МОНГОЛЫН ТОВЧ ТҮҮХ- 20-Р ЗУУН
2022-08-05,10:02
1. 1911 оны vндэсний хувьсгал
Ийнхvv 1911 оны монголын vндэсний эрх чөлөөний хувьсгалын гол ололт Монголын тусгаар тогтнолыг хvчээр устгаж, Монголд Хятадын цэргийн харгис дэглэм тогтов
XIX зууны сvvлч, XX зууны эхэн vеэс Монголчууд Манжийн дарлалын эсрэг хvчтэй тэмцжээ. Урт удаан хугацааны дарлал, мөлжлөг, нvсэр алба гувчуурт ард тvмэн туйлдаж тэмцэлд боссон байна. Мөн энэ vед Манж Чин улсын сvр хvч сульдаж хvчирхэг бусад орны хараат байдалд орсон нь Монголчууд тэмцэл хөдөлгөөнөө өрнvvлж, vндэснийхээ эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээх явдалд тvлхэц өгсөн юм.
1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх vеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Ар монголын хаад ноёд, дээд лам нар чин ван Ханддорж тэргvvтэй төлөөлөгчдийг Орос улсад явуулав. Жавзандамба хутагт,Халхын хан нар хамтарсан бичигтээ Гадаад монгол, Өвөр монгол, Барга, Урианхайн хязгаарыг багтаасан Их Монгол улсыг байгуулахдаа Орос улсаас тусламж авах, худалдааны харилцаа тогтоох зэрэг хvсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.Мөн Монголчууд Чин улсын шинэ засгийн бодлого гэгчийг монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шvтлэгтэй харш гэж vзээд, тvvнийг бvхэлд нь хvлээж авч болохгvй гэдэгтэй санал нэгдсэн байна.
1911 оны XI сарын 28-нд Монголын ноёд дээд лам нар Жавзандамба хутагтад айлтгасан бичигт «...Одоо өмнө газар их самуун дэгдэж олон шинэ төр байгуулан улс болон тогтнож буй чимээ машид олон болсон ба манжийн хаан аймагтны эрх мэдэл тун ч өчvvхэн болжээ. Иймд шавь нар бид бvхэн дахин хvмvvжвээс сайн болохыг тодорхойгоор айлдахыг хvснэ» гэжээ. Vvний хариуд Жавзандамба хутагт «...Таны ийнхvv асуусан нь маш сайн. Ер нь аливаа юманд цаг хэмжээгvй нь огт vгvй. Манж, хятадын энэ байдал мөн цаг болсны тулд болой. Одоо монгол овогтон бvгдээр нийлж, өөртөө улс болон тогтнож, шашинаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зvдгvvрийг vзэхгvй болох цаг болсон. Гэвч бvгдээрээ нэгэн сэтгэл хамт хvчин гаргаж чармайн зvтгэхийг харгалзана. Бас лам би олон монгол шавь нараа цөмийг нэгэн адил авралдаа авсаар бөлгөө. Миний энэ vгийг улам улмаар лам надад мөргөхөөр ирдэг олон монгол шавь нарт нийтээр нэгэн адил сонсговол зохино» гэжээ.
Ингээд Монголчууд 1911 оны нэгдvгээр сард Хvрээний манж амбаныг нутаг буцаан засаг захиргааг нь халжээ. Ингэж дотоод гадаад хvчин зvйлс бvрэлдэж ирэхэд 1911 оны 12-р сарын 29-ны өдөр тусгаар тогтносон улсаа тунхаглаж, Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаанд Жавзандамба хутагтыг өргөмжлөн, соёмбот шар тугаа мандуулав. Ийнхvv vндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол улс тусгаар тогтнолоо олж авлаа. Олноо өргөгдсөн Монгол улсад "монгол овогтон бvгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах", Монголын тусгаар тогтнолыг хоёр их хөрш болон бусад орнуудаар хvлээн зөвшөөрvvлэх зорилго тулгарлаа.
Манж Чин гvрний захиргаанд байсан монгол овогтнууд Олноо өргөгдсөн Монгол улсад нэгдэхээ илэрхийлж байсан боловч, дөнгөж байгуулагдаж байсан Дундад Иргэн улс өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, монголыг өөрийн нэг муж гэж vзэж байв. Богд хааны засгийн газар Франц, Англи, Герман, Америк, Япон зэрэг улсын засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээсэн тухайгаа мэдэгдсэн боловч хариу ирvvлээгvй тул хойд хөрш Орос улсад найдахаас өөр зам vлдсэнгvй.
1912 оны 1 дvгээр сарын 21-нд Улиастай хотын манж жанжин, сайд нар бууж өгсөн, Магсаржав гvн, Дамдинсvрэн гvн, Тогтох тайж, Хайсан гvн, Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар нарын удирдсан цэргvvд хятад цэрэгтэй 3 сар гаруй тулалдаж, 1912 оны 8 дугаар сарын 7-д Ховд хотыг бvрэн чөлөөлснөөр баруун хязгаарт манжийн засаг захиргааг устгасан байна.
2. Хиагт дахь гурван улсын гэрээ
Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглаж, өөрийн хаант улсаа байгуулсан тэр vед Чин улсын өмнөд нутагт хувьсгал ялж, Бvгд Найрамдах Дундад Иргэн Улс байгуулснаа тунхаглаж байжээ. Бvгд Найрамдах Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Сун Ятсен 1912 оны нэгдvгээр сарын 2-нд гаргасан тунхагтаа «Улсын vндэс бол ард тvмэн байдаг. Хятад, манж, монгол, хотон, төвдийн нутгийг нэгэн улс болгож, эл угсаатныг нэгтгэж нэгэн хvн мэт болговол энэ нь vндэстний нэгдэл болно.Учанд бослого гарснаас хойш арав гаруй муж тусгаар тогтнов. Тусгаар тогтнол бол нэг талаар Манж Чин улсын ноёрхлоос ангижрах, нөгөө талаар олон мужийг тvvнчлэн Монгол, Төвдийг ч гэсэн нэгтгэхийг хэлж байгаа юм» гэжээ.
Гэвч Монголын эрх баригчид нэгэнт байгуулсан улс, төрдөө vнэнч, Хятад улсын тvрэмгий санаархлыг няцааж, өөрсдийн тусгаар тогтнолын хэргээ лавшруулж байв. Монгол улс тусгаар тогтнолоо олж авсан нь хөрш хоёр улс Орос, Дундад Иргэн Улсын аль алиных нь ашиг сонирхолд нийцээгvй асуудал байсан учраас тэд vvнийг өөрсдөдөө ашигтай болгох арга зам эрж байж байсан юм.
Ингээд Орос, Дундад Иргэн Улс хоёр Монголын асуудлаар удаан хэлэлцсэний эцэст 1913 оны 11 дvгээр сарын 5-нд Бээжинд «Гадаад Монголын автономийн тухай илтгэн гаргах бичиг» гэдэг тунхаглалд гарын vсэг зурсан нь хөрш хоёр гvрэн Монголын тусгаар тогтнолыг хавсайдан цуцалж зөвхөн Ар Монголыг Дундад Иргэн Улсын харъяат автономит эрхтэй болгов. Ийнхvv 1911 оны монголын vндэсний эрх чөлөөний хувьсгалын гол ололт Монголын тусгаар тогтнолыг хvчээр устгаж, Монголд Хятадын цэргийн харгис дэглэм тогтов.
3. Нийгэм, соёл
Манжаас тусгаар тогтносны vр дvнд Монгол улсын аливаа орлого урьдын адил харь Манж гvриий эрх ашигт зарцуулагдахаа больж, Монголын аж ахуйн арга ажиллагаанд зарим нэг шинэ дэвшилт зvйл нэмэгдсээр байв.
Нэг талаас элдэв өвчний улмаас мал аж ахуйд учирч байсан хохирлыг багасгах гэсэн монголчуудын эрмэлзэл, нөгөө талаас хил хязгаартаа өвчтэй мал нэвтрэхээс сэрэмжлэх гэсэн гадаадын худалдаачдын сонирхол нэгдэн нийлж, Оросын харъяат зарим малын эмч нартай тодорхой болзол, хугацаа бvхий гэрээ байгуулж, малын зарим халдварт авчин эсэргvvцэх тарилга vйлдвэрлэх, тvvгээр мал тарих ажлыг vvсгэв. Энэ нь хожмын Монгол улсын vндэсний мал эмнэлгийн албаны vvсвэр байжээ.
Монгол улсын засгийн газар газар тариалангийн ажлыг хөгжvvлэн
дэлгэрvvлэх талаар нэлээд анхаарч байв. Дурдан буй vед Монгол орон Орхон, Сэлэнгэ, Туул голын сав дагуух төв Халхын, Ховд, Буянт гол, Увс нуур орчмын баруун монголын, Говь Алтай орчмын нутгийг хамарсан Баруун
өмнөд нутгийн, Халх гол хавь нутгийг хамарсан Дорнод монголын гэсэн
vндсэндээ тариалангийн дөрвөн голомт байв.
Хот суурин газар гадаааын урчууд олон байв. 1914 онд зөвхөн Нийслэл хvрээнд алт, мөнгө, зэс, гууль, төмрийн дархан, мужаан будагчин, зурагчин, элдvvрчин, оёдолчин зэрэг 25 зvйлийн ажлыг эрхэлсэн 400 гаруй өрх, 2800 гаруй хятад урчууд байсан аж. Богд хааны засгийн газар гар урлалын сургууль байгуулж, гадаадаас багш урин авчирч байжээ.
Орчин цагийн анхны сургуулийг 1912 оны III сарын 24-нд дөрвөн аймаг, шавь таван газраас зарлан ирvvлсэн 47 хvvхдийн бvрэлдэхvvнтэйгээр Гадаад явдлын Яамны дэргэд нээжээ.
«Шинэ толь», «Нийслэл хvрээний сонин бичиг» нь дундад зууны харанхуй бvдvvлэг байдалд оршиж байсан монголчуудын дунд орчин цагийн мэдлэг, ухаан, соёл боловролыг дэлгэрvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэсэн билээ. Монгол хvмvvс оршин сууж буй дэлхий ертөнцийнхөө хэлбэр дvрс болон хvйтэн, халуун, салхи, vvл, хур бороо, тэнгэрийн дуу, цахилгаан зэрэг байгалийн олон янзын vээгдлийн тухай орчин цагийн шинжлэх ухааны анхны мэдэгдэхvvнийг чухамхvv «Шинэ толь»-ийн эхний дугаараас анх олж уншжээ.
Орчин цагийн аргаар ном зохиол нийтлэх ажил мөн vvсч байжээ. Сургуулиудад зориулан «Монгол vсгийн цагаан толгой», «Оюун тvлхvvр», «Цаасан шувууны тууж», «Гадаад улсын товч тvvх», «Хоёр загалын тууж», «Орчлонгийн сав шим» гэх зэрэг ном зохиол хэвлэгдэн гарчээ.
Тэр vед Гэлэгбалсан, М.Парчин, мөн Лувсан хуурч Vндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжиж уран бvтээлээ туурвиж байжээ.
Монголын урлагт шинэ зvйл мөн vзэгдэх болжээ. Уран зураачдын зарим нь шашны зургийн номлолын журам горимыг шийдвэртэй зөрчин эвдэж, бурхан шашны сэдвээс халин гарч, жинхэнэ бодит амьдралыг дvрслэх болов. Тэр vеийн монголын уран зургийн төлөөлөгчид нь Б.Шарав (Марзан), Г.Дорж, Сономцэрэн, Жvгдэр нарын авьяас билэг төгөлдөр зураачид байжээ.
4. 1921 оны Vндэсний ардчилсан хувьсгал
Монголчууд тусгаар тогтнолоо алдаж, харийн эрхшээлд орсон хэдий ч хөгжлийн жам ёсоор нийгэмд өөрчлөлт шинэчлэлтийг эрмэлзэгч хvчнvvд буй болж, vндэсний ардчилсан vзэл дэлгэрч байв. Нийгмийн эрх чөлөөг эрмэлзэх сэтгэлгээ монголчуудыг улам бvр эзэмдэж, тvvнд vлгэр загвар болох бодит нөлөө 1917 оны Орост гарсан Октябрийн хувьсгал зэргээр нэвтрэн орж эхэлсэн vед Монгол орныг эзлэн тvрэмгийлэх, уусган хятадчилах зорилгыг тов тодорхой тусгасан Чен-И-гийн “64 зvйлт гэрээ” болон Сюй шvжаны «Монголын хойчийг сайжруулах 8 зvйл» зэрэг баримт бичгvvдийн vзэл санаа хэрэгжиж эхлэв.
Монгол оронд хятад цэргийн дэглэм тогтсоноор «гамин хятадын эрх баригчид...улсын сан, цааз хууль зэргийг цөм өөрийн гарт авч... газар орныг хятад цэрэг суулган хамгаалан сахих болгосон» ба монголчуудыг дээд доод хэмээн ялгаварлалгvйгээр дарлан доромжилж тvйвээн дээрэмдэж эхлэв. Ингэж автономит эрхээ алдсанаар туурга тусгаар улсын vед ардчилсан vзэлтнvvдийн сэдэж санасан бvхэн талаар өнгөрч, монголчууд хvн төрөлхтний хөгжлөөс хол хоцорсон хэвээр vлдэх, vндэстний хувьд мөхөх аюул дахин нvvрлэжээ.
Энэхvv хямрал нь гvнзгийрсээр улс орны цаашдын хувь заяанд шийдвэрлэх vvрэг гvйцэтгэсэн 1921 оны хувьсгал гарах нийгмийн нөхцөл, тодорхой шалтгаан болжээ. Япон улсад гvн Гvррагчааг нууцаар томилон явуулж, америк худалдаачин Ларсонаар дамжуулан АНУ-тай холбоо тогтоохыг хvссэн хэдий ч нөлөөнийхөө бvс нутгийг хувааж, эзэмшил эрхээ тогтоосон дээрх гvрнvvд Монголын асуудалд нааштай хандах сонирхолгvй байв. Тvvнчлэн Бээжинд очсон Жалханз хутагт ч төдийлөн тусыг олж чадсангvй.
Эрх баригчдын хvрээлэлд Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Да лам Пунцагдорж, гvн Гомбо-Идшин нарын vндэсний vзэлтэй, эх оронч зорилготой лам, ноёдоос бvрдсэн бvлэг vvссэн ч тэд бие даан улс төрийн идэвхитэй vйл ажиллагаа явуулах боломжгvй байв.
Ийнхvv эрх баригчдын оролдлогууд бvтэлгvйтэж vйл ажиллагаа нь мухарджээ. Энэ бvхэн нь улс төрийн тавцанд шинэ хvчин гарч ирэхэд нөлөөлөв. Бvх хvчний дотроос хамгийн идэвхтэй, бодит хvч нь бvлгэмийнхэн болов. Монгол орны цаг төрийн байдал туйлын ээдрээтэй болсон vед буюу 1918 оны эцэс, 1919 оны эхээр Нийслэл Хvрээнд нууц хоёр бvлгэм буй болжээ. Тэдгээрт vндэсний эрх чөлөө хийгээд нийгмийн дэвшлийг эрмэлзсэн жижиг тvшмэд, бичиг хэргийн албан хаагчид нэгдэж байв.
Консулын бvлгэмийг Их шавийн харьяат, Орос консулын дэргэдэх орчуулагчийн сургуулийн монгол хэлний багш, шинэтгэгч vзэлтэн Д.Бодоо vндэслэсэн бөгөөд тvvнд Д.Чагдаржав, Х.Чойбалсан, Д.Лосол, С.Жамьян, Жигмиддорж, Намсрай, Алтангэрэл, Бавуу, Баяр, Вачиров нарын хvмvvс нэгдэж байв.
Тэднээс гадна бас нэгэн булгэм vvссэн нь Ой модны тvрээсийн газрын тvшмэл байсан С.Данзангийн зохион байгуулсан Зvvн хvрээний бvлгэм юм. Тvvнд бичиг, цэргийн жижиг тvшмэл Д.Догсом, Ө.Дэндэв, М.Дvгэржав, Д.Сvхбаатар нар нэгджээ. Тэд vзэл бодол нэгтнvvдээр эгнээгээ өргөтгөх, хятад цэргийн тоо, хvч, зэвсгийг тагнах, умард хөршид тогтсон шинэ засаг төрийн бодлого зорилгыг танин мэдэхийн төлөө хичээнгvйлэн ажиллаж байжээ.
1920 оны I сарын 5-нд бvлгэмийн 20 гаруй гишvvд Хvрээний Баруун өргөөнд цуглаж «...бидний эдгээр нөхөд өөрсдийн ашиг завшааныг эрмэлзэхгvй, дан ганц харъяат Монголын шашин vндэс ба олон тvмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж амар тvвшнийг олох замыг нээгдvvлж соёрх» хэмээх vг зохион сvvгээр хадган дээр бичиж тухайн хэрэгт амь бие хайрлахгvй, буцалтгvй тэмцэх тангараг тавьжээ.
Нууц бvлгэмийнхэн бодлого, зорилгоо харилцан мэдээлэх, хурал цуглаан хийх, хятад цэргийн vйл ажиллагааг илчилсэн ухуулах бичиг, хуудас зохион олны хөлийн газар наах, зэвсэг цуглуулан бэлтгэх, ЗОУ-тай холбоо тогтоон тусламж олох замыг сvвэгчлэх, өөрсдийн ажлын бvтэмжтэй эсэх талаар мэргэ төлөг тавиулах, хятад цэргийн дарангуйлагч Сюй Шv жаны амь насанд халдахыг оролдох зэрэг тухайн цагт хийх бололцоотой бvхий л алхмыг хийхийг оролдож байв.
1920 оны цагаан сараар С.Данзан, Д.Сvхбаатар нарыг ЗОУ-тай холбоо тогтоолгохоор бvлгэмийнхэн илгээжээ. Гэвч тэд хятад цэргийн харуул манааг нэвтрэн хил давж чадсангvй эргэж иржээ. Эх орноо чөлөөлөх тэмцэлд олон тvмнийг босгох, тэднийг удирдан зохион байгуулахын тулд 1920 оны VI сарын 25-нд бvлгэмvvд хамтран хуралдаж, «Монгол ардын нам» (МАН) хэмээх улс төрийн байгууллагад нэгдэв.
Зөвлөгөөнөөс намын мөрийн хөтөлбөр, дvрмийн шинжийг агуулсан «Намын хvмvvсийн дагаж явах тангаргийн бичиг»-ийг хэлэлцэн батлав. Тангарагийн бичиг нь оршил, 9 зvйлээс бvрдэж байв. Нэгдvгээр зvйлд “Гадаад Монголын ардын намын зорилт нь шашин vндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргvvлэн аваад, төр шашныг vнэн сэтгэлээр бататган мандуулж, vндэс язгуурыг алдахгvй сахих ба дотоод засгийг vнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу доорд ард тvмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө vvрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгvй аж төрөхийг чухал болгоно” хэмээн тусгаар тогтнолоо сэргээх тэмцлийн vндсийг тодорхойлов. Тус зөвлөгөөнөөс өөр нэгэн чухал шийдвэр гаргасан нь ЗОУ-аас тусламж хvсэх асуудлыг албан ёсоор тавьж хэлэлцvvлэн, төлөөлөгчдийг тохоон томилсон явдал байв.
С.Данзан, Д.Чагдаржав нар Зөвлөлтийн удирдагчид ба Зөвлөлт засгийн газарт хандан дараах хvсэлтийг тавьжээ. Төлөөлөгчдөөс Монголын автономит засгийг сэргээн босгох хэрэгт «...Зөвлөлт засгийн газраас Ардын намын зорьсон хэргийг бvрэн дvvрэн бvтээх, Хятадын ардын намтай холбоо тогтооход туслах, морьт цэргийн бvрэн зэвсэг тавин олгох, цэргийн сургагч ирvvлэх, 6-7 сая лангийн мөнгөн тусламж vзvvлэх, хуучин засгийн газрын сан ба гааль тvрээс тэргvvтнээс хураасан Монголын хөрөнгө зvйлийг Гадаад Монголын шинэ байгуулах засгийн газарт бvрмөсөн эгvvлэн олгох хэрэгт ЗОУ-ын зvгээс тусалж дэмжих»-ийг хvсчээ. МАН-ын төлөөлөгчдийн хvсэлтийг Зөвлөлт засгийн газар хvлээн авч тусламжийг vзvvлэхээ илэрхийлэхийн хамтад Монгол орныг хятад цэргээс чөлөөлөх асуудлыг монголчууд өөрсдийн цэргийн хvчээр шийдвэрлэх ёстойг мэдэгджээ.
Энэ vед хvрээний байдал нэн хvндэрч хятад цэргийн эрхтнvvд улс vндсээ гэсэн хэнийг ч болов мөрдөн мөшгиж, хувьсгалт байгууллагын гишvvн Жамъян, Жигмэддорж, Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсvрэн зэрэг эх орончдыг хорьж байцаан, Богд гэгээнийг гэрийн хорионд суулгасан аюултай цаг мөч байв. Хятадын эрх баригчид «...Монголд нэвтрэх гэсэн бvхнийг байцаан хянаж байх»-ыг Хvрээ, Ховд, Улиастайн монгол захиргаанд чандлан тушааж, ЗОУ-д явсан 7 хvнийг барьж өгвөөс хvн тус бvрийн тоогоор тvмэн төгрөг шагнах тухай зарлал бичгийг Хvрээний гудамжнаа энд тэндгvй наасан байлаа. 1920 оны II сарын 12-нд С.Данзан, Д.Чагдаржав нарыг Москвагаас Эрхvvд буцаж ирмэгц МАН-ын төлөөлөгчид зөвлөгөөн хийж, эрх чөлөөний төлөө тэмцэлд тvргэвчлэн бэлтгэж эхэлжээ.
Монголын ард тvмний эрх чөлөөний тэмцэлд тусламж vзvvлэх тухай Зөвлөлт засгийн газрын шийдвэр гарсан vед Монголын зvvн хязгаарын Онон голын сав нутаг, Гилбэр харуулаар 1920 оны X сарын 2-нд цагаантны цэргийн хvч нэвтрэн орж ирсэн нь атаман Семёновын хамсаатан барон Унгерний захирсан «Азийн морин дивиз» гэгч байв. Орос орныг хамарсан цагаантны хөдөлгөөн дарагдаж, иргэний дайн төгсгөлдөө орсон 1919 оны эцсээр Семенов, Унгерн нар Монголд шууд орж ирэх бодолтой байсан ч хятад генерал Сюй Шу жан Монголыг эзэлж, автономит засгийг устгасанаар тэдний төлөвлөгөө бvтэлгvйтэв. Гэвч унасан засгийг сэргээх нэрийдлээр Монголд орж ирэх боломж байлаа. Барон Унгерн Монголд хvчээ зузаатган большевизмын эсрэг тэмцэх зорилго агуулан Монгол оронд нэвтэрчээ.
Монгол орны улс төрийн байдал, нийгмийн сэтгэлгээ барон Унгернд таатай боломжийг олгосон юм. Тусгаар байдал, хаант ёсны илэрхийлэл болж байсан автономит засгаа устгуулсан монголчууд тусламж эрэлхийлж, хэнд ч хандахад бэлэн байсан юм. Унгерн «Богд гэгээнтнийг хаан ширээнд залж, автономит засгийг босгоно», «монголчуулыг хятад цэргээс чөлөөлнө», «Их Монгол улсыг байгуулна» зэрэг сvржин vг гарган, монголчуудын хvсэл эрмэлзлэл, сvсэг бишрэлийг ашиглан, хятад цэрэгт дургvйцсэн монгол ноёдыг өөрийн талд татахыг хичээжээ.
Монголын нийслэлийг эзлэх бэлтгэлээ шуурхайлан хийж, олон зуун монголчуудаар хvчээ зузаатгасан Унгерн хятад цэргийг хэд хэдэн удаа амжилттай довтолсны дvнд 1921 оны II сарын 4-нд Нийслэл Хvрээг эзлэн авчээ. 1921 оны 2 сарын 21-нд Унгерн Богд гэгээнийг хаан ширээнд залж, таван яамыг байгуулав.
1921 оны II-III сар хvртэлх энэ богино хугацаанд Ардын журамт цэрэг байгуулагдаж харийн тvрэмгийлэгчдээс эх орноо хамгаалахад бэлтгэж эхэлжээ. Ингээд 1921 оны III сарын 18-нд Хиагт хотыг чөлөөлжээ. Цагаантнаас чөлөөлөх тулалдааныг Ардын журамт цэрэг Оросын улаан цэрэгтэй хамтран хийж ялалтад хvрсэн байна.
1921 оны VII сарын 11-нд Богдыг хэмжээт эрхтэй хаанд өргөмжлөн, ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулах болсныг олон тvмэнд зарлан тунхагласнаар Монгол оронд vндэсний ардчилсан хувьсгал ялсан юм.
5. Коминтерн ба Монгол
Энэ байдлыг эсэргvvцэж Ховд, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Дорнод зэрэг аймгийн 30 мянга гаруй хvн хил даван нvvсэн байна.
Монголын ардын нам "Монгол vндэстний ард тvмний vvрдийн жаргал ба урагш давшихыг гол болгох" зорилго тавьсан юм. Харин энэ vйл хэрэгт хувьсгалчид анхнаасаа санал зөрөлдөөнтэй байлаа. Энэ зөрчилд Зөвлөлтийн Коминтерний Монголд сууж байсан төлөөлөгчид гол vvрэг гvйцэтгэсэн юм.
Коминтерний бодлогыг дагаагvй хvмvvсийг цээрлvvлж эхлэн 1922 онд Д. Бодоог цаазаллаа. 1923 оны II сард Д.Сvхбаатар гэнэт нас барлаа. Тvvнийг нас барахаас нь 2 сарын өмнө Цэргийн яамны сайдаас чөлөөлсөн байв. 1924 оны V сард Богд хаан нас нөгчлөө. Коминтерний зvгээс Намын III их хурал дээр vндэсний ардчилсан чиг шугамыг өөрчлөхийг оролдож, хурлын дарга С.Данзанг баруунтан хэмээн буруушааж цаазлав. Хурал ид хуралдаж эхэлсэн vед буюу 1924 оны VIII сарын 11-нд Коминтерний Гvйцэтгэх Хорооны Тэргvvлэгчдийн хурлаар монголын асуудлыг тусгайлан хэлэлцэж, МАН-ыг большевик болгох vзэл санаатай тогтоол баталжээ. Энэ тогтоолд анх удаа үндэсний ардчилсан vзэл санааг баримталж байсан нам төрийн удирдагчдыг "баруунтан " гэж нэрлэжээ.
Яг энэ vеэр Коминтерний төлөөлөгчид монголд төрийн эргэлт хийлээ. Тэд хөдөөнөөс ирсэн болон орост сургууль төгссөн хvмvvсийг зохион байгуулж, 1928 оны МАХН-ын VII их хурал дээр намын удирдлага дахь "баруунтан" буюу vндэсний ардчилсан vзэлтнvvдийг нам төрийн удирдлагаас гэнэт зайлуулсан юм. Энэ хурлаас хоосон ядуу, дунд жинхэнэ ард ангийг тvшиж, коммунист нийгэм байгуулах шийдвэр гаргасан.
Угсаа гарлаараа тайж язгууртан, хуучин тvшмэл болон жирийн чинээлэг хvмvvсийг "ардын дайсан" хэмээн хөрөнгийг нь хурааж, нэлээдийг шоронд хийв. Малчдыг хvчээр хамтралд оруулж байв. Энэ байдлыг эсэргvvцэж Ховд, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Дорнод зэрэг аймгийн 30 мянга гаруй хvн хил даван нvvсэн байна. Засгийн газар тэдний заримыг буцааж байтал, Увс аймгийн Төгсбуянтын Хvрээнд зэвсэгт бослого гарч, 1931,1932 онд Хөвсгөл, Архангай, Өвархангай, Завхан. Говь-Алтай, Өмнөговь аймгийг хамран өргөжлөө. Бослогод лам, ноёд төдийгvй энгийн ардууд, албан хаагчид, нам эвлэлийн гишvvд хvртэл оролцсон юм.
ЗХУКН-ын удирдлага, монгол дахь зөвлөх сургагч нар "Хувьсгалын эсэргvv", "япон тагнуул” нар байсаар байна гэж айдас тvгшvvрийн орчин бий болгож байв. 1933 онд "Лхvмбийн хэрэг" гэгчийг сэдэн 317 хvнийг шийтгэж, 126 хvнийг Орост цөлж, 1917 оны хувьсгалын дараа Монголд дvрвэн амьдарч байсан буриадын 400 өрх айлыг буцаасан байна. И.В.Сталин лам нараа устгавал тусгаар тогтнолоо хамгаалахад чинь туслана гэж Монголын өрөнхий сайд Гэндэн, Амар нарт тулгаад, дуулгавартай байсангvй хэмээн тэднийг ЗХУ-д аваачин цаазалсан юм. Уламжлалт өв соёлыг хадгалагч сvм хийд, лам нарыг хvчээр устгалаа.
ЗХУ-ын Дотоод явдлын Яамны гаргасан бvртгэлийн дагуу 1937 оны IX сарын 10-наас эхлэн олон хvнийг хоморголон баривчилсан. Их хэлмэгдvvлэлт нийгмийн бvх давхаргыг хамарсан юм. Ийнхvv Коминтерний шууд заавраар Монголд ёс бус олон vйл явдал өрнөж хожим тvvхэнд хараар бичигдэх болсон юм
6. Халх голын дайн
Японы тал 55 мянган хvнээ алдаж, зэвсэг техникийн их
хохирол амсжээ.
1930-аад оны дунд vеэс олон улсын байдал эрс хурцдаж, дэлхийн шинэ дайны аюул занал улам бvр нэмэгдэж байв. Герман, Итали, Япон гурав "Коминтерний эсрэг гэрээ" гэгч холбоо байгуулсан нь юуны өмнө ЗХУ, тvvний "дагуул" орон БНМАУ-ын эсрэг чиглэж байв. Ийм нөхцөлд 1934 онд ЗХУ, БНМАУ-ын хооронд хэн нэгд нь өөр улс довтолбол цэрэг, зэвсгийн тусламж vзvvлэх тухай аман хэлэлцээр байгуулжээ.
Япон улс Манжуурыг эзлэн авч, хойт Хятадад цөмрөн орсноор БНМАУ-ын нутагтай шууд хаяа нийлэх болов. Япончууд Манжуур дахь Квантуны армийн бие бvрэлдэхvvн болон зэвсэглэлийг ихээхэн нэмэгдvvлж, төмөр ба засмал зам, холбооны шугамаа Монголын хилд ойртуулан сунгаж, нисэх онгоцны буудал, цэргийн шинэ бэхлэлтvvдийг шуурхайлан барьсан байна. Япончууд хилийн будлиан зориуд өдөөж эхэлжээ.
БНМАУ-ын Дорнод хилийн зааг Халхын сvмийг өөрсдийн ивээл дор байгуулсан Манжго хэмээх тоглоомын улсын нутаг дэвсгэр гэж хууль бусаар зарлав. Чингээд 1935 оны эхээр тэр орчны газрыг тvрэмгийлэн эзэлжээ. Мөн Булан дэрс, Адаг дулаан зэрэг газарт удаа дараа халдан довтлов. Энэ байдалд Монголын засгийн газар хилийн маргаантай асуудлыг хэлэлцээний аргаар шийдвэрлэх бодлого хатуу баримталж байсан юм. 1935 оны зургадугаар сард манай улсын Засгийн газар хоёр талын холимог комисс байгуулах санал дэвшvvлсний дагуу Дорнод Хятадын төмөр замын Манжуур хэмээх өртөөнд Монгол- Япон- Манж-гогийн төлөөлөгчдийн бага хурал нээгдсэн юм. Гэвч асуудал нааштайгаар шийдэгдсэнгvй.
1939 оны тавдугаар сарын 11 -нд Японы тvрэмгийлэгчид Халх голын орчмоор БНМАУ-ын дорнод хилд томоохон хvчээр цөмрөн оров. Энэ нь Японы зvгээс өдvvлсэн дайны эхлэл болжээ. Японы тал Манжуур дахь Квантуны армийн шилдэг ангиудаас 75 мянга шахам цэрэг, 500 гаруй их буу, 180 танк, 350 нисэх онгоц татаж авчирсан байв.
Монгол, Зөвлөлтийн цэрэг наймдугаар сарын 20-ноос шийдвэрлэх тулалдаанд орж, дайсны цэргийг бvслэн тулалдаж ялалт байгуулжээ. Энд хоёр талаас 130 мянга гаруй хvн, 1000 гаруй танк, хуягт машин. 800 гаруй байлдааны нисэх онгоц оролцсон байна. 1939 оны тавдугаар сараас есдvгээр сар хvртэл болсон тулалдаануудад японы тал 55 мянган хvнээ алдаж, зэвсэг техникийн их хохирол амсжээ. Япон улс Халх голын байлдаанд ялагдсанаа хvлээж, 1939 оны есдvгээр сарын 16-нд байлдааны ажиллагааг зогсоох тухай актад гарын vсэг зуржээ. Байлдааны явцад Л.Дандар, В.Олзвой, Л.Гэлэгбаатар, Ч.Дугаржав, Д.Хаянхярваа, Д.Самдан, Д.Гуулин, М.Экей, Н.Жамбаа, С.Төмөрбаатар, Д.Шийлэг, Д.Шарав нарын БНМАУ-ын баатрууд төрөн гарчээ. Ийнхvv Халх голын байлдаан Монгол, Зөвлөлтийн цэргийн бvрэн ялалтаар өндөрлөв.
7. Дэлхийн II дайны vеийн Монгол
Малчин ардууд 500 мянган шилдэг морьдоо Улаан армид зориулан хямд vнээр худалдаж, 32 мянга гаруй морио бэлэглэжээ
1941 оны зургадугаар сарын 22-нд фашист Герман харилцан vл довтлох гэрээг зөрчин, ЗХУ-д гэнэт халдан довтлов. Зөвлөлтийн ард тvмэн эх орноо хамгаалж дайсанд цохилт өгөх ариун дайнд бvх нийтээр эрслэн оров. МАХН-ын Төв Хороо. БНМАУ-ын Бага Хурлын Тэргvvлэгчид, Засгийн газар зөвлөлтийн ард тvмний тэмцлийг дэмжихээ дайны эхний өдрөөс мэдэгдсэн юм.
Зөвлөлтийн ард тvмэнд бололцоотой бvхнээрээ туслах хөдөлгөөн монгол даяар өрнөв. Улаан армид бэлэг хуримтлуулах ажлыг зохион байгуулах, дайны фронт дээр буй дайчдад бэлэг хvргэх ажлыг эрхлэх “Бэлэглэлийн төв комисс" байгуулагдав. "Бvхнийг фронтод!", "Бvхнийг ялалтын төлөө!" хэмээх уриан дор Зөвлөлтийн Улаан армид туслах олон хэлбэрийн ажил зохиожээ. Ажилчид норм төлөвлөгөөгөө давуулан биелvvлж, илvv цагаа болон амралтын өдөр, ээлжийн амралтын хугацаанд тасралтгvй ажиллаж, vйлдвэрлэсэн нэмэгдэл бvтээгдэхvvнээрээ бэлэглэлийн хөрөнгийг арвижуулж байв.Улаан армийн дайчдын хvнсний нөөцийг нэмэгдvvлэх зорилгоор "Ангийн төв комисс" байгуулж, хөдөө орон нутагт ангийн мах бэлтгэх ажлыг төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай явуулж байв.
Монголын төлөөлөгчид фронтод 6 удаа очиж, монголын ард тvмний хvч хөрөнгөөр бэлтгэсэн 9 цуваа 950 орчим вагон дулаан хувцас, хvнсний зvйл зэргийг гардуулжээ. Тvvнээс гадна Монгол улс "Хувьсгалт Монгол" танкийн бригад, "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг өөрийн хөрөнгөөр байгуулж Улаан армид хvлээлгэн өгсөн бөгөөд дээрх бие бvрэлдэхvvний хувцас, хvнсний бvх зардлыг дайн дуустал БНМАУ дааж байжээ.
Малчин ардууд 500 мянган шилдэг морьдоо Улаан армид зориулан хямд vнээр худалдаж, 32 мянга гаруй морио бэлэглэжээ. Vvний хамт Зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийн хөдөө аж ахуйн хамтрал, улсын аж ахуйтнуудад зvтгэх хvчний бас vржлийн олон мянган мал бэлэглэж, өнчрөгсөд болон тахир дутуу бологсдод эд материалын тусламж vзvvлжээ. Эдгээр тусламж нь монголын ард тvмэн зөвлөлтийн ард тvмэнд чин сэтгэлээсээ хандаж байсны илрэл байсан билээ.
8. Социалист Монгол
Монгол орон нэг орны хараат болж, нийгэм-эдийн засаг хямарлаа. Эдийн засгийн бvтэц хэт өрөөсгөл,
дэд бvтэц хөгжөөгvй байв.
БНМАУ 1961 онд НVБ-ын гишvvн, 1962 онд ЭЗХТЗ-ийн гишvvн болов. Их Британи, Финланд, Франц зэрэг өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоов. Намын удирдлагын нэг байсан Д.Төмөр-Очир 1962 онд Чингис хааны төрсний 800 жилийн ойгоор төрсөн нутагт нь хөшөө босгох, шуудангийн цуврал марк гаргах зэргээр тэмдэглэх ажлыг зохион байгуулсан юм. МАХН vндэсний vзлийн сэргэлтээс болгоомжилж, Төмөр-Очирыг бvх албан тушаалаас нь зайлуулж нутаг заан хөдөө цөлөв. Намын дотор цэвэрлэгээ явагдаж, санасан бодсоноо ил хэлэх хvнгvй болж, бvхнийг сайн сайхнаар сурталчилж байв.
Хятадад соёлын хувьсгал гарч, ЗХУ, Хятадын харилцаа хурцадлаа. Монголд ч энэ байдал мөн нлөөллөө. Хятад ажилчид Монголоос гарч, оронд нь орос цэрэг ирлээ. ЗХУ юм бvхний загвар болж, зөвлөлт ах нар бvхнийг заах болов.
ЗХУ, монголын худалдааны харилцаа өсч, зөвлөлтийн зээл тусламжаар шинэ vйлдвэр орон сууцны хорооллууд баригдсан. 1960-аад оны сvvлчээс социалист орнуудын тусламжаар аж vйлдвэрийн шинэ төвvvд Дархан, Эрдэнэт, Багануур хот баригдаж, хөнгөн хvнс, эрчим хvч, уул уурхайн шинэ салбарууд ашиглалтад орлоо. 1980 онд Эрдэнэтийн зэс молибдений том vйлдвэр ашиглалтад орсон байна. Агаарын тээвэр, орчин цагийн холбоотой болсон. Vндэсний болон зөвлөлтийн телевизээс барууны орны тухай шvvгдэн нэвтэрч ирсэн зарим нэг мэдээлэл авч байв.
Нэгдлийн гишvvн малчны аминдаа vлдээх малын тоог улсаас хязгаарлав. Хашаа, худаг олноор барьж, малчдыг суурьшуулах их ажил өрнөлөө. Монголын хvн амын тоо 1988 онд 1918 оныхоос 4 дахин өсч 2 саяд хvрэв. Хvн амын дундаж наслалт 1960-аад онд 46,7 байснаа 1990 онд 62,5 болж өссөн байна. Насанд хvрсэн бичиг vсэгтэн нийт хvн амын 95 хувийг эзлэх болов. Ийнхvv нийгмийн хөгжлийн vзvvлэлтvvд өссөн нь 1990 оны өмнөх нийгмийн тогтолцооны хамгийн чухал ололт юм.
Монгол хvн шинжлэх ухааны төрөл бvрийн салбарт ажиллан шинэ санаа нээлт дэвшvvлж, сансарт нисч, нарийн мэс засал хийж, дэлхийн сонгодог хөгжим, дуурь, балет, драм, уран зохиолыг vндэснийхээ театрт чадварлаг тоглож, vндэсний соёлоо баяжуулж байлаа. Монголын тамирчид өвөл зуны олимпийн тоглолт, дэлхийн аваргын тэмцээнээс удаа дараа медаль авч байв. Монголд оюун соёлын салбарт мэдэгдэхvйц амжилт олсоор ирсэн ч vндэсний тvvх соёлын асар их өв сангаа огоорох, vгvйсгэх мэтийн эерэг, сөргийн шvтэлцээнд оршиж байлаа.
Нам төрийн систем, засаг захиргаа хvнд суртлын том аппаратын удирдлага 25-30 жилээр улиран сууж, "угсаа залгамжлах" төлөв орсон. Монгол орон нэг орны хараат болж, нийгэм-эдийн засаг хямарлаа. Эдийн засгийн бvтэц хэт өрөөсгөл, дэд бvтэц хөгжөөгvй байв. ЗХУ болон Европын социалист орнуудын зээл тусламжид шvтэн бэлэнчлэх сэтгэлгээ хvчтэй болсоор байв. Өмч эзэнгvйдэж, хоцрогдсон техниктэй vр ашиг муутай vрэлгэн том vйлдвэрvvд байгалийг сvйтгэж, тvvхий эдийг цөлмөн хоосолж байлаа.
9. Ардчилсан Монгол улс
1989 онд Польшид коммунист нам ялагдаж, социалист бусад оронд ч ардчилсан хувьсгал гарч, хоёр Герман нэгдэн, ЗХУ 1991 онд задран тусгаар улсууд vvслээ. Дэлхийн энэ хандлагыг монголчууд мэдэрч, vндэсний ухамсар нь сэргэлээ. Мөн улс орны дотоодод ч хvнд суртал, захиран тушаах тогтолцоо бэхэжсэн, нэг намын ноёрхол тогтсон байв. Монголын нийгэмд бvхэлдээ тоталитар дэглэм ноёрхох болсон байжээ.
Залуу уран бvтээлчдийн улсын II зөвлөгөөнд оролцсон хэсэг залуус Монголын ардчилсан холбоо (МоАХ) гэдэг шинэ байгууллага байгууллаа. 1989 оны XII сарын 10-нд Олон улсын хvний эрхийн өдөр Улаанбаатар хот дахь Залуучуудын Соёлын Төв ордны зvvн талбайд МоАХ 200 орчим хvн оролцсон улс төрийн анхны цуглаан зохион байгуулж, МоАХ байгуулснаа албан ёсоор зарласан. Цуглаан "Хонхны дуу" гэдэг дуугаар эхэлж
...Хэлэх vгийг минь боогдуулж
Харах нvдийг минь халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ
Хонхны дуу биднийг сэрээ!
Хонхны дуу биднийг сэрээнэ!
гэж гар гараасаа барилцан дуулцгааж, улс орноо гэсэн нийтлэг нэгэн vйлсийн төлөө дуудлаа.
МоАХ-ны ерөнхий зохицуулагчаар МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын багш, аспирант С.Зориг сонгогдсон. Цуглаанд оролцогчид "Олон намын систем хэрэгтэй", "Хvний эрхийг дээд зэргээр эрхэмлэе" гэх зэрэг уриа лоозон барьсан байв.
Эндээс 13 заалт бvхий Өргөн барих бичгийг МАХН-ын Төв Хорооны VIII Бvгд хурал, БНМАУ-ын Ардын Их Хурлын VIII чуулганд илгээв. Нэг намын дарангуйллыг халж, олон намын тогтолцоо байгуулах, хvний эрхийг дээдлэх, хэвлэлийн эрх чөлөөг хуулийн баталгаатай болгох, хэлмэгдэгчдийн хохирлыг нөхөн олгох зэрэг шаардлага тавьсан байна.
Засгийн газар мэдэгдэлд заасны дагуу хариу өгөөгvй учир ардчилсан хvчин 1990 оны 3 дугаар сарын 7-нд Сvхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. Ардчилсан хvчин, МАХН-ын удирдлагын "дугуй ширээний" уулзалт хэлэлцээрийн дvнд дээрх шаардлагыг биелvvлэх тухай Хамтарсан Тунхаглал гаргаснаар III сарын 9-нд улс төрийн өлсгөлөн зогслоо.
1992 оны нэгдvгээр сарын 25-нд Монгол Улсын Vндсэн хууль батлагдаж, төрийн шинэ тогтолцооны бvтэц, зохион байгуулалт, ардчилсан хөгжлийн хууль зvйн vндсийг тодорхойллоо. 1924 оноос БНМАУ гэсэн улсынхаа нэрийг Монгол улс хэмээн өөрчлөв.
Ардчиллын эхний жилvvдэд зөвлөлтийн худалдаа, тусламж гэнэт зогссоноос vйлдвэрvvд хаагдаж дэлгvvрийн лангуу хоосрон, талх, мах зэрэг өргөн хэрэглээний хvнсний наад захын бараанд картын систем тогтоов.
Олон ургальч vзэл дэлгэрч, vндэсний соёлын ололтоо судлах болов. Иргэдийн шvтэх, эс шvтэх эрх нээлттэй болов.
Ийнхvv Монгол улс ардчиллын замыг сонгон хөгжиж байна. Та бид эх дэлхий маань бидний нэгэн гэр бvл гэсэн даяарчлалын эрин vед амьдарч суралцаж байна. Чулуун зэвсгийн vеийн эрт баларын, XIII зууны дэлхийн тvvхэнд нэрээ мөнхөлсөн, Манжид дарлагдаж байсан XVI зуун, бусдыг аялдан дагаж байсан XX зуун цөм улиран одож энэ бvхэн тvvх болон vлджээ. Харин чи одоо ямар тvvхийг бvтээхийг хvсч байна, хойч vе Ардчилсан Монголын ямар тvvхийг уншаасай гэж хvсч байна. XXI зууны тvvх бол та нарын тvvх билээ.

бичсэн: Е.TSERENBAATAR төрөл: Монгол улсын түүх, лекц |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3946 удаа