныг тэтгэн дэлгэрvvлэх бодлого явуулжээ. Манж Чин улсын хувьд энэ нь монголчуудыг эрхшээлдээ оруулах, баримтлан захирч байхад нь хэрэгтэй чухал хэрэгсэл байлаа.
Манжийн хаад сvм хийд бариулах, бурхны шашны ном судрыг Төвдөөс монголчилж модон бараар хэвлэн тараах, шашны тэргvvнvvдийг Бээжинд урин залах, хяналтандаа барьж байх зэрэг арга хэмжээ авч явуулж байжээ. Монголын сvм хийдvvд өөрийн гэсэн зохион байгуулалттай, том хутагтууд өөрийн харъяат шавь нартай, засаг захиргааны өөрийн гэсэн бvтэц тогтолцоотой байжээ. Шавь нарын тоо тасралтгvй нэмэгдэхийн хэрээр тэдний хvч нөлөө бэхжиж байлаа. XIX зууны сvvлч vед Монголын нийт эрчvvдийн гуравны нэгийг лам нар эзлэх болсон байна. Зөвхөн ар Монголд 100 мянга гаруй лам байжээ. Ар Монголд 940 гаруй, Өвөр Монголд 1800 гаруй сvм хийд, хурал номын газар байв.
Их шавийн хэргийг эрхлэх vvрэг бvхий Эрдэнэ Шанзудбад 1822 оноос аймгийн чуулган дарга нарын адил эрх олгосон байна. ГМТЗЯЯ-ны хууль зvйлийн бичгийн 5 дэвтэр, 107 зvйлд шашин сvм хийдийн харилцаатай холбоотой заалт оржээ. Монгол дахь шашны сvм хийд бvр Манжийн хуулийн хvрээнд багтах өөрийн дотоод дvрэмтэй байв. Манж нар лам хувраг нарт тусгайлан онцгой эрх олгожээ. Шашин өргөн дэлгэрч, сvм хийд олноор байгуулагдан бэхжихийн хамт тэд өөрийн гэсэн өмч хөрөнгө, аж ахуйтай болсон бөгөөд тvvнийг "Жас" гэнэ.
Шашин, сvм хийдийн дэлгэрэл нь Монголын нийгмийн амьдралд гvн гvнзгий нөлөөлж, эерэг, сөрөг олон vр дагаврыг авчирчээ. Манж улсын хаад Ар, Өмнөд монголчуудын дунд явуулах бодлогоо Жавзандамба хутагт, Жанжаа хутагт нараар голлон дамжуулж хэрэгжvvлж байв. Мөн хvрээ хийдvvд тухайн vеийн соёл, боловсрол, урлаг, шинжлэх ухааны төв болж байв.
Манжийн хаадын шууд оролцоо, идэвхитэй дэмжлэгтэйгээр бурхны шашны ном судрыг монгол хэлнээ хөрвvvлэх, хэвлvvлэн тараах, шашны сургууль байгуулах зэрэг ажил эрчимтэй хийгдэж байв.
1739 онд Манжийн хаан Бээжингийн Найралт төв Найрамдах ордонд шарын шашны сургууль, сvм хийд байгуулж, Монголоос 500 залуу ламыг сургах зарлиг гаргаж байв. «Тvнлий ном унших жасаа» бол Монголын том лам, хутагт хувилгаадыг баримтлан захирах, тэднийг Манжийн төрийн бодлогод дуулгавартай, vнэнч байлгах нэгэн чухал арга хэмжээ болж байв.
Манжийн хаад толгойлох vvрэг, нөлөө бvхий хутагт нарт тусгайлан хөрөнгө зардал гаргаж, сvм хийд байгуулж өгч байсан юм. Тэдгээрээс Халхын I Жавзандамба хутагтад зориулсан Амарбаясгалант, II Жавзандамбад зориулсан Дамбадаржаалин, Өмнөд Монголын Жанжаа хутагтад зориулж барьсан Долнуурын хийдийг томд тооцогддог.
Манжийн хувьд монголчуудыг улс төрийн талаар салангид тархай байлгах төрийн бодлогодоо зохицуулан Монголын язгууртан ноёдоос хараат бус, тодорхой эрх мэдэл бvхий шашны хутагтуудыг хөхvvлэн дэмжиж байв. Манжийн эл бодлогын vр дvнд Монгол нутагт шашны том хутагтууд удаа дараагаар тодорч, тэдгээрийг хутагт мөн болохыг Манжийн хаан зөвшөөрөн шавь ардыг захирах тамга олгож, өргөмжилж байснаар тэд Монголын шашин сvм хийдийн хvрээнд өөрийн байр сууриа олж авч байв. Ингэхдээ Манж нар шавь нартай нэр нөлөө бvхий лам болгоныг бус, 500-гаас дээш тооны шавьтай хутагт хувилгаадад шавь захирах тамга олгохоор хуульчилснаа хожим 700 болгон нэмэгдvvлжээ.
Манжийн хаанаас анх 1688 онд Халхын Эрдэнэ бандида хутагт Лувсанчойжижалцан, 1691 онд Зая бандида хутагт Лувсанпэринлэй нарт шавь захирах эрх олгосон байна.
Ийнхvv Монгол орон тусгаар тогтнолоо алдаж, Манжийн дарангуйлалд орсон XVII зууны сvvлчээс шарын шашин бvтэц зохион байгуулалтын хувьд төлөвшин тогтож, монголчуудын vндсэн шvтлэг болжээ. Манжийн төрөөс хутагт лам нар, тэдний харъяат шавь нарыг алба гувчуураас чөлөөлж, дэмжиж байсан нь Монголын нийгэмд шашны ёс суртахуун ноёрхох vvд хаалгыг нээж өгчээ
8. Гадаад худалдаа, мөнгө хvvлэл
Тэр vед олны дунд "Нэг хонь гурван арьстай" гэдэг vг хvртэл гарсан байна
Манжийн эрхшээлд орсноор Хятадын худалдаачид Монголд нэвтрэн хөлжих боломж нээгдэв. Ар Монголд анх Галдангийн эсрэг Манжийн цэрэг дайны хөлөөр Хятад худалдаачид орж иржээ.
Хятадын худалдаачид эд бараа, мөнгийг Монголчуудад жилд 36 хувийн хvvтэйгээр зээлдvvлээд, гурван жилийн дотор өрийг төлж дуусгах шаардлага тавьдаг байжээ. Гэвч Монголчууд өрөө хугацаанд нь төлж чаддаггvй тул vvнийг далимдуулан, өнгөрсөн хугацаанд vржсэн хvvг нэмж их болгоод, төлөх хугацааг дахин гурван жилээр сунгадаг. Ингэж хvvгийн хvvгээр мөнгө хvvлдэг байжээ. Тэр vед олны дунд "Нэг хонь гурван арьстай" гэдэг vг хvртэл гарсан байна.
XIX зууны сvvлийн хагасаас Монголд Орос болон бусад орны худалдаа нэвтэрч хөгжив. 1861 онд Их Хvрээнд Оросын Консулын газар нээгдэв. Энэ vеэс Ар Монголд Оросын худалдаа хvчтэй дэлгэрч эхэлсэн юм. Тэд гол төлөв Бийск, Хиагтын чиглэлээр Монголд нэвтрэн ирдэг байжээ.
Тэрчлэн Ар, Өвөр Монголд Оросоос гадна Англи, Франц, Герман, Япон, Америк зэрэг орны 20 орчим худалдааны пvvс, компани vйл ажиллагаа явуулж байв. Гадаадын худалдаачдын vйл ажиллагаа Монголын нийгмийн амьдралд багагvй нөлөө vзvvлсэн юм.
9. Галдан бошигтын тэмцэл
Хатан Ану нь Зуун модны тулалдаанд амь эрсдэн, гол жанжин нар холдон хөндийрсөн, хvv Сэвдэнбалжир нь баривчлагдсан ч Галдан цөхөрч, дайсны өмнө өвдөг сөгдөөгvй билээ.
1691 онд Манжийн хаан Халхыг оруулан авсан ч газар нутаг нь Галданы мэдэлд байсан юм. Тиймээс Манжийн хаан Галданг Халхын нутгаас даруйхан гаргах арга хэмжээг төлөвлөж эхэлжээ. Энх-Амгалан хаан Төвдийн Далай ламд удаа дараа элч зарж, Галданг ятган, Халхаас зайлуулан гаргах талаар хэрэгтэй бvхнийг хийхийг гуйн захисаар байжээ. Гэтэл тавдугаар Далай лам 1682 онд жанч халсаныг Дисрид Санзайжамц нууж, тvvний нэрийн өмнөөс Манжийн төртэй харилцаж байсныг Энх-Амгалан хаан тухайн vедээ мэдээгvй байв. Санзайжамц бол Галдан бошигтын дотны нөхөр бөгөөд Галдан тэр хоёр нэг vе хамт Далай ламын дэргэд сурч байсан билээ. Иймээс бие биенээ сайн мэддэг, ойлголцдог учир Галдангийн Манжийн эсрэг явуулж байсан тэмцлийг дэмжсэнээр, Төвдийг Манж улсын эрхшээл нөлөөнд оруулахгvйг хичээж байжээ. Учир нь тухайн vед Төв Азид Манжийн эсрэг тэмцлийн гол хvчийг Галдан бошигт толгойлж байсан юм.
Ер нь Энх-Амгалан хаан Галдангийн эсрэг тэмцэлд бэлтгэхдээ, тvvнийг хавь ойрын холбоотноос нь салгаж, ганцаардуулан цохих бодлогыг тууштай явуулж байсан юм. Тийм ч учраас Энх-Амгалан хаан Зvvнгарын хаант улсын хөрш зэргэлдээх улс орнуудтай харилцаа холбоо тогтоох талаар ихээхэн хvчин чармайлт гаргаж, их зvйлийг хийсэн юм.
Төв Азид хvчирхэг гол өрсөлдөгч болсон Галдантай нvvр тулгаран учрах нь гарцаагvй болсон тул Манжийн тал хэдэн жилээр хойшлуулж байсан Орос улстай хийх гэрээний асуудлыг арга буюу анхааран vзээд, даруйхан Орос улстай гэрээ хэлэлцээр байгуулах нь зvйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Ийм шийдвэр гаргасан нь хэрэв тэд Оростой энэ асуудлаар тохиролцож чадахгvй бол Орос нь Манжийн гол өрсөлдөгч Галданд цэрэг, зэвсгийн vлэмж тусламж vзvvлж, Төв Азид ноёрхолоо тогтоох гэсэн Манжийн төрийн бодлогод сөрөг нөлөөлөх байсан нөхцлийг аргагvй харгалзсан байна.
Тийнхvv Галданы цэрэг Манжийн баруун замын цэргийн хооронд Зуун модны газар шийдвэрлэх тулалдаан болжээ. Тэр тулалдаанд Ойрадын гучин мянга, Манжийн тавин мянга орчим цэрэг оролцож, Ойрадууд гурван мянга орчим хvнээ алдсан бөгөөд Галданы хатан Ану энэ тулалдаанд амь vрэгджээ.
Хатан Ану нь Зуун модны тулалдаанд амь эрсдэн, гол жанжин нар холдон хөндийрсөн, хvv Сэвдэнбалжир нь баривчлагдсанд Галдан цөхөрч, дайсны өмнө өвдөг сөгдөөгvй билээ. Галдан хаанаас ч тусламж авах бололцоогvй бас итгэлтэй нөхөд нь салан одсон учир манжийн эсрэг тэмцлээ vргэлжлvvлэх боломжгvй болжээ. Ингээд 1697 оны 3 дугаар сарын 13-нд 53 насандаа Ац Амттай гэдэг газар таалал төгсжээ. Галдангийн vйл ажиллагааны нэг чухал тал нь манжийн тvрэмгийллийн эсрэг тууштай тэмцсэнд оршино. Тийнхvv тvvний ялагдлын дараа Төвд, Хөх нуур манжид эзлэгдэн, Төв Азийн улс төрийн дvр төрхөд ноцтой өөрчлөлт гарсан байна.
10. Зvvнгарын ард тvмний бослого
XVII зууны 20-30-аад оны vеэс эхлэн, 1755 оныг хvртэл хугацаанд Манжийн төр бvх Монгол угсаатны хувьд хамгийн идэвхтэй бодлого явуулж, Монголын улс төрийн бутралыг ашиглан, урвагч ноёдын дэмжлэгийг тvшиглэн, цэрэг дайны болон гадаад харилцааны элдэв арга мэх бvгдийг хэрэглэж, махран зvтгэсээр Монгол орныг эрхшээлдээ оруулж авах зорилтоо vндсэнд нь биелvvлж чадсан юм.
XVII-XVIII зууны Монголын тусгаар тогтнолын тэмцлийн дотроос хамгийн том нь 1755-1758 онд гарсан ардын бослого мөн. Тэр бослогыг зохион байгуулж удирдах ажлыг Зvvнгарын Амарсанаа, Халхын Засагт хан аймгийн туслах жанжин, Хотгойдын шадар ван Чингvнжав нар гvйцэтгэсэн юм. Мөн Хорчин ван эфv Сэвдэнбалжир тэргvvтэй Өвөр монголын хэсэг ноёд бослогын бэлтгэл ажилд идэвхтэй оролцон, Амарсанаа, Чингvнжав нартай нягт холбоотой ажиллаж байжээ. Ингэж Баруун, Халх, Өвөр Монголын нөлөө бvхий том ноёд тусгаар тогтнолын тэмцлийг бэлтгэж зохион байгуулах, удирдан явуулахад идэвхийлэн оролцох болсон юм.
1755 оны хавар, зуны цаг Амарсанаа, Чингvнжав, Сэвдэнбалжир нар Зvvнгар хаант улсыг байлдан дагуулахаар мордсон Манжийн цэргийн дотор хамт явах vедээ мөн оны намар Халх, Зvvнгар, Өвөр Монголд манжийн эсрэг хандсан зэвсэгт бослого нэгэн зэрэг гарган тэмцэж, Манжийн ноёрхлыг тvлхэн унагаад, нийслэл, өөрийн цэрэг, албан татварын журам бvхий тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн байгуулахаар хэлэлцэн тохиролцсон байна
Амарсанаа Сааралын цэргийг цохисоны дараа Дондогмаанж нартай нийлж, бослогын цэргийн гол хvчийг бөөгнөрvvлэн, дайсны эсрэг нэгдэн тэмцэх бололцоо нөхцлийг бий болгосон юм. Гэтэл дайсны цэрэг тулгаран ирэхэд Амарсанаа, Дондогмаанж нар тэргvvтэй бослогын удирдагчид хvчээ нэгтгэн тэмцэж чадсангvй, харин өөр хоорондоо зөрөлдөж цус урсган байлдаж, Амарсанаа ялагдаад, Хасагийн зvг зугатан гарчээ. Дондогмаанж vлдсэн цэргийн хамт Манжийн цэрэгт цохигдож, бослогын эхний их гараа дайсанд автсан байна.
1757 оны 6 дугаар сарын 30-нд Шарбэл гэдэг газарт Амарсанаа өөрийн тугийн дор явсан 3000 цэргийн хамт Халхын урвагч ноён Цэнгvнжавын тvм гаруй цэрэгтэй учирч тулалджээ. Тулалдаан хагас сарын турш туйлын ширvvн vргэлжилсний дараа Амарсанаа дайсны давуу хvчинд автаж, 2500 гаруй цэргээ алуулж, хэдэн зуун цэргээ шархдуулж олзлуулаад цөөн хvний хамт Оросын зvг зугатан оджээ. Шарбэлийн тулалдаан бол Зvvнгарын босогчдын зvгээс Манжтай хийсэн хамгийн сvvлчийн, шийдвэрлэх том тулалдаан байсан юм.
11. Халх Монголд гарсан бослого хөдөлгөөн
Олон монгол цэргийг айлган сvрдvvлэх зорилгоор
толгойг нь өндөр шонд өлгөжээ
XVIII зууны сvvлч, XIX зууны тэргvvн хагаст Манжийн алба нэмэгдэж, тvvний зэрэгцээ Хятадын худалдаачид мөнгө хvvлэгчдийн мөлжлөг чангарч, нутгийн ноёдын гувчуур өсөж, энэ нь ард тvмний аж байдалд нөлөөлж байв. Иймд ард олон Манжийн засаг захиргаа, хятад худалдаачид мөнгө хvvлэгчид, орон нутгийн эрх барих ноёдын эсрэг тэмцэх, эсэргvvцэх нь эрчимжсэн байна.
XVIII зууны тэргvvн хагасын сvvлч, ялангуяа тавин хэдэн оны vеэр Манжийн тvрэмгийлэгчдийн зvгээс Зvvнгар хаант улсыг байлдан эзлэх аян дайныг бэлдэн явуулах лугаа уялдан, Ар Монголд Манжийн алба ширvvсэж, ард тvмний байдал эрс доройтсоны эцэст төрөлх Баруун монголчуудын цусыг урсган, нийт Монголыг бvрмөсөн эзлэн авах зорилгоо биелvvлэхэд оролцуулахаар Халхын цэргийг дайчилж хөдөлгөсөн явдал тус орны ард тvмний занал, хилэнгийн галыг оргилуулан бадруулж, тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл өрнөх нөхцөлvvдийг бvрдvvлсэн байна.
Манжийн ноёрхлыг нийт Халхын ард тvмэн төдийгvй, II богд Жавзандамба хутагт, Тvшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар, Сайн ноён Дэчинжав, Дамиран гvн зэрэг хамгийн нөлөө бvхий том ноёд ихэд дургvйцэн, битvv эсэргvvцэж, тусгаар тогтнолын тэмцэлд талархаж байв.
1756 оны 6-7 сарын vед Манжийн хааны зарлиг ёсоор, Зvvнгарын бослогын эсрэг хөдөлгөсөн их цэргийн нэгэн багийг толгойлж явсан шадар ван Чингvнжав дайны талбараас босож, цэргээ удирдан нутгийн зvг хөдөлгөсөн, мөн тэр vед Тvшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар, Сайн ноён Дэчинжав, Дамиран гvн нарын зэрэг ноёд Манжийн албыг хаяж, тус тусын нутагт нэгэн зэрэг буцсанаар Халхын ард тvмний тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл эхэлсэн юм.
1756 оны зун, намраас эхлэн нийт Халхчууд Чингvнжавын уриалгаар Манжийн өртөө, харуул, төмөр сvрэг болон цэргийн албыг хаяж босчээ. Тэр тухай Улиастайн жанжны айлтгалд дурдсан нь "Эдvгээ хулгай Чингvнжав цэргээс буцаж ирсэнд, хvнд ялт хvний vгээр харуул, өртөө, төмөр малчин, албанд суусан малчин хамаг юмыг цөм аваад нутагтаа харьсан" гэжээ. Хэрэв Халхчууд тийнхvv Манжийн албыг хаяж босоход захирагч ноёд, тайж нарын зvгээс эсэргvvцэл гаргавал, даруй хvч хэрэглэн замаасаа зайлуулж байв. Өвөр, Туж зэрэг өртөөний ардуудыг өртөө хаяж босоход, захирагч ноёд нь хөшөөлөн саад хийхийг оролдож эсэргvvцэхэд, ардууд тэднийг бариад хvлж орхисон байна. Бослогын цэргийн ангиуд тус оронд байсан Хятадын мөлжимтгий худалдаачин, мөнгө хvvлэгч нарын эсрэг шийдвэртэй тэмцэж, энд тэндгvй тэднийг довтлон цохиж байжээ.
1880 оны 7 дугаар сарын 12-нд Онолтоор удирдуулсан цэргvvд манж сайдын тушаалыг vл биелvvлэн, цэргийн алба залгуулахыг эсэргvvцжээ. Уг бослогод, Сайн ноён аймгийн хоёр хошууны 247 цэрэг хамрагдсан байна. Тэдгээр босогчид цэргийн албыг хаахгvй орон гэртээ буцна гэснээс өөр тодорхой зорилгогvй, нэгдсэн зохион байгуулалтгvй, дарвисан шинжтэй байсан тул нутаг хошуундаа буцах төдийгөөр тэмцэл хязгаарлагджээ. Бослогын явцад нэг хэсэг нь нутагтаа буцах, нөгөө хэсэг цалингаа аваад буцна хэмээн санал хуваагдаж, шийдвэртэй хөдөлж чадсангvй. Удалгvй манж нар нутагтаа буцсан цэргvvдийг нэхэн олж баривчлахад Онолт ч мөн баригдав. Тvvнийг Улиастайн газраа авчран хатуу эрvv шvvлт тулган байцааж "Цэргээс оргосон явдал нь улс төрийн гэмт хэрэг" хэмээн, 1880 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цаазалж, монгол цэргийг айлган сvрдvvлэх зорилгоор толгойг нь өндөр шонд өлгөжээ.
Тийнхvv Улиастай дахь Сайн ноён аймгийн монгол цэргийн бослого дарагджээ. 1881 оны хуучин улирлын 12 сарын шинийн тавнаа Их Хvрээний Лvнь Син-хо хэмээх пvvсийн хаалгыг 300 гаруй лам нар эвдэж, пvvсийн хятадуудыг чулуугаар занчин, эд барааг булаан авчээ. Эдгээр ламыг барьж арга хэмжээ авахаар Хvрээ сайдын яамнаас, Шанзудбын яам, Тvшээт хан, Сэцэн хан аймгийн жасааны тvшмэдэд тушааж хоёр жил илvv сурвалжилсан ч талаар болжээ. Энэ нь манж-хятад тvшмэд, хятад худалдаачид мөнгө хvvлэгчдийн эсрэг тэмцэл ширvvсэх болсныг харуулав.
1899 онд малчин ардууд, лам нарын шахалтаар хэсэг ноёд, Манж хаанд урт өргөдөл бичиж, тvvндээ, Улиастайн жанжныг, туслагчдын хамт хурдан зайлуулахыг шаардаж, хэрэв хэргийн байдал цаашид уг хэвээр vлдвэл бидний монголчууд зэвсэг барьж босохоос өөр аргагvй болно гэж төгсгөлд нь бичиж байжээ. Манжийн засгийн газраас тэр өргөдлийн хариуд уг сэдэвлэн санаачлагчдыг шийтгэж, далимыг ашиглан монголчуудыг сvрдvvлэн харгисласан байна.
ХХ зууны эхэн vеэс Манж Чин улсын дарлалыг эсэргvvцсэн монголчуудын эсэргvvцэл нэлээд идэвхтэй, зохион байгуулалттай өрнөх болсон байна. 1900 онд Монголын зvvн хоёр аймгийн нутагт алт олборлохыг эсэргvvцсэн ноёд, тайж, лам нарын эсэргvvцлийн бичигт "...Алтны уурхайг нээн шийтгэвээс, vнэхээр монголчуудын аж төрөх арга, жич орон нутагт харштай явдал буй. Иймийн тул олон монголчууд нэрийг холбож шийтгэхийг зогсоосугай... Манай олон аймаг, жич шавь нар цөм алтны уурхайг нээн шийтгэхэд хvсэхгvй..." хэмээн мэдvvлжээ.
Тийнхvv Монгол нутагт алт олборлохыг ямар нэгэн байдлаар эсэргvvцэж асан боловч Манжийн төрөөс олон улстай хамтран явуулах vйл ажиллагаагаа нэгэнт эхэлсэн байв. 1900 онд Манжийн засгийн эрх баригчид хятадад гарсан Ихэтуаны бослогыг дарахад зориулан Ар Монголоос 20 мянган монгол цэрэг татах гэтэл дөнгөж 2000 монгол цэрэг цуглаад, тэд нь тус тусын хошууны ноёдоос Улиастай дахь манж жанжны мэдэлд шилжмэгц, Энхтайваны удирдлагаар бослого гаргаж, Улиастайн манж цэргийг хядаж, хятад пvvсийг талж сvйтгээд гэр гэртээ тарцгаасан байна
Улиастайн энэ хэрэг явдалтай бараг нэгэн зэрэг тус орны дорно зvгт Сэцэн хан аймгийн Сансрайдоржийн хошуунд Манжийн дарлалыг эсэргvvцсэн томоохон хөдөлгөөн гарчээ. Тус хошууны бослого дэгдээсэн ардууд хятад худалдаачдын дэлгvvр, мухлагийг бусниулж, өрийн дансыг шатааж шунахай худалдаачин хэдэн зуун хvнийг хошуу нутгаасаа хөөн зайлуулж байв.
Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошууны Цэцэг нуур суманд гарсан Аюушийн хөдөлгөөн 1903 онд эхэлжээ. Тэндэхийн ардууд хошууны засаг ноён Манибазарын тавьсан өрийг төлөхөөс татгалзан, Аюушаар толгойлуулан хошуу ноёнтой заргалдав. Ардууд тайж нартай хамтран хуралдаж, Хятадын мөнгө хvvлэгчдийн нэхэх өр, ноёны дур зоргоор эзэрхэх явдлыг эсэргvvцэн, ноёны харгислан дарлах, мөлжихийг зvйл зvйлээр тоочин өргөдөл боловсруулан, тvvндээ алба татварыг харц, ноёд, тvшмэд хэмээн ялгахгvй тэгш болгохыг шаарджээ.
Зарга vvсгэгчид Манибазар ноёнтой заргалдсан өргөдлөө Аюуш тэргvvтэй 12 хvнээр Засагт хан аймгийн чуулган даргын газар хvргvvлэхээр бэлдэцгээж байтал ноён Манибазар тvvнийг мэдэж тэднийг баривчилсан юм. Тэмцлийн ид vеэр тvvнд оролцсон зарим тайж нар няцаж, засаг ноёнтойгоо тэмцэхгvй гэж ам тангараг өгчээ. Манжийн засаг захиргаа Аюушийг нөхдийн хамт баривчлан, эрvv шvvлт тулган, тус бvрт нь таван толгой малаар торгожээ.Манж нар эсэргvvцэн тэмцсэн Монголчуудыг зvйл бvрээр шийтгэж байсан бөгөөд шахаа, төөнvvр, туйван, хавчуур савслага,мvглэн, хонгор азарга, хулсан хадаас, шаахайдах, ширлэх зэрэг эрvv шvvлтvvд байсан байна Аюуш суллагдмагц уул тэмцлийг дахин vргэлжлvvлж 1911 оныг хvрсэн байна.
Ар Монголын баруун хэсэгт Аюушийн удирдсан тэмцэл нь 1911 онд манжийн ноёрхлыг эсэргvvцсэн эрх чөлөөний хөдөлгөөний хэсэг болж өрнөхөд тус нутгийн ардууд хошуу ноёны эрх мэдэлд захирагдахаас татгалзан, манж тvшмэл, мөнгө хvvлэгчдийг эсэргvvцэн хөдөлж, Өвөр Монголын «дугуйлан»-гийн маягаар «Цэцэг нуурын» дугуйланг байгуулжээ. Тус дугуйлангаас 44 зvйлтэй заргын бичиг зохиож, монгол ноёд, манж тvшмэдийн дур зоргоор аашлах явдал, мөлжимтгий чанар, хятадын мөнгө хvvлэгчдийн шунахай явдлыг уудлан бичиж заргалдаж байлаа
Монголын нийгмийн бvх л хvрээнд Манжийн дарангуйлал, хятадын худалдаачдын мөлжлөгийг эсэргvvцсэн хөдөлгөөн улам бvр идэвхжин, илvv зохион байгуулалттай болж байсан нь монголчууд харийн ноёрхлыг тvлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээх тэмцэлд хөтөлсөөр байжээ
12. Өвөр Монголд гарсан тэмцэл, хөдөлгөөн
Тогтох тайж, тvvний хvv, дагалдах анд Баяр нарыг амьд vхсэн алин боловч барьж ирсэн хvнд 2000 лан шагнах тухай зар Ар, Өвөр, Буриад Монголоор тараасан юм
Цэргийн алба, улаа эсэргvvцсэн XVIII зуунаас хойш монголчуудад нэгэн хvнд дараас бий болсон нь цэргийн алба байв. Монгол цэргийг хил хамгаалалтад суулгахаар vл барам, Манжийн нийслэл хотыг сахиулах буюу бусад мужид ч суулгаж байжээ. Иймээс Монгол орноос татах цэргийн тоо ч олон байв. Ганцхан жишээ дурдахад, 1860 онд Шилийн голын чуулганаас мянган цэрэг, мянган агт татаж байв. 1853 онд Өвөр Монголын Зvvн орны Зостын чуулганы Тvмэд баруун хошууны найман сумын монголчууд цэргийн албыг эсэргvvцсэн хөдөлгөөн гаргаж тэр нь арван хэдэн жил vргэлжилсэн юм.
Иймд Найман сумын албат Футай тэргvvтэй хvмvvс чуулган даргын яам болон Гадаад монголын төрийг засах явдлын яаманд удаа дараа заалдах бичиг өргөж, «Монгол малчид юм бvхэнд улаа баригдаж, хvчир бvхнийг эдэлж, найман сумын нутгийн гаралт нэг мөсөн хоосорч, ядуурахын туйлд хvрч, насан турш хvчир зовлонг эдэлж байсны дээр мөлжлөг албанд эцэг эх нь өлбөрч vхсэн, vр хvvхдээ худалдсан, усанд харайх буюу боомилж vхсэн хvмvvс олон гарч, vзэж сонсохын аргагvй харамсалтай байна» гэж дурдан заргалджээ.
1853 онд Найман сумын монголчууд цэрэгт татах, улаа барихыг эсэргvvцэх тэмцлийг өрнvvлэв. 1857 онд найман сумын монголчуудын тэмцэл оргилдоо хvрэв. Футай тэргvvтэй 200 гаруй Монголчууд албан санд татагдсан газрыг буцаан авахын зэрэгцээ хуяг дуулгаа эвдэж, агт морьдоо хураан авч, айл хотоо бэхлэн сахиж, аливаа улаа бариаг тэвчиж, цэрэгт татаж, улаа барихыг эсэргvvцэх тэмцэл өрнvvлсэн бөгөөд энэхvv тэмцлээ Тайпины хөдөлгөөн ялагдах хvртэл vргэлжлvvлэв.
1868 онд Футай өвчнөөр нас барсныг далимдуулан манж нар "Найман сумын «хэрэг өдөөсөн» ялыг Футай ганцаар хариуцна, vлдсэн хvнээс нь өнгөрсний хэргийг vл нэхэмжилнэ, vvнээс хойш эсэргvvцэхэд хvрвэл vг дуугvй ална" гэх зэргээр төвшитгөхийг оролдсон хэдий ч Найман сумын монголчууд тэмцлийг vргэлжлvvлж байв. Чин улсын зvгээс тэмцлийн удирдагчдын заримыг баривчилж "Найман сумын албат нар хэрэг өдөөсөн" тухай зар тараан "Цэрэгт татахыг олонтаа эсэргvvцэж хууль зарлалыг харшилсан ялт” нэрээр 10 гаруй хvнийг цөлөв.
«Өвгөдийн цуглаан» 1863 оны 7 сард Зостын чуулганы Зvvн Тvмэд хошуунд Согондой, Намсрай нарын удирдсан «Өвгөдийн цуглаан»-ы бослого гарав. Vvнийг «Далан бvлэг өвгөд» хэмээн бас нэрлэнэ. Бvлэг хэмээх нь тосгон гэсэн утгыг агуулдаг аж. Бослого өвгөдөөс эхлэн аль ч насны олон нийтийг хамарч оролцогсдын тоо мянга хол давж байлаа. Уг бослого нь 1860-1864 оны хооронд тус хошууны албат хvний тоо нэмэгдсэн, тэд тарих тариагvй, мал бэлчих бэлчээргvй болохын зэрэгцээ хошууны ард олны алба улаа олширч, газар тариа багасч, ард иргэн ядуурч, алба гааль өгөхийн төлөө vр хvvхдээ худалдаж, амь зогоох эрхгvй болсноос vvдэн дал гарсан өвгөд ч тэсэшгvй болж, олныг уриалан боссон тэмцлийн нэгэн хэлбэр юм.
Байлингийн бослого 1859 оноос Зуу-удын чуулганаас гаралтай Бай-линга, Ван Лvэ Чи-г дагаж Зостын чуулган болон Мvгдэнд Чин улсыг эсэргvvцэх ажил явуулж эхлэв. Тэрээр зорилго нэгт ардуудтай холбоо тогтоон Жирмийн чуулганы Хорчин зvvнгарын хошуу, хойд хошуу зэрэг газраар явж, хvмvvсийг уриалан Чин улсыг эсэргvvцэх хөдөлгөөнд оруулжээ.
1860 оны эхээр мөн мужийн цалин мөнгөний тэрэг, 11 сард хорчин вангийн хошууны цалин мөнгөний тэргийг тус тус довтолж тонон, алт, ембvv зэргийг булаан авч ядууст тараан өгч байв.
Чин улсын ордныхон тvvнийг удаан жилийн дээрмийн тvрvv явсан хэмээн гvтгэн баривчлахыг завдсан боловч тэрээр хэдийнээ дайжин 1860 онд Эй жиу хязгаарт хvрч аму будаа хураахыг эсэргvvцэгчидтэй нийлж бослого гаргажээ. Тvvний цэргийн хvч хэдийгээр цөөн тоотой боловч орон нутгийнхантай нягт холбоотой байсан нь амжилтад нь хvрч байв. 1861 онд Байлинга нар Цоу Яны сияны яамыг галдаж, гянданд хоригдож байсан 300 гаруй ялтныг тавьж гарган улмаар Улаанхадыг эзэлж, 20 гаруй ялтныг суллан Яамны захиргааг шатаажээ.
Ордосын дугуйлан 1866 онд Отог хошуунд, 1879 онд Засаг хошуунд Хуяг, Ядамжав, 1905 онд мөн Ордосын Vvшин хошуунд Баянсайн нарын удирдлагаар дугуйлангийн хөдөлгөөн өрнөж, зохион байгуулалттай 12 дугуйлан, 2000 гаруй хvнийг хамарч, орон нутгийн эрх баригчдын ордонд цөмрөн оржээ. Тэд алив гаалийг төлөхгvй, газар тарианы гэрээ, данс дарааг хураан авах, атар хагалахыг хамаарагч ноёдыг хөөн явуулах зэргээр тэмцсэний эцэст газар хагалахыг зогсоосон байна.
Дампилын бослого. 1905 онд Их зуугийн чуулганы Зvvнгар хошууны туслагч тайж Дампилын удирдсан атар хагалбарлахыг эсэргvvцсэн зэвсэгт бослого, зvvн орны монгол хошуунд гарсан Тогтох, Цогдалай нарын удирдсан бослоготой зэрэгцэн гарсан билээ. 1905-1907 оны хооронд Их зуугийн чуулганы Vvшин, Хангин, Далад хошуудад атар хагалбарлахын эсрэг тэмцэл нь дугуйлангийн хэлбэрээр өрнөжээ.
Дампилын удирдсан атар хагалбарлахыг эсэргvvцсэн бослого нь эдгээр тэмцлийн нэг юм. Зvvнгар хошуу нь Их зуугийн чуулганы 7 хошууны дотор хамгийн сvvлд атар хагалахаар мэдvvлсэн хошуу юм. Тус хошууны Засаг Санжмятав нас бага учир хошууны засгийн хэрэг явдлыг vнэн хэрэгтээ тайж Дампил өөрөө хамаарч байжээ. Тэрбээр Чин улсын засгийн газрын атар хагалбарлах бодлогыг хэрэгжvvлэхийг аль болох хойшлуулан удаашруулж байв. Ингэхдээ хэдийн эзэнтэй болсон газар нутгийг тус хошууны атар хагалбарлах газар хэмээн хуурмагаар дээш мэдvvлэв. Мөн олон тvмнийг уриалан газар хагалбарлахын хор уршгийг тайлбарлаж монгол, хятад хvмvvсийг цуглуулж зэр зэвсэг барин эсэргvvцэн тэмцэж, тvvнийг барихаар ирсэн албаны цэрэгтэй олонтаа тулалдаж байв. Гэвч Чин улсын албаны цэрэг олны хvчээр тvрэмгийлэн Дампил нарын 19 хvнийг баривчлан авснаар уг тэмцэл дарагдсан байна.
Тогтохын бослого. 1905 оны намар Жирмийн чуулганы өмнөд Горлос хошууны Тогтох тайж (1863-1922)-ийн удирдлагаар зэвсэгт бослого гарсан нь нийт Монгол даяар их дуулиантай болов. Тогтох тайж 1901 оны өвлөөс нутгийн ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд Чин улсын атар хагалбарлахын эсрэг тэмцэж эхэлжээ. 1905 оны намар өмнөд Горлос хошууны баруун өмнөд нутагт хятадууд газар хагалж эхэлсний дараа жил нь хошуу ноён Чимидсампил харъяат хошууны нутгийг хятад тариачдад мөнгөөр худалдаж дуусав.
Малчид бэлчээр нутаггvй болж шахагдахад хvрсэн байна. Тогтох энэ байдлыг хэлэлцэн шийдэх гээд болоогvй учир эсэргvvцэж цэрэглэн босчээ. Бослогод оролцогчид Манж Чин улсын атар хагалбарлахыг эсэргvvцэхийн хамт Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулахын төлөө байв.
Тэд хятад шунахай худалдаачид, мөнгө хvvлэгчдийн пvvсийг эвдэн сvйтгэж, өрийн данс дарааг шатаан устгаж, олзолсон эд хөрөнгийг нутгийн ядууст тараан өгч байв.
Тогтох тайж гэр орон, эхнэр хvvхдээ орхин, 32 нөхдийн хамт 1906 оны намрын нэгэн шөнө анх ууланд гарч бvгэн, жилийн хугацаанд Чин улсын цэрэгтэй 104 удаа тулалджээ. Тогтохын удирдсан босогчид Чин улсын цэргийн давуу хvчинд дийлдэн ухарахад Тогтох 50 гаруй нөхдийн хамт 1909 онд Халхын Сэцэн хан аймаг уруу зугатан оргожээ. Тэр vед Тогтох тайж, тvvний хvv, дагалдах анд Баяр нарыг амьд vхсэн алин боловч барьж ирсэн хvнд 2000 лан шагнах тухай зар Ар, Өвөр, Буриад Монголоор тараасан юм.
Тогтох нар Сэцэн хан аймгийн Егvзэр хутагтын хийдэд ирэхэд, Их хvрээний шинээр томилогдсон Манж амбан Сандо зvvн аймгаас 500 цэрэг дайчлахаар тушаасан боловч зарим нь зориуд дайчилгаанд ирээгvй бөгөөд ирсэн зарим нь тvvнтэй байлдах сонирхолгvй байв. Хvрээний амбаны илгээсэн цэрэг Тогтох нартай тулалдахаар очиход тэд хэдийн Сан бэйсийн хошуугаар орж, хятад пvvс дэлгvvрvvдийг дайран эвдэж, бараа таваарыг авч өрийн данс баримтыг устгасан байв.
Манж сайдын дайчилсан цэргvvд Тогтох нартай тус хошууны нутагт хэдэнтээ тулалдсан бөгөөд нэгэн тулалдаанд тvvний хоёр хvv vрэгдэв. Тогтохын цэрэг Манжийн цэрэгт мөрдөгдөн харилцан тулалдсаар 1909 оны 2 дугаар хагаст Хаант Оросын хилийг даван орж улс төрийн асрамж vзvvлэхийг хvсэв. Оросын хил хязгаарт дvрвэн орсон Тогтох нарыг Хаант Оросын засгийн газар найрсгаар хvлээн авч, 1910 оны эцсээр Тогтох тэргvvтэй 40 гаруй хvнийг Удэ хотоос 180 мод зайтай орших Харганат хэмээх газар, Баяр тэргvvтэй нөгөө хэсгийг Чита хотоос 40 модны зайтай газар тус тус тvр нутаг олгон суулгасан байна. Манжийн төрөөс явуулсан энэхvv хятадчилах бодлогод дургvйцсэн Өвөр Монголын ард тvмэн янз бvрийн хэлбэрээр тvvнийг эсэргvvцэн тэмцжээ.
13. XVII-XX зууны эхэн vеийн Монголын соёл
Энэ vед Монголын уламжлалт гэрийн сургууль бичиг vсгийн боловсролд гол vvрэг гvйцэтгэж байсны зэрэгцээ албаны сургуулиуд төв суурин газруудад байгуулагдан ажиллах болсон байна. XVIII зууны 70-аад оноос эхлэн нэлээд хэдэн ийм сургуулийг Монголд нээн байгуулж, Манжийн засаг захиргааны албан хаагч тvшмэдийг бэлтгэх болжээ. Ар Монголд анх 1776 онд Ховд хотод Өөлд, Мянгадаас 20 хvvхэд гаргаж, Манж, Монгол бичиг зааж сургах сургууль байгуулсан байна.
Хөвгvvд 5-7 настайгаасаа эхлэн сvм хийд, багш ламд шавь орон суралцдаг байжээ.
Монголчуудын соёлын хөгжилд гарсан томоохон ахиц дэвшлийн дотор олон зvйлийн мэдлэг ухаан улам дэлгэрэн хөгжсөн явдал зvй ёсоор орно. Хэл бичгийн мэдлэг ухааны хөгжилд хэд хэдэн онцлог ахиц дэвшил гарчээ. Энэ vед Монголчууд хэд хэдэн vсэг бичиг зохион зэрэгцvvлэн хэрэглэж байв. Манж, хятад бичиг албанд хэрэглэгдэх болжээ.
«Дөрвөн зvйлийн vсэг хавсарсан толь”, «Таван зvйлийн vсгээр хавсарсан толь», «Мэргэд гарахын орон нэрт толь» гэх мэт олон толь бичиг зохиогдон гарчээ.1628-1629 онд 113 дэвтэр «Алтан Ганжуур», 1741-1749 онд 225 дэвтэр Данжуурыг орчуулан хэвлэн гаргажээ.
Монголын уламжлалт эмнэлэг Дорно дахины эмнэлгийн ололтыг шингээн хөгжиж өөрийн өнгө төрхийг олжээ. Vvнд Ламын гэгээн Лувсанданзанжалцан , Халхын Заябандида Лувсанпэрэнлэй нарын олон эрдэмтэн хувь нэмрээ оруулж ном судар зохиож байжээ.
Тvvхийн «Шар тууж», «Алтан хvрдэн мянган хигээст бичиг», «Алтан товч», «Гангийн урсгал», «Болор эрхи», «Болор толь», «Сувд эрхи», «Эрдэнийн эрхи» зэрэг олон арван тvvх цадиг зохиогджээ.
Уран зохиолд Манжийн дарлалаас ангижирах ард тvмний хvсэл эрмэлзлийг тусгасан аман зохиол гол байр суурь эзэлж байв. Дөрвөдийн Сарьсан, Урианхайн Жилхэр, Баядын Парчин зэрэг гайхамшигт туульчид байв. To ван, ноён хутагт Равжаа нарын зэрэг хvмvvс хөгжимчин, дуучин, бvжигчин бvхий хамтлагтай, бvжиг, жvжиг дэглэн тавьдаг байжээ. Өндөр гэгээн Занабазар дэлхийд алдартай 21 Дарь эхээ урлан бvтээв.
XVII-ХХ зууны эхэн vед Монголын соёлын амьдралд буй болсон нэгэн шинэ vзэгдэл бол уран барилга хөгжсөн явдал байлаа. Тэдгээр нь бараг бvхэлдээ шашны холбогдолтой байгууламж байв. Монгол-Хятад, Хятад-Төвд, Монгол-Төвд холимог хийцтэй өвөрмөц шинэ загварын барилгууд бий болжээ.
Ийнхvv Манжийн эрхшээлийн vед Монголын соёлын хөгжилд тодорхой ахиц, өөрчлөлт гарч соёлын өв уламжлал, сан хөмрөг олон арван шинэ бvтээл туурвилаар баяжин гvнзгийрчээ.
14. Монгол нутгийн хил хязгаар
Өнөөгийн Монгол улсын хил хязгаар тvvхийн удаан хугацааны явцад бvрэлдэн төлөвшсөн бөгөөд vндэс суурь нь XVII зууны vеэс тавигджээ. 1368 онд монголчуудын Хятад дахь ноёрхол унаснаас хойш XVII зууны гучаад оны дунд vе хvртэл Монгол улс хятадын Мин улстай Цагаан хэрмээр хиллэж байв. XVI зууны эхэн vед Батмөнх даян хааны отгон хөвvvн Гэрсэнз жалайр хунтайж (1513-1549) Халх тvмнийг, ахмад хөвvvд нь бусад тvмнийг буюу Өвөр Монголыг захирч байв.
Гэрсэнзийн хөвгvvдийн vеэс Халхын хошуудын нутгийн хил зааг тавигдсан боловч XVI зууныг шувтартал төдий л нарийн тодорхой болоогvй байжээ. XVI-XVII зууны заагт Халхын хант улсын нутгийн хил зааг чанд тогтоосон цэс тэмдэгтэй болсон байна
1636 онд Өмнөд Монгол Манжид орсноор Хятадын цагаан хэрмээр байсан Монгол улсын өмнөд хил нь Халх Монголын нутгийн урд захаар болж, дотогшлон тогтжээ. Ингэснээр Халх, Өмнөд Монголын нутгийн зааг болж байсан хилийн дээс Халх Монгол, Манж чин хоёр улсын хил болон хувирчээ. 1660 -аад он гэхэд Халх Монгол, Манжийн хил албан ёсоор тогтсон байв. Халхын нутгийн урд зах Галбын говиор хэцэлж байсан хийгээд Манж нар 1664 оны зун халхчуудыг Галбын говийг өнгөрч нутаглав, "Хилийг даван малжиж vл болмуй" хэмээн мэдэгдэж байжээ.
Зvvнгарын Галдан бошгот хааны довтолгоонд шахагдан Өмнөд Монголын нутагт шурган орсон Халхын ноёд аргагvй нөхцөл байдлын улмаас 1689 онд Манжид дагаар оржээ. 1691 онд Халх Монголыг Манж улсад албан ёсоор нэгтгэсэн Долнуурын чуулганаар Халхыг 34 хошуу болгон жижгэрvvлэн хуваасан байна.

бичсэн: Е.TSERENBAATAR төрөл: Монгол улсын түүх, лекц |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3511 удаа