"МОНГОЛЫН ТОВЧ ТҮҮХ" XIV-XVII ЗУУНЫ ҮЕИЙН МОНГОЛ
2022-08-05,10:09
1. Улс төрийн бутрал
Хорин жил vргэлжилсэн Хятадын ард тvмний тэмцлийн vр дvнд Юан улсын ноёрхол эцэс болжээ. Монголчууд эх нутагтаа эргэн ирэв. Удаан хугацаагаар харь оронд ноёрхож суусан эрх баригчид уугуул нутагтаа эргэн ирж эзэмшил газар, эрх мэдлээ булаалдан тэмцэлдэх болсноор улс төрийн бутрал эхэлжээ.
Их Юан улсын сvvлчийн хаан Тогоонтөмөр, Хубилай хааны байгуулсан Монголын Юан гvрний нийслэл байсан Дайду хотыг орхин ухрахдаа:
Дөчин тvмэн
Монгол улсын нэр төрийг аван суусан
Дөрвөн хаалгат дөрвөлжин их Дайду минь
Шашин номыг дэлгэрvvлэн явтал
Төмөр шат хугарчээ, хайран Дайду хот минь, нэр төр минь
Хаанах яанах Монгол улсаа
Харуулдан хайгуулдагч хайран Дайду минь
Хаан эзний зөөсөн их нэр төрийн
Гайхамшиг
Сэцэн хааны барьсан хайран Дайдуг
Хамаг улсын шvтээн тулга, эрдэнэт хотыг
Хамж автав, Хятад улсад, хайран Дайдуг
Хан тэнгэрийн хөвгvvн Чингис хааны алтан ураг
Хамаг бурханы хувилгаан
Сэцэн хааны алтан харшийг
Хамаг бодисадва нарын хувилгаан Ухаант хаан
Хан тэнгэрийн заяагаар алдав, хайран Дайдуг
Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав
Хамаг дайсны дотроо хатгалдан гарав”хэмээн элэглэж шvлэглэсэн тухай хожмын тvvний зохиолуудад тэмдэглэсэн байдаг
Гэвч Тогоонтөмөр хаан Хятадыг эргvvлж авахыг санаархаж байлаа. Тvvний энэ санаа амжилтад хvрсэнгvй. 1370 онд Тогоонтөмөр хаан Инчанд 51 насандаа таалал төгсчээ. Ингээд Тогоонтөмөрийн хvv Аюушридара хаан ширээнд Билэгт цолтойгоор өргөмжлөгдсөн байна.
Аюушридара Хархорумд ирснийхээ дараа цэргээ бэхжvvлж Хятадыг эзлэн авч эрх мэдлээ сэргээхийг зорьсон байна. Тэрээр Хөхтөмөр жанжнаар цэргээ удирдуулжээ. Мин улс ч энэ vед зvгээр суусангvй монголчуудыг цэргийн хvчээр эзлэн авах төлөвлөгөө боловсруулжээ. Ингээд Монгол руу 1372 онд 3 чиглэлээр 15 тvмэн цэрэг оруулжээ. Аюушридара тэргvvтэй Монголын цэргийн хvч энэхvv дайралтыг амжилттай зогсоосон байна. Ингэснээр тэд улсын нийслэл Хархорум хотыг хамгаалж Монгол дахь өөрсдийн байр суурийг бэхжvvлжээ.
Ийнхvv Монголчуудын хvчийг доройтуулсан дээрээ эрхшээлдээ оруулахын тулд дайрсан Мин улсын довтолгоо амжилт олсонгvй. Тиймээс Монголчуудтай тvр эвлэрэх бодлого явуулав. Энэ нь шинэхэн байгуулагдсан Мин улсын хvчин бэхжээгvйтэй холбоотой байжээ. Мин улсын зvгээс Монголчуудтай найрамдахаар Тогоонтөмөр хааны олзлогдсон ач хvv Майдарбалыг 1374 онд буцаан өгснөөр хоёр талын тэмцэл хэсэг хугацаанд намжив.
Аюушридара хааныг нас барсны дараа 1378 онд тvvний дvv Төгстөмөр Усхал цолтой хаан ор залгамжилжээ. Тэр vед Монгол-Мин улсын харилцаа дахин хурцаджээ.
1388 онд Монгол цэрэг томоохон ялагдал хvлээж Төгстөмөр хаан цаг бусаар нас нөгчжээ. Монгол цэрэг, жанжнуудын дунд хагарал гарч, их цэргийн зvvн жигvvрийг удирдаж байсан Нагачу ноён 1389 онд харъяат урианхай нарын хамт Мин улсад дагаж орсон нь байдлыг хvндрvvлэв.
Мин улсын зvгээс монголчуудыг хагалан бутаргах бодлогыг тууштай явуулснаар Монголын эрх баригчдын хооронд хагарал гарчээ. Төгстөмөр хаанаас хойш 1388-1400 онд таван хаан суусан боловч бvгд цаг бусаар алагджээ.
Монголын Эзэнт гvрний vед 40 тvмэн монгол, 4 тvмэн ойрад хэмээдэг байсан бол бутралын vед 6 тvмэн Монгол, 4 тvмэн ойрад хэмээн сурвалж бичгvvдэд тэмдэглэх болов. Тэр vед монголчууд улс төрийн талаар бутарсны уршгаар, эхлээд Баруун, Зvvн монгол гэж vндсэн хоёр хэсэгт хуваагдаж улмаар Зvvн нь дотроо ар, өвөр хэмээгдэх болсноор Монгол улс бие даасан гурван хэсэг болов. Тийнхvv бутарсан нь Монгол улсын цаашдын хувь заяанд сөрөг нөлөө vзvvлжээ.
Зvvн гурван тvмнийг хаан захирч Халхад төвлөрөн суух, баруун гурван тvмнийг, хаан ширээг залгамжлах хан хөвгvvн буюу жонон тэргvvлж Ордост байдаг байв. Зvvн Монголын 13 отгийн өврийн таван отог нь бие даах болсноор Өвөрмонгол, арын долоон отог нь Халх монгол хэмээгдэж Монгол улс ар, өвөр, баруун гэсэн vндсэн гурван хэсэгт хуваагдав.
Монголын ноёрхол Хятадад унасан боловч энэ нь Монголын төр мөхсөн хэрэг огт биш. Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирж хаант төрөө бэхжvvлэхийн төлөө тэмцсэн юм. XIV -XVII зуунд Монголчууд алдсан ноёрхлоо эргvvлэн авахын төлөө, Хятадууд монголчуудыг эрхшээлдээ оруулж авахын төлөө харилцан тэмцэлдэж байжээ.
2. Ойрадууд хvчирхэгжсэн нь
Тvvний мэдэл доор Монгол яг л буургvй тэмээ, бухгvй vхэр, азаргагvй адуу, хуцгvй хонь мэт…
Монгол улсын улс төрийн нэгдэл сулран доройтож зvvн, баруун монголчууд хоорондоо удтал тэмцэлдэв. Баруун Монгол буюу Ойрад нь Зvvн Монголыг бодвол нэгдэл сайтай, дотоод зөрчил багатай байжээ. Иймээс нийт Монголчуудыг нэгтгэн захирахыг хvсэх болжээ. Ойрадын ноён нь Монголын их хаанд захирагддаг байсан байна. Энэ vед Ойрадын ноён Vгэчи хасаха Дөрвөн Ойрадын чуулганыг сэргээж “Алтан ургийнхантай” төрийн эрх мэдэл булаалдаж эхэлжээ.
Дөрвөн Ойрадын төлөөлөгчөөр Хуухай нэрт тvшмэл Монголын их хааны дэргэд алба хашиж байжээ. Гэвч Хуухай тvшмэлийг Элбэг хаан хилсээр хороосон ажээ. Гэмшихдээ тvvний хvv Батулаг чинсан болгож Ойрадыг захир гэхэд Vгэчи хасаха ихэд дургvйцсэн байна. Ингэснээр тэднийг өөрийн эсрэг нэгтгэж 1399 онд Vгэчи хасаха, Батула хоёр Элбэг хааныг хороожээ. 1400 онд Элбэг хааны ахмад хvv Гvнтөмөр эцгийн орыг залгасан боловч 1402 онд Vгэчи хасахад хорлогджээ.
Ийнхvv Монголын төрийн эрх Ойрадуудын мэдэлд очсон байна. 1402 онд Vгэчи хасаха Зvvн Монголын Аругтай тайш зэрэг ноёдын дэмжлэгтэй-гээр хаан болжээ. Гэвч 1408 онд Аругтай тvvнээс урваж Vгэчи хасаха ч нас баржээ. Ингээд Элбэг хааны хvv Буянширийг Өлзийтөмөр цолтой хаанд өргөмжилжээ. Мин улсын хаан Юн ло 1409 онд шинэ хаан Буянширийг дайлахаар 100 мянган цэрэг илгээсэн боловч амжилт олсонгvй. Дахин их цэрэг дайчилж өөрөө удирдан Монголд цөмрөн орж, Онон мөрөнд байсан Буяншир хааныг довтлоход тэрээр Ойрадад зугатан очжээ. Гэвч тэр vед Ойрадыг захирч байсан Батула чинсан буюу Махаму тvvнийг барьж хороов.
Монголын төрийн ёсонд Чингисийн алтан ургийн хvн хаан болдог журамтай байжээ. Иймээс Ойрадын ноёдод шууд хаан болох боломж байсангvй. Харин Зvvн Монголоос алтан ургийн бус тайж нарыг хаан болгож эхэлжээ. Ингээд 1412 онд Өлзийтөмөрийн хvv Дэлбэгийг хаанд өргөмжилжээ.
Мин улсын хаан Ойрадын ноёдыг ятган, Зvvн монголын Аругтайг цохиход нь тусалжээ. Ингээд тэрээр Ойрадын ноёдыг өгөөмрөөр шагнав. Дараа нь Ойрадыг хvчирхэг болохоос сэргийлж, 1413-1414 онд Махамугийн цэргийг Хэрлэнд хvрч ирэхэд Юн ло хаан өөрөө цэрэг удирдан ирж, Аругтайд туслан Махамугийн цэргийг цохижээ. Тийнхvv Мин улсын хагалан бутаргах явуулгын уршгаар Монгол улсын төрийн эрх баригчид дотроо тэмцэлдэн, хямран самуурснаас их хааны эрх захиргаа суларч монгол орон улс төрийн ужиг хямралд байсаар байсан юм.
Батула чинсангийн ууган хvv Тогоон 1417 онд эцгийгээ залгаж Дөрвөн Тvмэн Ойрадыг захирчээ. Тогооны ээжийг Зvvн Монголын Аругтай тайж олзолж Адай хаанд хатан болгож өгчээ. Өөрөө хvvд “Эрт чиний эцэг Батула чинсан надад араг vvрvvлж аргал тvvлгэснээр барахгvй Аругтай нэр өгч муучлан зарж байсан биш vv” гэж багадаа Ойрадын Батула чинсанд баригдан зарцлагдаж байснаа дурдаж, Бахамуг тогоонд хөмрөн Тогоон гэж нэрлэн зарцалж байжээ. Гэвч тvvний эхийн хvсэлтээр Адай хаан зарлиг гаргаж Ойрад руу суллан явуулсан тvvхтэй ажээ.
Ойрадын чуулганд оролцсон ноёд Зvvн Монголын байдлыг тvvнээс асуухад “Адай хаан болхи бvдvvлэг, чадвар мөхөс, жаргал цэнгэлийг хөөцөлдөөд хаан төрийн хэргийг Аругтай мэдэж байна. Аругтай байдал учрыг мэдэж байвч нэгэнт нас өтөлж, тархи толгой нь хөшvvрэн, эрдэмтэн мэргэдийг жөтөөрхөн гадуурхах болов. Төр мэдэх сайдаа гаднаа суулганам, байлдааны морио гэртээ унана. Өчvvхэн мэдэх хvнийг төрд явуулна. Тvvний мэдэл доор Монгол яг л буургvй тэмээ, бухгvй vхэр, азаргагvй адуу, хуцгvй хонь мэт…” гэж хэлж байжээ.
Ингээд Тогоон нэлээд бэлтгэл хийсний дараа 1438 онд Адай хааныг довтолжээ. Адай хаан Тогоонд ”Өнөө би чамд баригдав. Гэвч чи миний энэрлийг бvv мартаарай. Би чиний эхийг хатанд өргөмжилж чамайг Аругтай тайжаас чөлөөлж нутагт чинь хvргvvлсэн билээ” гэхэд Тогоон уурлаж “Чи миний эцгийг алаад эхийг минь эргvй болгож, намайг эцэггvй болгосон. Би чамайг уучилж болох уу” гээд цаазалжээ. Тогоон хаан ширээнд алтан ургийн хvн суулгах зорилготой байсан бөгөөд vvнийгээ гvйцэлдvvлж Хубилай хааны удам Тогтобухаг 1439 онд бvх Монголын их хаан өргөмжилж Тайсун гэж цолложээ.
Тайсун хаан Ойрадын Тогоон тайшийн хvv Эсэн тайшийг тушаалд томилж улс төр, цэргийн хэргийг хамааруулав. Өөрөө Монгол улсын зvvн хэсгийг, Эсэн Ойрадын дөрвөн аймгийг захирч байлаа. Энэ vед Урианхай болон Хамил аймгийн нутаг нь Мин улсын сонирхлыг татсан маргаантай газар нутаг байсан юм. Батлан хамгаалах, өрнө дорнын харилцааны чухал боомт болох эдгээр газар нутгаа өөрсдийн бvрэн захиргаандаа оруулах нь Монголын хаан тайш нарын гол зорилго болж байсан байна. Тэд урианхай, хорчин, онниуд зэрэг Мин улстай шууд хиллэдэг аймгийн нутгаа хамгаалах арга хэмжээ авч байжээ. Монголын хаан, тайш нар зvvн хэсгээ ийнхvv батжуулан байгаа нь Мин улсад таатай санагдсангvй. Иймээс Мин улс Монголыг улс төр, эдийн засгийн талаар хааж боох бодлого баримтлах болжээ.
Энэ vед монголын төр зvvн тийшээ Зvрчид, баруун тийш Хамил, умар зvг Енисей мөрөн, өмнө зvг Цагаан хэрэм хvртэлх нутгийг захирч байжээ. Энэ нь улс орноо нэгтгэх гэсэн зорилгын төлөө хамтран тэмцсэний vр дvн байлаа. 1452 оноос Тайсун хаан, Эсэн тайш хоёрын дунд хаан ширээ залгамжлах хvvхдийг тодруулах асуудлаас болж зөрчил vvсчээ. Тайсун хаан бага хатнаасаа төрсөн Молоныг сонгож байсан бол, Эсэн тайш Тайсуны их хатан, өөрийн эгчээс төрсөн Абадиныг сонгож байжээ. 1452 онд Эсэн тайш Тайсун хааныг гэнэдvvлэн довтлоход тэрбээр Хэрлэний зvг зугатаж өөрийн бага хатан байгаад буцаагдсан Алтжингийн аав горлос аймгийн ноён Цэвдэнгийнд очжээ. Гэтэл Цэвдэн ноён,
“Алтай ханы ард, урьд халуун билээ
Эдvгээ яахин хvйтэн болов?
Алтгана охины минь өвөр урьд хvйтэн билээ
Одоо яахин халуун болов?
Өвсгvй гэж нvvсэн нутагт буудаг буюу
Өнгөгvй гэж гээсэн эмийг авдаг буюу”
гэж ёжлоод хааныг хоёр хамгаалагчтай нь хамт хороожээ.
Тайсун хааныг vгvй болсны дараа тvvний дvv Агваржин ноён хаан болохыг хvссэн ч Ойрадуудын дэмжлэгийг авч чадсангvй. Тvvнийг Ойрадууд “Өөрийн төрлийг эс санасан хvн манай төрлийг санана уу? Өөрийн төрөө эс санасан хvн манай төрийг санана уу? Өөрийн нэрээ эс санасан хvн манай нэрийг санана уу? Өөрийн галдаа ус хийж манай галд тос хийлээ. Энэ хэнд сайн жонон бэ?” гэж байжээ. Ингээд Агваржинг хаанд өргөмжлөх чуулган хуурамчаар зарлаж тvvнийг хороожээ. ”Ноёдын vхэл чуулганд, нохойн vхэл ганд” гэдэг vг энэ vеэс vvсчээ.
Эсэн бvх эрхийг гартаа төвлөрvvлснээр төрийн хямрал намжиж, монголчуудын хvч бага боловч өсч хэсэг хугацаанд тайван байдлыг олов.
Эсэн тайш хэд хэдэн удаа Хятадад элч илгээж эдийн засаг худалдааны харилцаа тоггоохыг оролдсон боловч бvтсэнгvйд 1449 онд Хятадын эсрэг довтолжээ. Мин улсын Ин зvн хаан өөрийн биеэр цэрэг авч эсэргvvцэн байлдсан боловч ялагдан монголчуудад олзлогдсон байна. Тэрхvv явдлыг тvvхэнд тулалдаан болсон газрынх нь нэрээр Тvмогийн хэрэг гэж тэмдэглэдэг.
Олзолсон хаанаа барьцаалан Эсэн хятадад улс төрийн дарамт vзvvлэн, худалдаа эдийн засгийн талаар буулт хийлгэхийг оролдсон боловч Хятадууд шинэ хаан өргөмжлөөд шаардлагыг хvлээж авсангvй. Хуучин хааныг нь болзолтойгоор буцааж өгсний дараа хэсэг хугацаанд хоёр талын харилцаа тайван болжээ.
Эсэн тайш 1453 онд өөрийгөө хаанд өргөжилжээ. Гэвч төрийн эрх мэдэл булаацалдсан ноёдын зэвсэгт бослого гарч 1454 онд Эсэн амь vрэгджээ. Эсэнгийн ноёрхол эцэс болсны дараа Ойрадын сvр хvчин буурч Зvvн Монгол сэргэх хандлагатай болж ирсэн байна.
3. Батмөнх даян хаан улсаа нэгтгэсэн нь
Монголчуудын нэгдмэл байдлыг сэргээхээр эх орон, улс vндэснийхээ язгуур эрх ашгийн төлөө олон хvн тэмцэж байсны дотроос Мандуулын бага хатан, тvvхэнд ухаан сэцнээрээ алдаршсан Мандухай хатан, Батмөнх Даян хаан, Тvмэн Засагт хаан нар тодрон гарч ирсэн юм. Тэдний vйл хэрэг Монгол улсын нэгдмэл байдлыг сэргээхэд тодорхой vvрэг гvйцэтгэсэн юм.
XV зууны жараад оны vед төрийн эрхийг барьж байсан Мандуул хаан баруун зvvн тvмнийг нэгтгэхээр тэмцэж байгаад зуурдаар нас нөгчив.
Хаан ор залгамжлах хvнгvй байх vед Хасарын угсааны ноёд энэ чөлөөг ашиглан хаан суудлыг эзлэхийг завджээ. Мандухай сэцэн хатан 1470 онд Батмөнхийг 7 настай байхад нь алтан ургийн бусад ноёдын дэмжлэгтэйгээр хаан ширээнд залж, Даян хаан цол өргөмжлөв. Батмөнх Даян хаан нас бага учир хэсэг хугацаанд тvvний өмнөөс Мандухай сэцэн хатан төр удирдах ажлыг чадамгай гvйцэтгэв. Мандухай монгол ноёдын саланги бутархай байдлыг арилгахын тулд юуны тvрvvнд Дөрвөн Ойрадыг нэгтгэхийг чухалчилсан юм. Тэр өөрөө цэрэглэн мордож Ойрадуудыг Тасбvрд хэмээх газар байлдан ялж хааны захиргаанд оруулжээ.
Ингэж явахдаа нас бага Батмөнх хааныг vхэгт хийж явсан байна. Мандухай энэ байлдаанд сайтар саадаглаж сандарсан улсаа хурааж малгайгаараа хурайлан цэргээ уриалан дуудаж, уухайлан орж эрэмгий зоригтой байлдсан байна. Дөрвөн Ойрадыг номхотгосны дараа тэднийг цаашид баримтлан захирч байх хатуу цааз тогтоожээ. Vvнд, завилж бvv суу, сөгдөж суу. Малгайн залааг гурван хуруунаас илvv бvv хий. Хутгаар мах бvv ид, шvдээрээ зулгааж ид. Айргийг цэгээ гэж хэлж бай гэсэн зvйлс оржээ. Ойрадууд махыг хутгаар огтолж идэхийг гуйсан учир зөвшөөрсөн гэдэг.
Ийнхvv зvvн, баруун тvмэн, Ойрадын нэлээд хэсгийг талдаа татаж чадсан бөгөөд Монгол улсын ихэнхийг Батмөнх даян хааны захиргаанд нэгтгэжээ. Энэ vеийг тvvхэн сурвалж бичгvvдэд "Гар газар, хөл хөсөр" тайван байсан vе хэмээн тэмдэглэдэг юм. Батмөнх даян хаан хаант төрийг бэхжvvлэх зорилго тавьж байжээ. Монголд бий болсон улс төрийн бутрал, хямрал нь их хааны эрх мэдэл буурч төрийн эрх тайш нарын гарт төвлөрсөнтэй холбоотой vvссэн байна. Иймээс тэрээр чинсан, тайш зэрэг хэргэм тушаалыг vгvй болгожээ. Ингэснээрээ Батмөнх хаан эрх мэдлийг гартаа атган хорт vйл хийж байсан Исмаил тайштай тэмцэж эхэлсэн юм. Исмаил тайш Баянмөнх жононг хороож, Шихэр хатныг авч, Бэгэрсэнг алж Юншээбv аймгийн толгойлогч болсон юм. Исмаил даян хааны цэрэгт цохигдсоны дараа 1486 онд vхжээ.
1509 онд Батмөнх хаан хоёрдугаар хөвгvvн Улсболдыг Баруун тvмэнд жонон болгон суулгахад Юншээбvгийн Ибрай тайш, Ордосын Мандулай хоёр хороожээ. Ингэхэд Батмөнх Чахар, Халх, Урианхай, Харчин тvмнийг авч Ордос, Тvмэд, Юншээбv гурван тvмнийг дайлан ялжээ. Даян хаан төр барьж байх хугацаандаа Монголжин, урианхай аймгийг эрхшээлдээ оруулсан байна. Ийнхvv тэрээр дотоодын дайн хямралдааныг зогсоож, төр улсаа төвлөрvvлэхийн хамт гадаад байдлаа бэхжvvлэх замаар хаант улсаа бататгаж байжээ.
Батмөнх даян хаан 11 хvvтэй байжээ. Батмөнх даян хаан хөвгvvддээ эзэмшил нутаг хувааж өгсөн байна. Ингэснээр улс төрийн хямрал дахин эхэлж, Монголын төвлөрсөн төр улс дахин задран бутарчээ.
4. XVI зууны Монгол улс
Батмөнх даян хаан нас барсны дараа Бодь алаг хаан ширээнд суужээ. Бодьалаг хааны нутаг Монгол улсын зvvн хэсэг, Өвөр Монголын Хөлөнбуйр, Шилийн гол орчмоор байжээ. Тэрээр Хөх нуурыг эзлэн авахыг оролдож 1543-1544 оны хооронд дайн хийжээ. Энэ нь улс орноо нэгтгэх, байр сууриа бататгах зорилготой байсан байна. 1547 онд Бодьалаг хаан нас барж тvvний ахмад хvv Дарайсун 1548 онд хаан орыг залгажээ. Дарайсун хааны цол нь Гvдэн тул Дарайсун гvдэн гэж нэршсэн юм. Энэ vед Баруун гар тvмний удирдагч Алтан хан маш хvчирхэгжжээ. Дарайсун хорин есөн насандаа Цагаан гэрийн өмнө хаан болж ирэхэд, Барсболдын хоёрдугаар хvv Алтан: Чи их хаан болов. Намайг “төр хашигч шидау” хан цол өгөн соёрх! гэснийг зөвшөөрч, Алтанд Шиду хан цол өөсөн байна.
Дарайсун хааны vед Монголын төр нэгэн vе тогтворжиж ирсэн боловч тэр 1557 онд нас баржээ. Тvvний орыг 1558 онд хvv Тvмэн нь залгажээ.
Тvмэн хаан зургаан тvмэн Монголыг нэгтгэн захирахыг оролджээ. Монголын vндэсний нэгдлийн эрх ашгийн vvднээс Зvvн, Баруун гарын хоорондын зөрчлийг намдааж нэгтгэн захирах бодлого баримталж байжээ. Ингэхдээ урьдын хаадын явуулж байсан арга барилаар биш, Баруун, Зvvн хоёр тvмний хооронд найрсаг холбоо тогтоон төвлөрсөн төв засгийн газар байгуулжээ. Төвлөрсөн төв засгийн газрын бvрэлдхvvнд Зvvн гараас Тvмэн засагт хаан, Чахарын Амудай сэцэн хунтайж, Халхын Vйзэн Субахай нар, Баруун гараас Хутагтай сэцэн хунтайж, Асудын Номундара ноён, Тvмэдийн Чvрvг, мөн Баарин , Жаруд аймгийн ноёд орсон байжээ.
Тvмэн хааны vйл ажиллагаа нь олон нийтэд талархагдаж Их цаазыг зохион явуулсан тул Тvмэн засагт хаан гэж алдаршсан юм. Тэрбээр Монгол улсыг нэгтгэн захирах бодлого явуулж байсан билээ. Тиймээс хvчирхэг Алтан хааныг бие дааж Мин улстай наймаа хийж байсныг буруушааж байлаа. Тэрээр энэ тухай Мин улсад “Миний толгой дээгvvр харайлган албат боолтой харилцав” хэмээн дургvйцлээ илэрхийлсэн байдаг.
Алтан хан цэрэг улс төрийн талаар хvчирхэгжиж Ойрад, Хөх нуурыг байлдан эзэлж нөлөөгөө тогтоожээ. Алтан хааны хvч өсч буйг Мин улс анхааралтай ажиглаж, тvvний Хятадтай худалдаа хийх гэсэн оролдлогыг хvлээж аваагvйгээр барахгvй, 1541 онд Алтан хааны толгойг авчирч өгсөн хvнд их хэмжээний мөнгөн шагнал амлажээ.
1542, 1546 онд Алтан хааны Мин улсад илгээсэн элчийг цаазаар авчээ. Vvний хариуд Алтан хаан хэд хэдэн удаа Мин улсыг довтолсноор найрамдлын гэрээ байгуулж чадсан боловч тэр нь удаан vргэлжилсэнгvй. Алтан хаан Тvмэдэд тариа тариулан гар урлал хөгжvvлэн, "Байшин" хэмээх хот байгуулж байжээ. Алтан хааны байгуулсан нэгэн хот хожим Өвөр Монголын төв Хөх хотын vvсэл болжээ.
Монгол орон хэдийгээр улс төрийн хувьд тархай бутархай байсан ч Хятадын Мин улсын эзлэн тvрэмгийлэх явуулагын эсрэг амжилттай тэмцэж улсын тусгаар тогтнол, газар нутгийн бvрэн бvтэн байдлаа хадгалан vлдэж чадсан нь энэ vеийн гол ололт байв.
5. Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монгол оронд буддын шашин нийт гурван удаа нэвтэрсний гурав дахь нь бидний өгvvлэн буй энэ vед тохиожээ. Өмнө нь хоёр ч удаа нэвтрээд, төрийн шашин болж Их хаадын дэмжлэгийг олж байсан ч хаад язгууртны орд өргөөнөөс төдий л хальж чадаагvй байна. ХVI зууны хоёрдугаар хагасаас Монголд Бурхны шашны шарын урсгал хvчтэй нэвтэрчээ. Шарын шашин чухам яагаад энэ vед хvчтэй дэлгэрэх болов гэвэл тухайн vеийн нийгэм, улс төрийн байдал, Монгол, Төвд хоёр улсын ашиг сонирхол нэгдэн нийлснээс болжээ.
Монголд анхандаа бурхны шашны шар, улааны урсгалуудын аль аль нь өөрийн нөлөөгөө дэлгэрvvлэхээр тэмцэлдэж байгаад аажмаар шарын шашин нь давамгайлах хандлагатай болж нийт монгол орноор тvгэн тархжээ. Шарын шашны энэ vеийн дэлгэрэл нь хаад ноёдын орд өргөөгөөр хязгаарлагдсангvй, харин нийт олныг хамарч зонхилох шvтлэг болж чадсанаараа онцлог юм.
1576 онд Тvмэн Засагт хаан анх Төвдийн улаан малгайтны шашны тэргvvн Гармаа ламыг өргөөндөө залж багш шавь бололцон бурхны шашинд орж улсынхаа дотор шашин дэлгэрvvлэх ажлыг төрийн бодлогын хэмжээнд авч vзжээ. Тvмэн Засагт хан улс орны төрийн хэрэгт нөлөө бvхий хан, ноёдод, тус тусын эзэмшил нутагт шашин дэлгэрvvлэх чиглэл өгсөн байна.
Тvмэдийн Алтан хан, Төвдийн Далай лам нар Монголд шарын шашин дэлгэрvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэжээ. Халхад Абатай сайн хан 1586 онд Эрдэнэзуу хийдийг байгуулав. Шарын шашны лам нар өөрийн шашныг Монголд дэлгэрvvлэхдээ монголчуудын гол шvтлэг бөө мөргөл, бөө нартай ширvvн тэмцэл хийжээ. Монголчуудын шvтдэг онгод шvтээнийг айл бvрээс хураан авч шатаах, бөө удганыг залж бөөлvvлсэн хvнд малын торгууль оногдуулах зэрэг арга хэмжээ авчээ.
Тийнхvv XVI зууны хоёрдугаар хагаст Монгол нутагт бурхны шашин нэвтэрч улмаар шарын урсгал нь давамгайлах хандлагатай болж нийт Монгол даяар дэлгэрчээ. Бурхны шашин дэлгэрснээр Энэтхэг, Төвдийн соёлын нөлөө Монголд нэвтрэх гvvр болж өгөв. Монголчууд тийнхvv бурхны шашныг сvслэн дэлгэрvvлсэн нь улс төрийн хувьд нэгдэж чадахгvй учир оюун санаагаараа шашны тугийн дор нэгдэх гэсэн зорилготой нь холбоотой байв.
6. XIV-XVII зууны Монголын аж ахуй, соёл
Тэр vеийн монголчууд урьдын адил нvvдлийн мал аж ахуйгаа эрхэлж ус, бэлчээрийн соргогийг даган жилийн дөрвөн улиралд нvvдэллэн аж төрсөөр иржээ. Бэлчээр ашиглалт өмнөх vеийнхээс илvv зохион байгуулалттай болов. Дажин самуунаас болж хороогоор нvvдэллэж байсан нь мал маллагаанд хvндрэлтэй байсан тул удалгvй айлаар нvvх болжээ.
Байгаль орчин, од эрхэс, тэнгэр хангайгаа байнга ажиглаж, цаг уурын хувьсал өөрчлөлтийн талаар өөрсдийн мэдлэгтэй болсон байжээ.
Мал аж ахуйгаас гарах бvтээгдэхvvнээ боловсруулах арга ажиллагаанд ахиц гарчээ. Ноос арьс ширээр ахуйн хэрэглээний бvхий л тоног хэрэгсэл, гутал хувцсаа хийдэг байв.
Орхон, Сэлэнгэ, Туул зэрэг голын саваар бага сага тариалан эрхэлж байлаа. Ан гөрөө монголчуудын амьжиргааны чухал салбар хэвээр байлаа.
Монголчууд малаас гарах тvvхий эдээр амьдралын хэрэгцээгээ хангаж, ойр зуурын зvйлээ өөрсдөө vйлдвэрлэдэг байв.
Тэр vеийн монголчуудын амьдарч байсан орон сууц нь өнөөгийн гэрээс онцын ялгаагvй болсон аж. Өмнөх vеийн орд гэр тэрэгнvvд vгvй болж, харин XVI зуунаас хаад, ноёдын амьдрах найм, арван таван ханатай том өргөөнvvд бий болжээ.
Монголчууд vр хvvхэддээ гэрийн сургуулиар боловсрол олгож байв. Энэ vеийн соёлын гол онцлог нь монгол нутагт бурхны шашин дэлгэрсэнтэй холбогдон Энэтхэг, Төвдийн шашны ном судрыг монголчлох орчуулгын ажил нэлээд хөгжив. Аюуш гvvш, Гvvш цорж, Зая бандида Намхайжамц нарын зэрэг алдарт орчуулагчид тэр vед төрөн гарчээ. Аюуш гvvш 1587 онд галиг vсэг, Зая бандид Намхайжамц 1648 онд тод vсэг, Өндөр гэгээн Занабазар 1686 онд Соёмбо vсгийг тус тус зохиожээ. Хусны vйсийг бичгийн цаас болгон хэрэглэж байжээ. Олон сvм, Булган аймгийн Дашинчилэн сумын Хар бухын балгас зэрэг газраас vйсэн дээр бичсэн дурсгал олноороо олдсон нь энэ ажил их дэлгэр байсныг харуулна.
Энэ vед, зохиогч нь тодорхойгvй “Хураангуй Алтан товч”, Лувсанданзаны Эртний хаадын vндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан “Алтан товч”, “Эртний Монголын vндэсний их шар тууж оршив”, Жамба засгийн “Асрагч нэртийн тvvх”, Саган сэцэний “Эрдэнийн товч” зэрэг тvvхэн зохиол бичигджээ. Уран зохиолын “Тогоонтөмөр хааны гэмшил”, “Мандухай сэцэн хатны домог”, “Даян хааны зургаан тvмэн Монголын магтаал”, “Убаши хунтайжийн тууж” зэрэг зохиол бvтээл бичигджээ.
Шинээр дэлгэрч байсан бурхны шашинтай холбоотойгоор дvрслэх урлаг, уран барилга илvvтэй хөгжсөн. Тэр vед урчууд ур ухаанаа уралдуулан сvм хийд барих, бурхан бvтээх болон шашны зан vйлийн холбогдолтой эд зvйлсийг хийхэд хичээн зvтгэжээ. Тухайн vед байгуулсан шашны сvм хийд нь шашин номын төдийгvй худалдаа, эдийн засаг, соёлын төв болж байв. Тэдний төлөөлөл нь Эрдэнэ зуу, Шар бөсийн орд юм.
Тогоонтөмөр хаан (1320-1370)
Тогоонтөмөр хаан 1333 онд 13 насандаа хаан ширээнд суужээ. Тэрээр төрийн хэргийг огоорч цэнгэл жаргалд ташууран өвөг дээдсийн vлдээсэн хvчирхэг төрийг мөнхөд амар амгалан байх юм шиг санаж байх зуур Хятадад их бослого гарч Юан гvрнийг алджээ. 1368 онд зугтан Монгол нутагтаа ирсэн. Тогоонтөмөр хаан 1370 онд нас баржээ.
Аюушридар Билэгт хаан (1338-1378)
Тогоонтөмөр хааны ахмад хөвгvvн Аюушридар хаан 1370 онд Хархорум хотноо хаан ширээнд суужээ. 1372 онд Мин улсын 15 тvмэн цэрэг Монгол руу довтолсонд Аюушридар болон Хөхтөмөр нарын цэрэг цохигдон ухарчээ. Мин улс Билэгт хааныг нас бартал дахин довтлоогvй ажээ. Билэгт хаан 40 насандаа таалал төгсжээ
Тийнхvv Халх Монгол Манжийн захиргаанд орсноор Халх, Өмнөд Монголын хил Манж гvрний харъяан дахь хоёр эзэмшил нутгийн зааг дээс болон хувирахад хvрчээ. Ингэж Монгол улсын гадаад хил хязгаар ихэд хумигдан баруун тийш болж, Халх-Зvvнгарын хаант улсын нутгийн зах заагаар тогтох болжээ.

бичсэн: Е.TSERENBAATAR төрөл: Монгол улсын түүх, лекц |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2615 удаа