"МОНГОЛЫН ТОВЧ ТҮҮХ" XIII-XIV ЗУУНЫ ҮЕИЙН МОНГОЛ
2022-08-05,10:12
1. Их Монгол улс байгуулагдсан нь
Хамаг Монголын хаан болсны дараа Чингис хvчээ нэгтгэн бvх Монголчуудыг нэгэн төрийн жолоонд оруулах гол зорилготой болжээ.
Тэмvжин Жамуха хоёрт Хотулаас хойш эзэнгvй болсон хааны ширээг эзлэх хvсэл хэн хэнд нь байсан бөгөөд Тэмvжинг Хамаг монголын хаанаар өргөмжлөгдсөнд Жамуха ихэд дургvй байсан юм. Ингээд ил далд тэмцэл өрнvvлж эхэлжээ. Ер Жамухыг өөртөө нэгтгэхгvйгээр монголыг нэгтгэх боломж бараг байгаагvй юм. 1190 онд Далан Балжууд гэдэг газар Тэмvжин, Жамуха нар анх тулалджээ. Vvнийг тvvхэнд 13 хvрээний байлдаан хэмээн нэрлэдэг нь хоёр тал цэргээ 13 хvрээ болгон зохион байгуулж тулалдсантай холбоотой. Уг тулаанд Жамуха ялсан байна. Гэвч өдөр ирэх бvр хvчирхэгжиж байсан Тэмvжинд Жамухын харъяат нараас дагаар орж эхэлжээ.
1196 онд Алтан улс холбоотон Татаруудтай муудалцаж тэдний удирдагч Мэгvжин сvvлт Алтан улсын цэрэгт цохигдон Улзын голд иржээ. Энэ vед нь Чингис эртний өшт татар аймгийг Тоорил хантай эвсэн бут цохиж, Мэгvжин сvvлтийг хороожээ. Татартай байлдсаны дараа Тэмvжин 1197 онд Жvрхин аймгийг, 1199 онд Ван хантай хамт Найман улсыг байлджээ.
Чингис, Тоорил нарын холбоо бэхжиж, хvч чадал нь улам бvр өсч байгаад зарим ханлигийн тэргvvнvvд дургvй байсан байна. Vvнийг Жамуха ашиглан Татар, Найман, Мэргидийн хаан, сурвалжтан нараар өөрийгөө дэмжvvлж чаджээ. 1201 онд тэд Жамухыг Гvр хаанд өргөмжилж, Чингис, Ван хан нарын эсрэг холбоо байгуулжээ.
Чингис, Ван хан нар Хэрлэний доод урсгал Хvйтэн гэдэг газар Жамухын цэрэгтэй байлдан бут цохижээ. Жамухын холбоотон нар сарнин, татар, мэргид, найман, ойрад тус тусын нутгийг зорин оджээ. Эндээс Тэмvжин тайчуудыг нэхэн бут цохиж, харъяандаа оруулан авчээ. Мөн хонгирад аймаг сайн дураар даган оржээ. Чингис энэ тулаанд ялсан нь илт давуу байдлыг олж авчээ. Ийнхvv Хvйтэний тулаан нь монголыг нэгтгэх явцад гарсан хамгийн зангилаа vйл явдал болсон юм.
Аймгуудын ноёдын эвслийг бут цохисны дараа 1202 онд Чингис, Ван хаан нар Мэргид, Татарыг эзлэн авав. Татарыг дайлах vед тушаалыг зөрчин олзонд шунасан Алтан, Хучар, Даридай Отчигин нарыг хатуу зэмлэж олзыг хураасанд тэд дургvйцэн салж оджээ.
1203 оны vед Жамуха Алтан, Хучар нарыг талдаа авч, улмаар Ван хааны хvv Сэнгvмтэй нэгджээ. Тэрхvv хуйвалдааныг мэдсэн Тэмvжин Ван хааныг санамсаргvй байхад гэнэдvvлэн довтолж мөхөөв. Ийнхvv эртний сурвалжит Хэрэйд улс мөхөж, газар нутаг хvн ам нь Чингисийн мэдэлд оржээ. Энэ дайнд Тэмvжин ялалт байгуулсан ч их хохирол хvлээсэн гэж сурвалжид тэмдэглэжээ. Тухайлбал, мянга шахам цэргээ алдаж, эрэлхэг жанжин Хуйлдар шархдаж, Боорчийн хvлэг сайн морь vхэж, Өгөөдэй хvзvvгээ шархдуулсан зэрэг болно.
Тэмvжин Ван хааныг дийлсний дараа цэргээ авч Балжид нуурт ирж, бvх vнэнч нөхдөө цуглуулан vvрд хамт амьдран тэмцэнэ хэмээн тангараг өргөжээ. Vvнийг тvvхэнд “Балжид нуурын тангараг ” гэж нэрлэдэг бөгөөд тангараг өргөхөд Тэмvжиний 19 итгэлт анд нь оролцсон байна. Энэ ялалтаар Чингис хаан бvх монголчуудыг нэгтгэх тэмцэлд сэтгэл шулууджээ.
1204 онд Найманыг эзлэн авав. Тэмvжин Мэргид, Татар, Хэрэйд, Найман зэрэг гол гол ханлигуудыг эрхшээлдээ хураахад тэдгээрийн бvрэлдэхvvнд байсан аймаг, аймгийн холбоод бvхэлдээ тvvний мэдэлд оров.
Ийнхvv Чингис 1185-1206 оны хооронд их, бага 32 удаагийн дайн тулаанаар нийт 81 том жижиг аймгийг эрхшээлдээ оруулж бvх монголчуудаа нэгтгэжээ.
1206 онд Онон мөрний эхэнд Монгол язгууртнуудын Их хуралдай хуралдаж, Их Монгол улс байгуулагдсаныг даяар олноо зарлан тунхаглаж, Чингисийг Их хаанаар өргөмжилжээ. Энэ vед Тэмvжин 45 настай байжээ.
Тийнхvv Умар зvг Байгаль нуураас өмнө зvг Цагаан хэрэм хvртэл, зvvн зvг Хянганы нуруунаас өрнө зvг Алтайн уулс өнгөртөл уудам нутаг дэвсгэр бvхий Монгол улсыг байгуулав. XIII зуунаас өмнөх монголын тvvхэнд бvх монгол аймгийг нэгтгэсэн нэгдсэн улс байсангvй. Чингис хаан анх удаа бvх монгол аймгийг нэгтгэсэн, монголын төв улсыг байгуулан захирсан нь Монголын тvvхэнд дэх чухал vйл явдал болсон юм.
Чингис хаан улсаа байгуулаад засаг захиргаа болон цэргийн зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бvрдvvлжээ. Тэрээр улсаа зvvн, баруун, төвийн тvмэн гэж гурван том хэсэгт хуваажээ. Зvvн тvмнийг гоо ван Мухулай, баруун тvмнийг Боорчи, төвийн тvмнийг Наяа ноён захирч байжээ. Бvх ард иргэдээ 95 мянгат болгон хуваасан бөгөөд Нэгдсэн улсыг байгуулахад онцгой гавьяа байгуулсан 95 хvнийг нэр цохож мянганы ноёноор өргөмжилжээ.
Чингисийн шууд мэдлийн цэргийг хишигтэн гэж нэрлэдэг байлаа.
Хишигтэн цэрэг нь хэвтvvл хэмээх шөнийн манаа, хорчин хэмээх өдрийн харуул, торгууд хэмээх шадар цэргээс бvрэлдэж байжээ. Хишигтэн цэрэгт гагцхvv тvмт, мянгат, зуутын ноёдын мөн чинээлэг малчдын хvvхдvvдийн дотроос эрэлхэг чийрэг, цэргийн эрдэмд шалгарсан залуусыг сонгон шалгаруулан авдаг журамтай байсан байна.
Хаан өргөмжлөх, харь оронтой найрамдах, дайтах зэрэг төрийн онц чухал хэргийг Их хуралдайгаар шийдэж байжээ. Монгол улсын төрийн анхдугаар заргач бол Шихихутаг байсан юм. Тvvнд улсын доторхи бvх шvvх, таслах хэргийг захируулж, шvvн тасалсан хэргээ цагаан цаасанд хөх бэхээр бичиж тэмдэглэж байхыг даалгажээ. Шихихутагийн таслан шийтгэсэн хэргийг хэн боловч өөрчлөх эрхгvй, мөрдөж дагахаар тогтжээ.
Их Монгол улсын төрийн гол хууль нь Их засаг хууль байсан. Энэхvv хуулиар хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах, цэргийн болон иргэний vvрэг, алба татвар зэрэг олон асуудлыг зохицуулахыг хуульчлан заажээ.
Их Монгол улсын төрийн гол шvтлэг нь бөө мөргөл байжээ. Уйгаржин монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгон авч хэрэглэсэн байна. Ингэснээр тvvх шастираа бичиж vлдээх болсон байна. XIII зууны эхэнд Монголын нэгдсэн тулгар улс оршин тогтносон нь тvvхэн дэвшилт vзэгдэл мөн. Ингэсний vр дvнд монгол угсаатан бvрэлдэн тогтсон юм.
2. Чингисийн байлдан дагуулал
Шинэ тулгар байгулагдсан улсын хvн ард нь сахилга дэгтэй, ажилч хичээнгvй, зориг самбаатай, хатуужил тэвчээртэй, төрөө дээдэлж эзэн хаандаа vнэнч захирагддаг байжээ. Улсын дотоодод улс төр, эдийн засаг богинохон хугацаанд хөгжин дэвшлээ. Ийм нөхцөлд Чингис хаан юуны өмнө хил хязгаарын аюулгvй байдлыг хангаж, хөрш улс орны зvгээс учрах аюулыг арилгах хэрэгтэй байлаа. Чингис хааны гадагш цэрэглэн дайрсан нь хөрш орнуудтай эрх тэгш найрсаг харилцаа тогтоож тэднээр улсаа хvлээн зөвшөөрvvлэх, эдийн засаг, худалдааны харилцааг хөгжvvлэх, гадаад аюулгvй байдлыг баталгаажуулах зорилготой байсан юм
Тангудыг довтолсон нь
Чингис хаан 1205 онд Тангуд улсыг анх довтолжээ. Ингэсний гол учир нь Хятадын умард нутгийн ихэнх хэсгийг эзлэн тогтнож байсан Зvрчидийн Алтан улсыг дайлах бэлтгэл болгосон байна.
Мөн тvvнчлэн эцэг Есvхэй баатрын өштөн дайсан хэрэйдийн Гvр ханыг орогнуулсан, Тоорил хааны хvv Сэнгvм Тэмvжинтэй байлдаж ялагдаад мөн Тангудад очиж хоргодсон зэрэг шалтгаан ч бас байсан юм.
Эдгээр нь тангудыг дайлах дайны шалтгаан болжээ. Алтан улсыг байлдахын өмнө Чингисийн цэрэг Тангудын нутагт 4 удаа цөмрөн дайн тулаан хийжээ.
Тэр vед тангудын эзэн Чунь Юй монголын довтолгооноос нэлээд сайн хамгаалж цэргийнхээ хvчийг зузаатган бэлтгэлийг сайн хийсэн байжээ. Нийслэл хот Иргайг давхар хамгаалжээ. Цэргийн их хvчийг монголын цэрэгтэй байлдуулахаар хилийн зvг илгээжээ. Энэ бvхнийг Чингис хаан урьдчилан мэдэж аваад тийм байдалд тангудтай жинхэнэ дайтах нөхцөл бvрдээгvй цагт дотоод нутагт нь цөмрөн орж хий дэмий хvч тарамдсан дайн хийж болохгvй гэж vзээд цэргээ буцааж татах тушаал буулгажээ. Тангудын цэрэг дайтахаар ирэхэд монгол цэрэг нэгэнт ухран буцсан байв.
Харин тангудын эзэн хаанаас монголд "тодорхой хэмжээний алба өргөнө" гэсэн эхний амлалтыг Чингис хаанд хэлvvлсэн байна. Гэтэл 1206 онд Тангудын шинэ эзэн Ань-цюнь болж, урьдах эзнийхээ амлалтыг умартжээ. Улаагчин туулай жил буюу 1207 оны намар Чингис хааны цэрэг Тангудыг хоёр дахь удаагаа довтлов. Дайны шалтаг бол амласандаа хvрч алба өргөсөнгvй, бас Их Монгол улсын хаанд тоомсоргvй хандсан гэж vзжээ.
Ингээд шарагчин могой жил буюу 1209 оны намар Чингис хаан цэргээ биеэр удирдан ширvvн байлдаан хийж бут цохисноор, тангудын цэргийн жанжин Гао Лингvнийг олзлон авчээ.
Улмаар Чингис хаан хоёрхон сарын дотор өөрийн цэрэгт нэг их хохирол хvлээхгvйгээр том ялалтыг тангуд улсын нутагт байгуулав. Их Монгол Улсын цэргийн хvчийг дийлэх аргагvй гэдгийг тангудын эзэн Ань-цюнь нvдээр vзэж биеэр амсжээ. Энэ vеэр тангудын эзэн Алтан улсаас тусламж гуйхаар элч довтолгожээ. Алтан улс тусламж vзvvлэхийг эрс татгалзжээ. Ингэж Алтан улс, Тангудын хооронд байгуулсан урьдын холбоо бvрмөсөн тасарчээ.
Тангудын Бурхан Чингис хаанд дагаар орж, "Баруун rap чинь болж хvчээ өгье" гэж Чага нэртэй охиноо өгчээ.
" Тангудын Бурхан эзэн Ань-цюнь Зvрчдийн Алтан улстай хэзээ ч холбоотон болохгvй. Харин та нар Алтан улсыг дайлбал бид тусална гэдгээ өчиж харин өөрийнхөө угсааны Веймин Лин гvн жанжныг буцааж авах талаар эвийн хэлэлцээр хийхийг Чингисээс давхар хvсчээ. Чингис хаан хvсэлтийг ёсоор болгож хааны удмын тэр том жанжин их ял хийсэн ч гэсэн тохитой байлгаж байгаад буцаасан гэдэг. Тангудын Бурханы vзэсгэлэнт охин Чагаг Чингис хаан хатнаа болгожээ. Ингээд Чингис хаан их хэмжээний эд агуурс, тоо томшгvй олон атан тэмээ туун буцсан байдаг.
Тухайн vед тангудыг алба өргөх дуулгавартай хараат улс болгож чадсан боловч бvрмөсөн эзэлж засаг төрийг нь мөхөөгөөгvй билээ.
Гэвч амийг нь өршөөн тавьж явуулсан Вэймин Гvн буцаж очоод Чингисийн эсрэг дайтах ажлыг зохион байгуулжээ. Ингээд Хорезмыг дайлахын өмнө шар барс жил буюу 1218 оны хавар Тангудыг дөрөв дэх удаагаа дайлав. Чингисийн цэрэг асар богино хугацаанд Тангудыг номхотгон нийслэл Иргай хотыг бvсэлж, тангудын хааныг цээрлvvлэн омог бардам занг даржээ.
Алтан улсыг байлдсан нь
Чингис хаан Алтан улсын эзэн хаантай дайтахыг улайран зvтгэх онцгой шалтгаан байсан юм. Учир нь нvvдэлчин аймгуудыг бие биетэй нь дайсагнуулан vймээн самуун ямагт эхлvvлж байв. Тэд татаруудын гараар XII зуунд монголчуудын өвөг төрлийн эзэн ноёдыг хорлосон бөгөөд ингэхдээ тэдний ураг төрлийн сурвалжит хvмvvсийг Алтан улсын нийслэлд аваачин "модон илжиг"-т хадаж алдаг байж. Иймээс Чингис өвөг дээдсийнхээ эртний өшөөг хятадуудаас (зvрчидээс) авах, хийсэн нvглийнх нь төлөө хариуг хатуу өгөх андгай тангараг тавьжээ.
1211 оны хоёрдугаар cap гэхэд Чингис хаан Алтан улстай байлдах бэлтгэлийг бvрэн хангасан гэж vзжээ. 1212 оны 3 дугаар сард Чингис хаан Хэрлэн голын хөвөөн дээр онц хуралдай хуралдуулж, Зvрчидийн Алтан улсад дайн зарлах асуудлыг ярилцжээ. Чингис хаан өөрийн биеэр Алтан улстай дайтахын учир шалтгаан, дайны бэлтгэл хангагдсан эсэхийг шалгаад дайтах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Дайн байлдааны ажлыг Их хуралдайгаар авч vзээд хамтын нухацтай шийдвэр гаргадаг байсан нь энэхvv Их хуралдайн ажиллагаанаас тодорхой харагддаг. Чингис хаан Их хуралдай дээр Алтан улсын хаадаас эцэг дээдсийнхээ өшөөг авна гэдгээ өчиж тангарагласан байна.
Мөн Их хуралдай дээр Уйгарын хаан Монголд дагаар орж хvчин тусална гэсэн хvсэлт бичгийг уншин сонсгов. Дараа нь Чингис бөө мөргөлийн зан vйл ёсоор Бурхан Халдун ууланд гарч бvсээ тайлан хvзvvндээ өлгөж сөгдөн дээд тэнгэрт залбиран өчиж хэлсэн нь: "Мөнх тэнгэр ивээтvгэй. Охинбархаг, Амбагай хаан тэргvvтэн миний өвөг дээдсийг Алтан улсын хаан нэн харгисаар тамлан алсан билээ. Энэхvv цусан өшөө авахыг мөнх тэнгэр ивээх аваас өчvvхэн над нэгэн мөчийн хvчин соёрхохын хамт нөхцөгсдийн ариун сvнс болон эл намайг ивээн дэмжих болов yy" гэжээ.
Монголчууд Алтан улсыг бvрмөсөн эзлэхдээ гурван vе шаттай дайн хийжээ. Нэгдvгээр нь 1211-1217 оны хооронд Чингис хаан өөрийн биеэр дайлсан шийдвэрлэх дайн, хоёр дахь нь 1217-1223 оны хооронд Мухулай жанжны удирдан хийсэн дайн, гурав дахь нь 1229-1234 онд Өгөдэй, Тулуй нарын удирдсан сvvлчийн мөхөөх дайн байлаа.
Чингис хаан Алтан улсыг 5 жил гаруй хугацаатай дайлж нийслэл Жундуг эзэлж, улсынх нь хvчийг ихэд сулруулан нутаг дэвсгэрийн тал хагасыг эзлэн авсан боловч бvрмөсөн эзэлж чадалгvй 1215 оны эцсээр цэргээ авч улсдаа буцжээ. Учир нь Их Монгол Улсын зах хязгаарт бослого хөдөлгөөн гарч улсын дотоодод шийдвэрлэх асуудал цөөнгvй бий болжээ. Тухайлбал, 1215 оны хавар Хорь тvмэдийн бослого гарч дарагдахгvй нэлээд уршиг тарьсан байна. Энэ нь Чингис хааны нутаг буцах бас нэг шалтгаан болсон байна.
Чингис хаан Алтан улсыг бvрмөсөн сөнөөж, Зvрчид нapaac өшөөгөө гvйцэд авна гэдгээ хэзээ ч мартахгvй явсаар дахин Алтан улсыг дайлж чадахгvй нас барсан билээ. Чингисийн vйл хэргийг тvvний хvv Өгөдэй залгамжлан гvйцэтгэв
Дундад Азийг байлдсан нь
Хорезм улс бол баруун Туркестаны нутаг Амударъя мөрний адгаар оршиж байсан эртний өндөр соёлтой Дундад Азийн том улсын нэгэн байжээ.
Хорезм улсыг монголын тvvхэнд Сартуул улс, ард иргэдийг нь Сартуул иргэн хэмээн нэршжээ.
Чингис хааны зарилгаар 1218 онд 5ОО тэмээтэй 450 хvнтэй монголын худалдааны нvсэр том анги Хорезм улс тийш хөдөлжээ. Чингис хаан "эвийн гэрээ байгуулж, хөршийн харилцаа барьж худалдаагаа өргөжvvлье" гэсэн санаа бvхий аман захидлыг Шах Мухаммедад хvргэхийг нэгэн итгэлт худалдаачинд даалгасан байжээ.
Чингисийн хэлvvлсэн аман захианд дурьдахдаа: "Эрхэм улсын худалдаачид манай талд хvрэлцэн ирснийг хариу буцаасан билээ. Тэднийг энд байсан байдлыг мөд сонсох бизээ. Би бас хэсэг худалдаачдыг эрхэм улсад хариу илгээв. Танай тэндэхийн ховор бараа олж авах хvсэлтэй. Бидний хооронд сайн харилцаа тогтохыг дагалдаж далд муу санаа орхигдож, vvдэн гарч болох бvх самуун арилах болно" гэжээ. 1218 оны хавар монголын худалдаачид захын хот Отрарт очиж байхад гурван элч тэндээс Бухар орохоор явжээ. Отрар хотын дарга Инальчик гэдэг ихээхэн ов зальтай, шунахай этгээд байжээ. Инальчик монголоос илгээсэн худалдаачдын эд бараанд шунаж хувьдаа хураан авах муу арга сvвэгчилжээ. Ингээд тэдний дотор байсан нэг энэтхэг худалдаачин ёс журам сахиагvй хэмээн далимдуулж монгол худалдаачдыг шоронд хорьж Мухаммед Шахад "Эд бvгдээрээ Чингисийн тагнуул гарцаагvй мөн байна" гэдэг гvтгэлгийн худал мэдээг хvргэв. Шах Мухаммед ч уул мэдээг авмагц "эд барааг нь хурааж бvгдийг цаазал" гэж тушаажээ. Шуналт Инальчик ч хоромхон зуур зарлигийг ёсоор болгож тэр олон худалдаачдыг харгислан алж унаа хөсөг, эд барааг нь дээрэмдэн хурааж авчээ.
450 хvнээс ачаа хөтөлж явсан гагцхан жинчин нуугдан амь зулбан гарч арай ядан буцаж монголдоо ирээд тэрхvv аймшигт хэргийн бvхий л vнэн байдлыг Чингис хаанд нэг нэгэнгvй илтгэжээ. Тэрхvv эмгэнэлт хэргийг сонсоод Чингис хаан гурван өдөр, гурван шөнө гашуудал vйлдэн мөнх тэнгэрт цацал цацан Бурхан Халдунд гарч залбиран мөргөж өшөө хонзон авахад туслахыг дээд тэнгэрээс гуйжээ. Дээрх эмгэнэлт хэрэг явдал Чингис хаан Дундад Азийг дайтахын нэгэн шалтаг болжээ.
Гэхдээ Чингис хаан болсон хэргийн нарийн учрыг олохоор Шах Мухаммедад дахин яаралтай элч төлөөлөгч заржээ. Элчээр хvргvvлсэн аман захианд хэлvvлсэн нь: "Чи энэ орны худалдаачны мууг vзэхгvй гэж над итгvvлэн амласан биш vv. Чи vгэндээ хvрсэнгvй. Ийм vнэнч биш байх нь хаан хvмvvнд жигшvvртэй. Хэрэв чиний буруугаар худалдаачид алагдаагvй гэж vзэх ахул чиний тэр хотын даргыг надад залхаан цээрлvvлэхээр барьж өг, хэрэв өгөхгvй бол байлдахад бэлтгэнэ" гэжээ.
Мухаммед Шах Чингисийн шаардлагыг хvлээн авсангvй. Бvрэн эрхт элчийн ахлагч Вахрааг алж, хоёр монголын vсийг хусч доромжлоод хөөн буцаажээ. Чухам ийм байдалд Чингис хаан Хорезм Шахын улсад дайн зарлахаас өөр замгvй болсон байна.
Туулай жил буюу 1219 оны хавар Чингис хаан Их хуралдай хуралдуулж Хорезмыг дайлах асуудлыг гол болгон хэлэлцvvлжээ. Их хуралдайгаас дайны бэлтгэл хангагдсан, их цэргийн явах чиглэл зам зөв тогтоогдсон, дайн хийх төлөвлөгөө сайн боловсорсон, их цэргийг Чингис хаан биеэр удирдах нь зvйтэй гэдэг шийдвэр гаргажээ.
1219 оны зун цэргээ дөрвөн зам болгон байлдааны ажиллагаа эхэлжээ. Тухайн vед монгол цэрэг Хорезмын бvх нутгаар тархан байлдаж байлаа. Чингис, Тулуй хоёрын удирдсан төв хvч шууд Арабын элсэн цөлийг гатлан Бухарт хvрэхээр эрслэн хөдөлжээ. Монголын цэргийг тэрхvv их элсэн цөлөөр нэгэн туркмен хvн газарчилж, хэн ч мэдэхгvй нууц дөт замаар дагуулан Бухар хотод амархан хvргэсэн гэдэг. Бухар хотыг эзэлсний дараа Чингис хаан цэргээ авч "ертөнцийн диваажин" хэмээн алдаршсан Хорезмын шинэ нийслэл Самарканд хотыг байлдан эзлэхээр давшжээ.
Монгол цэрэг Хорезмын хуучин нийслэл Ургенч хотыг байлдахаар 1220 оны долоо, найман сарын vеэр Самаркандаас мордож өвлийн эхэн сарын орчим тус хотод хvрэлцэн очжээ. 1221 онд монголчууд Хорезмыг бvрэн эзлэн авч ингэснээр Дундад Ази руу хийсэн монголчуудын аян дайн vндсэндээ шувтарлаа.
Чингис хаан 1221-1222 онд Хорасан, Афганистан, Энэтхэгт аялан байлдав. 1222 оны эцсээс 1224 он гэхэд Чингис хаан Орос, Европыг эзлэн байлдаж буй жанжнуудынхаа ялалтыг чих тавин сонсож, буцаан дуудсан Зэв, Сvбээдэйгээ хvлээж, Дундад Азийн vзэсгэлэнт бэлчээр нутгаар агт морьдоо амрааж Хорезмын нутагт байлдсан бvх цэргээ дуудан цуглуулжээ. Ингээд Их хуралдай хурж, Хорезмыг байлдан эзэлсэн, Монголдоо буцах тухай болон эзэлсэн нутгийн захиргааны журмыг хэлэлцжээ. Дайнаар олзолсон агт морь, эд баялгаа хувааж цэгцлэн, цэргээ сургуулилах журмаар ан гөрөө хийлгэж, эзэлсэн нутаг оронд даргач нарыг томилон явуулах ажлыг зохион байгуулсан байна.
Чингис хаан Дундад Азид хоёр жил шахам онцын том дайн хийхгvй аар,саар дайн хийж бослого хөдөлгөөнийг дарж алба татвар авч агт морьд цуглуулан ачаа хөсгөө бэлтгэж байжээ. Ингээд Чингис хаан ахмад хvv Зvчийг Хорезмыг захируулахаар vлдээж бусад эд, ноёд, жанжнаа дагуулан буцсан билээ.
Эх нутгаасаа салж олон жил болсон, гэр орноо санасан цэргийнхээ бодол санааг ойлгон, нутагт нь аваачин амраах шаардлагатай байлаа. Их эзэн Чингис өөрөө ч гэсэн эх орондоо очиж алжаалаа тайлж Их Монгол Улсынхаа төр засаг, аж ахуйг сэлбэн тохинуулах цаг болсон гэж vзжээ. Тэрээр бас Тангудын Бурханы урвалтыг мартаагvй билээ. Ийнхvv Чингис хаан 1223 оноос нутаг буцах бэлтгэл хийж Куланбашид зуныг өнгөрөөсөн байна. 1225 оны 2 дугаар сарын сvvлчээр Туулын хөвөөнд буй ордондоо Чингис хаан морилон иржээ. Тэрээр энэ vед 64 настай байлаа.
Чингис хааны удирдсан монгол цэргийн Дундад Ази, өрнө зvгт хийсэн таван жилийн (1219-1224) аян дайн ялалтаар дуусч, монголын цэрэг Дундад Ази, Афганистан, Пакистан, Умард Энэтхэг, Ирак, Иран, Азербайжан, Гvрж, Армен, Өмнөд Оросын тал нутгийг vндсэндээ байлдан дагуулав. Ингэж Их Монгол улсаар төвлөсөн монгол гvрэн vvсч Хятадаас гадна Дундад Ази, Иран, Орост хэд хэдэн бие даасан шинжтэй хаант улс тогтох vvд хаалга нээгдэв
Чингис хаан таалал төгссөн нь
Чингис хаан 1225 онд баруун зvгийн байлдаанаас буцаж ирээд төдий л удалгvй Тангудын эсрэг дайтахаар шийдвэрлэжээ. Тангуд улс монголын хараат улс болж Алтан улсыг байлдахад тусалж байсан билээ. Гэвч монголын цэрэг баруун зvг байлдахаар явсан, зарим нь хятадад байлдаж, хvч нь тарамдсан тэр vед хараат байдлаас гарахыг оролдсон байжээ.
Их Монгол улсын хаан Чингис Тангудыг дайлж яваад 1227 оны 8 дугаар сарын 25-нд таалал төгсчээ.
Чингис хааны бие цогцсыг ачиж төрсөн нутаг усанд нь хvргэж ирж байх vед зоригт баатар билэгтэй яруу найрагч Сөнөдийн Гилгvдэй баатар:
"Хамгийн хаан улсын эзэн минь
Харцгай шувууны жигvvр болон одов
Хангинах тэрэгний тээш болон одов
Жиргэх шувууны жигvvр болон одов
Жигдрэх тэрэгний ачаа болон одов"
гэж гуниглан шvлэглэсэн байдаг. Чингис хааныг оршуулахад Алтан ургийн ихэс дээдэс бараг цөмөөрөө байсан бөгөөд монголын бvх ард иргэд, харь газарт яваа монгол хvн бvхэн гашуудан хайлжээ.
Тангуд улс 200 шахам жил төр улсаа байгуулж 10 бурхан төрийн эрхийг ээлжлэн барьжээ. Эртний соёлт тангуд улсыг Чингисийн цэрэг 1205-1227 он хvртэл 5 удаа дайлж төрийг нь бvрмөсөн мөхөөсөн тvvхтэй билээ. Ингээд Тангуд улс бvрмөсөн мөхөж, газар нутаг нь монголчуудад эзлэгджээ. Тангуд улсыг эзлэснээр Чингисийн Алтан улсын эсрэг тэмцэхэд баруун жигvvрээ бататгах гэсэн зорилго биелжээ.
Аливаа нийгэмд тvvхийг ард тvмэн бvтээдэг гэдэг нь маргашгvй бодит vнэн. Монголын Нэгдсэн Улсыг монголын ард тvмний тэмцлийн хvчинд л байгуулсан. Харин тэрхvv ард тvмний бvтээсэн тvvхийг нь урагшлуулан хөтлөн хөгжvvлэхэд заавал нэгэн зохион байгуулагч, гарамгай удирдагч тодрон гарч байж л сая тодорхой vvрэг гvйцэтгэнэ. Тийм удирдагч ч vргэлж төрөхгvй. Санааны зоргоор ч тийм удирдагч болж чадахгvй. Тэгвэл XII зууны эцэс XIII зууны эхээр монголын нийгэмд гарсан тийм нэгэн удирдагч нь Чингис хаан гарцаагvй мөн байлаа. Тэрээр бvхий л амьдралаа улс монголынхоо нэгдэл нягтрал, хvчирхэг улс болгохын төлөө зориулсаар цаглашгvй агуу зорилгодоо хvрч нэр vл сонсогдох шахам байсан монгол улсаа дэлхий даяар алдаршуулжээ.
Чингис хааныг дэлхий нийт Мянганы суут хvнээр тодруулсан бөгөөд Монголчууд бидний бахархал мөн билээ.
3. Өгөдэй хаанд өргөмжлөгдсөн нь
Чингис хаан таалал төгссөнөөс хойш Их Монгол улс жинхэнэ ёсоор сонгогдсон эзэн хаангvй хоёр жил шахам байж Тулуй төрийн хэргийг тvр хамаарч байв. Чингисийн дараа Монголын их хааны орыг уламжлал ёсоор ахмад хvv Зvчи залгамжлах ёстой байжээ. Гэвч Чингис хаан Сартуул орныг дайлаар мордохдоо гуравдугаар хvv Өгөдэйгээр хаан ширээ залгамжлуулахыг гэрээслэн vлдээсэн ажээ. Тухайн vед Зvчи, Цагаадай, Тулуй гурав ч санал нэгдэн зөвшөөрчээ. Их Монгол улсын хааны орыг яаралтай сонгохгvй бол төрийн хэрэг цалгардаж, захиргаагvй байдал vvсэх төлөв ажиглагдах болжээ.
Ингээд Тулуй санаачлан удирдаж 1229 оны намар хулгана жил Хэрлэнгийн Хөдөө аралд Их хуралдай хуржээ. Цагаадай, Бат тэргvvтэн баруун гарыг эзэлсэн хөвvvд, Отчигин ноён тэргvvтэн зvvн гарыг эзэлсэн хөвгvvд, Тулуй тэргvvтэн голыг эзэлсэн хөвгvvд,тvмний ноёд, мянганы ноёд бvгдээр хурж Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Өгөдэйг хаан өргөмжлөв.
Өгөдэй хаан ширээнд суухдаа өгvvлсэн нь: "Эцэг Чингис бидэнд эр хvний эрх сvр, өршөөл хишиг зөв хосолбол улсын эзэн хаан болж чадна. Тийм биш бол өөрийгөө боол гэж бод. Хэн хvний хvссэнээр хаан болдог юм биш. Төр улсын эзэн гэдэг нэрийг vvрч, vvргийг нь vvрч чадах хvн тийм ч олон биш байх. Хамгийн гол нь эзэн хаан хvн иргэд албатынхаа сэтгэлд бvрэн нийцэж хvнд мэндийг тэндээс олбол тэр жинхэнэ эзэн хаан мөн. Хаан гэдэг нь улсын нvvр царай өнгө тул сvртэй ч байх хийморлог ч байх, эрх дархтай ч байх, уужим ухаалаг ч байх, бас тэгээд авьяас билэгтэй байх ёстой хэмээн сургадаг байсан. Хаан эцэг 14 настайгаасаа төр улсыг нэгтгэн байгуулах агуу санаа өвөртлөн тэмцэлдсээр 30 жилийн дайн тулааны хамаг хvнд бэрхийг туулж халуун амиа алдахын наагуур явсаар 45 насандаа Их Монгол улсыг байгуулсан биш бил vv. Бид бvгд тэнгэр эцгийнхээ дайтай хэзээ ч байж чадахгvй учраас аливаа ажил vйлсэд ухаан дутаж, хvчин мөхөсдөх нь лавтай. Эцэг хааны байгуулсан энэ агуу улсын төрийн хэргийн торгон жолоог сулруулах, цаашилбал алдах бий гэхээс яс янгинах юм. Тэнгэр эцгийн сvлд хийморьт ивээгдэж та бvхний итгэлийг vл хөсөрдvvлэн их хааны ариун их сууринд зориг гарган өчvvхэн биеэ аваачихыг арга буюу зөвшөөрснөө өчье" хэмээн монгол заншлаар бvсээ хvзvvндээ өлгөж малгайгаа гартаа барьж цээжиндээ гараа тавьж оролцсон сайд ноёдын өөдөөс ёс гvйцэтгэв. Vvний дараа Цагаадай баруун сугаас нь тvшиж, Тулуй зvvн сугаас нь тvшиж, Отчигин ар талаас нь тулж их эцэг Чингисийн өндөр суудалд суулгажээ. Тулуй босч алд хадаг аягатай сvv барьжээ. Ордон доторхи гадна дотнын бvх хvн дээр дооргvй босч их хааны өөдөөс толгой мэхийн ёсолж дараа нь сөхрөн сууж есөн удаа мөргөл ёслол гvйцэтгэжээ.
Өгөдэй хаан өмнөх уламжлалд тvшиглэсэн улсын хууль эрхэмжийг тогтоож, төрийн хуулийг чангатгасан байна.
Эрдэмтэн Елюй Чуцай Өгөдэйд "Морин дээр байгуулсан улсыг морин дээрээс жолоодож болохгvй" гэж хэлжээ. Энэ vгээр Елюй Чуцай дайныг цаашид шатлан өргөжvvлэхийг зогсоож, юуны өмнө эзэлсэн нутаг орноо захиран ажиллахыг сануулсан байжээ.
Өгөдэй хаан Их Монгол Улсынхаа засаг төрийг тvмт, мянгат, зуут, аравтын системд гvйцэд оруулан бэхжvvлжээ. Мөн тэдгээрийг захирах ноёдын эдлэх эрх, хариуцах vvргийг тодорхой болгов. Албат ард, бэлчээр нутгийг таван хошуу малтай нь хамт тэдний мэдэлд хуулиар өмчлvvлж өгөв. Гэхдээ бэлчээр нутгийг өмчлөх төвлөрсөн эрх их хааны мэдэлд хэвээр vлджээ. Өгөдэй хааны vед бvрэн бус тоогоор 1500 өртөө байсан гэдэг мэдээ байдаг. Өртөө дотроо том, дунд, бага гэж хуваагдана. Хуурай замын, усан, морин, vхэр, тэргэнцэр, нохойн, явган… гэх мэт олон янзын өртөө байжээ. Чухал том өртөөнд 1000 гаруй, дунд зэргийн өртөөнд 500 шахам, бага өртөөнд 100 шахам улаач хамаарагдана.
Өртөө байгуулсны гол шалтгаан нь эзлэгдсэн нутгийг Их гvрний нийслэл Хархорумтай нэгтгэн холбож, захиран баримтлахад оршиж байжээ.
Их Монгол улсын vед дипломат элч нар цөм алтан мөнгөн гэрэгэ (пайз)-тэй байсан аж. Элчийн авч явах зар пайз дээр монгол бичгээр "Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг, Тvргэн!", "Мөнх тэнгэрийн хvчинд хэн эс биширвээс алдахгvй", "Мөхөс өөрийн бие явсан адил зохисыг vзэн шийтгэсvгэй" гэх мэтээр бичдэг байсан байна. Өгөдэй хаан хот барьж босгох талаар хамгийн их ажил хийсэн. 1235 оноос Орхон голын зvvн хөвөөнд хот байгуулж Хархорум гэж нэрлэв хэмээн сурвалжид бичсэн буй.
Өгөдэй хааны vед Их Монгол улсын эдийн засгийн хvчин чадал ийнхvv нэлээд дээшилжээ. Мал аж ахуй болон аж ахуйн бусад салаа салбар хөгжжээ.
Их Монгол улсын засаг төрийг цэгцэлж, аж ахуйг хөгжvvлж, ард тvмний амьдрал ахуйг өөд татах шаардлага аяндаа урган гарчээ. Ийм ажлыг хийж гvйцэтгэхэд нөхцөл бvрджээ.Мөн хөрш улс орноос Их Монголыг халдан довтлох аюулыг бvрмөсөн арилгаж чадсан юм.
Өгөдэйн байлдан дагуулал
Өгөдэй хаан суунгуутаа өрнө зvгт зогсоосон дайны ажиллагааг нэн даруй сэргээж Дундад Азийн vлдэгдэл хvчийг дайлан цохих тухай зарлиг буулгасан ажээ.
1230 онд Өгөдэй хааны зарлигаар Чормаган ноён цэрэг авч мордов. Монгол цэрэг хоёр ч удаа Желал-ад-Динын цэрэгтэй таарч, бага сага тулалдаан хийж эхэлмэгц тэрээр цэргээ авч буруулсан аж. Чухам ингэж зоригт баатар Желал-ад-Дин хvчээ сэлбэн зузаатгаж эцэг Мухаммед Шахын гvрэнг дахин сэргээн тогтоох гэж санаархаж бололцоотой бvхнийг сvвэгчилсэн боловч нэг их амжилт олохгvй явсаар 1231 онд монгол цэрэгт эцсийн удаа сvрхий цохигдож, хэдэн vнэнч нөхдийнхөө хамт амь зулбан зугатаж яваад нутгийнхаа хvмvvст хорлогджээ. Ингэж Хорезм улсын цэргийн эцсийн хvч цохигдож, Хорезмын нутаг тэр аяараа монгол гvрний эзэмшилд бvрэн оров. Энэ нь хожим тvvхэнд Цагаадайн улс гэж нэрлэгдэв.
Өгөдэй хаан Тулуй тэргvvтнийг дагуулан Алтан улсыг эцэслэн дайлж сөнөөхөөр хvчирхэг их цэрэг авч морджээ. Энэ бол эцэг Чингисийн vлдээсэн хамгийн гол гэрээс байлаа. Өгөдэй хаан 1231 оны 5 дугаар сард өнөөгийн Өвөр Монголын "Ерэн есөн булаг"-т Их хуралдай хуруулж Алтан улсыг хэрхэн яаж байлдахаа авч хэлэлцжээ. 1234 онд Алтан улс бvрмөсөн мөхжээ.
Ийнхvv 119 жил оршин тогтнож , монголын талаар олон жил нэн хорт бодлого явуулж байсан Зvрчид угсааны Алтан улсыг монголын хаад 20 гаруй жил байлдаж ихээхэн хохирол хvлээсний эцэст бvрмөсөн эзлэн авсан тvvхтэй ажээ. Өгөдэй хаан Алтан улсыг эзэлсний дараа хятадын ард тvмнээс татах алба татварын хэмжээг тогтоож, татвар хураах ажлыг төв засгийн мэдэлд авчээ.
Өгөдэй хаан 1235 онд Их хуралдай хуралдуулжээ. Их хуралдайгаар хэлэлцсэн их асуудал бол Өрнө зvгийн улс орнууд руу дайн хийх тухайгаа танилцуулжээ. Энэ дайныг ерөнхийлөн удирдахыг Зvчийн хvv Батад хариуцуулж, Сvбээдэйг цэрэг удирдах ерөнхий жанжнаар томилжээ.
Улс орныг байлдан эзлэх дайн тулаан vргэлжилсээр байлаа. 1238 онд Москваг эзэлж дараа нь Ростов, Ярослав, Димитрийн вант улсын 14 хотыг саадгvй эзлэв. Хvчтэй эсэргvvцэл vзvvлсэн Владимир хотыг ч эзлэн авчээ.
1239 оны эцсээр монгол цэрэг Переяславль, Чернигов хотыг эзэлж улмаар Крым, Кавказын чанадыг эзлэн авчээ. Ингэж монголчууд Кавказын чанадыг 100 орчим жил захирсан билээ. 1240 онд Переяславль, Чернигов хот, Киевийг эзлэн авчээ.
1241 оны эхээр Оросын баруун зvгт давшин Галиц, Владимир, Болынскийн газар нутгийг тус тус эзлэн авчээ. Чухам ингэж монгол цэрэг өмнө, Баруун Европт цөмрөн орох зам нээгджээ. Цаашлан Польш, Молдав, Силезийг довтолж улмаар Унгарын нутагт нэвтрэн оржээ.
Өгөдэй хаан 1241 оны 12 дугаар сарын 9-нд олон хvн дагуулан их ав хомрого зохиож 10-ны өдөр ордондоо бvх хатад, хөвvvд, ноёд, тvшмэд, эрдэмтэн мэргэд, жанжнуудаа ирvvлж хэлсэн нь: "Эцгийнхээ их сууринд сууж хаан эцгээс хойш vйлдсэн хэрэг минь: Нэгдvгээрт, Зvрчид иргэнд аялж зvрчид иргэнийг мохоов би. Хоёрдугаарт, бидний хооронд элч хурдан явуулж харилцах, элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав. Гуравдугаарт, усгvй газар худаг малтуулж гаргуулаад улс иргэдийг ус өвсөнд хvргvvлэв. Дөрөвдvгээрт, зvг зvгийн суурин иргэдэд ахлагч, тамгачийг тавьж улс иргэний хөл хөсөр rap газар тавиулж амар тvвшин болгов. Хаан эцгээс хойш ийм дөрвөн vйлийг нэмэв би. Бас хаан эцгийнхээ сууринд сууж олон улс иргэнийг тээж захирах их vvргийг хvлээсэн бөгөөтөл бор дарсанд дийлэгдсэн минь нэгдvгээр буруу минь болов. Хоёрдугаарт, ёсгvй эм хvний vгэнд орж Отчигин авгын харъяат нарын дотроос охид авчруулж, улсын эзэн хаан байтлаа ёсгvй муу ажлаас vйлэнд хазайсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт, Доголохуг далдаас хардсан нэгэн буруу бас бий. Ямар буруу вэ гэвээс хаан эцгийн минь харах нvдний өмнө хамгаас тvрvvн хатгалдаж явсан Доголохуг муу vгэнд автаж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгэж тэргvvлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн өмнө зvтгэсэн журамт хvнийг vл ухааран өшөөлдсөнийгөө өөрөө буруушаана би. Дөрөвдvгээрт, тэнгэр газраас заяат төрсөн гөрөөсийг ах дvvгийн зvг оруузай хэмээн харамлаж одоо хэрэм нvдvvлж хориг саад босгосны учир ах дvvгээс гомдох vг сонсов би. Энэ бас нэг буруу болов. Хаан эцгээсээ хойш дөрвөн vйлс нэмэв би. Бас дөрвөн vйлс буруу vйлдэв" хэмээн өөрийн алдаа оноог дvгнэж байжээ.
Өгөдэй 1241 оны 12 дугаар сарын 11-нд нас баржээ. Өгөдэй хаан ийнхvv эцэг Чингисийн гэрээсийг бvрэн биелvvлж Их Монгол улсыг Монгол гvрний улс төрийн төв баттай болгож тvvний эдийн засгийг хөгжvvлж, хот суурин, өртөө улаа байгуулж, бичиг соёлыг дээдлэн хөгжvvлэв. Өгөдэй хаан суусан 13 жилд Их Монгол улс дэг журамтай, хөгжилтэй, хvчтэй, нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд өргөжсөн байна.
4. Алтан ургийнхны хаан ширээний тэмцэл
Өгөдэй нас барсны дараа монгол гvрний дотор хаан ширээ булаацалдах тэмцэл эхэлсэн байна. Их хатан мэргид угсааны Туракина (Дөргэнэ), нөлөө бvхий хэсэг ноёд, тvшмэдийг Далан даваанд хуралдуулан шинэ хаан өргөмжлөх асуудал хэлэлцvvлжээ. Тэр чуулган дээр чухам хэнийг хаан өргөмжлөх тухай тодорхой шийдвэр гаргалгvй, Дөргэнэ хатанд төр хамааруулахаар тогтжээ.
Энэ явдалд Чингисийн угсааны язгууртнууд ихэд дургvйцжээ. Ялангуяа Өгөдэйн дотны тvшмэл, монгол гvрний баруун этгээдийн их сайд Чингай чинсан, лалын мөргөлт нөлөө бvхий тvшмэл Мухамед Ялавач, Өгөдэйн хоёрдугаар хөвvvн Годан нар бусдаас илvv дургvйцэн эсэргvvцэж байжээ. Дөргэнэ эн тэргvvн Чингай чинсанг албанаас халж, мөн Мухамед Ялавачийг хань нөхдийнх нь хамт барьж авахаар завдахад тэр учрыг мэдэж Годангийн зvг зугатан оджээ.
Годан ноён тэр цагт монгол гvрний нэг чухал муж хязгаар болох Хөх нуурын газрыг захирч байжээ. Удалгvй Годангийн өргөөнд Дөргэнэ хатны элч ирж Чингай, Ялавач нарыг гаргаж өгөхийг шаарджээ. Годан тэр хоёрыг гаргаж өгсөнгvй, харин "Болжмор шувуу начин шонхороос зугадаж бутны ёроолд амь хоргодон, аюулаас аврагдах адил эдгээр хvмvvс бас бидний энд хоргодохоор манай мэдлийн газрын хязгаарт орж иржээ. Эднийг барьж өгвөл энэрэх сэтгэлийн хууль зvйд vл зохицохоос гадна хvний ёсноос гажуу хэрэг болно. Намайг хол ойрын хvн, тvрэг, тажик ялгаагvй цөм учрыг мэдэж өршөөнө. Мөд хуралдаан болох тул эднийг ураг удам, ноёд тvшмэдийн өмнө аваачиж гэм бурууг нь тоочин хэлэлцvvлж зохих ялыг хvлээлгэе" гэж хэлvvлэн элчийг буцаажээ. Дөргэнэ хатан дахин хэдэн удаа элч илгээсэн боловч Годан тухай бvр дээрхи vгийг хэлж хоосон буцааж байжээ.
Дөргэнэ хатны ажил явууллагад тvvний дотны хамсаатан лалын шашинт Фатима гэдэг нэгэн эхнэр идэвхитэй тусалж байжээ. Годангийн vхсэнийг Фатимагийн нэртэй холбож тvvхэнд тэмдэглэсэн байдаг. Годан өөрөө ч биеэ Фатимад далдуур хорлогдлоо гэж vхэхийн өмнө ярьж байсан аж. Дөргэнэ дөрвөн жил гаруй төр хамаарахад улс орон даяар тvvнд дургvйцэх явдал эрс нэмэгдэж, нөлөө бvхий ноёд, тvшмэдийн ихэнх нь шинэ хаан өргөмжлөх эрмэлзлэлтэй байсан учир арга буюу ороо тавьж өгөхөд хvрчээ.
5. Гүег, Мөнх хаан нар төр барьсан нь
1246 оны 7 сард хаан өргөмжлөх хуралдай зарлажээ. Хуралдайд Чингис хааны "алтан ураг", Өгөдэй хааны төрөл садангийнхан, их гvрний ноёд, жанжин нар болон хараат орнуудын элч төлөөлөгчид хvрэлцэн иржээ. Хуралдайд гадна дотноос ирсэн зөвхөн элч, төлөөлөгч нарын тоо 4000 гарч байжээ. Энэ хуралдайд Алтан ордны хаан Бат бие евчтэй гэсэн шалтаг зааж оролцсонгvй, дvv Бэрх зэрэг ноёдыг явуулжээ. Бат Европт байлдаж байх vедээ Гvюгтэй эвдрэлцэж, уул байлдаанаас Гvюг буцаж ирсэн байжээ. Бат Өгөдэйг нас барсныг сонсмогц, Өгөдэйн ахмад хvv Гvюгийг хаан суулгахгvй арга сvвэгчилсэн боловч зорилгоо биелvvлж чадаагvй юм.
Хаан өргөмжлөх хэргийг асрын дотор Дөргэнэ хатан тэргvvтэй хааны ураг удмынхан болон сайд тvшмэд, ноёд жанжин нар удтал зөвлөж ярилцжээ. Ингээд хааны ахмад хөвvvн Гvюгийг өргөмжлөх нь зvйтэй гэж шийджээ. Ийнхvv Гvюvг хаанд өргөмжлөгдөв.
Гvюг хаан суугаад эн тvрvvнд өөрийн эрх мэдэл булаацалдах хэрэгт идэвхитэй оролцогсдыг цээрлvvлэн шийтгэжээ. Эх Дөргэнэ хатны хvч нөлөөг хязгаарлан дарахаар Фатимаг барьж цаазалж, "Годанг хорлон алсны учир хороов" гэж зарлажээ. Тvvний дараагаар Отчигин ноёныг цаазаар аваачсан байна. Мөн Дөргэнэ, Отчигин нарын зvгээс төрийн эрх булаацалдахад тусалж байсан бусад хvмvvсийг нэгэн адил цээрлvvлэн шийтгэжээ. Гvюг хааны авсан өөр нэг арга хэмжээ нь Туракина хатны vед хавчигдаж огцорсон сайд, тvшмэдийг хуучин тушаалд эргvvлэн дэвшvvлсэн явдал болно. Жишээ нь, Чингайг өөрөө авч чинсан болгожээ.
Тэрээр 1247 оны өвөл хvн амын тооллого явуулсан байна. Энэ нь албан татварыг журамлах, цэрэг татахыг цэгцлэх зорилготой байжээ. Гадаад бодлогын хувьд Гvюг хаан эцгийн бодлогыг баримталж, бусад улс орныг байлдан дагуулах явдлыг vргэлжлvvлжээ.
Умард Хятадын Алтан улсыг эзэлж дуусган Өмнөд Сvн улсыг довтлон байлдахыг Сvбээдэй баатар, Цагаан ноён нарт тушааж мордуулсан байна. 1247 оны намар Илжигидэй ноёнд цэрэг өгч баруун зvгийн эзлэгдээгvй vлдсэн Исмайлын зэрэг улс орнуудыг байлдан дагуулахыг даалгажээ. Тэгэхдээ 100 монгол айл тутмаас нэг эр, Иранд байсан цэргийн 10 хvн тутмаас хоёрыг тус тус татуулж Илжигидэйд цэргийн хvч нэмэгдvvлжээ. Илжигидэйг тэргvvн анги болгож хөдөлгөөд хаан өөрөө 1248 оны өвлийн сvvл сард гол хvчийг авч хөдөлсөн байна. Гvюг баруун зvг мордохдоо, "тэнгэрийн байдал дулаарах тийшээ хандлаа. Эмил нутгийн уур амьсгал надад зохидог юм. Тэндхийн ус умдаа өвчинд минь тус болно" гэж хэлээд явсан гэнэ.
Гэтэл vнэн хэрэг дээрээ Гvюг өөр зорилготой хөдөлсөн байж магадгvй ажээ. Тvvнийг баруун зvг мордмогц Тулуйн хатан Сорхугтани бэхи Бат хаанд тусгай хvн яаралтай зарж сэрэмжтэй бай! гэж захиж байжээ. Гvюг, хаан ширээнд суухад нь элдвээр саад хийж байсны дээр өөрийн хувь улс Алтан ордыг Монголын төв захиргаанаас нэлээд тусгаар байлгахыг хичээж, бие даасан бодлого явуулж байсан Батыг гэнэдvvлэн цохиж эрхэндээ оруулахаар сэм хөдөлсөн бололтой. Бат хаан Сорхугтани бэгийн илгээсэн мэдээг хvлээн авмагц захирсан нутгийн хязгаарыг бэхлэн цэрэг зэвсэг бэлдэж, Гvюгийг тосон байлдахаар зэхэж байжээ. Гэвч Гvюг хаан зорьсондоо хvрч чадсангvй,1248 оны 4 дvгээр сард нас баржээ.
Гvюгийг нас барсны дараа хаан ширээ эзлэх, төр засгийн эрхэнд нөлөөгөө нэвтрvvлэхийн төлөө хан хөвvvд, ихэс ноёд хоёр том эвсэл болон тэмцэлджээ. Ийнхvv хаан сонгож чадахгvй хоёр жил гаруй болов. Тэр завсар 1249-1251 онд Гvюгийн их хатан Огул Хаймиш төрийн хэргийг тvр хамаарчээ. 1251 оны 7 сард Монголын Их гvрний хаан өргөмжлөх Их хуралдайг Бэрх ноён удирдан, Хэрлэнгийн Хөдөө аралд хуралдуулж, Тулуйн ахмад хөвгvvн Мөнхийг хаанд өргөмжилжээ.
Мөнх хаан болмогц өлзийтэй тэр өдөр хэн хvн марган тэмцэлдэж, морь малыг унан зовоож, хvн, мал нядлах, араатан жигvvртнийг vргээж, газар шороо, ус ургамлыг хөндөж болохгvй цөм найртай сайхан цэнгэн өнгөрөөх хэрэгтэй гэж тусгай зарлиг буулгасан байна. Тэрээр Монгол улсын төрийг хямралаас гаргаж, хатуу захиргаа тогтоожээ. Улсын дотор мөрдөх алба татварын журмыг шинэчилжээ. Монгол нутаг ба бусад нvvдлийн мал аж ахуйт орны 100 мал тутмаас жил бvр нэгэн толгой мал татах, 100 хvрэхгvй малтай айлыг алба оногдуулахаас хэлтрvvлж, урьдын албаны дутууг нөхvvлэн төлvvлэхийг хэрэгсэхгvй болгосон байна.
Мөн Хятад орон, Мавереннахр нутагт жил бvр баян хvнээс 10 алтан зоос, ядуу хvнээс 1 алтан зоос, Хорасанд баян хvнээс 7 алтан зоос, ядуу хvнээс 1 алтан зоос тус тус татаж байхаар тогтоожээ. Мөн алба татвар хураагчдаас элдэв заль хэрэглэж, ард олноос хээл хахууль авах зэргийг цаазлан хоригложээ. Мөнх хаан өөрийн улсын ноёрхлыг бататгахын vvднээс алба татварыг арай бууруулан, ард тvмний эсэргvvцэл тэмцлийг намжаах, сэргийлэхэд дээрхи арга хэмжээг авч байжээ.
Мөнх хаан тvрvvчийн хаадын гадаад бодлогыг vргэлжлvvлж, шинэ газар орныг эзлэн авч, Монгол гvрний дэвсгэр нутгийг тэлж өргөтгөхөөр шийджээ.
Мөнх хааны дvv Хvлэгv баруун зvгт хийх дайныг удирджээ. Хvлэгv өөрийн ах Мөнх хааны зарлигийг гvйцэд биелvvлж, Иран улсын эзэн болжээ.
Мөнх хааны хоёр дахь том зорилго бол бvх хятадыг байлдан эзлэх явдал байв. Гэвч бvх хятадыг эзлэн авах гэдэг тийм ч амар ажил огт биш байжээ. Олон хvн амтай, эртний төр, соёлын их уламжлалтай, уудам нутаг дэвсгэртэй, цаг уурын хvнд нөхцөлтэй хятад орныг эзлэхэд их хvч, ухаан зарах хэрэгтэй байжээ.
1256 оны сvvлээр Их хуралдай хурж, Хятадын Өмнөд Сvн улсыг байлдан эзлэх асуудал авч хэлэлцжээ. Хуралдайны vеэр энд тэнд буухиа элч зарж, хуралдайд ирээгvй зарим ихэс дээдсийн саналыг авчээ. Бөө удганаар төлөг мэргэ ч тавиулсан гэдэг. Их хурилдай дээр Мөнх хаан өгvvлсэн нь: "Миний өвөг эцэг их vйлсийг бvтээж, нэр төрөө мөнх алдаршуулсан билээ. Би өвөг эцгийнхээ адил их vйлсийг заавал бvтээнэ. Өмнөд Сvн улс гэрээгээ эвдэж, миний элчийг баривчлан хорьж, ёс журмыг зөрчив. Иймээс цэрэг гаргаж дайлах болно"гэжээ.
Мөнх хаан Монгол орноо отгон дvv Аригбөх, Аландар ноён хоёроор сахиулан vлдээгээд, 1257 оны өвөл Хархорумаас хөдөлсөн ажээ. Мөнх хааныг дагалдан Хадан, Тутугай, Мөгэ, Асудай зэрэг цэргийн авьяаслаг жанжин ноёд явжээ. Зvvн замын их цэргийг Тогучар жанжин ерөнхийлөн захирч, тvvнийг дагалдан Есvнгэ, Хурц, Бужгар, Мөнххурц, Цагаан нарын ноёд жанжид явжээ. Энэ дайнд монгол цэрэг хохирол байнга vзсээр байжээ. Мөнх хаан 1259 оны эхээр Сычуаны нутагт цагаан сарын баяр тэмдэглэж, дайны явц, цаашдын зорилгоо хэлэлцжээ.
Хvний нутгийн зуны аагим халуунд монгол цэрэг туйлдаа хvртэл ядарч vргэлжлэн байлдахад хэцvv болсон байна. Мөн цэргийн дотор халуун хижиг өвчин гарчээ. Монгол цэрэг их ч vхэж vрэгдэж ихээхэн гарз хохирол учирчээ. Мөнх хаан өвдөж 1259 оны 8 дугаар сард нас баржээ.
Их Монгол улсын эхний дөрвөн хааны гурав нь (Чингис, Өгөдэй, Мөнх) гадаадад их аян дайн хийж ертөнцийн хагасыг шахам эзэлсэн билээ. Зэрлэг бvдvvлэг гэгдэж байсан монголчуудын нэр дэлхийд тvгэн цуурайтжээ. Мөнх хааны vед Монгол гvрний дэвсгэр нутаг асар том болжээ.
Чингис хааны отгон хvv Тулуйн ахмад хөвгvvн Мөнх /1209-1259/ 1251 онд Бат хааны дэмжлэгээр Их хуралдайгаар хаан ширээнд суужээ. Монгол гvрнийг тухайн vеийн дэлхийн хамгийн том гvрний хэмжээнд хvргэж чадсан хаан байжээ. Мөнх хаан Өмнөд Сvн улсыг байлдан дагуулж яваад 1259 оны 08-р сард таалал төгсжээ
XII зууны сvvлч, XIII зууны эхээр тархай бутархай байсан олон монгол овогтон нэгдэж төр байгуулсан нь нvvдлийн мал аж ахуй ноёрхсон байдалд хэдийгээр өөрчлөлт оруулаагvй боловч нийслэл Хархорум тэргvvтэй хот суурин байгуулагдан, газар тариалан, гар vйлдвар, худалдааны ажил өрнөх зэргээр тус орны vйлдвэрлэхvй хvчин, аж ахуй цаашид хөгжих аятай нөхцөл бvрэлдэж байжээ. Гэвч монголын хаад, ноёд харь орныг байлдан дагуулахад хамаг анхаарал, хvчээ хандуулсан нь тэр бололцоо нөхцлийг гvйцэд ашиглаж чадахгvйд хvргэжээ. Монгол гvрний төрийн алба, дээрээс нь ноёд тvшмэдийн алба гувчуур зэрэг нь ард тvмэнд хvнд дарамт болж байжээ.
6. Юан гvрэн байгуулагдсан нь
XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юан гvрнийг vндэслэн байгуулснаар монголын эзэнт гvрэн задарч эхлээд тус тусдаа биеэ даасан хэд хэдэн улс болж хуваагджээ. Монголын эзэнт гvрэн ийнхvv улс төрийн хямралд орж, монголын язгууртнуудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцадсан байна. Ингэж Чингисийн vvсгэн байгуулсан Их Монгол улсын тусгаар тогтнолд аюул учирч эхэлсэн байна.
Мөнх хаан Өмнөд хятадын Сvн улсыг байлдаж явах зуур Аригбөх Хархорумын ойролцоо орд барин сууж, уугуул монгол газар орныг сахин vлдэх vvрэгтэй байжээ.
Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах хууль ёсны илvv эрхтэй байсан ажээ. Аригбөхийг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор Хархорумд Их хуралдай хуралдуулж, олонхи хан хөвгvvд, угсааны ноёд, нөлөө бvхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгvvн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс vзвэл Тулуйн отгон хvv Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хvн байжээ.
Аригбөх Монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаравчлан Кайпин (хожмын Шанду) хотод 1260 оны 5 дугаар сарын 6-нд нэгэн "Их хуралдай" зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын "Их хаан" хэмээн өргөмжилсөн байна. Ингэж 1260 онд Их монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нийслэл гарсан билээ. Хаан ширээний төлөө тэмцэл чухамхvv ингэж эхлээд удсангvй цус урсгасан зэвсэгт тэмцэл болон хувирчээ.
1261 оны өвөл Монголын говь нутгийн заагт ах дvv хоёрын цэрэг дахин хvч сөрөн хэдэн өдөр vргэлжилсэн ширvvн тулалдаан хийсний эцэст Аригбөхийн тал ялагдаж ухран буцсан байна. Аригбөх цаашид тэмцлээ vргэлжлvvлэх бололцоогvй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ. Чухам ингэж ах дvv хоёрын хоорондын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч монголын хаан ширээний төлөө тэмцэл зогсоогvй, уул тэмцлийг Хайду ноён толгойлон vргэлжлvvлжээ. Аригбөхийг бууж өгсний дараа Хубилай тvvнийг дуудан уулзаж "Ах дvv бид хоёрын хэн нь хаан суух ёстой юм бэ?" гэж ихэмсэг байдлаар асуухад, Аригбөх "Миний ёсоор бол би суух ёстой, одоо чи суужээ" гэж хариулсан байдаг.
Хубилай дvv Аригбөхийг ялж, Монголын хаан ширээг тийнхvv эзлэн авчээ.Тэрээр эзлэгдээгvй vлдсэн Хятадын өмнөд хэсгийг байлдан дагуулж улмаар хятадаар төвлөж, нийт монгол гvрнийг бататган бэхжvvлэх хэрэгт гол анхаарлаа хандуулсан байна. Тэрбээр Хятад оронд төвлөн сууж Хятад орныг баримтлан захирахын тулд Хятадын хаадын уламжлалт заншлыг даган оны цолыг авч хэрэглэжээ. Хубилай хаан 1271 оны 1 дvгээр сараас "Их Монгол Улс"-ын нэрийг "Их Юан Улс" болгон өөрчлөв.
1260-1271 он хvртэл 11 жилийн дотор Хубилай хятад орныг бvрмөсөн байлдан эзэлжээ. Хубилай хаан Монголын улс төрийн төвийг Хятадад шилжvvлсэн явдал нь нийт монголчуудын хvчтэй эсэргvvцэлтэй удаа дараа тулгарч байв. Энэ эсэргvvцэл тэмцлийг Аригбөхийн бодлогыг тууштай баримтласан нөлөө бvхий Хашийн хvv Хайду (1235-1301) ноён толгойлжээ. Хайду бол Өгөдэйн vр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хvн байсан. Тэрээр Монголын эзэнт гvрний төв монгол газар байж монголоос л эзлэгдсэн улс орныг захиран баримтлах ёстой гэж vздэг байжээ.
Хайду нэг удаа бусад монгол ноёдод элч зарж бичсэн захидалдаа дурьдсан нь: "Чингис хаан болон бидний өвөг дээдэс та биднийг хаан ширээ залгамжлах ёсыг нарийн чанд сахигтун хэмээн гэрээсэлсэн биш бил vv. Гэтэл одоо эрхэм ах дvv ноёд та бид эцэг дээдсийн гэрээсийг хайхрахгvй, хөсөрдvvлэн зөрчиж, тэрсэлсэн этгээдэд хаан ширээг алдаж байна. Миний бие хаан ширээг залгамжлах зvй ёсны хvн биш бил vv. Хубилай хятад оронд урваж, монгол улсын тогтсон ёсыг огоорон эцэг өвгөдийн гэрээсийг хөсөрдvvлэн зөрчжээ. Гэтэл та бvхэн тийм хvнийг тvшин дэмжих чинь эцэг өвгөдөөс тэрсэлсэн хэрэг бус уу? Сайтар тунгаан бодож шийдвэрлэтvгэй" гэжээ. Мөн Хубилайд захиа илгээж дурьдсан нь: "Манай төр улсын ёс заншил бол хятадаас тэс өөр билээ. Гэтэл хятад газар бvгэн хоргодож, хот суурин байгуулж, ёс заншилд нь автахын учир юу билээ?" гэжээ.
Юан гvрэн байгуулагдсан нь монголын тvvхийн хөгжлийн хувьд нэг ч их сайн vйлс болсонгvй. Тухайлбал, Чингисийн байгуулсан Их Монгол улсын бие даасан засаг төр vндсэндээ мөхөв. Монгол орон их гvрний зах хязгаар нутаг болон орхигдоход хvрчээ. Нийслэл Хархорум нь эл хуль захын нэгэн хот болов.
Монголд гар урлалын зvйл эрт дээр vеэс хөгжиж монголчууд малынхаа арьс шир, ноос, vсийг чадамгай сурмаг боловсруулан эдэлсээр ирсэн байжээ. Төмөр хайлуулж зэр зэвсэг хийх явдал нэлээд эрт цагт эхэлжээ. Ялангуяа, Зvрчидийн Алтан улсаас Монголд төмрөөр хийсэн элдвийн зэр зэвсэг нийлvvлэхийг хориглосноос хойш монголчууд биеэ дааж төмөр хайлж, зэр зэвсэг хийх нь бvр ч их болсон билээ.
Чингис хаан монголчуудын хийсэн зэр зэвсгээр цэргээ зэвсэглэж, бvх монгол аймгийг нэгтгэсэн билээ. Гэтэл Юан гvрэн байгуулагдснаас хойшхи байдал эрс ондоо болох тийш хандаж, монгол газар байсан олон тооны гар vйлдвэрийн газар тархан сарниж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэр vед монголын нийгэм төвлөрсөн нэгдмэл байдлаас салан сарних тийшээ хандаж, монголын хаадаас монгол орондоо явуулж байсан бодлого хоёрдмол шинжтэй болжээ.
Хубилай хаан 1294 онд нас баржээ. Тэрбээр хаан ширээг ахмад хөвvvн Чингимээр сууриа залгуулахаар шийдэж, хаан хөвгvvн болгосон ажээ. Гэтэл Чингим эцгийн эсэн мэндэд бие барсан тул отгон хvv Төмөрийг нэр зааж vлдээжээ. Ингээд Хубилайн орыг Өлзийт хаан (1295-1307) залгажээ.
Өлзийт хааны vед Монгол гvрний улсууд харилцан хямралдахаа хэсэг зуур зогссон боловч нэгдмэл байдал нь бас л бат бэх байсангvй. Цагаадайн улс, Хvлэгvгийн улс, Алтан ордон болон Юан гvрэн цөм хэрэг дээрээ дор дороо биеэ даасан улсууд болсон байжээ. Төмөр хаан нас барсны дараа Булган хатан төрийн хэргийг тvр барьжээ. Өлзийт хааны ширээ залгамжлуулахаар монгол газрыг захируулан Хархорумд суулгасан ач хvv Хайсан биеэ Хvлэг хаан гэж өргөмжлөн 1308-1311 он хvртэл хаан суужээ. Хvлэг хааны дараа Буянт, Гэгээн, Есөнтөмөр, Хvслэн, Төгстөмөр, Ринчинбал, Тогоонтөмөр нарын зэрэг нэр бvхий хаад ширээнд суужээ. Хубилайгаас эхлэн Тогоонтөмөр хvртэлх Юан гvрний бvх хаан төрийн бодлого vндсэндээ бараг ижил, нэгэн гол чигийг барьж байжээ. Тэр нь хятад болон эзлэгдсэн бусад улс оронд ноёрхолоо бэхжvvлж, эрх мэдлийнхээ хvрээг аль болохоор өргөтгөх гэсэн явдал байжээ.
Юан гvрний vеийн Монгол орон
Монголын улс төрийн төвийг шилжvvлсний дараа уугуул монгол орныг “Давааны арын муж", "Хархорум муж" хэмээн нэрлэх болжээ. Юан улсын хаад Хархорумын улс төрийн ач холбогдлыг бууруулахгvйн тулд хан хөвгvvддээ жонон цол өгч Хархорумд суулгаж төр барих дадлага хийлгэдэг байв. Гэвч аажимдаа Хархорум зах хязгаар нутаг болох замд оржээ.
Хархорумд тасралтгvй ирдэг байсан зочин гийчин, элч худалдаачид Юан улсын нийслэлийг зорих болсноор хөл хөдөлгөөн эрс багасчээ. Хархорум хотыг өргөтгөх, ордон хэрмийг засан сэлбэж, шинэ барилга барих, тариалан, гар урлал зохих хэмжээгээр хөгжvvлэх арга хэмжээ авч байсан ч Хархорум улс төрийн төвийн ач холбогдлоо алдсаар дэлхийн олон улс орныг холбосон Эзэнт гvрний нийслэл байхаа больжээ.
Хархорумд тодорхой тооны байнгын бэлтгэлтэй цэргийн анги байрлуулан Хятадад гарсан бослогыг даруулдаг байв. Монголын Эзэнт гvрний төрийн бvх эрх Хубилай хааны мэдэлд төвлөрч байв. Монголын Юан улс нь Алтан Орд, Ил хаад, Цагаадайн улсыг нийтэд нь захирч байжээ.
Юан улсын төрийн дээд байгууллага нь Жvн шv шэн хэмээх дотоод бичгийн яам байжээ. Дотоод бичгийн яам харьяандаа 6 яамтай. Угсаа залгамжлах хан хvv эрхэлсэн сайдын албыг гол төлөв хашиж байв.
Тvvний удирдлагад баруун, зvvн этгээдийг тэргvvлэх сайд (чинсан) нар захирагдана. Тэд харъяа 6 яамыг шууд захирч, засаг захиргааны бvх хэргийг хөтлөн явуулна. Удирдах тушаалд монгол хvнийг, туслах албанд Дундад Азийн өнгөт нvдтэн хvмvvсийг томилдог байжээ. Хуулийн энэ заалтыг эхний vед ёсчлон биелvvлж байснаа хожмын хаад дагаж мөрдөөгvйгээс төрийн чухал албанд хятад хvмvvс олноор орж төр самуурахад хvргэсэн билээ.
Юан гvрний төрийн бодлого Хубилайгаас Тогоонтөмөр хvртэл Юан гvрний хаад Монгол төрийн гол бодлогыг мөрдлөг болгож байжээ. Хятад болон эзлэгдсэн бусад улс оронд ноёрхлоо бэхжvvлэх, эрх мэдлийнхээ хvрээг аль болохоор өргөтгөхөд бодлогоо чиглvvлж байв. Ялангуяа Хятад орныг улс төр, эдийн засгийн талаар бvрэн захирах асуудал Монгол хаадын анхаарлын төвд байлаа.
Юан гvрний хаад Хятадын эзлэгдсэн газар нутаг, хvн ам, хөрөнгө баялгийг алтан ураг болон ноёд, жанжин, сайдууддаа соёрхол болгон хувааж өгчээ. Хубилай хаан өөрийн эх, хөвvvн Чингим нарт 105 мянган тариачин өрх, Баян жанжинд 6 мянган хятад өрхийг тарианы газрын хамт өгчээ. Монгол хаад эзлэгдсэн орны ноёд, язгууртнуудтай холбоо тогтоож тэдний дэмжлэгт тvшиглэн улс улсын онцлогийг харгалзан захирна. Монголын Эзэнт гvрний бvх албан хэргийг монгол хэлээр явуулж байв.
Юан улсын vед зоосны зэрэгцээ 7 төрлийн цаасан мөнгө гарган гvйлгээнд оруулжээ. Алт, мөнгийг цаасан тэмдэгтээр солих тусгай газар байгуулан нэг лан алтыг 20 хэлхээ зоостой дvйх цаасан тэмдэгтээр сольдог байв. Монголын ноёрхлын vед хvн амыг бvхэлд нь 10 зэрэгт хувааж, алба татварын нэгдсэн системийг тогтоов. Хубилай хааны vед олон тооны элч төлөөлөгч, худалдаачид ирж албан vvргээ гvйцэтгэхийн зэрэгцээ Их хааны итгэлийг олж Монгол төрд алба хашдаг байлаа. Хубилай хаан буддын шашныг төрийн шашин болгож,Төвдийн лам Пагваг улсын багшаар өргөмжлөв. Төр, шашныг хослуулах төрийн хоёр ёсны сургаалыг хэрэгжvvлжээ. Будда, лал, христийн зэрэг шашныг зэрэгцэн оршихыг зөвшөөрсөн нь олон угсааны улсыг захирах Их гvрний бодлого байв.
Олон орны лам, эрдэмтэн, зурхайч нар Юан гvрэнд ирж цаг улирлын бичиг зохиох, одон орны оргил байгуулж од мичдийн хөдөлгөөн, тэнгэрийн байдлыг ажиж зурхайн ёс, мэргэ төлөг хөгжиж байв. Монгол хаад төрийн нууцыг хадгалах vvднээс шинэ бичиг зохиолгож, төрийн гол гол албан тушаалд монгол хvмvvсийг ажиллуулжээ. Монголчуудыг Хятадтай холилдон уусахаас сэргийлж, хятад, монгол хvмvvс ураг холбох, монгол хvн хятад хувцас өмсөх, хятад ёс заншилд орохыг хуулиар чандлан хориглож байв.
Хубилай хааны vед 20 гаруй улстай улс төр, худалдааны харилцаатай байжээ.
Хубилай өмнөх хаадын адил газар нутгаа өргөтгөх бодлого явуулж, Өмнөд Хятадыг бvхэлд нь эзлээд улмаар Бирм, Камбож, Вьетнамыг хэдэн удаа байлдаж тvшиц улс болгожээ. Хубилай Японд удаа дараа элч илгээж 1274-1296 энд хэд хэдэн удаа довтолсон ч далайн хар шуурга тохиолдож довтолгоон амжилтгvй болсон байна. XIV зууны эхэн vеийг хvртэл Монголын эзэнт гvрэн нэгдмэл байдлаа хадгалж ирсэн боловч цаашдаа бие даасан хэд хэдэн улс болон задарчээ. Эдгээр нь Алтан ордны улс, Ил хаант улс, Цагаадайн улс байсан юм.
7. Монголын эзэнт гvрнээс бие даан хант улс болсон нь
Алтан Ордны улс
Зvчи хаан нас барж Чингис хааны зарлигаар хvv Бат нь (1227-1256) тvvний орыг залгамжлав. Бат баруун зvгийн байлдаанаас буцаж ирсний дараа 1242 онд Алтан Ордны улсыг байгуулжээ. Алтан Ордны улсад Дундад Азийн Хорезм, Сырдарья мөрний доод урсгал, Ижил мөрний Болгар, Половец буюу Кипчакийн тал, Крым, Умард Кавказад орших олон хэлний янз бvрийн угсаа гарлын хvмvvс харьяалагдаж байв.
Орос улсын ихэнх хэсэг нь Алтан Ордны улсын бvрэлдэхvvнд оролгvй, алба барьдаг, хараат улсын байдалтай vлджээ. Алтан Ордны улсын гол хаад, Бат, Бэрх, Мөнхтөмөр, Тудамөнх, Тулабуга, Тохта, Узбек, Жанибек нар байсан байна.
Цагаадайн хант улс
Дундад Азид оршин тогтнож байсан бөгөөд нийслэл нь Ил мөрний хөндийд байрлаж байжээ. Цагаадайн улсын нутгаар өрнө, дорныг холбосон худалдааны гол зам дайран гардаг. Энэ нь худалдаа эдийн засаг хөгжихөд таатай нөхцлийг бvрдvvлж байсан ч хөрш улсуудын худалдааны замыг эзэмшихийн төлөө халдлага довтолгоонд өртөх эрсдэлтэй байв. Цагаадайн хант улсын гол хаад, Цагаадай, Алгуй, Мубарек, Кебек , Казаган нар байжээ.
Ил хант улс
Мөнх хаан суусны дараа 1256 онд дvv Хvлэгvд цэрэг өгч Ислам шашинтны улсуудыг эзлvvлэхээр явуулсны дvнд Перс, Ирак, Азербайджан, Армен, Туркестан, Гvржийн нутаг дэвсгэр дээр Ил хант улсыг байгуулжээ. Vvнийг Хvлэгvгийн улс гэх нь бий. Ил хант улсын нийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV зууны эхээр Иракийн Султани хотод шилжжээ. Ил хант улсын гол хаад, Хvлэгv , Абага , Аргун, Гайхат, Газан, Өлзийт нар байлаа.
Алтан Орд, Цагаадай, Хvлэгvгийн улс нь баруун, зvvн, төв гэсэн гурван хэсэгт хуваагдаж байв. Төр засаг захиргааны зохион байгуулалтадаа монгол заншил, эзлэгдсэн орнуудын засаг захиргааны зохион байгуулалтыг хослуулан хэрэглэсэн байна. Эзлэгдсэн орнуудын муж, хот суурингуудад дарга нарыг тавьж, цэрэг суулган захирчээ.
Тэдгээр улс нь Монголын Эзэнт гvрний баруун хязгаарт оршиж тэдний нутгаар өртөө, худалдааны гол, гол зам дайран өнгөрч, Өрнө, Дорны соёл нэвтрэх, худалдаа, эдийн засгийг хөгжvvлэх гол гvvр болж байв.
Эдгээр улсууд өөр өөрийн хөгжлийн онцлогтой. Алтан Орд, Цагаадайн улс нь худалдаа, эдийн засгийн талаар нэрд гарч байсан бол Ил хааны улс шинжлэх ухаан, эрдэмтдийг тэтгэх талаар алдаршиж байв. Тухайн vед шинжлэх ухааны салбаруудаас тvvх, анагаах ухаан эрчимтэй хөгжиж, Ата-Малик Жувейний «Ертөнцийг байлдан дагуулагчийн тvvх», Рашид-ад-диний «Судрын чуулган» зэрэг өдгөө бидний vед уламжлагдан ирсэн тvvхийн алдарт зохиолууд гарсан байна. Цагадай, Алтан ордны улсууд хот байгуулалтын талаар ихэд алдаршиж зарим тvvхэнд хотуудын орон гэж тэмдэглэгджээ
Юан гvрэн унасан нь
Хубилайгаас Тогоонтөмөр хаан хvртэл нийт 11 их хаан Монголын Юан улсын төрийг захиран суув. Тогоонтөмөрийн vед Хятад орны нийгэм улс төрийн байдал туйлын хvнд болсон байжээ. Тvvний дээр Монголын эрх баригчид эрх мэдлийн төлөө тэмцэлдэж дотроо хагаралтай байсан нь төрийн хvчирхэг байдал, хяналтыг сулруулав. Vvнээс vvдэн нутгийн ноёд тvшмэдvvд дур мэдэн алба татварын хэмжээг vлэмж нэмэгдvvлсэн нь ард тvмний аж байдлыг хvндрvvлсний дээр байгалийн гамшиг нэрвэж хэд хэдэн удаа томоохон өлсгөлөн болж олон хvн өлбөрөн vхжээ.
Энэ бvхэн нь улс орны дотоодод тогтворгvй байдлыг бий болгов.
1337 онд Хятадад Монголын дарлалыг эсэргvvцсэн бослого гарч, эрч хvчээ авч байв. Босогчид улаан алчуураар толгойгоо боосноос тvvхэнд "Улаан алчууртны бослого" хэмээн алдаршжээ. Босогчид Өмнөд Хятадыг Монголын захиргаанаас чөлөөлж, улмаар 1368 онд нийслэл Ханбалиг хотыг эзлэн авчээ. Тогоонтөмөр хаан ойр дотныхоо хvмvvсийг хагас дутуу авч бvслэлтээс зугатан гарчээ. Тийнхvv 1368 онд Хятад дахь Монголын ноёрхол эцэс болж олон улс, угсаатныг нэгтгэсэн Монголын Юан улс мөхөж Хятадын Мин улс (1368-1644) байгуулагджээ.
Монголын Эзэнт гvрний бvрэлдэхvvн улсуудын дотоодод ч зөрчил тэмцэл гарч байв. XIV зууны гучаад оны vеэс Хvлэгvгийн улсад дайн дэгджээ. Vvний улмаас Хvлэгvгийн улс дотроо хэд хэдэн улс болон хуваагдав. 1351-1352 оны vед Иранд гар урчууд, тариачдыг хамарсан том бослого гарчээ. 1353 онд босогчид Ил хан Тугатөмөрийг бусад эрх баригчдын хамтаар барьж хороонсоор Иран дахь Хvлэгvгийн ноёрхол эцэслэв.
Цагаадайн хаант улсад төрийн эрхийн төлөө vймээн самуун удаа дараа гарч, торгоны их зам хаагдав. Худалдаа наймааны ажил саатаж, эдийн засаг унасан нь ард тvмний аж амьдралд хvндээр тусав. Цагаадайн улсын төрийн эрхийг хvчээр авсан Төмөр 1381-1398 онд Иранд хэд хэдэн удаа довтолж байлдан эзэлжээ. Гэвч Төмөр нас барснаар Монголын ноёрхол унасан юм. XIV зууны дундуур Алтан ордны эрх баригчид хаан ширээний төлөө тэмцэж,1357-1381 оны хооронд 20 гаруй хаан солигдож, улс нь дотроо хант улсууд хуваагджээ.
Ахмед хаан Алтан Ордны нэгдмэл хvчирхэг байдлыг сэргээх сvvлчийн оролдлого хийжээ. Гэвч 1480 оны өвөл Ахмед өрсөлдөгч этгээдvvддээ алагдаж, Алтан Ордны улс мөхөж 200 гаруй жилийн Монголын ноёрхол унав. Тийнхvv Монголын Эзэнт гvрэн эзлэгдсэн орнуудын ард тvмний эсэргvvцэл тэмцлээр бутран сарнив.
8. XIII-XIV зууны Монголын аж ахуй, соёл
Мал аж ахуй Байгаль, цаг уурын хvчин зvйлээс гадна оршин буй газар зvйн орчин, улс төрийн тархай бутархай байдал нь тэр vеийн монголчуудын эрхлэх аж ахуйд нөлөөлжээ.
XIII зуунд Их Монгол улс байгуулагдсанаар мал аж ахуй vндсэн аж ахуй болж таван хошуу малыг өсгөх болсон байна. Энэ дундаа адууны тоо толгой нэн олон байжээ. Учир нь холын зам туулах чадвартай, өл хоол даах тэвчээртэй шандаст хүлгvvдийг тусгайлан өсгөж байснаас адуун сvргийн тоо толгой хурдацтай өсчээ. Монголчууд малынхаа vр шимээр хоол хvнс хувцас хунар, орон сууц зэрэг аж амьдралынхаа бvхий л хэрэгцээт зvйлсийг хангаж байжээ.
Ан агнуур Монголчуудын амьдралд ан агнуур чухал vvрэгтэй байв. Малынхаа тоо толгойг өсгөх, хvнсний нөөц нэмэгдvvлэх, дулаан хувцас хэрэглэл бэлтгэх, эмчилгээний тvvхий эд бэлтгэх зэрэг олон зориулалтаар ан хийж байв. Хаад ноёд тэргvvтэй олон хvн оролцсон улсын чанартай ан ав хийхийг ав хомрого гэнэ. Их ав хомрого нь хvнсний нөөцөө бэлтгэхийн зэрэгцээ цэргийн бэлтгэл сургуулилт болдог байв. Их цэрэг аян дайнд мордох болон буцаж ирэхдээ ав хомрого хийнэ.
Жирийн олон тvмэн их ав хомрогод оролцохоос гадна ганц нэгээрээ буюу хэд гурваар ан хийхийг хайдаг ав гэнэ. Энэ нь аж ахуйн зориулалттай байв.
Төрийн тахилга, баяр наадам. Тэр vеийн монголчууд төр, шашны болон ахуй амьдралтай холбогдолтой тэнгэр, уул усны тахилга, найр хурим, цагаан cap зэрэг баяр ёслолыг өргөн тэмдэглэдэг байсан байна. Монголчууд эзэн хаанаа Мөнх тэнгэрээс язгуурт хэмээн vзэж тэнгэр, газрыг тахиж байв.
Хэнтий, Хангай, Алтайн нурууны гол ноён оргилуудыг тахин шvтэж байжээ. Бурхан Халдун, Богд Хан уул, Отгонтэнгэр, Алтай, Хан хөхийн тахилга өнөөг хvртэл уламжлагдан ирсэн билээ.
Их Монгол улсын vед хаан өргөмжлөх, байлдах дайтах, хурим найр, оршуулга зэрэг улс, иргэний амьдралын бvхий л зан vйлийг бөө нарын зааж зурснаар гvйцэтгэж байсан бол Эзэнт гvрний vед бөөгийн зэрэгцээ буддын шашны лам нар ч оролцох болов. Тэр vеийн монголчуудын гол цэнгэл нь эрийн гурван наадам байжээ. Монголын нууц товчоонд Хасар, Есvнгэ, Бvрибөх, Бэлгvтэй, Чилгэр гэх мэт олон хvнийг хvчит бөх, мэргэн харваачид байсныг тэмдэглэсэн байдаг.
Орон сууц Монголчуудын vндсэн сууц гэр нь дээшээ ялимгvй цомцгороос бус өнөөгийнхөөс онцын ялгаагvй байв. Харин хаад ноёдын том хэмжээний гоёж чимэглэсэн гэр-орд, тэрэм олноор бий болсон нь тэр vеийн онцлог байв. Тэдгээрийг алтан-орд, алтан тэрэм хэмээж байсан байна. Гэр-орд барьж буулгадаггvй, тэргэн дээр байнга бариатай байдаг байжээ.
Зарим орд-гэр тэрэг нь өргөөшөө 9м байсан ба тэрэгний дугуйн хоорондох зай нь 6м, орд-гэр нь хэр тэрэгнээсээ хоёр тийшээ тус бvр 1,5м хиртэй илvv гарч байжээ. Тийм гэр тэргэнд 22 шар vхэр хөллөж байсан ба тэрэгний гол нь хөлөг онгоцны шураг баганын чинээ том байсан тухай тэр vед монгол нутгаар явж байсан гадаадын элч тэмдэглэн vлдээжээ.
Нvvдлийн амьдралд хамгийн тохиромжтой сууц болох тэдгээр гэр ордыг монгол урчууд өөрсдөө урлан бvтээж байв. Алтан тэрэм хэмээх vлэмж том хэмжээний асрыг онцгой vйл явдалд хэрэглэж байжээ. Унгарын хаан IV Белагаас бэлгэнд ирvvлсэн Алтан тэрэмд Гvюгийг хаан өргөмжлөх их ёслолыг хийсэн байна. Тэр нь хоёр мянга гаруй хvний багтаамжтай байжээ. Алтан Ордны хаан Бат ч мөн тийм гоёмсог тэрэмд амьдарч байсан тухай тэмдэглэл бий.
Хувцас хэрэглэл Монголчууд мал, ан амьтны арьс vсээр хийсэн хувцас хунарын зэрэгцээ харь орнуудаас авчирсан эд бараагаар хувцас хийдэг байв. Баян, ядуу хvмvvсийн хувцас нь эд, хийц загвараараа
хоорондоо ихээхэн ялгаатай. Эрчvvд нь оройн хэсэг нь бөмбөгөрдvv, ар шилэвч нь шилэн хvзvvг халхалсан буюу юvдэн хэлбэрийн малгай, гэрлэсэн эмэгтэйчvvд нь богтаг малгай өмсч байжээ. Богтог малгай нь нийгэмд эзлэх
байр суурь, зэрэг дэвээр ялгаатай байв. Хааны хатных хамгийн өндөр байв. Язгууртнууд vнэт vслэгээр хийсэн хувцас, алт мөнгөөр гоёмсог урласан гоёл чимэглэлийн зvйл хэрэглэнэ.
Бvс бол тал хээрийн дайчин эрсийн дайн тулааны алдар гавьяаг илтгэх тэмдэг, эр хvний онцгой эрхэмлэдэг гол хэрэглэлийн нэг байв. Монгол эрчvvд бvгд бvс бvсэлж харин эмэгтэйчvvд нь бvс хэрэглэдэггvй байснаас бvсгvй хvн гэгдэх болжээ. Талын язгууртан эрчvvд бvрэн хэрэглэлтэй алт, мөнгөн бvс бvслэдэг байсан тухай Монголын Нууц товчоо зэрэг тvvх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Монголчуудын хувцас нь хурдан шаламгай хөдөлгөөн, морь унахад саад болохгvй нvvдлийн амьдралд зохицсон байжээ.
Хот суурин Монголын тал нутагт дорно, өрнийн соёлын харилцан нөлөөллөөр өвөрмөц өнгө төрхтэй хотууд хөгжиж эхлэв. Тэдгээр хот нь өмнөх vеийнхээс цар хэмжээ, хvн амын бvрэлдэхvvн, зохион байгуулалтын хувьд ялгаатай байв. XIII-XIV зууны vед нийслэл Хархорум, Аураг орд, Чингай балгасан, Хар-тvнэ-ийн орд, Сvрийг бадруулах зэрэг нэлээд алдартай хот суурин, цэргийн бэхлэлтvvд байжээ. Эртний монголын хот байгуулалт, уран барилгын хамгийн шилдэг нь Хархорум хот юм.
Тvvнийг анх Чингис хааны зарлигаар 1220 онд барьж эхлээд Өгөдэй, Мөнх хааны vед дуусгажээ. Хархорум тvvхэн богино хугацаанд дэлхийн худалдаа соёл, шашин, гадаад харидцааны гол төвvvдийн нэг болж байв. Өгөдэй хааны 64 баганат ордон, францын дархан Вельгельм Бушьегийн урласан алдарт мөнгөн мод, буддын болон христос, лалын сvм дуганууд уран барилгын өвөрмөц шийдэл, ур хийцээрээ олны харааг булааж байв.
Тухайн vед ирсэн Ромын Пап ламын элч Жиованни Дель Плано Карпини, Францын хааны элч Гийом де Рубрук нар Хархорум болон бусад хотын тухай олон сонирхолтой зvйлийг тэмдэглэн vлдээсэн нь өнөө vед тvvхээ сэргээн мэдэхэд чухал ач холбогдолтой болов. Хархорумыг барьж босгох хэрэгт монгол урчуудын зэрэгцээ эзлэгдсэн орнуудаас авчирсан барилгачин, урчууд хувь нэмрээ оруулжээ. Дээр дурдсан хотод гар урчууд олноор суурьшиж, алт, мөнгөөр гоёл чимэглэлийн зvйлийг урлаж байв.
Монголын нууц товчоо, Судрын чуулган зэрэг тvvхийн сурвалж бичгvvдэд мөнгөн өлгий, танан эрдэнийн чимэгт хөнжил, алт, мөнгөн ээмэг, бөгж, бvс зэрэг гоёл чимэглэлийн тухай олонтаа дурдагддаг.
Монгол хаадын дэргэд найман, уйгар, хэрэйд зэрэг бичгийн сайд тvшмэд төрийн хэргийг явуулахын зэрэгцээ олон хэлний орчуулагч бичээч нар ажиллаж албан хэргийг хөтөлж байв. Монголын хаан төрөөс илгээх захидал бичгийг тухайн орны хэлээр бичиж тvvнийг нь монгол төрийн албан ёсны бичгээр цохолт хийж баталгаажуулдаг заншилтай байв. Тухайн vед улсын заргач Шихихутуг, мэргэн сайд Чингай, Хадаг нарын зэрэг бичгийн мэргэд олноор төрөн гарчээ.
Монгол төрийн анхны цааз нь Их Засаг хууль байсан. 1269 онд улсын багш Пагва ламын зохиосон дөрвөлжин vсгийг Хубилай хааны зарлигаар төрийн бичиг болгосон боловч төдий л өргөн дэлгэрч чадсангvй. XIII зууны эцэс XIV зууны эхэн хагасын монголын нэрт эрдэмтэн Чойжи-Одсэр “Махагалын магтаал”, “Зvрхний тольт” зэрэг гvн ухаан, хэлний зvй, уран зохиолын нэлээд ном бичиж эртний энэтхэг төвд хэлнээс «Бодичарьяа-аватара» зэрэг гvн ухааны зохиол орчуулжээ. Мөн монгол эрдэмтэн Шаравсэнгэ уйгур, төвд хэлнээс буддын шашны хөлгөн судар “Алтангэрэл”, “Долоон өвгөний судар”, Сономгара төвдийн эрдэмтэн Гунгаажанцаны сургаалын зохиол Субашидыг тус тус орчуулж байжээ.
Монголчуудын тvvхийн мэдлэг баялаг уламжлалтай бөгөөд тvvнийхээ ачаар тэд угсаагаа сайн мэдэж хойч vедээ өвлvvлдэг байв. Vvний тодорхой жишээ нь Монголын Нууц товчоо юм. Монголын нууц товчоо зохиолд тархай бутархай байсан монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол улсыг байгуулсан тvvхэн хэрэг явдлыг он цагийн дарааллаар тодорхой өгvvлжээ. Тэр vед «Нууц Товчоо»-ноос гадна «Монголжин аймгийн эх тvvх», «Алтан дэвтэр» зэрэг тvvхийн зохиол байсан нь бидний vед уламжлагдаж ирсэнгvй. Тэдгээр нь Чингис хааны өвөг дээдэс, удам угсааны тvvх буюу алтан ургийнхны тvvх байжээ. Мөн «Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл» хэмээх тvvхэн зохиол байсан нь орчуулгаар уламжлагдаж иржээ.
Монголчууд болон Монголын Эзэнт Гvрний тvvхэнд холбогдох араб, перс, армян, хятад, орос, солонгос зэрэг хэлээр тэр vед бичигдсэн тvvхийн зохиолууд бий. Тэдний заримаас дурдвал Ата-Малик Жvвейний «Ертөнцийг байлдан дагуулагчийн тvvх», Рашид-ад-Диний «Судрын чуулган», «Юан улсын судар», Магакийн «Нум сумтан ард тvмний тvvх» зэргийг дурдаж болно. Хубилай хааны зохиолгосон «Дөрвөн төрийн арван буянт номын цагаан тvvх» хэмээх тvvх хууль цаазны дурсгалт бичиг нь хувилбараар уламжлагдан иржээ.
Урлаг, уран зохиол Аман зохиолын баялаг уламжлалд тулгуурлан монголын бичгийн уран зохиол бий болжээ. Аман зохиол, домог, ардын уран сэцэн vгсийг ашиглан тvvхийг уран сайхны аргаар гайхамшигтай сайхан бичсний жишээ нь «Монголын Нууц Товчоо» юм. Тиймээс бас уран зохиолын дурсгал болдог юм. Монголын нууц товчоог зохиогч нь өнөөг хvртэл тодорхойгvй боловч тэрбээр зөвхөн тvvхч төдийгvй чадварлаг уран зохиолч байжээ. «Аргусан хуурчийн домог», «Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвvvний цэцэлсэн шашдир», «Хоёр загалын тууж», «Алтан Ордны vйсэн дээрх бичиг» зэрэг зохиол тэр vед зохиогджээ. Тэдгээр дурсгал нь тухайн vеийнхээ нийгмийн байдлыг тодорхой дvрслэн харуулсан байдгаараа онцгой ач холбогдолтой юм.
Шашин шvтлэг Их Монгол улсын vед бөө мөргөл төрийн шашин байсан бол Монголын Эзэнт гvрний vед Энэтхэг, Төвдөөс уламжилсан буддын шашныг төрийн шашин болгож Пагва зэрэг төвд лам нарыг улсын багшаар өргөмжилж байв. Гэвч дийлэнх монголчуудын оюун амьдрал ахуйн гvнд бөө мөргөл зонхилж байв унаж Ази, Европ дахь Монголын ноёрхол эцэс болжээ

бичсэн: Е.TSERENBAATAR төрөл: Монгол улсын түүх, лекц |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 790 удаа