"МОНГОЛЫН ТОВЧ ТҮҮХ" НЭН ЭРТНИЙ ҮЕ 800,000 ЖИЛИЙН ӨМНӨӨС НТӨVII ЗУУН ХҮРТЭЛ
2022-08-05,10:21
1. Нэн эртний vе
Чулуун зэвсгийн vе
Чулуун зэвсэгтэн, хадны зураг бvтээгчид одоогоос 800000 жилийн тэртээгээс Монгол нутагт амьдарч байсан хvмvvс. Босоо явагч хvн(homo erectus)-ээс ухаант хvн болон хөгжиж, зэр зэвсэг, ваар сав урлан хийж, хадны зураг, сувс, онго зэрэг гоёл чимэглэлийг урлан овгийн байгууллаар амьдарч байжээ. 40000 орчим жилийн тэртээ мичин хvнээс vлдсэн хөмсөгний товгор арилж, хэл яриатай болж, оюун ухаан хөгжиж, зэвсэг багаж амьдрах арга нь эрс сайжирчээ.
Хvрэл зэвсгийн vе
Хvрэл зэвсэгтэн, буган хөшөө, дөрвөлжин булш бvтээгчид МЭӨ III-I мянган жилийн хооронд Монгол нутагт амьдарч байсан, монгол төрхтөн, бидний өвөг дээдэс. Тэд хvрлийг боловсруулж эд эдлэл, зэр зэвсэг бvтээж байжээ. Энэ vеийн хvмvvс биеэ барьсан өмд цамц, урт хормойтой дээл өмсч, дээлэн дээрээ бvс бvсэлдэг байжээ. Бvс нь өргөн, нарийн хээ, товруу чимэгтэй. Малгай нь өргөн хvрээтэй, дуулга мэт бөмбөгөр хэлбэртэй салаа оройтой байжээ. Хvрлийн vеийн хvмvvс хиргисvvр, буган хөшөө, дөрвөлжин булш, хадны зураг зэргийг vлдээжээ.
Төмөр зэвсгийн vе
Төмөр зэвсэгтэн, хиргисvvр, буган хөшөө, дөрвөлжин булшийг бvтээгчид МЭӨ I мянган жилээс МЭӨ VII зуун хvртэлх хугацаанд Монгол нутагт амьдарч байсан бидний өвөг дээдэс. Тэд төмрийг боловсруулж эд эдлэл, зэр зэвсэг бvтээж байжээ. Тэд “өвөг дээдэс”, ”овог өрхийн онго, ивээгч”-ийг шvтэн биширдэг байжээ. Төмрийн vеийн хvмvvс хиргисvvр, буган хөшөө, хадны зураг, дөрвөлжин булш зэргийг бvтээлцжээ.

бичсэн: Е.TSERENBAATAR төрөл: Монгол улсын түүх, лекц |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1210 удаа